723 Хүн Бурханд дуулгавартай байх шалгуур

1 Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадах эсэхийг шалгахад гол зүйл нь тэд Бурханаас ямар нэгэн хэрээс хэтэрсэн зүйл хүсдэг эсэхийг, тэдэнд далд сэдэл байдаг эсэхийг харах явдал юм. Хэрвээ чи үргэлж Бурханд шаардлага тавьдаг бол Түүнд дуулгавартай биш гэдгийг энэ нь баталдаг. Хэрвээ чи Бурханд шаардлага тавьдаг бол Бурхантай наймаацаж байгааг чинь, мөн өөрийнхөө бодлыг сонгож, өөрийнхөө бодлын дагуу үйлдэж байгааг чинь энэ нь баталдаг. Үүгээрээ чи Бурханаас урвадаг ба дуулгавартай байдал чамд байдаггүй. Бурханд шаардлага тавих нь эрүүл ухаангүй хэрэг; Тэр бол Бурхан мөн гэдэгт чи үнэхээр итгэдэг бол Түүнд шаардлага тавьж зүрхлэхгүй, үндэслэлтэй ч бай, үгүй ч бай, Түүнд шаардлага тавихад чи тохирохгүй. Хэрвээ чи жинхэнэ итгэлтэй бөгөөд Тэр бол Бурхан мөн гэдэгт итгэдэг бол Түүнд шүтэн мөргөж, дуулгавартай байхаас өөр сонголт чамд үгүй.

2 Өнөөгийн хүмүүс сонголттой байдгаар барахгүй, тэд өөрсдийнхөө бодлыг сонгож, тэдгээрийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бөгөөд Бурханы бодлын дагуу үйлдэхийг өөрсдөөсөө шаарддаггүй. Иймээс тэдний дотор жинхэнэ итгэл байдаггүй, тэдний итгэлд ямар ч мөн чанар байдаггүй. Чи Бурханд тавих шаардлагаа багасгаж чадвал жинхэнэ итгэл, дуулгавартай байдал чинь нэмэгдэж, эрүүл ухаан чинь ч бас харьцангуй хэвийн болно. Чи үнэхээр дуулгавартай дагаж чаддаг бол Тэр чамайг ашиглах эсэхээс үл хамааран Түүнийг нэг зүрх сэтгэл, оюун санаагаар дагах бөгөөд ямар нэг байр суурьтай эсэхээсээ үл хамааран Түүний төлөө зарлагадаж чадна. Тэр үед л чи эрүүл ухааныг эзэмшиж, Бурханыг дуулгавартай дагадаг хүн болно.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 722 Махбод болсон Бурханд дуулгавартай байж, төгс болгуул

Дараах: 724 Хамгийн шинэ гэрлийг зөвшөөрөх нь Бурханыг дуулгавартай дагах түлхүүр юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих