Бурханд амжилттай итгэх зам
I
Паул, Петр хоёрын хүрэх газрыг, тэдний хувь нэмрийн хэмжээгээр биш, харин Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж чадсан эсэхээр нь хэмжсэн; тэдний хүрэх газар нь, хэр их ажил хийсэн, эсвэл бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлсний дагуу биш, харин эхнээсээ юуг эрж хайсан бэ гэдгийнх нь дагуу тодорхойлогдсон. Иймээс Бурханы бүтээл болохын хувьд өөрийн үүргийг идэвхтэйгээр биелүүлэхийг эрж хайх нь амжилтад хүрэх зам; Бурханыг гэх жинхэнэ хайрыг эрж хайх зам нь хамгийн зөв зам; хуучин зан чанараа өөрчилж, Бурханыг цэвэр хайраар хайрлахыг эрж хайх нь амжилтад хүрэх зам юм.
II
Амжилтанд хүрэх зам гэдэг нь Бурханы бүтээлийн анхдагч үүргээ, түүнчлэн анхдагч дүр төрхөө буцаан сэргээх зам юм. Энэ нь сэргэлтийн зам бөгөөд мөн эхнээсээ эцэс хүртэлх Бурханы бүх ажлын зорилго билээ. Хэрвээ хүний эрэл хайгуул нь хувийн хэмжээлшгүй шаардлага болон зохисгүй хүсэл эрмэлзэлтэй холилдвол, үүний хүрэх үр дүн нь хүний зан чанарыг өөрчилж чадахгүй байх болно. Энэ нь сэргээлтийн ажилтай зөрөлддөг. Энэ нь Ариун Сүнсний хийдэг ажил биш гэдэг нь эргэлзээгүй, иймээс ийм төрлийн эрэл хайгуулыг Бурхан хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг баталдаг. Бурханы хүлээн зөвшөөрдөхгүй эрэл хайгуул ямар ач холбогдолтой вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас шинэчлэн найруулав