795 Бурханы захиралтыг мэдсэнээр чөлөөлөлтөд хүрдэг

1 Хэрвээ Бүтээгчид хүний хувь заяа болон хүний бүх хэрэг явдлыг захирах дээд эрх байдаг гэсэн бодит үнэнийг хүмүүс үнэхээр танин мэдэж чадахгүй бол, Бүтээгчийн ноёрхолд үнэхээр захирагдаж чадахгүй бол, “хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” гэсэн санаанд хөтлөгдөж, дөнгөлөгдөхгүй байхад хэцүү болно. Хувь заяаны болон Бүтээгчийн эрх мэдлийн эсрэг хүчтэй тэмцлийнхээ зовлон шаналлаас салах хэцүү байх бөгөөд үнэхээр чөлөөлөгдөж, эрх дураараа болж, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс болоход тэдэнд мөн хэцүү байх болно гэдгийг хэлэхийн ч хэрэггүй.

2 Гэхдээ ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх их энгийн арга зам байдаг нь урьдын амьдрах арга замтайгаа салах ёс гүйцэтгэх; урьдын амьдралын зорилгодоо баяртай гэж хэлэх; урьдын амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэл, эрэл хайгуул, хүсэл, туйлын зорилгыг нэгтгэн дүн шинжилгээ хийх; дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнд тавих шаардлагатай харьцуулаад, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэх, аль нэг нь амьдралд зөв үнэ цэн өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах юм.

3 Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго, тоо томшгүй олон амьдрах арга замыг нь ахин дахин судалж, нарийвчлан задлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгчийн анхны санаа зорилготой нийцдэггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүмүүсийг самуурахад хүргэдэг, там руу хөтөлдөг урхи юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, амьдралыг чинь хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгах; зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжид захирагдан, хувийн сонголтгүйгээр амьдарч, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор хичээх явдал юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 794 Бурханы захиралтыг мэддэг хүмүүс Түүний ноёрхолд захирагдана

Дараах: 796 Бурханы зан чанарыг ойлгохын үр нөлөө

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих