810 Петр үргэлж Бурханыг мэдэхийг эрэлхийлдэг байсан
I
Петр анх Есүсийг дагахдаа,
Бурхан Түүнийг илгээсэн гэж итгэсэн.
Гэвч тэр Есүсийг Христ гэж хараагүй,
харин Түүнийг элч гэж харсан.
Петр Бурханы үгээр туршлагажиж,
бас өөртэйгөө харьцсан;
Бурханы төлөө тэр хүнд хэцүүг туулсан ч,
Бурханы ажлыг тэр мэдээгүй.
Хэсэг зуур туршлагажсаны дараа
Петр Бурханы олон үйлийг Есүсээс олж харсан.
Бурханы хайр татам байдал,
мөн оршихуйг Түүнээс харсан.
Есүсийн үг,
хүнээс гарах боломжгүйг тэр мэдсэн;
Есүсийн хийсэн ажил,
хүний хийж чадашгүй ажил гэдгийг тэр харсан.
Есүсийн үг, үйл хэргээс
Петр Бурханы мэргэн ухааныг харсан.
Есүсийн үг, үйл хэргээс
ихээхэн бурханлаг ажлыг харсан.
II
Туршлагынхаа явцад
Петр өөрийгөө мэдээд зогсохгүй,
Есүсийн үйлдэл бүрийг харж,
олон шинэ зүйлийг олж нээсэн:
Есүст бодитой Бурханы олон илэрхийлэл байсан;
Есүс үг, ажил ба үйлдлээрээ
чуулгануудыг хариулах байдлаараа
энгийн хүнээс илүү байсан.
Петр Есүсээс олон хэрэгтэй зүйл сурсан.
Есүсийг цовдлогдохоос өмнө
тэр Есүсийн талаар мэддэг болж,
насан туршдаа Түүнд үнэнч амьдарсан.
Петр Эзэний төлөө доош харан цовдлогдсон,
тэр Эзэний төлөө зовж шаналсан.
Есүсийн үг, үйл хэргээс
Петр Бурханы мэргэн ухааныг харсан.
Есүсийн үг, үйл хэргээс
ихээхэн бурханлаг ажлыг харсан.
Есүсийн үг, үйл хэргээс
Петр Бурханы мэргэн ухааныг харсан.
Есүсийн үг, үйл хэргээс
ихээхэн бурханлаг ажлыг харсан.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас шинэчлэн найруулав