176 Хэрхэн төгс болгуулах вэ
I
Бурханаар ашиглуулж, төгс болгуулахыг хүсдэг бол чи үнэний тал бүрийг эзэмших ёстой: зовох шийдвэр, итгэл, тэсвэр хатуужил, дуулгавартай байдал, үнэнийг эрж хайх болон Бурханы санаа зорилгыг ойлгох чадвар, Бурханы уй гашуу, уйгагүй санаа зорилгыг бодолцон үзэх чадвар гэх мэт. Хүнийг төгс болгох хялбар биш, туулсан цэвэршүүлэлт бүр чинь чамаас итгэл, хайр шаарддаг. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсвэл зүгээр л ийш тийш гүйх нь хангалтгүй, зүгээр л Бурханы төлөө өөрийгөө зарлагадах ч бас хангалтгүй. Бурханаар төгс болгуулдаг хүн болж чадахын тулд чи олон зүйлийг эзэмших ёстой.
II
Зовлон тулгарахад чи махан биеийг бодолцон үзэхээ больж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа бөхөөж, сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи Түүгээр хүссэнээр нь зохион байгуулуулж, Түүний эсрэг гомдол гаргахын оронд махан биеэ хараахыг илүүд үзэх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд хайртай зүйлээ орхих шаналлыг тэвчихэд бэлэн, гашуунаар уйлахад бэлэн байх ёстой. Энэ л жинхэнэ хайр, жинхэнэ итгэл билээ.
III
Чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан, зовлон туулах энэ шийдвэр, энэ жинхэнэ итгэлийн аль алийг нь чи эхлээд эзэмших ёстой, махан биеэс урвах шийдвэр ч бас чамд байх ёстой. Чи Бурханы санаа зорилгыг хангахын тулд өөрийн биеэр зовж, хувийн ашиг сонирхлоо хохирооход бэлэн байх ёстой. Мөн чи зүрх сэтгэлдээ өөртөө гэмшиж чаддаг байх ёстой: Урьд нь чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан бол одоо өөртөө гэмшиж чаддаг болсон. Эдгээрийн аль нь ч чамд дутагдах ёсгүй—ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос