177 Бурхан бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага
1 Хүний махан бие Сатанаар завхруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладгийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай махан биеэс бүтсэн хүн бөгөөд Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан ч бас хүний махан биеийг ашигладгаас болдог. Сатантай хийдэг тулаан нь үнэндээ хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийм болохоор бие махбодтой болсон Бурханы ажил тун чухал.
2 Сатан хүний махан биеийг завхруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах бай болсон юм. Ийм маягаар, Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил бүгд газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой байдаг. Энэ бол хамгийн бодитой ажил юм.
3 Бурхан махбодоор ажиллах үедээ үнэндээ махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоор ажиллах үедээ сүнсний ертөнцөд Өөрийн ажлыг хийж, сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагддаг нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялагддаг нэгэн нь Түүнтэй дайсагнадаг Сатаны биелэлбөгөөд эцэстээ аврагддаг нэгэн нь бас л хүн юм. Ийм болохоор Бурханы хувьд бүтээлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай бодитоор тулаан хийж, Өөрт нь дуулгаваргүй байдаг, Өөртэй нь адилхан гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй, Сатанд хорлогдсон хүнийг аварч чадна.
4 Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, мөн Түүний авралын бай бол Өөрийнх нь бүтээсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм маягаар Түүний ажил хавьгүй илүү хялбар болдог. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чаддаг, түүнчлэн хүн төрөлхтнийг аварч чаддаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс шинэчлэн найруулав