784 Бурханы ажлыг мэдсэнээр л эцсээ хүртэл дагаж чадна

1 Бурханыг дагах тийм амархан гэж бүү бод. Гол нь чи Түүнийг мэдэж, Түүний ажлыг мэдэх ёстой бөгөөд Түүний төлөө зовлон бэрхшээл туулж, өөрийнхөө амийг золиосолж, Түүгээр төгс болгуулах хүсэлтэй байх ёстой. Энэ бол чамд байх ёстой үзэгдэл юм. Нигүүлсэл эдлэх тухай үргэлж боддог байж болохгүй. Бурхан зүгээр л хүмүүсийг баясгаж, тэдэнд нигүүлсэл хайрлахын төлөө энд байгаа гэж бүү бод. Чи эндүүрч байна! Хүн Бурханыг дагахын тулд амьдралаараа дэнчин тавьж чадахгүй, мөн энэ ертөнцийн өмч хөрөнгөө орхиж чадахгүй бол эцсээ хүртэл Түүнийг дагасаар байж чадахгүй нь лавтай!

2 Чи өөрийгөө үзэгдэлд суурилах ёстой. Хэрвээ нэг өдөр гай гамшиг чамд тохиолдвол чи юу хийх ёстой вэ? Чи Түүнийг дагасаар байж чадах уу? Эцсийг нь хүртэл дагаж чадах эсэхээ хөнгөмсгөөр бүү хэл. Чи эхлээд нүдээ том нээгээд одоо яг ямар цаг болохыг харсан нь дээр юм. Хэдий та нар одоо сүмийн багана шиг байж болох боловч энэ баганууд өт хорхойд идэгдэж, сүмийг нурж унахад хүргэх цаг ирэх болно, учир нь одоогоор та нарт маш олон үзэгдэл дутагддаг. Та нар зөвхөн өөрсдийнхөө бяцхан ертөнцөд анхаарал хандуулдаг бөгөөд эрж хайх хамгийн найдвартай бөгөөд зүй зохистой арга зам юу болохыг мэддэггүй.

3 Та нар өнөөдрийн ажлын үзэгдлийг анхаардаггүй бөгөөд эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалдаггүй. Нэг л өдөр Бурхан тань та нарыг огт танил биш газарт аваачих болно гэдгийг та нар бодож үзсэн үү? Би та нараас бүх зүйлийг чинь нэг өдөр булааж авахад та нарт юу болохыг төсөөлж чадах уу? Тэр өдөр та нарын эрч хүч одоогийнх шигээ байх уу? Та нарын итгэл дахин гарч ирэх үү? Бурханыг дагахдаа “Бурхан” хэмээх энэхүү хамгийн агуу үзэгдлийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 783 Бурханыг мэдэх нь бүтээгдсэн зүйлсийн хувьд хамгийн их нэр төрийн хэрэг

Дараах: 785 Бурханыг мэдэхийн тулд үгийг нь мэдэх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих