306 Завхарсан хүн төрөлхтөн Христтэй уулзах үнэ цэнгүй

1 Та нар Христийг харахыг үргэлж хүсдэг, гэхдээ өөрсдийгөө ингэж өндрөөр үнэлэх хэрэггүй гэж Би та нарыг ятгах байна. Хүн бүр Христийг харж болох боловч хэн ч Христийг харахад тохирохгүй гэж Би хэлдэг. Хүний уг чанар нь ёрын муу, биеэ тоосон зан, тэрслүү байдлаар дүүрэн учраас Христийг харах мөчид уг чанар чинь чамайг үгүй хийж, үхлээр яллах болно. Хэзээ ч хамаагүй үзэл чинь үндэслэж, биеэ тоосон зан чинь соёолж, тэрслүү байдал чинь инжрээр жимсэлж болзошгүй. Иймэрхүү хүн чанартай байж чи Христтэй харилцахад хэрхэн тохирох билээ?

2 Өдөр болгоны хором бүрд чи Түүнд Бурхан гэж хандаж үнэхээр чадах уу? Бурханд захирагдах бодит байдал чамд үнэхээр бий юү? Та нар өөрийнхөө зүрх сэтгэл дэх өндөр дээд Бурханыг Ехова гэж шүтэн мөргөдөг хэр нь нүднээ илхэн Христийг хүн гэж үздэг. Та нарын эрүүл ухаан дэндүү дорд, хүн чанар чинь даанч дорой ажээ! Та нар Христийг үргэлж Бурхан гэж үзэх чадваргүй; хааяа хааяахан дураа хүрэх үедээ л Түүнийг барьж аваад, Бурхан гэж шүтэн мөргөх бөлгөө. Тийм учраас Би та нарыг Бурханы итгэгчид биш, харин Христийг эсэргүүцдэг бүлэг хамсаатан гэж хэлж байгаа юм.

3 Хэрвээ чи засалт, шүүлт туулахгүйгээр Бурхантай уулзахаар очвол гарцаагүй Бурханыг эсэргүүцэгч болох бөгөөд сүйрэх тавилантай. Хүний уг чанар төрөлхийн Бурханд дайсагнадаг, учир нь бүх хүнийг Сатан хамгийн гүн ялзруулсан. Хэрвээ хүн завхрал дундаасаа гаралгүйгээр Бурхантай харилцахаар оролдвол эндээс ямар ч сайн үр дүн гарахгүй нь тодорхой; үг, үйлдэл нь түүний завхралыг алхам тутамд нь ил болгох нь гарцаагүй бөгөөд Бурхантай харилцах үед тэрслүү байдал нь бүх талаараа илчлэгдэнэ. Хүн өөрийн мэдэлгүйгээр Христийг эсэргүүцэж, Христийг хуурч, Христийг хаядаг; тэр үед хүн нэн аюултай байдалд орох ба энэ нь үргэлжилбэл тэр шийтгүүлэх нэгэн болно.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 305 Ийм шалтгаанаар Бурхантай холбоо тогтоодог чи үнэ цэнгүй

Дараах: 307 Энэ та нарын итгэл үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих