194 Бурхан бие махбодтой болох нь энгийн зүйл үү?
I
Бурхан хүмүүсийн харж,
хүрч чадахгүй Сүнс байлаа.
Бүтээл, золин аврал болон сүйрэл гэх
газар дээрх ажлын гурван үе шатаас болж
хүмүүсийн дунд ажиллахаар
өөр өөр эринд ирдэг.
Тэр анх Золин авралын эрин үед ирж,
мэдээж иудей гэр бүлд ирсэн.
Өөрийн махбод болсон биеийг
нүглийн тахил болгон
золин авралын ажилдаа ашиглахаар
Бурхан биечлэн ажилласан.
Нигүүлслийн эрин үед иудейчүүд
Бурханыг эхэлж харсан.
Бурхан бие махбодод ингэж анх удаа ажилласан.
Нигүүлслийн эрин үед иудейчүүд
Бурханыг эхэлж харсан.
Бурхан бие махбодод ингэж анх удаа ажилласан.
II
Хаанчлалын эрин үед Бурханы ажил
байлдан дагуулж, төгс болгох юм.
Тиймээс Тэр хариулгын ажлыг
дахин бие махбодоор хийдэг.
Ажлын эцсийн хоёр үе шатанд
Тэр үл үзэгдэх Сүнс байхаа больж,
харин Сүнс бие махбодод
биеллээ олсон хүн байна.
Тиймээс хүний нүдээр бол
Бурхан дахин хүн болж,
Бурханы ямар ч төрх, мэдрэмжгүй байна.
Бурханыг хүн эрэгтэй, эмэгтэй гэж харсан нь
хамгийн гайхам, адармаатай байдаг.
Бурханы гайхам ажил олон жилийн үнэмшлийг
ахин дахин нурааж, хүн бүрийг гайхашруулдаг.
Бурханы ер бусын ажил
олон жилийн итгэл үнэмшлийг
ахин дахин нураадаг.
III
Бурхан ердөө Аруин Сүнс биш
харин долоо дахин эрчимжсэн Сүнс төдийгүй,
Тэр бас эгэл хүн.
Тэр эрэгтэй, эмэгтэй болж чадна.
Хоёр удаа хүнээс төрж, махбодтой болсон,
Тэд үнэндээ адилгүй.
Нэг нь Ариун Сүнснээс олдсон,
нөгөө нь хүнээс төрсөн ч Сүнснээс гарсан.
Бурханы махбод болох Тэд хоёул
Эцэг Бурханы ажлыг хийдэг ч
нэг нь золин аврах ажил хийсэн,
нөгөө нь байлдан дагуулдаг.
Тэд хоёул Эцэг Бурханыг төлөөлдөг ч
Нэг нь хайр өршөөлөөр дүүрэн Золин аврагч,
нөгөө нь уур хилэн, шүүлт бүхий
зөвт байдлын Бурхан билээ.
Нэг нь золин авралын ажлын Командлагч,
нөгөө нь байлдан дагуулдаг
зөвт байдлын Бурхан билээ.
Бурханы махбод болох Тэд хоёул
Эцэг Бурханы ажлыг хийдэг,
хоёул Эцэг Бурханы ажлыг хийдэг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?”-ээс шинэчлэн найруулав