731 Бурханд хүн хэтэрхий олон шаардлага тавьдаг

1 Хүмүүс Бурханаас хэтэрхий их зүйл нэхэж, ийм шаардлага нь хэрээс хэтэрдэг. Тэд Бурханаас аливааг ингэж ч хий, тэгж ч хий гэж үргэлж гуйж байгаа нь туйлын бодлогогүй хэрэг билээ. Хүмүүс Бурханд бүрэн захирагдаж, Бурханыг шүтэн мөргөж чаддаггүй. Харин ч өөрсдийн дур зоргоор үндэслэлгүй хүсэлт тавьдаг. Тэд, Бурхан асар их хүлцэж, хүмүүст үргэлж тэвчээртэй хандаж, хүмүүстэй уулзах болгондоо үнэнийг хэлэлцэж, үргэлж тэдэнд үг хэлнэ гэх мэт хүлээлттэй байдаг. Та нар эдгээр асуудлыг эргэцүүлэх учиртай. Хүний эрүүл ухаан тун дутуу дулимаг байгаа биз? Тэд Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад бүрэн захирагдаж, Бурханаас ирдэг бүхнийг хүлээн зөвшөөрөх чадваргүйгээр үл барам харин ч Бурханд нэмэлт шаардлага тавьдаг. Ийм шаардлага бүхий хүмүүс Бурханд үнэнч байж яаж чадах юм бэ? Бурханы зохицуулалтад захирагдаж яаж чадах юм бэ? Бурханыг хайрлаж яаж чадах юм бэ?

2 Хүмүүс бүгд өөрсдийг нь яаж хайрлаж, хүлцэж, харж хандан, хамгаалж, асарч халамжлах ёстой талаар Бурханд шаардлага тавьдаг атлаа Бурханыг яаж хайрлаж, бодож, хайхарч, хангалуун байлгаж, зүрх сэтгэлдээ хадгалж, шүтэн мөргөх ёстой талаар өөрсдөдөө ямар ч шаардлага тавьдаггүй. Эдгээр зүйл хүмүүсийн зүрх сэтгэлд байдаг уу? Эдгээр нь хүмүүсийн хийх ёстой зүйл атал эдэн дээр яагаад хичээнгүйлэн зүтгэдэггүй юм бэ? Зарим хүн хэсэг хугацаанд урам зоригтой байж чаддаг ч энэ нь удаан үргэлжилдэггүй; өчүүхэн ухралттай тулгараад тэд шантарч, найдвар мохон, гомдоллоход хүрдэг. Хүмүүс маш олон асуудалтай бөгөөд үнэнийг эрэлхийлж, Бурханыг хайрлан, хангалуун байлгахаар эрж хайдаг хүн тун цөөхөн. Хүмүүс туйлын бодлогогүй байж, буруу байр сууринд зогсон, өөрсдийгөө гойд их үнэ цэнтэй гэж үздэг.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 730 Бурханы эрх мэдэлд хэрхэн захирагдах тухай

Дараах: 732 Хүн яагаад Бурханаас үргэлж юм шаарддаг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих