424 Бурханд хандаж, Түүнд найдах нь хамгийн агуу мэргэн ухаан юм

1 Хүн хэр их үнэнийг ойлгодог ч бай, хэчнээн олон үүрэг биелүүлсэн ч бай, тэдгээр үүргийг биелүүлж байхдаа хэдий их зүйл туулсан ч бай, биеийн хэмжээ нь хэчнээн том ч бай, жижиг ч бай, эсвэл ямар орчинд байгаа ч бай, хийдэг бүхэндээ заавал Бурханд хандаж, Бурханд найдах ёстой. Энэ бол хамгийн агуу мэргэн ухаан юм. Хүн олон үнэнийг ойлгож авлаа ч гэсэн Бурханд найдахгүй байж болно гэж үү? Зарим хүн Бурханд жаахан удаан итгэснийхээ дараа зарим үнэнийг ойлгож авч, цөөн хэдэн шалгалт туулсан байдаг. Тэд жаахан бодит туршлагатай байж болох ч хэрхэн Бурханд хандаж, Бурханд найдахаа ойлгодоггүй. Ийм хүмүүс мэргэн ухаантай юу? Тэд хамгийн мунхаг хүмүүс бөгөөд өөрсдийгөө ухаалаг гэж бодогсод юм; тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй.

2 Сүнслэг сургаалын талаар ихийг ярих нь үнэнийг ойлгодог гэсэн үг биш, мөн бүх зүйл дээр Бурханы хүслийг ойлгодог гэсэн үг бүр ч биш. Энд маш чухал хичээл бий: Хүмүүс хийдэг бүхэндээ Бурханд хандах ёстой. Хэрвээ тэд хийдэг бүхэндээ Бурханд ханддаг бол Бурханд найдаж чадах бөгөөд Бурханд найддаг хүмүүс л урагшлах замтай байдаг. Энд нэг ноцтой асуудал бий—хүмүүс өөрсдийн туршлага, ойлгодог дүрэм журам болон төсөөлдөг зарим зүйлд үндэслэн олон зүйлийг хийдэг. Тэгэх юм бол Бурханд хандаж, Бурханд найдахад нэлээд хэцүү, харин өөрийнхөө хүслээр үйлдэхэд амархан байдаг. Тийм хүмүүс ямар ч ёрын муу зүйл хийдэггүй байж болох ч Бурхан мөн л сэтгэл ханадаггүй. Тиймээс бүх зүйл дээр Бурханд хандаж, Түүнд найдах нь хамгийн агуу мэргэн ухаан билээ.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэх итгэл дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харснаар эхлэх ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 423 Жинхэнэ залбиралгүйгээр жинхэнэ үйлчлэл гэж үгүй

Дараах: 425 Бурханы өмнө тайван байдаг хүмүүс л аминд анхаарлаа төвлөрүүлдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих