648 Үнэнийг хэрэгжүүлснээр өөрчлөгдөж чадна

1 Ямар ч асуудал, ямар ч байдлыг үнэнээр үргэлж шийдвэрлэж болдог. Чи үнэнийг хүлээн зөвшөөрч, үүнийг онолоос өөрийн бодит байдал болгож, хэрэгжүүлж, орж байгаа цагт ямар ч хүн байлаа гэсэн чи өөрчлөлт, өсөлтийг туулна. Хүмүүсийн зүрх сэтгэл, тэдний сонголт, асуудалтай тулгарах үедээ Бурханаас нүүр буруулдаг уу, аль эсвэл Бурханыг дуулгавартай дагаж, үгэнд нь захирагддаг уу гэдэгт гол нь оршдог. Түүнчлэн энэ нь хүмүүс аливаа зүйлтэй нүүр тулах үедээ биеийн хорхойслоо хангахаар сонгодог уу, аль эсвэл махан биеэ орхиж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн дагуу үйлддэг үү гэдэг асуудал юм.

2 Биеийнхээ дур, хүслийг даган махан биеэ хангалуун байлгаж, хорхойгоо дарахаар ямагт сонгодог хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхийн утга учир, үнэ цэнийг хэзээ ч мэдэрдэггүй. Махан биеэ орхиж, өөрсдийн төлөвлөгөө, хүслийг орхиж чаддаг, үнэний дагуу хэрэгжүүлж, үнэний бодит байдалд орж чаддаг хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх гэж юу гэсэн үг болохыг аажмаар мэдэрч, үнэнийг хэрэгжүүлэхийн хөгжөөн, таашаалыг ухаарч авч, Бурханы үгийн ач холбогдол, хүмүүсээс ингэж аашил гэж Бурхан шаарддагийн утга учир, үнэ цэн юу болохыг мэдэрч авдаг.

3 Хэрэв тэд үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл өөрсдийн уг чанар-мөн чанарыг үзэн ядаж, үүндээ ой гутаж, дургүйцнэ. Үүний хажуугаар тэд бас өөрсдийн холбогдсон эргэн тойрныхоо ямар ч сөрөг зүйлд дургүйцнэ. Тэд үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болж, үнэнийг хэрэгжүүлэх биеийн хэмжээ, хүрэлцэхүйц сэтгэлийн тэнхээтэй байж чадахыг хүсэн мөрөөсөж эхэлдэг бөгөөд үнэний бодит байдалд орж, Бурханы хүслийг хангаж, мөс чанар, эрүүл ухаан, үнэний бодит байдалтай бүтээгдсэн зүйл байж чадна гэж найддаг. Түүнчлэн тэд Бурханд захирагдаж, Бурханы зохицуулсан бүх орчинд захирагдаж, Түүний эсрэг тэрслэхийг цээрлэхийг хүсэмжилдэг; тэгээд Бурханы хүслийг хангах чадвартай байхыг хүсдэг билээ.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 647 Бурхан сонгосон учраас бид аврагддаг

Дараах: 649 Бурханы хүслийг хөсөрдүүлж болохгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих