363 Хүмүүс хэчнээн дорд гэдгээ мэддэггүй
1 Хүний оюун ухаанд, Бурхан бол ашиг тусгүй, харин өөрсдийг нь үргэлж хараадаг Нэгэн юм. Үүнээс үүдэн хүмүүс Түүнд анхаарал хандуулдаггүй, Түүнийг угтан авдаггүй; Түүнд үргэлж хүйтэн хөндий ханддаг бөгөөд үргэлж л ийм байсаар ирсэн. Хүмүүсийн зүрх сэтгэлд ийм зүйлс байдаг учраас Бурхан, хүн бол эрүүл ухаангүй, ёс суртахуунгүй, мөн хүмүүст байх учиртай мэдрэмжүүдийг ч тэднээс харах аргагүй гэж хэлдэг. Хүмүүс Бурханы мэдрэмжийг огт хайхардаггүй, харин Бурхантай харьцахын тулд “зөвт байдал” гэгчийг ашигладаг.
2 Тэд олон жилийн турш ийм байсаар ирсэн бөгөөд энэ шалтгааны улмаас Бурхан, тэдний зан чанар өөрчлөгдөөгүй гэж хэлсэн юм. Хүмүүс өөрсдийгөө эрхэмлэдэггүй учраас тэднийг ямар ч үнэ цэнгүй өөдгүй амьтад гэж хэлж болно. Тэд бүр өөрсдийгөө ч хайрладаггүй, харин ч өөрсөд дээрээ гишгэлдэг бол тэдний үнэ цэнгүй байдлыг энэ нь харуулж байгаа бус уу? Хүн бол өөрөөрөө тоглож, доромжлуулахын тулд өөрийгөө бусдад сайн дураараа өгдөг завхай эмтэй адилхан. Тэгсэн ч гэсэн хүмүүс хэчнээн дорд болохоо мөн л мэддэггүй. Бусдын төлөө ажиллаж, бусадтай ярилцан, бусдын хяналт дор өөрсдийгөө байлгах нь тэдэнд таатай байдаг; энэ нь яг үнэндээ хүний бузар муухай байдал бус уу?
3 Хүмүүс өөрсдийгөө мэддэггүй учраас бусдын өмнө өөрсдийн увдисыг бэлхнээ гайхуулж, муухай төрхөө харуулдаг нь тэдний хамгийн том алдаа дутагдал юм; энэ бол Бурханы хамгийн их жигшдэг зүйл билээ. Учир нь хүмүүсийн хоорондох харилцаа хэвийн бус байдаг, хүмүүст хүн хоорондын хэвийн харилцаа дутагддаг, Бурхан, хүн хоёрын хооронд хэвийн харилцаа бүр ч байдаггүй. Бурхан маш ихийг хэлсэн бөгөөд ийн үйлдсэний гол зорилго нь хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзэлж, тэнд суурьшсан бүх шүтээнээс нь хүмүүсийг ангижруулах явдал юм. Тийнхүү Бурхан бүх хүн төрөлхтнийг захирч, газар дээр оршин тогтнох зорилгодоо хүрч чадна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-ын нууцын тухай тайлбар, 14-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав