708 Зан чанарын өөрчлөлтийн үйл явц

1 Зан чанарын өөрчлөлт нь зан авирын өөрчлөлт биш, гадаад талын хуурамч өөрчлөлт ч биш, эсвэл зүтгэлээс үүдсэн түр зуурын өөрчлөлт ч биш; харин энэ нь зан авирт өөрчлөлт авчирдаг зан чанарын жинхэнэ өөрчлөлт юм. Зан авирын тийм өөрчлөлт нь хүний гадаад зан авир, үйлдэлд гардаг өөрчлөлтөөс өөр. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь чи үнэнийг ойлгож, туулсан, мөн үнэн чиний амь болсон гэсэн үг юм. Урьд нь чи энэ хэрэг явдлын үнэнийг ойлгосон боловч хэрэгжүүлж чадаагүй; чиний хувьд үнэн бол үлддэггүй хоосон сургаал төдий байв. Одоо зан чанар чинь өөрчлөгдсөн болохоор чи үнэнийг ойлгоод зогсохгүй бас үнэний дагуу хэрэгжүүлдэг.

2 Урьд нь дуртай байсан зүйлсээ чи одоо орхиж чаддаг; хийх дуртай байсан зүйлээ, үзэл, төсөөллөө орхиж чаддаг. Урьд нь орхиж чаддаггүй байсан зүйлсээ чи одоо орхиж чаддаг. Энэ бол зан чанарын өөрчлөлт, бас зан чанараа өөрчлөх үйл явц юм. Энэ нь нэлээд энгийн сонсогдож болох боловч үнэндээ энэ үйл явцын дунд байгаа хүн олон бэрхшээл туулж, биеэ ялан дийлж, өөрийнх нь уг чанарын нэг хэсэг болох махан биеийн талуудыг хаях ёстой. Тийм хүн бас засалт, харьцалт, гэсгээлт, шүүлт, шалгалт туулах ёстой. Энэ бүхнийг туулсны дараа л хүн уг чанараа бага зэрэг ойлгож чаддаг. Гэхдээ энэ талаар зарим нэг ойлголттой байна гэдэг нь хүн нэн даруй өөрчлөгдөж чадна гэсэн үг биш; хүн явцын дунд бэрхшээл туулах ёстой.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 707 Зан чанарын өөрчлөлт нь бодит амьдралаас салшгүй

Дараах: 709 Зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд үнэнийг эрж хай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих