722 Махбод болсон Бурханд дуулгавартай байж, төгс болгуул
1 Бие махбодтой болсон Бурханы өнөөдөр олж авахыг хүсдэг бүлэг хүмүүс бол Түүний хүсэлд нийцдэг хүмүүс юм. Тэд зөвхөн Түүний ажилд захирагдах хэрэгтэй бөгөөд тэнгэр дэх Бурханы тухай санаа бодолд байнга анхаарч, тодорхойгүй байдалд амьдарч, махбод дахь Бурханд бэрхшээл учруулахаа болих хэрэгтэй. Түүнийг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс бол Түүний үгийг заавал сонсож, Түүний зохицуулалтад захирагддаг хүмүүс юм. Ийм хүмүүс тэнгэр дэх Бурхан үнэндээ яг ямар болох, эсвэл тэнгэр дэх Бурхан хүн төрөлхтний дунд одоогоор ямархуу ажил хийж байж болохыг огтхон ч анхаардаггүй; харин газар дээрх Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч, бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг. Тэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хэзээ ч анхаардаггүй, бие махбодтой болсон Бурханы хэвийн агаад бодит байдлын талаар хэзээ ч төвөг уддаггүй.
2 Махбод дахь Бурханд захирагддаг хүмүүс Түүгээр төгс болгуулж чадна. Тэнгэр дэх Бурханд итгэдэг хүмүүс юу ч олж авахгүй. Учир нь тэнгэр дэх Бурхан биш, харин газар дээрх Бурхан л хүмүүст амлалт, ерөөл хайрладаг билээ. Хүмүүс тэнгэр дэх Бурханыг үргэлж агуу хэмээн үзэж, газар дээрх Бурханыг эгэл жирийн хүн мэт үзэх ёсгүй; энэ нь шударга бус. Тэнгэр дэх Бурхан бол ер бусын мэргэн ухаантай агуу агаад гайхалтай атлаа огтхон ч оршин байдаггүй; газар дээрх Бурхан тун жирийн агаад шалихгүй; бас маш хэвийн. Түүнд ер бусын оюун ухаан юм уу газар донсолгом үйл үйлддэггүй; Тэр зүгээр л тун хэвийн, бодитой байдлаар ажиллаж, үгээ хэлдэг. Тэр аянгаар дамжуулан ярьдаггүй, эсвэл салхи бороог захирдаггүй ч гэсэн үнэхээр бие махбодтой болсон тэнгэр дэх Бурхан бөгөөд хүмүүсийн дунд амьдарч буй Бурхан үнэхээр мөн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас шинэчлэн найруулав