603 Үнэнийг эрэлхийлэхгүй бол Паулын замаар алхаж байгаа хэрэг

1 Өнөө үед ихэнх хүн: “Би ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, төлөөс төлөх ёстой. Ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө бүхнээ орхих ёстой; Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж, үүргээ сайн биелүүлэх ёстой” гэсэн байдалтай байна. Үүнд ерөөл хүртэх санаархал зонхилдог бөгөөд энэ нь гагцхүү Бурханаас шагнал олж авч, титэм хүртэх зорилгоор өөрийгөө зарлагадаж буйн нэг жишээ юм. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн байдаггүй бөгөөд хаа сайгүй гайхуулдаг хоосон сургаалын үгээс л тэдний ойлголт бүрддэг нь лавтай. Тэдний зам бол Паулын зам юм.

2 Ийм хүмүүсийн итгэл нь байнга хөдөлмөрлөх үйл бөгөөд ихийг хийх тусам Бурханд үнэнчээ төдий чинээ нотолно; бас ихийг хийх тусам нь Бурхан гарцаагүй сэтгэл ханамжтай байна; ихийг хийх тусмаа Бурханы өмнө титэм хүртэх гавьяа байгуулж, Бурханы гэр дэх хамгийн агуу ерөөлийг лавтайяа хүртэнэ гэж зүрх сэтгэлдээ боддог. Христийн төлөө зовлон туулж, номлож, үхэх юм бол, мөн өөрсдийн амийг золиосолж, Бурханы даалгасан бүх үүргийг гүйцэтгэж чадах юм бол Бурханы хамгийн их ерөөгдсөн хүмүүс буюу хамгийн агуу ерөөлийг хүртэх хүмүүсийн нэг болж, гарцаагүй титэм хүртэнэ гэж тэд боддог.

3 Энэ бол яг Паулын төсөөлж, эрж хайж байсан зүйл юм; энэ бол түүний алхсан яг тэр зам бөгөөд тэрээр ийм л бодолд хөтлөгдөж, Бурханд үйлчлэхээр ажилласан. Ийм бодол, санаа зорилго сатанлаг уг чанараас төрөн гардаг бус уу? Хүмүүс ийм төрлийн сатанлаг уг чанартай байх үедээ дэлхий ертөнцөд мэдлэг, байр суурь, эрдэм олж авч, бусдаас ялгарахаар эрэлхийлнэ; Бурханы гэрт тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, итгэлтэй байж, эцэст нь титэм болон агуу ерөөл хүртэхээр эрэлхийлнэ. Хэрэв хүмүүс Бурханд итгэгч болсныхоо дараа үнэнийг эзэмшдэггүй, зан чанарын өөрчлөлт туулаагүй бол энэ замаар явах нь лавтай. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй бодит байдал, Петрийнхээс шал эсрэг зам билээ.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 602 Бурханд амжилттай итгэх зам

Дараах: 604 Бурханд итгэгчийн эрэлхийлэх учиртай зүйл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих