Завхарсан зан чанараа шийдвэрлэснээр л жинхэнэ өөрчлөлтийг бий болгож чадна
Яг одоо та нар бүгдээрээ үүргээ тун эрч хүчтэй гүйцэтгэж байгаа бөгөөд бага зэрэг зовж чадаж байгаа. Тэгэхээр амь-оролтын тал дээр урагшлах зам байгаа юу? Шинэ гэгээрэл, эсвэл шинэ гэрэл олж хардаг уу? Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд амь-оролт бол нэн чухал асуудал, үүргээ гүйцэтгэх ч мөн адил; харин үүргээ сайн гүйцэтгэж чаддаг, боломжийн стандартад нийцдэг, үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг байх—эдгээрт хүрэх ямар арга зам байдаг вэ? (Үнэнийг эрэлхийлэх.) Зөв, чи үнэнийг эрэлхийлэх ёстой. Үнэнийг эрэлхийлэх ямар арга зам байдаг вэ? Бурханы үгийг илүү их унших ёстой. Бурханы үг л үнэн. Чи үнэнийг олж авахын тулд Бурханы үгийг хэрэгжүүлж, илүү ойр ойрхон туулж мэдрэх ёстой бөгөөд тэгсэн цагт л үнэнийг ойлгож чадна. Тиймээс үнэнийг ойлгохын тулд Бурханы үгэнд хичээл зүтгэл гаргах ёстой бус уу? Зарим хүн: “Эдгээр жилүүдэд би Бурханд итгэж, Бурханы цөөнгүй үгийг уншиж, зарим үнэнийг үнэхээр ойлгосон ч ер бусын зүйл надад тохиолдох үед замаа олж чадахгүй, үнэнийг яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй юм. Ойлгодог, ярьдаг зүйлээ би яагаад ашиглаж чаддаггүй юм бэ? Би бичиг үсэг, хоосон сургаал л мэддэг, аливаа зүйл тохиолдох үед үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй болохоо энэ үед ухаардаг. Би маш ядуу, хөөрхийлөлтэй” гэдэг. Зарим хүн нөхөрлөхдөө ер нь тасралтгүй урсган ярьж, тэр ч байтугай Бурханы зарим үгийг цээжээр уншиж чаддаг болохоор өөрийгөө үнэнийг ойлгодог, сүнслэг, зарим нэг үнэн-бодит байдалтай болсон гэж боддог ч нэг л өдөр өөрсдийнх нь хүсэлд нийцэхгүй зүйл тохиолдох үед Бурханы талаар үзэлтэй болж эхэлнэ. Заримдаа тэд Бурханы талаар гомдоллож ч мэднэ. Тэдний завхарсан зан чанар илчлэгдэх бөгөөд хэчнээн их залбираад ч асуудлаа шийдвэрлэж чадахгүй. Бусад хүн үнэний талаар тэдэнтэй нөхөрлөх үед тэд: “Би энэ хоосон сургаалыг чамаас илүү ойлгодог. Үнэнийг ойлгох тал дээр би чамаас илүү ойлгодог, хоосон сургаал номлох тал дээр яаж ярихыг би чамаас илүү мэднэ, номлол сонсох тал дээр би чамаас илүү сонссон, хичээл зүтгэл гаргах тал дээр би чамаас илүү гаргадаг, Бурханд итгэх тал дээр би чамаас удаан итгэсэн. Надад сургах гэж бүү оролд, би бүгдийг ойлгодог” гэж хэлдэг. Тэд бүгдийг ойлгодог гэж боддог ч санаархал, дур хүсэлдээ хөтлөгдөж, завхарсан зан чанартаа захирагдахаараа яахаа мэддэггүй. Байнга улиг домог болтол ярьдаг сүнслэг сургаал нь тэдний бэрхшээлийг шийдвэрлэж чаддаггүй. Тэдний биеийн хэмжээ үнэндээ том уу, жижиг үү? Тэд үнэнийг ойлгодог гэж боддог мөртөө одоогийн бэрхшээлээ яагаад шийдвэрлэж чаддаггүй юм бэ? Энд юу болоод байна вэ? Та нар иймэрхүү асуудалтай байнга тулгардаггүй гэж үү? Энэ бол амь-оролтын тухайд итгэгчдэд тулгардаг нийтлэг бэрхшээл бөгөөд хүний хамгийн том бэрхшээл юм. Өөрт чинь ямар нэгэн зүйл тохиолдохоос өмнө өөрийгөө аль хэдийн хэсэг хугацаанд Бурханд итгэсэн, тодорхой хэмжээний биеийн хэмжээ, суурьтай болсон, бусад хүнд аливаа юм тохиолдоход тэднийг бага зэрэг нэвт харж чадна гэж чи бодож магадгүй. Тэр ч байтугай чи үүргээ гүйцэтгэхдээ нэлээд зовж зүдэрч, асар их төлөөс төлж, бие махбодын өвчин зовлон, өө сэв, алдаа дутагдал гэх мэт олон бэрхшээлээ давж гарч чадах боловч шийдвэрлэхэд хамгийн хэцүү асуудал бол хүмүүсийн үргэлж илчилдэг элдэв янзын завхарсан зан чанар юм. “Завхарсан зан чанар” гэдэг нь хүмүүст танил нэр томьёо боловч завхарсан зан чанар гэж яг юу болох, ямар илчлэл завхарсан зан чанарыг бүрдүүлдэг, ямар бодол, үйлдэл завхарсан зан чанарын үр дүн болохыг хүн бүр сайн мэддэггүй. Хүмүүс завхарсан зан чанар гэж юу болох, ямар үйлдэл завхарсан зан чанарын илчлэл болохыг ойлгож, ухаараагүй бол завхарсан зан чанараар амьдарч байхдаа ч гэсэн өөрсдийгөө нүгэл үйлдэхгүй л бол үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж бодож магадгүй бус уу? Та нар ийм байдалтай байдаг уу? (Байдаг.) Завхарсан зан чанар гэж юу болохыг огтхон ч ойлгож, ухаарахгүй бол чи өөрийгөө мэдэж чадах уу? Завхарсан уг чанараа ухаж ойлгож чадах уу? Яавч чадахгүй. Завхарсан зан чанар гэж юу болохыг мэдэхгүй бол үнэнийг хэрэгжүүлэхдээ хэрхэн үйлдэх, ямар үйлдэл нь зөв, ямар нь буруу болохыг чи мэдэж чадах уу? Яавч чадахгүй. Тиймээс өөрийгөө мэддэггүй хүмүүс амь-оролттой болохгүй.
Амь-оролтын зам олон байдлыг хөнддөг. Та нар “байдал” гэдэг энэ үгийг бүгдээрээ мэдэх байх, гэхдээ энэ нь юуг хэлдэг вэ? Та нар үүнийг юу гэж ойлгодог вэ? (Байдал гэдэг нь аливаа юм тохиолдох үед хүнээс гарч ирдэг үзэл санаа, бодол бөгөөд хүний хэл яриа, биеэ авч явах байдал, сонголтод нөлөөлж, тэдгээрийг удирдаж чадна. Энэ бүгд нь байдал юм.) Дөхөж байна. Өөр ярих хүн байна уу? (Байдал гэдэг нь хүн тодорхой хугацаанд, тодорхой асуудал дээр, жишээлбэл, ноцтой засалт туулах юм уу зарим нэг бэрхшээлтэй тулгарах үедээ нэг төрлийн завхарсан зан чанартаа захирагдсаны улмаас сөрөг, нэлээд хэвийн бус байдалтай амьдарч байна гэсэн үг.) (Саяхан үүргээ гүйцэтгээд жаахан үр дүнд хүрэх үедээ би нэг тийм сэтгэл ханамжтай, бардам байдалтай байсан. Би өөрийгөө өөрчлөгдөж, үнэн-бодит байдалтай боллоо, Бурхан намайг лавтай сайшаана гэж бодсон. Үнэн хэрэгтээ Бурханы шаардлагад хүрэх яагаа ч үгүй байсан. Энэ бол нэг төрлийн биеэ тоосон, ихэрхүү байдал байсныг одоо л би ойлгож байна.) Та нарын ярьсан байдлууд бүгд сөрөг байна, тэгэхээр зөв, эерэг байдал гэж байдаг уу? (Байдаг. Жишээ нь би хамаг чадлаараа Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүсэх үедээ махан биеэс урваж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг: Иймэрхүү байдал нь эерэг.) Одоог хүртэл та нар байдал гэж үнэндээ юу болохыг тодорхойлохгүйгээр зарим нэг байдлыг зөвхөн дүрсэллээ. Тэгэхээр одоо, та бүгдийн хэлсэн зүйлд үндэслэн байдал гэж үнэндээ юу болохыг нэгтгэн дүгнэцгээе. “Байдал” гэж үнэндээ юуг хэлдэг вэ? Энэ бол ямар нэгэн зүйл тохиолдох үед хүмүүст төрдөг үзэл санаа, эсвэл хүмүүсийн ордог нөхцөл байдал, мөн түүнчлэн энэхүү нөхцөл байдлаас үүдэн гардаг бодол, сэтгэл санааны байдал, үзэл бодол юм. Жишээ нь, үүргээ гүйцэтгэж байхдаа засалт туулах үедээ чи урвайж, сөрөг байдалтай болно. Энэ үед чиний харуулдаг үзэл санаа, хандлага, мөн түүнчлэн үзэл бодол чинь ямар байх нь байдалтай чинь холбоотой зарим нэг нарийн ширийн зүйлс юм. Энэ нь та нарын байнга туулж мэдэрдэг зүйлтэй хамаатай бус уу? (Хамаатай.) Энэ нь хүмүүсийн амьдралтай холбоотой, энэ бол өдөр тутмын амьдралдаа хүн бүрийн холбогдож чадах, мэдэрч, туулж, тааралдаж болох зүйлс юм. Тэгвэл та нар юу гэж бодож байна: Сөрөг байдалд байх үед хүнээс юу гардаг вэ? (Буруу ойлголт, зайлсхийх, өөрийгөө хязгаарлах, аливаа бүтэлгүйтлийн дараа бүрмөсөн бууж өгөх; ноцтой тохиолдолд хүн хариуцлагаасаа бүрмөсөн зайлсхийж ч магадгүй.) Ноцтой үед хариуцлагаас зайлсхийж байгаа нь хандлага уу, байр суурь уу? Эсвэл өөр зүйл үү? (Энэ бол нэг төрлийн нөхцөл байдал, сэтгэл санааны байдал.) Энэ бол нөхцөл байдал, сэтгэл санааны байдал. Энэ үед хүн үүргээ гүйцэтгэж байхдаа хандлага нь ямар байдаг вэ? (Тэр сөрөг болж, назгайрч, ямар ч урам зориггүй болж, зүгээр л оромддог.) Энэ нь хэрэг явдлын жинхэнэ байдлыг хөнддөг. “Тэд урам зориггүй байдаг” гэж хэлэх нь утгагүй хэллэг, чи хэрэг явдлын үнэн мөнийг ярих ёстой. Хүмүүс үүргээ урам зориггүйгээр гүйцэтгэх үедээ зүрх сэтгэлдээ юу бодож байдаг вэ? Энэ үед тэд ямар завхарсан зан чанарыг харуулдаг вэ? (Тэд үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш хандаж, юмыг хайнга хийдэг.) Энэ бол зан чанар биш, харин үйлдлээр чинь чамайг тодорхойлдог тодорхойлолт бөгөөд энэ бол үйлдэх нэг арга зам юм. Гэхдээ юу чамайг хааш яаш үйлдэхэд хүргэсэн тухайд илүү гүнзгий ухаж харах хэрэгтэй бус уу? Хангалттай гүнзгий ухаж төнхвөл завхарсан зан чанараа илрүүлнэ. Хааш яаш байх нь завхарсан зан чанарын илрэл юм. Зүрх сэтгэлдээ бодож байгаа байдал чинь үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш хандахад хүргэж, өмнөхөөсөө илүү эрч хүчгүй болоход хүргэж болно. Чиний тэрхүү бодол бол завхарсан зан чанар бөгөөд тэгж бодоход хүргэсэн зүйл бол чиний уг чанар юм. Зарим хүн үүргээ гүйцэтгэж байхдаа засалттай тулгарч, “Миний чадах зүйл хязгаарлагдмал болохоор үнэндээ би хэр ихийг хийж чадах юм бэ? Би нэг их ойлгодоггүй юм чинь энэ ажлыг сайн хиймээр байвал хийх явцдаа сурах ёстой болох бус уу? Тэгэх нь надад амархан байх уу? Бурхан ерөөсөө хүмүүсийг ойлгодоггүй: энэ нь азарган тахиа өндөглөхийн үлгэр бус уу? Надаас илүү дээр ойлгодог хүнээр хийлгэ. Би үүнийг ингэж л хийж чадна, үүнээс илүү хийж чадахгүй” гэж хэлдэг. Хүмүүс үргэлж ингэж хэлж, боддог, тийм биз дээ? (Тийм ээ.) Бүгд үүнийг хүлээн зөвшөөрч чадна. Хэн ч төгс биш, хэн ч тэнгэрэлч биш, хүмүүс вакум орчинд амьдардаггүй. Бүх хүн ийм бодолтой, ийм завхралын илчлэлтэй. Бүх хүн ийм зүйл харуулж, байнга ийм байдалтай амьдарч чаддаг бөгөөд өөрийн эрхгүй тэгдэг. Тэд өөрийн эрхгүй тэгж боддог. Ямар нэгэн зүйл тохиолдохоос өмнө хүмүүс нэлээд хэвийн байдалтай байдаг ч ямар нэгэн зүйл тохиолдох үед өөр болдог бөгөөд тэднээс сөрөг байдал маш амархан, ямар ч саадгүйгээр, торохгүйгээр, бусдын турхиралт, өдөөн хатгалгагүйгээр аяндаа илчлэгдэн гардаг. Тэдэнд тулгарсан зүйл тэдний хүсэлд нийцэхгүй байгаа л бол ийм завхарсан зан чанар тэднээс цаг үргэлж, хаа сайгүй илчлэгдэн гардаг. Яагаад тэд цаг үргэлж, хаа сайгүй илчилж чаддаг вэ? Хүмүүсийн дотор иймэрхүү завхарсан зан чанар, завхарсан уг чанар байдаг болохыг энэ нь баталдаг. Хүмүүсийн завхарсан зан чанарыг бусад хүн тэдэнд тулгадаггүй, бас бусад хүн суулгадаггүй, бусад хүн зааж, өдөөн хатгаж, турхирдаг юм бүр ч биш, харин хүмүүст өөрсдөд нь байдаг юм. Хүмүүс энэхүү завхарсан зан чанараа шийдвэрлэхгүй бол зөв, эерэг байдалд амьдарч чадахгүй. Энэхүү завхарсан зан чанар яагаад үргэлж илчлэгддэг вэ? Эдгээр байдал нь буруу, хэвийн бус, үүнийг өөрчлөх ёстой гэдгээ үнэндээ та нар бүгдээрээ хэдийн мэддэг болсон. Та нар одоог хүртэл энэхүү завхарсан зан чанараа таягдан хаяж, буруу бодол, үзэл санаагаа орхиогүй л байгаа бөгөөд байдалд чинь томоохон өөрчлөлт гараагүй л байна. Арав, хорин жилийн дараа ч огтхон ч өөрчлөгдөөгүй хэвээр, завхрал харуулж байсан үеийн нөгөө л байдалдаа, илт багассан юмгүй байгаа бол ямар асуудал байна вэ? Энэ нь юуг баталдаг вэ? Энэ бүх жилийн дараа та нарын дийлэнх нь огт өсөж хөгжөөгүй, зарим нэг бичиг үсэг, хоосон сургаалыг ойлгосон төдий болдог ч үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй, туршлагын гэрчлэл хийж чаддаггүй. Учир нь та нар энэ бүх жилүүдэд үнэнийг эрэлхийлээгүй, завхарсан зан чанар чинь их өөрчлөгдөөгүй. Та нарын амийн туршлага дэндүү нимгэн бөгөөд гүнзгий биш гэдгийг энэ нь баталдаг. Та нарын одоогийн биеийн хэмжээ дэндүү жижиг, үнэн-бодит байдлын аль нь ч та нарт байхгүй гэж лавтай хэлж болно. Миний хэлсэн зүйлийг та нар хүлээж авч чадаж байна уу? Багахан бодит туршлагатай хүмүүс Миний үгийг ойлгож чадах боловч үнэнийг ойлгодоггүй, амь-оролт гэж юу болохыг хараахан мэдэхгүй хүмүүс эдгээр үгийн утга учрыг ойлгохгүй байж магад. Байдал гэж юу вэ гэж Би сая яагаад та нараас асуусан бэ? Та нар байдал гэж юу болохыг ойлгохгүй бол Миний хэлж байгааг огт ойлгохгүй, ердөө л үг сонсож, тэдгээрт зөв мэт хандана. Та нар ийм үзэл санаатай бол энэ нь та нарт туршлага байхгүй, Бурханы үгийг ойлгодоггүй гэдгийг чинь баталдаг. Хүмүүс үнэн-бодит байдалд орж, жинхэнэ амь-оролттой болохыг хүсэж байгаа бол нэлээд хэдэн байдлыг ойлгох ёстой; өөрсдийнхөө асуудлыг ойлгож, учрыг нь олж, бодит амьдрал дээр ямар байдалтай байгаагаа, тэрхүү байдал нь зөв, буруу эсэх, буруу байдалд байх үедээ ямар завхарсан зан чанар илчилдэг, энэхүү завхарсан зан чанарын мөн чанар юу болохыг хүмүүс мэддэг болох ёстой. Тэд энэ бүгдийг ухаж ойлгох ёстой. Хэрвээ чи эдгээрийг ойлгож, ухамсарлахгүй бол нэг талаар завхарсан зан чанарын мэдлэгээ хаанаас эхлэх, өөртөө өөрчлөгдөх боломж олгох ёстойг мэдэхгүй, нөгөө талаар Бурханы үгийг идэж, уух, үнэнд орохдоо хаанаас эхлэхээ мэдэхгүй. Та нарт үргэлж дараах нөхцөл байдал тулгардаг уу? Ямар нэгэн зүйлийн талаар Миний ярихыг сонссоны дараа та нар зөвхөн тэр зүйлийн талаар мэддэг, харин тэр нь ямар байдлыг хэлээд байгааг мэддэггүй бөгөөд өөр дээрээ хэрэглэж чаддаггүй юу? (Тэгдэг.) Энэ нь та нарын туршлага тийм хэмжээнд хараахан хүрээгүйг харуулдаг. Миний ярьж байгаа зүйл та нарт хамаатай, амьдралтай чинь нягт холбоотой бол, жишээ нь өдөр болгон үүргээ гүйцэтгэх үед хүмүүст тулгардаг зүйлс, үүргээ гүйцэтгэх үед нь хүмүүсээс илчлэгддэг завхарсан зан чанар, хүмүүсийн санаа зорилго, биеэ тоосон зан чанарыг хөндсөн зүйл, хааш яаш байдал, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ гаргадаг хандлагынх нь талаар яривал та нар сонсмогцоо өөр дээрээ хэрэглэж чадаж магадгүй. Энэ талаар Би гүнзгийрүүлж яривал та нарын өөр дээрээ хэрэглэж чадахгүй байж магадгүй зүйлс байдаг. Заримдаа ийм зүйл болдог уу? (Болдог.) Өөртөө хэрэглэж чадахгүй зүйлийн тухайд та нар хоосон сургаал сонсож байгаа юм шиг, зүгээр л сонсоод өнгөрдөг үү? Тэгэхээр өөр дээрээ хэрэглэж чадах зүйлийг та нар яаж ойлгох ёстой вэ? (Өөрийгөө эргэцүүлж, мэдэж авч, завхралаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх.) Энэ бол туршлагажих зөв зам юм.
Завхарсан зан чанараа эргэцүүлж, мэдэж авах нь чухал гэж хэлэх нь хэтэрхий ерөнхий юм. Үнэндээ өөрийгөө яаж эргэцүүлж, мэдэж авах ёстой вэ? Энд нэг зам бий: Ямар нэгэн зүйл тохиолдох үед үзэл санаа, хандлага, боддог бодол, энэ асуудлыг ямар үзэл бодлоор харж, шийдвэрлэж, ханддагаа харах ёстой. Эдгээр алхмаар дамжуулан завхарсан зан чанараа эргэцүүлж, мэдэж авч чадна. Ингэж эргэцүүлж, өөрийгөө мэдэх нь ямар зорилготой вэ? Завхарсан зан чанараа илүү сайн ойлгож, тэгээд асуудлаа шийдвэрлэхээр үнэнийг эрж хайж, зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд юм. Тэгэхээр та нар бүгдээрээ одоо ямар шатанд байна вэ? Та нар өөрсдийгөө хэр их, хэр гүнзгий мэдэх вэ? Өөр өөр үед, эсвэл янз бүрийн зүйл тохиолдох үед ямар байдалтай байгаагаа та нар хэр их ойлгодог вэ? Энэ тал дээр хичээл зүтгэл гаргаж, гэрийн даалгавраа хийсэн үү? Аль нэгэн оролтыг туулж мэдэрсэн үү? (Хавьгүй илэрхий зүйл юм уу томоохон үйл явдал надад тохиолдох үед би өөрийн илчилж байгаа зарим зүйлийг олж харж магадгүй ч жижиг асуудлуудыг анзаарахгүй өнгөрөөх нь амархан байдаг. Буруу байдалд амьдарч байгаагаа би заримдаа мэддэггүй.) Мэдэхгүй байгаа үедээ чи ямар байдалд байдаг вэ? Ямар нөхцөл байдалд мэддэггүй вэ? (Үүргээ зүгээр нэг юм хийж байгаа юм шиг, Бурханы үгэн дэх үнэнд хичээл зүтгэл гаргахгүйгээр гүйцэтгэдэг учраас завхарсан зан чанар илчиллээ ч гэсэн би мэдэхгүй.) Зүгээр нэг юм хийж байгаа юм шиг, ажил, даалгавар, хариуцлага мэт үүрэгтээ хандаж, амь-оролттой холбохгүйгээр хөшүүнээр гүйцэтгэх нь маш түгээмэл байдал юм. Энэ бол үүрэгтээ амь-оролтод хүрэх зам, эсвэл арга барил гэхээсээ илүү зохицуулах ёстой асуудал төдий мэт хандаж байгаа хэрэг. Ажилд явахтай л яг адил: Зарим хүн ажлаа карьер гэж үзэж, үүнийг амьтайгаа холбож, сонирхол, хобби, мөн түүнчлэн амьдралын туйлын хүслэн, зорилготойгоо нэгтгэдэг. Тэгэхэд зарим хүн ажилд явахыг хариуцлага мэт үздэг, тэд ажилдаа явахгүй байж болохгүй. Тэд гэр бүлээ тэжээх мөнгө олохын тулд өдөр бүр яг цагтаа ирдэг ч амьдралын зорилго, эсвэл туйлын хүслэн тэдэнд байдаггүй. Яг одоо та нарын дийлэнх нь ийм байдалд байгаа бус уу? Үүрэг чинь Бурханы үгтэй, үнэнтэй уялдаагүй байдаг. Алдаагаа танилаа ч гэсэн ямар ч бодит өөрчлөлтөд хүрдэггүй, зүрх сэтгэлдээ багахан гэмших үедээ л амь-оролтын асуудлын талаар эргээд боддог. Бусад үед ер нь чи зүгээр л хүссэнээ хийдэг. Баяртай, маш сайхан зантай үедээ арай дээр гүйцэтгэдэг ч нэг л өдөр хүслийн чинь эсрэг зүйл тохиолдох юм уу хар дарж зүүдлээд муухай зантай болбол чиний сэтгэл санааны байдалд хэдэн өдөр нөлөөлөхийн зэрэгцээ үүргийн чинь үр дүнд нөлөөлж болно. Гэсэн ч чи зүрх сэтгэлдээ үүнийг мэддэггүй, мунгинаж, тэрхүү арван өдөр, эсвэл хоёр долоо хоногийн турш аливааг саатуулж, зүгээр л хааш яаш авирладаг. Хүн ийм байдалтай амьдрах үед амь-оролт нь зогсонги байдалд орохгүй гэж үү? Амь-оролт зогсонги байдалд орвол хүмүүсийн үйлдэл, гүйцэтгэдэг үүрэг нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна гэж үү? (Чадахгүй.) Яагаад чадахгүй вэ? Энэ тохиолдолд тэдний үйлдэл болон үүрэг үнэнтэй ямар ч хамаагүй болж, Бурханыг гэрчлэхтэй дүйцэхгүй учраас ийм маягаар үүргээ гүйцэтгээд Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй. Чи хэсэг хугацаанд үүрэгтээ ямар ч алдаа гаргахгүй болохоор ийм маягаар үүргээ гүйцэтгэх нь тун зөв зүйтэй гэж бодож магадгүй. Ажлаа хаяхгүй, бусад зүйлийг тунгаан бодохгүй, үүргээ гүйцэтгээд үргэлж завгүй л байвал ийм маягаар үүргээ гүйцэтгэхэд зүгээр гэж чамд санагддаг. Иймэрхүү хандлага нь хааш яаш байдлын жишээ биш гэж үү? Үнэн-зарчимтай уялдаагүй, үйлдсэн төдий болоод сэтгэл ханадаг бол үүргээ гүйцэтгээд үр дүнд хүрч чадна гэж үү? Бурханы ажил дуусахад чи Бурханд яаж тайлангаа өгөх юм бэ? Үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага үүрэхгүй, үнэнийг эрж хайж, зарчмын дагуу асуудлыг зохицуулдаггүй бол үүргээ боломжийн стандартад нийцэхээр гүйцэтгэж байгаа хэрэг энэ мөн үү? Ингээд Бурханы сайшаалыг хүртэх үү? Чи гэнэтхэн шалгалттай нүүр тулах юм уу засалт туулаад Бурханы зан чанарт халдсан учраас шүүлт, гэсгээлт ирснийг тэгээд ухаарч, зүүднээсээ гэнэт сэрж, эцэст нь хэдэн өдөр аятайхан байхад хүрвэл энэ нь амь-оролтын хэвийн байдал мөн үү? (Биш.) Засалт туулсны дараа чамд гарсан илэрхий өөрчлөлт бол ташуураар шавхуурдсаны дараах өвдөлттэй адилхан. Чи өөрийгөө бага мэддэг юм байна. Та нар бага зэрэг өссөн юм шиг, засалт, шүүлт, гэсгээлт туулаад бага зэрэг ойлгосон юм шиг гаднаасаа харагдаж болно. Гэхдээ субьектив байдлаар хэлэхэд, хүмүүс завхарсан зан чанар, элдэв янзын завхарсан байдлаа огт ухаж, ойлгодоггүй бол, ийм зүйлийг хэзээ ч анхааралтай судалж байгаагүй, ийм асуудлыг хэзээ ч шийдвэрлэж байгаагүй бол амь-оролтын хэвийн байдалд хүрч чадна гэж үү? Үнэн-бодит байдалд орж чадна гэж үү? Үүнд хүрэхэд тэдэнд амар байна гэж Би бодохгүй байна. Зарим хүн: “Би үүргээ гүйцэтгэх асуудлын зарчмыг ойлгож чадсан. Энэ нь үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орж байгаа хэрэг биш гэж үү?” гэж хэлдэг. Дүрэм журмыг мөрдөхөд амархан, гадаад үйлдлийг баримтлахад амархан ч тэр нь үнэнийг хэрэгжүүлэхтэй дүйцэхгүй, асуудлыг зарчмын дагуу зохицуулахтай ч бас дүйцэхгүй. Жишээ нь, чи өдөр болгон өглөө тавд босож, орой аравт унтах ёстой байлаа гэж бодъё. Өдөр тутмын амьдралдаа чи энэ зарчмыг дагаж чадах уу? (Чадахгүй.) Таваас арав хүртэлх цагийн хуваарь тун аятайхан, хүмүүсийн байгалийн хэмнэлд нийцдэг, бие махбодод нь сайн боловч үүнийг хүлээж авахад тэдэнд яагаад хэцүү байдаг вэ? Энд л асуудал байгаа юм. Хүмүүс энэ учир шалтгааныг мэдэхгүй, энэхүү түгээмэл мэдлэгийг мэддэггүй юм биш, тэд үүнийг дэндүү сайн мэдэж байгаа. Тэгэхээр тэд яагаад үүнийг хүлээж авч чаддаггүй юм бэ? Хүмүүс яагаад энэ цагийн хуваарийг дагахыг хүсдэггүй, энэ арга барил, хэвшлээр амьдрахыг хүсдэггүй юм бэ? Энэ нь хүмүүсийн бие махбодын ашиг сонирхолтой холбоотой. Эрт босохыг хүсэхгүй байх нь их унтахыг хүсэж, бие махбодын дур сонирхол, бие махбодын мэдрэмжээ дагахыг хүсэхтэй адилхан биш гэж үү? Эрт босох нь хүмүүсийн бие махбодын тав тухтай зөрчилддөг учраас тэд үүнийг хийхийг хүсдэггүй бөгөөд энэ нь тэднийг баяр хөөргүй болгодог. Тэгэхээр хүмүүс “эрт босох нь биед чинь сайн” гэдэг баримтыг хүлээж авч чадах уу? Чадахгүй. Хүмүүс ийм өчүүхэн ашиг сонирхлоосоо ч татгалзаж чаддаггүй хэр нь бие махбодоо сахилгажуулж, залбирч, бодол санаан дээрээ ажиллах ёстой болдог. Орчин нөхцөл нь тэдэнд бас нөлөөлөх ёстой: Бусад хүн боссоныг хараад л тэд босдог бөгөөд унтах дур хүслээсээ ичдэг. Тэд өдөр бүр босохоос аргагүй болсон санагдаж, үүндээ тун сэтгэл дундуур байдаг. Юу ийм бодол, байдалтай болоход хүргэдэг вэ? Хүмүүс бие махбодын тав тухад шунадаг, хүссэнээрээ үйлдэхийг хүсдэг бөгөөд залхуу, өөрийгөө өөгшүүлсэн бодол өвөрлөдөг. Нэг талаар тэд бие махбодын ердийн хэвшлийг бодож үздэггүй, нөгөө талаар гүйцэтгэж байгаа үүргээ бодож үздэггүй, харин ч бие махбодын ашиг сонирхлоо хангахад эхлээд анхаардаг. Үнэн хэрэгтээ, хүний завхарсан зан чанарт нэг зүйл байдаг нь тэд махан биеэ зугаацуулж, баригдмал биш байхыг үргэлж хүсдэг. Засалт туулбал тэд учирлахаар оролдож, үргэлж өөрийгөө өмгөөлдөг нь бага зэрэг бодлогогүй хэрэг. Эрт босох нь хүмүүсийн ашиг хонжоо, алдагдлыг хөнддөггүй жижиг асуудал, илүү унтах хүслээ давж чадвал хүрч болох ч арай удаан амарснаас гарах бие махбодын багахан өгөөжөөс татгалзахад хүмүүст маш хэцүү байдаг. Их унтах хүсэл чинь чиний ажилд нөлөөлөх үед энэ нь үнэн-зарчимд нийцдэггүй гэдгийг мэддэг. Чи өөрийгөө эргэцүүлэхгүйгээр үл барам зүрх сэтгэлдээ гомдоллож, сэтгэл дундуур болж, үргэлж: “Би яагаад хэзээ ч бага зэрэг өөрийн зоргоор байж, хэсэг хугацаанд хүссэнээ хийж болдоггүй юм бэ?” гэж боддог. Зарим хүн үргэлж ийм бодолтой байдаг. Тэгэхээр энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Чи залбирч, бие махбодын бэрхшээлээ давж гарч чаддаг болж, төлөвшихөөр чармайж, тав тухад шунахаа больж, зовж зүдэрч чаддаг болж, үүрэгтээ үнэнч байж, хүссэн болгоноо хийхгүй, өөрийгөө хязгаарлаж сурах ёстой. Өөрийгөө хязгаарлах амархан уу? (Амархан биш.) Яагаад амархан биш вэ? (Яагаад гэвэл хүмүүс баригдмал байхыг хүсдэггүй, захирагдах дургүй, өөрийн зоргоор байхыг хүсдэг.) Биеэ барихыг ойлгож чаддаггүй, биеэ барьж чаддаггүй, биеэ барихдаа тааруухан, үргэлж эх захгүй авирлаж, хий хоосон мөрөөддөг хүмүүс наснаас үл хамааран хүн чанар нь төлөвшөөгүй байдаг. Энэхүү жижиг асуудал хүмүүсийн ашиг сонирхлыг хөндөх үед завхарсан зан чанар нь илчлэгддэг. Ийм зүйл тохиолдох үед тэд үүнийг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайх хэрэгтэй, завхралынхаа асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдийгөө мэдэж авч, үнэнийг ойлгох хэрэгтэй. Хүмүүсийн завхарсан зан чанар цэвэрлэгдэх үед тэд өөрийн эрхгүй үнэн-бодит байдалд орж, амь нь өсөж, төлөвшин, амь зан чанар нь өөрчлөгддөг.
Өдөр тутмын дэглэм шиг өчүүхэн зүйл хүмүүсийн завхарсан зан чанарыг илчилж чаддаг бөгөөд тэдний оюун санаанд үнэндээ юу болж байдаг талаар Би сая энгийн жишээ ярьж өглөө. Энэ бүгд одоо ил болсон. Энэхүү завхарсан зан чанарыг ил болгосноор Сатан чамайг үнэхээр их завхруулсныг чи олж мэдсэн. Чи олон жил Бурханд итгэсэн бөгөөд багахан хоосон сургаал ойлгодог хэдий ч завхарсан зан чанараа хараахан таягдан хаяагүй. Чи ямар ч үүрэг гүйцэтгэсэн, боломжийн стандартад нийцэхээр гүйцэтгэж чаддаггүй; ямар ч асуудлыг зохицуулсан, зарчмын дагуу хийж чаддаггүй; Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүн хараахан болоогүй. Тэгэхээр хүмүүсийн одоогийн байдалд үндэслэвэл тэд үнэхээр Бурханаар авруулсан уу? Хараахан үгүй, учир нь тэд завхарсан зан чанараа бүрэн таягдан хаяагүй, үнэний хэрэгжүүлэлт нь хэтэрхий хязгаарлагдмал хэвээр, Бурханыг үнэхээр дуулгавартай дагах яагаа ч үгүй байгаа; зарим хүн бүр Сатаныг, эсвэл хүнийг ч дагаж чадна. Эдгээр баримт нь хүмүүсийн биеийн хэмжээ аврагдахаар хэмжээнд үнэхээр хүрээгүйг хангалттай батална. Хүн болгон жинхэнэ байдалдаа тулгуурлан өөрийгөө ангилж, ямархуу хүн болохоо тодорхойлох учиртай. Зарим хүн завхарсан зан чанараа эргэцүүлснээр элдэв янзын дотоод байдлаа болон янз бүрийн зүйл өөрт нь тохиолдох үед бий болдог бодол санаа, үзэл бодол, хандлагаа мэдэж авдаг. Зарим хүн биеэ тоосон, ихэрхүү гэдгээ, онгирох дуртайгаа, их зан гаргаж, өөрийгөө бусдаас дээгүүр тавих дуртайгаа олж хардаг. Зарим хүн элдэв янзын заль мэх хэрэглэдэг шударга бус, ов мэхтэй гэдгээ, хорон муу зантайгаа олж хардаг. Зарим нь ашиг хонжоог эн тэргүүнд тавьдаг, бусдыг завших дуртай, аминч, жигшүүртэй хүмүүс болохоо олж хардаг. Зарим хүн хэсэг хугацаанд эргэцүүлээд хоёр нүүртэн болохоо ухаардаг. Зарим нь өөрийгөө авьяастай, хэв чанартай, мэргэжилдээ чадварлаг гэж боддог байсан ч хэсэг хугацаанд эргэцүүлсний дараа өөрт нь ганц ч сайн чанар байхгүй болохыг ухаардаг; тэд авьяасгүй, түүнчлэн мунхаг, үйлдэл нь зарчимгүй байдаг. Зарим хүн хэсэг хугацаанд эргэцүүлээд, өчүүхэн бодолтой, дэмий зүйлээр хөөцөлддөг хүн болохоо ухаардаг; бусад хүн өөрийнх нь ашиг сонирхлыг хөндсөн зүйл хэлэхийг тэд огт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хүлээцтэй байдал гэдгийг огт мэддэггүй. Өөрийгөө эргэцүүлээд ийм мэдлэг олж авбал амь-оролтод чинь тустай байх уу? (Тэгнэ.) Юугаараа тустай вэ? (Үнэнийг эрж хайх зүрх сэтгэлтэй болоход бидэнд тусалж чадна. Бид эдгээр асуудлыг мэдэж авахгүй бол завхарсан зан чанар байнга харуулж байгаагаа мэдэхгүй, асуудлаа шийдвэрлэхээр үнэнийг эрж хайж бүр ч чадахгүй.) (Бид энэ талаар мэдэхгүй бол хөөрхийлөлтэй нөхцөл байдалд байгаагаа мэдэхгүй. Үүнийг мэдэж авсны дараа бид асуудлаа шийдвэрлэхээр үнэнийг эрж хайхыг хүснэ. Бид завхарсан зан чанарынхаа дөнгөнөөс салахыг хүсэж, Бурханы үгийн дагуу биеэ авч явахаар үнэнийг эрж хайхыг хүснэ.) Өөрийгөө нэлээд агуу, шударга ёсны мэдрэмжтэй, тун уужим сэтгэлтэй, авьяастай, хүлээцтэй, сайхан сэтгэлтэй, үнэнч шударга, бусдад тун үнэнч бөгөөд өөрийнх нь завхарсан зан чанар жирийн хүмүүсийнхтэй адил биеэ тоодог, өөрийгөө зөвтгөдөг, үзэн яддаг, атаархдаг гэх мэт багахан өө сэвтэй гэж боддог, бас энэхүү багахан өө сэвээс бусдаар бол төгс, түүнчлэн бусдаас илүү хүндтэй, илүү эрхэм, илүү хайр энэрэлтэй гэж боддог хүнийг аваад үзье. Хүн үргэлж ийм байдалтай байдаг бол Бурханы өмнө очиж, чин сэтгэлээсээ гэмшиж чадна гэж бодож байна уу? (Чадахгүй.) Ямар нөхцөл байдалд хүн өөрийгөө мэдэж авахаар үнэхээр Бурханы өмнө очиж, Бурханы өмнө үнэхээр газарт унан мөргөж, “Өө Бурхан минь, Сатан намайг гүнээ завхруулсан. Ашиг сонирхолтой минь холбоотой ямар ч зүйлийг би орхихыг хүсдэггүй. Би ганц ч сайн чанаргүй аминч, жигшүүртэй хүн. Би үнэхээр гэмшиж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахыг хүсэж байна. Бурхан намайг авраасай гэж би хүсэж байна” гэж хэлж чадах вэ? Хүн үнэхээр гэмших хүсэлтэй байвал сайн, тийм байвал Бурханд итгэх зөв замд орж, авралд хүрэхэд амархан.
Зураг зурдаг хүн байлаа гэж бодъё. Тэр хүн зургаа төгс болсон гэж бодоод, сэтгэл ханамжтай байтал нэг өдөр хэн нэгэн хүн зурганд нь олон өө сэв байна гэж хэлжээ. Тэр хүн нарийн ширийнийг хэлэхээс өмнө, ингэж байгаа нь өөр лүү нь дайрч байгаа хэрэг гэж зураачид санагдана. Түүний сэтгэл гонсойж, “Чи намайг сайн зурдаггүй гээд байна уу? Чи надаас дор зурдаг шүү дээ, чиний бүтээл илүү олон асуудалтай! Тэрийг чинь бүр хэн ч харахыг хүсдэггүй!” гэж даруйхан няцаадаг. Тэр яагаад ийм зүйл хэлж чаддаг вэ? Тэр ямар байдалд байвал ийм зүйл хэлж чадах вэ? Яагаад ийм өчүүхэн зүйл түүнийг ингэж их уурлуулж, хилэгнүүлэн, хариугаа авах, түрэмгий сэтгэлгээтэй болгож чадав? Юу ингэхэд хүргэв? (Тэрээр зургаа төгс болсон гэж боддог бөгөөд өөр хэн нэгэн зурганд нь өө сэв байна гэж хэлэх нь түүнийг гомдоодог.) Чи түүний төгс дүр төрхийг сэвтүүлж болохгүйгээс болж байгаа юм. Тэр ямар нэгэн зүйлийг сайн гэж бодвол аливаа өө сэвийг нь хэлж өгч, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байсан чинь дээр. Чи: “Зураг чинь үнэхээр сайн юм. Шилдэг бүтээл гэж хэлж болохоор байна. Агуу мастеруудын ур чадвар ч чинийхээс дээр гэж би бодохгүй байна. Энэ бүтээлийг гаргаж тавивал энэ салбарт шуугиан тарьж, үеийн үед өндрөөр үнэлэгдэх эд хөрөнгө болох нь гарцаагүй!” гэж хэлэх ёстой. Тэгвэл тэр баярлана. Баяр хөөр, уур хилэн нэг хүнээс гардаг, тэгвэл тэр яагаад хоёр өөр илчлэлтэй байдаг вэ? Аль нь түүний завхарсан зан чанар вэ? (Хоёулаа.) Эдгээр завхарсан зан чанарын аль нь илүү ноцтой вэ? (Хоёр дахь нь.) Хоёр дахь нь түүний хоёр нүүртэй, мэдлэггүй, мунхаг занг илчилдэг. Хэн нэгэн чамайг муу зурдаг гэж хэлэхэд чи яагаад үзэн ядаж, түрэмгийлж, хариугаа авах сэтгэлгээтэй болтлоо тэгж их дургүйцдэг юм бэ? Хүн чамд хэдэн сайхан үг эвлүүлж хэлэх үед чи яагаад тэгж их баярладаг юм бэ? Яагаад ийм туйлын маадгар байдаг юм бэ? Ийм хүмүүс туйлын ичгүүргүй бус уу? Тэд ичихээ мэддэггүй, мунхаг бас хөөрхийлөлтэй. Энэ үгс тийм ч сайхан сонсогддоггүй хэдий ч энэ бол үнэн. Хүмүүсийн мэдлэггүй, мунхаг, муухай төрх хаанаас гардаг вэ? Хүмүүсийн завхарсан зан чанараас гардаг. Иймэрхүү зүйл тохиолдох үед хүн ийм хандлагатай байвал түүнээс илчлэгдэн гардаг зүйл нь хэвийн хүн чанартай хүнд байх учиртай эрүүл ухаан, мөс чанар биш, хэвийн хүн чанартай хүний амьдран харуулах учиртай зүйл ч биш. Тэгэхээр иймэрхүү асуудлыг яаж зохицуулах ёстой вэ? Зарим хүн: “Надад нэг арга бий. Хэн нэгэн намайг сайн гэж магтвал би чимээгүй байдаг, хэн нэгэн намайг муу гэвэл бас л чимээгүй байдаг. Би бүх зүйлд хүйтэн хөндий байдлаар ханддаг. Энэ нь зөв, буруу байхтай хамаагүй, завхарсан зан чанарын илчлэл ч бас биш. Энэ гайхалтай биш гэж үү?” гэдэг. Энэ үзэл бодол ямар байна? Энэ нь энэ хүмүүст завхарсан зан чанар байхгүй гэсэн үг үү? Хүн дүр эсгэхдээ хэр сайн байх нь хамаагүй, хэсэг хугацаанд дүр эсгэж чадлаа ч гэсэн насан туршдаа ингэх амаргүй. Чи дүр эсгэхдээ хэчнээн сайн, эсвэл хэчнээн сайн нуулаа ч гэсэн завхарсан зан чанараа далдалж, нууж чадахгүй. Чи зүрх сэтгэлдээ байгаа зүйлийнхээ талаар хүмүүсийг хуурч чадаж магадгүй ч Бурханыг хуурч чадахгүй, өөрийгөө ч хуурч чадахгүй. Эцэстээ илчлэгдэх эсэхээс үл хамааран хүний юу бодох, оюун санаанд нь ямар бодол төрөх нь хүчтэй ч бай, үгүй ч бай, илэрхий ч бай, үгүй ч бай, завхарсан зан чанарыг нь төлөөлдөг. Тэгэхээр энэхүү завхарсан зан чанар хэдийд ч, хаана ч аяндаа илчлэгдэн гардаг бус уу? Зарим хүн анхааралгүй байхдаа заримдаа үг алдаж, сэтгэлийн гүн дэх бодлоо ил болгоод, үүндээ харамсаж магадгүй гэж боддог. Тэд “Дараагийн удаа би юу ч хэлэхгүй; их ярьдаг хүн их алддаг. Би юу ч хэлэхгүй бол завхарсан зан чанар минь илчлэгдэхгүй, тийм биз дээ?” гэж боддог. Гэхдээ эцэст нь үйлдэх үедээ завхарсан зан чанараа дахин нэгэнтээ илчилж, санаа зорилгоо дахин нэг ил болгодог бөгөөд энэ нь хэдийд ч, хаана ч тохиолдож болно, үүнээс сэрэмжлэх боломжгүй. Тиймээс завхарсан зан чанараа шийдвэрлэхгүй бол тэрхүү завхарсан зан чанар байнга илчлэгдэх нь хэвийн зүйл. Үүнийг шийдвэрлэх цорын ганц арга зам бий, тэр нь үнэнийг үнэхээр ойлгож, завхарсан зан чанарынхаа мөн чанарыг нэвт шувт харах хүртлээ чи үнэнийг эрж хайж, бага зэрэг хичээл зүтгэл гаргах ёстой; тэгвэл чи Сатаныг болон махан биеэ үзэн ядаж чадна, ийм маягаар үнэнийг хэрэгжүүлэхэд амархан байх болно. Чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг болох үед чамаас илчлэгдэн гардаг зүйл завхарсан зан чанар биш, харин ч мөс чанар, эрүүл ухаан, хэвийн хүн чанарын илчлэл байх болно. Тиймээс үнэнийг эрж хайснаар л завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэж чадна; өөрийгөө хянаж, биеэ барьж, өөрийгөө сахилгажуулахад түшиглэх нь сайн арга барил биш бөгөөд завхарсан зан чанарыг шийдвэрлэж огт чадахгүй.
Тэгвэл завхарсан зан чанарыг яаж шийдвэрлэх вэ? Эхлээд энэхүү завхарсан зан чанарын эх үүсвэрийг таньж, задлан шинжилж, дараа нь үүнд таарах хэрэгжүүлэлтийн арга барилыг олох ёстой. Миний сая хэлсэн жишээг аваад үз. Энэ хүн өөрийнхөө зургийг төгс гэж боддог ч эцэст нь зураг ойлгодог хүн зургийг нь олон өө сэвтэй байна гэж хэлэхэд урвайж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь шархалсан мэт санагддаг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь шархлах үед, завхарсан зан чанар чинь илчлэгдэх үед юу хийж болох вэ? Бусад хүн өөр өөр санаа, үзэл бодол дэвшүүлэхэд хүлээн авч чадахгүй үедээ юу хийж болох вэ? Зарим хүн үүнд зөв хандаж чаддаггүй. Өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдох үед тэд эхлээд задлан шинжилдэг: “Тэр үүгээрээ юу хэлэх гэсэн юм бол? Тэр надад хандаж үүнийг хэлэв үү? Би өчигдөр түүн рүү муухай харсан болохоор өнөөдөр надаас хариугаа авахыг хүсэж байгаа юм болов уу? Хэрвээ тэр үүнийг надад хандаж хэлж байгаа бол би зүгээр өнгөрөөхгүй дээ: шүдийг шүдээр, нүдийг нүдээр. Тэр надад эелдэг хандахгүй бол би түүнд шударга хандахгүй. Би хариугаа авах ёстой!” Энэ нь юуны илчлэл вэ? Бас л завхарсан зан чанарын илчлэл. Хэрэг дээрээ, иймэрхүү завхарсан зан чанарын илчлэл нь хариугаа авах сонирхол, санаархлыг харуулдаг. Мөн чанартаа иймэрхүү үйлдэл нь ямар шинжтэй вэ? Энэ нь хорон муу биш гэж үү? Дотор нь хорон муу уг чанар агуулагдаж байдаг. Хүмүүс хорон муу уг чанаргүй байсан бол хариугаа авах байсан уу? Тэд энэ талаар бодохгүй байсан. Хариугаа авах талаар бодох үед л иймэрхүү үг тэднээс гардаг: “Чи намайг сайн зурдаггүй гэж байна уу? Чи надаас дор зурдаг, чиний бүтээл илүү олон асуудалтай! Бүр хэн ч бүтээлийг чинь харахыг хүсдэггүй!” Ийм үг нь ямар шинжтэй вэ? Энэ бол нэг төрлийн дайралт. Иймэрхүү үйлдлийг чи юу гэж бодож байна вэ? Дайрч давшилж, хариугаа авах нь эерэг үү, сөрөг үү? Тэдгээр нь сайшаасан үг үү, доромжилсон үг үү? Сөрөг, доромжилсон үг болох нь илэрхий байна. Дайрч давшилж, хариугаа авах нь хорон муу сатанлаг уг чанараас гардаг нэг төрлийн үйлдэл, илчлэл юм. Энэ нь мөн нэг төрлийн завхарсан зан чанар. Хүмүүс ингэж боддог: “Надад эелдэг хандахгүй бол би чамд буруу юм хийнэ шүү! Чи намайг хүндэлж хандахгүй байхад би яагаад чамайг хүндлэх ёстой гэж?” Энэ ямар төрлийн сэтгэлгээ вэ? Энэ нь хариугаа авах гэсэн бодол биш гэж үү? Жирийн хүний нүдээр бол энэ нь зөв зүйтэй үзэл бодол биш гэж үү? Энэ нь үндэслэлтэй биш гэж үү? “Над руу дайрахгүй л бол би дайрахгүй; над руу дайрвал би гарцаагүй хариу дайрна”, “Ачийг ачаар, бачийг бачаар”—шүтлэггүй хүмүүс үргэлж иймэрхүү зүйл хэлдэг; тэдний дунд эдгээр нь бүгд үнэн зөв үндэслэл бөгөөд хүний үзэлтэй бүрэн нийцдэг. Гэхдээ Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс эдгээр үгийг яаж харах ёстой вэ? Эдгээр үзэл санаа зөв үү? (Үгүй.) Яагаад буруу гэж? Тэдгээрийг хэрхэн ялган таних ёстой вэ? Эдгээр зүйл хаанаас үүдэлтэй вэ? (Сатанаас.) Эдгээр нь Сатанаас үүсэн гардаг, үүнд эргэлзэх юмгүй. Тэр нь Сатаны ямар зан чанараас гардаг вэ? Сатаны хорлонтой уг чанараас гаралтай; тэдгээр нь хор агуулдаг бөгөөд Сатаны үнэн нүүр царайг бүх хорлонтой, муу муухай байдалтай нь агуулдаг. Тэдгээр нь ийм уг чанар-мөн чанарыг агуулж байдаг. Тийм уг чанар-мөн чанарыг агуулдаг харах өнцөг, бодол, илчлэл, үг яриа, үйлдэл ямар шинж чанартай вэ? Ямар ч эргэлзээгүйгээр энэ нь хүний завхарсан зан чанар—Сатаны зан чанар. Эдгээр сатанлаг зүйл Бурханы үгтэй нийцдэг үү? Үнэнтэй нийцдэг үү? Бурханы үгэнд үндэслэдэг үү? (Үгүй.) Бурханыг дагагчдын хийвэл зохих үйлдэл, эзэмшвэл зохих бодол, үзэл санаа мөн үү? Ийм бодол, үйлдэл үнэнтэй нийцдэг үү? (Үгүй.) Иймэрхүү зүйл үнэнтэй нийцдэггүйг харахад, тэдгээр нь хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд нийцдэг үү? (Үгүй.) Эдгээр зүйл үнэнтэй, хэвийн хүн чанартай нийцдэггүй болохыг одоо та нар сайн харж чадна. Өмнө нь та нар иймэрхүү үйлдэл, бодлыг зүй зохистой, зохимжтой, үндэслэлтэй гэж бодож байсан уу? (Тийм.) Эдгээр сатанлаг бодол болон онол хүмүүсийн зүрх сэтгэлд зонхилох байр суурь эзэлж, бодол, үзэл санаа, биеэ авч явах байдал, үйлдэл, түүнчлэн янз бүрийн байдлыг нь залж чиглүүлж байдаг; тэгвэл хүмүүс үнэнийг ойлгож чадах уу? Яавч чадахгүй. Эсрэгээрээ, хүмүүс зөв гэж боддог зүйлээ үнэн мэт хэрэгжүүлж, баримталдаг бус уу? Эдгээр зүйл үнэн юм бол тэдгээрийг баримталлаа гээд бодитой асуудлууд чинь яагаад шийдэгдэхгүй байгаа юм бэ? Тэдгээрийг баримталлаа гээд олон жил Бурханд итгэсэн хэр нь яагаад чамд жинхэнэ өөрчлөлт гарахгүй байгаа юм бэ? Чи яагаад Сатанаас үүдэлтэй эдгээр гүн ухааныг Бурханы үгийг ашиглан ялган таньж чадахгүй байгаа юм бэ? Чи эдгээр сатанлаг гүн ухааныг үнэн мэт баримталсаар байна уу? Чи үнэхээр ялган таних чадвартай юм бол асуудлын уг үндсийг олсон бус уу? Чиний баримталдаг зүйл үнэн хэзээ ч байгаагүй, харин сатанлаг төөрөгдөл, гүн ухаан байсан учраас тэнд асуудал байгаа юм. Та нар бүгдээрээ энэ замыг дагаж өөрсдийгөө шалгаж, шинжих хэрэгтэй; дотор чинь байгаа зүйлээс алийг нь та нар үндэслэлтэй, хар ухаан, амьдралын мэргэн ухаанд нийцдэг, гаргаж тавьж болно гэж боддогоо хар—энэ бол та нарын зүрх сэтгэлдээ хэдийнээ үнэн мэт хандаж ирсэн буруу бодол, үзэл санаа, үйлдэл, үндэс суурь чинь бөгөөд үүнийг та нар завхарсан зан чанар гэж боддоггүй. Иймэрхүү зүйлийг ухаж гаргасаар бай, дахиад зөндөө байгаа. Энэ бүх завхарсан, сөрөг зүйлийг бүгдийг нь ухаж гарган, ялган таньж, тэдгээрийг орхиж чаддаг болтлоо задлан шинжилбэл завхарсан зан чанар чинь амархан шийдвэрлэгдэж, та нар ариусгагдаж чадна.
Түрүүчийн жишээг дахиад авч үзье. Тэр зураач өөрийнх нь бүтээлийн талаарх бусдын сөрөг болон тааламжтай үнэлгээг сонсох үед ямар хариу үйлдэл нь зөв зүйтэй, хүн чанар, эрүүл ухаан агуулсан зан авир, илрэлтэй байх вэ? Зөв эсвэл буруу гэж боддог ч бай, хүмүүсийн доторх бодол бүгд Сатанаас гаралтай, тэдний завхарсан зан чанараас үүдэлтэй; тэр нь буруу, үнэн биш гэж Би дөнгөж сая хэлсэн. Чи хэчнээн зөв гэж бодлоо ч, бусад хүн чиний бодолтой санал нийлдэг гэж хэчнээн их бодлоо ч тэдгээр нь үнэнээс гардаггүй, үнэн-бодит байдлыг илчилж, амьдран харуулж байгаа хэрэг биш бөгөөд Бурханы хүсэлтэй нийцдэггүй. Тэгвэл энэ асуудалд үнэндээ хэрхэн ухаалаг байдал, хүн чанартайгаар хандах ёстой вэ? Юуны түрүүнд бусад хүний өөрийг чинь магтсан үгэнд бүү баярла; тэгэх нь нэг төрлийн байдал юм. Түүнчлэн, бусад хүн чиний талаар муу зүйл хэлэхэд бүү дургүйцэж, эгдүүц, хорон муу, хариугаа авдаг сэтгэлгээтэй байж бүр ч болохгүй. Тэд чамайг магтсан ч бай, үгүй ч бай, эсвэл чиний талаар муу зүйл хэлсэн ч бай, чи зүрх сэтгэлдээ зөв хандлагатай байх ёстой. Ямар хандлага вэ? Юун түрүүнд, чи тайван байж, дараа нь тэдэнд “Зураг зурах бол миний хувьд сонирхогчийн хобби төдий. Би ур чадварын түвшнээ мэднэ. Чиний юу хэлэхээс үл хамааран би чамд зөв хандаж чадна. Зураг ярихаа больё, надад сонирхолгүй байна. Би өөрөө хараахан ухаараагүй, мэдэхгүйгээр завхарсан зан чанар хаана илчилснийг надад хэлж өгч чадах эсэх чинь л сонирхолтой байна. Энэ асуудлыг нөхөрлөж, судалцгаая. Хоёулаа амь-оролтоо өсгөж, илүү гүнзгий орцгооё, тэгвэл маш сайхан шүү дээ! Гадна талын асуудлыг ярилцаад ямар хэрэг байна? Тэглээ гээд хүн үүргээ сайн гүйцэтгэхэд тус болж чадахгүй. Чи миний зургийг сайн, муу гэж хэлэх нь надад үнэндээ хамаагүй. Миний зургийг магтаж байгаа бол чамд далд сэдэл байж болох бус уу? Өөртөө зориулж ямар нэгэн юм хийхдээ чи намайг ашиглахыг хүсэж байгаа байж магадгүй бус уу? Асуудал зохицуулахдаа надаар туслуулмаар байгаа бол би чадах юмаараа үнэ төлбөргүй тусална, тусалж чадахгүй бол би чамд жаахан зөвлөгөө өгч чадна. Ийм маягаар надтай харилцах хэрэггүй. Ингэх нь хоёр нүүр гаргаж байгаа хэрэг бөгөөд миний жигшлийг төрүүлж, бөөлжис хүргэж байна! Миний зургийг муу гэж хэлж байгаа бол намайг чи урхидаж, урхиндаа оруулахаар оролдож байна уу? Намайг адгуу зан гаргаж, дараа нь чамаас хариугаа авч, чам руу дайрч давшлахыг чи хүсээд байна уу? Би тэгэхгүй, би тийм тэнэг биш. Би Сатаны заль мэхэнд автахгүй” гэж хэлэх ёстой. Ийм хандлагыг юу гэж бодож байна? (Сайн гэж бодож байна.) Ийм үйлдлийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг Сатанд хариу цохилт өгөх гэж нэрлэдэг. Үнэнийг эрэлхийлдэггүй зарим хүнд хийх юм байдаггүй, “Аан, чи өмнөх ажилдаа гялалзаж, үнэхээр атаархмаар байсан даа!”, “Аа! Ямар үзэсгэлэнтэй байгаагаа хараач! Чиний царай бол зол завшааны төгс жишээ шүү” гэсэн элдэв янзын хэрэггүй үг хэлдэг. Тэд хэн нь хүчирхэг, хэн нь царайлаг, эсвэл хэн өөрт нь хэрэг болж болохыг хараад дараа нь тэр хүнтэйгээ байнга ойрхон байж, түүнд тал засаж, магтаж, зусарддаг. Тэд хэлэхийн эцэсгүй санаа зорилго, дур хүслээ хангахын тулд төрөл бүрийн жигшүүртэй, ичгүүргүй арга барил ашигладаг. Ингэх нь жигшмээр биш гэж үү? (Жигшмээр.) Ийм хүнтэй таарвал яаж хандах ёстой вэ? Шүдийг шүдээр, нүдийг нүдээр гэх нь зөв үү? (Үгүй.) Чамд цаг байхгүй бол хариу цохилт болгож, түүнийг шившиглэх цөөн хэдэн хатуу үг л хэл. “Чи яагаад ийм уйтгартай юм бэ? Чамд хийх ажил байхгүй юм уу? Ийм зүйлийн талаар хов жив ярих ямар хэрэг байна вэ?” гэж хэлж болно. Хэрвээ чи түүний тал зассан үгийг хэтэрхий өнгөц, бөөлжис цутгамаар гэж боддог, сонсох дургүй, удаан ярих цаг завгүй бол ийм хэдэн өгүүлбэрээр хариулаад дуусга. Цаг байвал түүнтэй нөхөрлө. Нөхөрлөлийн тухайд гэвэл, үүнд завхарсан зан чанар, түргэн уур, төрөлх зан, дайралт, өс хонзон, үзэн ядалт, хүмүүсийн жигшдэг нэг ч юм байхгүй бөгөөд чамаас илчлэгдэн гардаг зүйл хэвийн хүн чанартай нийцдэг, мөс чанар, эрүүл ухаанд нийцдэг, үнэн-бодит байдалтай, бусдад тусалж чаддаг, бусдыг босгон байгуулдаг, ашиг тустай байх ёстой. Энэ бүхэн нь эерэг илчлэл юм. Тэгвэл зарим сөрөг илчлэл нь юу вэ? Тэдгээрийг нэгтгэн дүгнэхийг хичээ. (Хариугаа авах, дайрч давшлах, шүдийг шүдээр солих.) Хариугаа авах, дайрч давшлах, шүдийг шүдээр, нүдийг нүдээр болон “Ачийг ачаар, бачийг бачаар”, “Би шулуун шударга хүн байхыг хүсдэг; жигшүүртэй, хоёр нүүртэн байхыг хүсдэггүй” гэх мэт хүмүүсийн уламжлал ёсоор зөв гэж боддог байсан үзэл санаанууд. Хүмүүсийн зөв гэж боддог эдгээр зүйл үнэнтэй нийцдэг үү? (Үгүй.) Эдгээрийг судалбаас зохистой. Энгийн, тодорхой, олж харахад амархан зүйлсийг ялган танихад илүү хялбар байдаг. Хүмүүсийн дийлэнх нь харж чаддаггүй, олон хүний зөв, сайн гэж боддог зүйлсийн тухайд бол хүмүүс ялган таньдаггүй учраас тэдгээрийг үнэн мэт авч үзэж, баримтлахад амархан байдаг. Хүмүүс тэдгээрийг баримтлахдаа өөрсдийнх нь амьдран харуулдаг зүйл бол үнэн-бодит байдал, хэвийн хүн чанар гэж боддог; өөрсдөө хэчнээн төгс, ямар сайн, ямар шударга, хүндтэй, хэчнээн нээлттэй, илэн далангүй болохоо тэд боддог. Түргэн ууртай, төрөлхийн, махан биеийн, ёс зүйтэй, ёс суртахуунтай зүйлсийг үнэний бодит байдал мэт амьдран харуулж, үнэнийг орлуулах нь дийлэнх хүний амархан гаргадаг алдаа болохоор олон жил Бурханд итгэсэн хүмүүс ч үүнийг ялган таньж чаддаггүй; Бурханд итгэдэг бараг бүх хүн энэхүү үе шатыг туулах ёстой бөгөөд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс л энэхүү алдаатай үзэл санаанаас зайлсхийж чадна. Тиймээс хүмүүс адгуу зан, төрөлх зангаас гардаг эдгээр зүйлийг таньж, гүнээ судлах ёстой. Чи эдгээрийг нэвт харж, шийдвэрлэж чадвал ерөнхийдөө чамаас илчлэгдэн гардаг зарим зүйл үнэн-бодит байдалтай нийцдэг болно. Үнэнийг хэрэгжүүлэх нь хэвийн хүн чанараар хүрч болох зүйл; үнэнийг хэрэгжүүлэх нь хүн мөс чанар, эрүүл ухаантай гэдгийг батлах цорын ганц стандарт юм. Хэчнээн их үнэнийг хэрэгжүүлсэн ч бай, энэ нь бүгд эерэг; энэ бол завхарсан зан чанар яавч биш, түргэн ууртай зангаар үйлдэж байгаа хэрэг бүр ч биш. Хэн нэгэн өмнө нь чамайг гомдоож, чи түүнд адилхан хандвал энэ нь үнэн-зарчимд нийцэх үү? Тэр чамайг гомдоосон—тун их гомдоосон болохоор шударга, эсвэл бохир аргаар түүнээс хариугаа авч, шийтгэхийг оролдвол шүтлэггүй хүмүүсийнхээр энэ нь шударга, үндэслэлтэй, шүүмжлээд байх юм байхгүй; гэхдээ энэ ямар үйлдэл вэ? Энэ бол адгуу зан. Тэр чамайг гомдоосон бөгөөд энэхүү үйлдэл нь завхарсан сатанлаг уг чанарын илчлэл боловч чи түүнээс хариугаа авбал чиний үйлдэл түүнийхтэй адил болох бус уу? Хариугаа авч байгаагийн чинь цаад сэтгэлгээ, эхлэх цэг, эх үүсвэр түүнийхтэй адилхан, ялгаа байхгүй. Тиймээс чиний үйлдлийн шинж бол гарцаагүй түргэн ууртай, төрөлхийн, сатанлаг юм. Сатанлаг, түргэн ууртай байгаа юм чинь энэ үйлдлээ чи өөрчлөх ёстой биш гэж үү? Үйлдлийн чинь цаад эх үүсвэр, санаа зорилго, сэдэл өөрчлөгдөх ёстой юу? (Тийм.) Тэрийг яаж өөрчлөх вэ? Чамд тохиолдсон зүйл жижигхэн зүйл бол, чамайг тавгүй болгож байгаа ч гэсэн ашиг сонирхлыг чинь хөндөхгүй, чамайг их гомдоохгүй, үзэн ядахад хүргэхгүй, хариугаа авахын тулд амь насаа эрсдэлд оруулахад хүргэхээргүй бол чи түргэн ууртай зан гаргалгүй үзэн ядалтаа хойш тавьж чадна; харин ч эрүүл ухаан, хүн чанараа ашиглан энэ асуудлыг зүй ёсоор, тайван зохицуулж чадна. Чи энэ асуудлыг нөгөө хүндээ илэн далангүй, чин сэтгэлээсээ тайлбарлаж, үзэн ядалтаа шийдвэрлэж чадна. Гэхдээ энэ үзэн ядалт нь дэндүү гүнзгий бол, хариугаа авахыг хүсэж, маш ихээр үзэн ядах хэмжээнд хүрсэн бол чи тэвчээртэй байж чадах уу? Түргэн ууртай зан гаргахгүй, тайвнаар “Би ухаалаг байх ёстой. Би мөс чанар, эрүүл ухаанаар амьдарч, үнэн-зарчмаар амьдрах ёстой. Би мууд муугаар хариу барьж болохгүй, гэрчлэлдээ бат зогсож, Сатаныг шившиглэх ёстой” гэж хэлж чаддаг бол энэ нь өөр байдал биш гэж үү? (Мөн.) Өмнө нь та нар ямар байдалтай байсан бэ? Өөр хэн нэгэн чамаас ямар нэгэн юм хулгайлах юм уу чиний юмыг идвэл энэ нь асар их, гүнзгий үзэн ядахад хүргэхгүй учраас энэ асуудлаас болж тэдэн дээр очиж нүүрээ улайтал маргах шаардлагатай гэж чи бодохгүй—тэгэх нь өөрийгөө доош хийсэн хэрэг болно, тэгэх нь зохисгүй. Ийм нөхцөл байдалд чи асуудлыг ухаалгаар зохицуулж чадна. Асуудлыг ухаалгаар зохицуулж чаддаг байх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй дүйцэх үү? Энэ асуудал дээр үнэн-бодит байдалтай байхтай эн тэнцэх үү? Огтхон ч үгүй. Ухаалаг байдал болон үнэнийг хэрэгжүүлэх нь хоёр тусдаа зүйл юм. Чамайг тун их уурлуулсан зүйлтэй тулгарсан ч адгуу зан гаргаж, завхрал илчлэлгүйгээр ухаалгаар, тайвнаар зохицуулж чаддаг байхын тулд үнэн-зарчмыг ойлгож, мэргэн ухаанд найдан үүнийг зохицуулах шаардлагатай. Ийм нөхцөл байдалд Бурханд залбирч, үнэнийг эрж хайхгүй бол чамаас түргэн ууртай зан амархан гарна, тэр ч байтугай хүчирхийлэл гарна. Хэрвээ чи үнэнийг эрж хайдаггүй, хүний арга барил л хэрэглэж, өөрийн дур сонирхлоор асуудлыг зохицуулдаг бол бага зэрэг хоосон сургаал номлож, сууж, зүрх сэтгэлээ илчлээд үүнийг шийдвэрлэж чадахгүй. Энэ тийм энгийн зүйл биш.
Яг одоо бидний нөхөрлөж байгаа зүйл нь бүхэлдээ хүмүүсийн завхарсан зан чанар, завхарсан уг чанарын асуудлыг хөнддөг. Зарим хүн энгийн, шулуун шударга зантай төрсөн байдаг. Бусад хүн ашиг сонирхлыг нь хохироож, тэдэнд таагүй зүйл хэлэх үед тэд инээдэм болгож, зүгээр өнгөрөөдөг. Зарим хүн шалихгүй зантай бөгөөд зүгээр өнгөрөөж чаддаггүй, бүх насаараа өш хонзон өвөрлөдөг. Энэ хоёр төрлийн хүнээс аль нь завхарсан зан чанартай вэ? Үнэндээ тэд хоёулаа ийм зан чанартай, ердөө л төрөлх зан авир нь өөр юм. Зан авир хүний завхарсан зан чанарт нөлөөлж чадахгүй, зан авир бас тэдний завхарсан зан чанар хэр гүнзгий болохыг тодорхойлдоггүй. Хүмүүсийн хүмүүжил, боловсрол, гэр бүлийн нөхцөл байдал завхарсан зан чанар нь хэр гүнзгийг тодорхойлдоггүй. Тэгэхээр завхарсан зан чанар хүмүүсийн сурч мэдсэн зүйлтэй холбоотой юу? Зарим хүн: “Би уран зохиол судалж, олон ном уншсан, би сайхан зүйлийг таашаадаг, соёлтой учраас бусдаас илүү сайн биеэ барьж чадна, хүмүүсийн талаарх миний ойлголт бусдаас илүү, миний оюун ухаан бусдынхаас өргөн хүрээтэй. Аливаа зүйлтэй тулгарах үед тэдгээрийг шийдвэрлэх арга зам надад байдаг учраас завхарсан зан чанар минь тийм ч гүнзгий биш байх” гэдэг. Зарим хүн: “Би хөгжим судалсан учраас онцгой авьяастан. Хөгжим хүмүүсийн сэтгэлийг өргөж, сэтгэлийг нь ариусгадаг. Нот болгон нь хүний сэтгэлд нөлөөлж, сэтгэлийг нь ариусгаж, өөрчилдөг. Өөр өөр хөгжим сонсох нь хүмүүсийн сэтгэлийг янз бүрээр өөрчилж, сэтгэл санааны байдал нь өөр өөр болдог. Сэтгэл санааны байдал минь сөрөг байх үед тэрийгээ засахаар би дуу хөгжим сонсдог болохоор хөгжим сонсох явцад завхарсан зан чанар минь аажмаар зөөлөрдөг. Миний хөгжмийн чадвар сайжрахын хэрээр завхарсан зан чанар минь бас аажмаар шийдвэрлэгддэг” гэдэг. Дуулдаг зарим хүн: “Сайхан дуу хүмүүсийн сэтгэлд аз жаргал авчирч чадна. Дуулах тусам дуу хоолой минь улам сайхан болж, дуулах чадвар минь улам сайжирч, би улам мэргэжлийн болдог бөгөөд энэ нь тэгээд миний байдлыг дээрдүүлдэг. Байдал минь дээрдэх тусам завхарсан зан чанар минь улам багасгах бус уу” гэдэг. Ингэх ёстой гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Тэгэхээр олон хүний завхарсан зан чанарын талаарх мэдлэг, ойлголтод нь андуу ташаа үзэл санаа байдаг. Тэд багахан боловсрол олж авмагцаа завхарсан зан чанар нь багассан гэж боддог. Зарим ахмад хүмүүс бүр: “Бага байхдаа би их зовж зүдэрсэн бөгөөд амьдрал их энгийн байсан, би үрэхэд биш хуримтлуулахад анхаардаг байсан. Ямар ч ажил хийсэн би цэв цэвэрхэн, үг яриа минь сайхан, би илэн далангүй ярьдаг, цайлган хүн байсан. Тиймээс надад завхарсан зан чанар тийм ч олон байхгүй. Зарим залуу хүнд нийгмийн орчин нь нөлөөлдөг. Тэд мансууруулах бодис хэрэглэж, ёрын муу чиг хандлагыг дагадаг. Нийгмийн уур амьсгал тэдэнд ноцтой нөлөөлж, тэд завхралд гүнээ ордог!” гэж боддог. Завхарсан зан чанарын талаарх энэхүү эндүү ташаа ойлголт, мэдлэг нь хүмүүсийг өөрсдийн завхарсан мөн чанар, сатанлаг уг чанартай холбоотой янз бүрийн сэтгэгдэл, өрөөсгөл хандлагатай болоход хүргэдэг. Ийм сэтгэгдэл, өрөөсгөл хандлага нь ихэнх хүнд хэдийгээр өөрсдөө завхарсан зан чанартай, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, тэрслүү ч гэсэн дийлэнх зан авир нь сайн гэж санагдахад хүргэдэг. Ялангуяа хүмүүс дүрэм журмыг баримталж чаддаг, хэвийн тогтмол сүнслэг амьдралтай, сүнслэг сургаал хэлж чаддаг бол Бурханд итгэх замд амжилт гаргасан, завхарсан зан чанар нь бараг шийдвэрлэгдсэн гэдэгтээ бүр ч итгэлтэй байдаг. Муугүй байдалтай, үүргээ гүйцэтгээд амжилт гаргасан, ямар нэгэн зүйл амжилттай хийж чадсан бол өөрийгөө хэдийн сүнслэг болсон, аль хэдийн төгс болгуулж, цэвэрлэгдсэн ариун хүмүүс, завхарсан зан чанар нь арилсан гэж боддог зарим хүн хүртэл бий. Хүмүүсийн иймэрхүү бодол нь завхарсан, сатанлаг зан чанараа үнэхээр мэддэггүй байдлаас үүдсэн янз бүрийн буруу ойлголт биш гэж үү? (Мөн.) Эдгээр буруу ойлголт нь хүмүүст завхарсан зан чанар, бэрхшээлээ шийдвэрлэхэд тулгардаг хамгийн том саад тотгор биш гэж үү? Энэ бол хамгийн том саад тотгор, хүмүүст харьцалт хийхэд хамгийн хэцүү болгодог зүйл юм.
Өнөөдрийн бидний нөхөрлөсөн зүйлийг та нар ойлгож байна уу? Гол зүйлүүдийг нь ойлгож авсан уу? Хүмүүсийн завхарсан зан чанарыг шийдвэрлэхгүй бол тэд үнэн-бодит байдалд орж чадахгүй. Ямар завхарсан зан чанар өөрт нь байгаа, эсвэл сатанлаг уг чанар-мөн чанар нь юу болохыг мэддэггүй бол өөрсдийгөө завхарсан хүмүүс гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрч чадах уу? (Чадахгүй.) Өөрсдийгөө сатанлаг, завхарсан хүн төрөлхтний нэг гэдгээ үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй бол хүмүүс үнэхээр гэмшиж чадах уу? (Чадахгүй.) Тэд үнэхээр гэмшиж чадахгүй бол өөрсдийгөө үргэлж муугүй, хүндтэй, өндөр дээд, байр суурьтай, нэр төртэй гэж бодож магадгүй бус уу? Тэд үргэлж ийм бодолтой, байдалтай байж магадгүй бус уу? (Тэгнэ.) Тэгэхээр яагаад ийм байдал харагддаг вэ? Энэ бүгд нэг өгүүлбэр дээр ирдэг: Хүмүүсийн завхарсан зан чанарыг шийдвэрлэхгүй бол зүрх сэтгэл нь үргэлж үймэрч, хэвийн байдалтай байхад хэцүү болдог. Өөрөөр хэлбэл чиний завхарсан зан чанарыг зарим талаар шийдвэрлэхгүй бол сөрөг байдлын нөлөөнөөс ангижрахад чамд маш хэцүү байх бөгөөд тэрхүү сөрөг байдлаас гарахад чамд маш хэцүү болж, энэ байдлаа чи зөв, зүйтэй, үнэнтэй нийцдэг гэж бодоход ч хүрч магадгүй. Чи үүнээс салахгүй, зууралдаж, аяндаа тэндээ гацдаг учраас тэндээс гарахад маш хэцүү байх болно. Тэгээд нэг л өдөр үнэнийг ойлгомогцоо ийм байдал чамайг Бурханыг буруу ойлгож, эсэргүүцэхэд хүргэж, Бурхантай зөрчилдөж, Бурханыг шүүхэд хүргэж, тэр ч бүү хэл Бурханы үг үнэн гэдэгт эргэлзэж, Бурханы ажилд эргэлзэж, Бурхан бүх зүйлийг ноёрхдог гэдэгт эргэлзэж, Бурхан бол бүх эерэг зүйлийн бодит байдал, эх үүсвэр гэдэгт эргэлзэхэд хүргэдэг болохыг ухаарна. Байдал чинь маш аюултай болохыг чи олж харна. Энэхүү сатанлаг гүн ухаан, үзэл санаа, онолын талаарх мэдлэг чамд үнэхээр байхгүй учраас ийм ноцтой үр дагавар гардаг. Энэ үед л чи Сатан ямар хар санаатай, хорон муу болохыг олж харж чадна. Сатан хүмүүсийг хуурч, завхруулан, Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвах замаар явахад хүргэх зэгсэн чадвартай. Завхарсан зан чанарыг шийдвэрлэхгүй бол ноцтой үр дагавартай. Чи ийм мэдлэгтэй болж, үүнийг ухаарч чадвал энэ нь бүхэлдээ чи үнэнийг ойлгосны, Бурханы үг чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсний үр дүн юм. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс Сатан хүмүүсийг яаж завхруулж, хуурч, Бурханыг эсэргүүцдэг болгож байгааг олж харж чаддаггүй. Энэ үр дагавар нь нэн аюултай. Хүмүүс Бурханы ажлыг туулж мэдрэх явцдаа хэрхэн өөрийгөө эргэцүүлж, сөрөг зүйлийг ялган таньж, сатанлаг гүн ухааныг ялган танихаа мэддэггүй бол Сатаны хууран мэхлэлт, завхруулалтаас яагаад ч ангижирч чадахгүй. Бурхан яагаад Өөрийнхөө үгийг илүү их унш гэж хүмүүсээс шаарддаг вэ? Ингэвэл хүмүүс үнэнийг ойлгож, өөрийгөө мэдэж авч, юунаас болж завхарсан байдалтай болдгийг тодорхой олж харж, өөрийнх нь үзэл санаа, үзэл бодол, ярьдаг, авирладаг, асуудлыг зохицуулдаг арга барил хаанаас гардгийг олж харна. Баримталдаг үзэл санаа чинь үнэнтэй нийцдэггүй, Бурханы хэлдэг бүх зүйлтэй зөрчилддөг, Бурханы хүсдэг зүйл биш гэдгийг чи мэддэг бол, Бурхан чамд шаардлага тавьж, Бурханы үг чам дээр ирэх үед байдал, сэтгэлгээ чинь Бурханыг дуулгавартай дагахыг, Бурханы зохицуулсан нөхцөл байдалд захирагдахыг ч зөвшөөрдөггүй, Бурханы дэргэд эрх чөлөөтэй, эрх дураараа амьдарч, Бурханыг сэтгэл хангалуун болгоход хүргэдэггүй бол чиний байгаа байдал буруу гэдгийг энэ бүгд баталдаг. Эерэг гэж боддог, өөртөө хамгийн хэрэгтэй гэж боддог зүйлээрээ чи амьдардаг боловч санаанд оромгүй нь, ямар нэгэн зүйл тохиолдох үед хамгийн зөв гэж бодсон зүйл чинь чамд эерэг нөлөө үзүүлэхгүй байх нь олонтоо. Эсрэгээрээ, тэдгээр нь чамайг Бурханд эргэлзэхэд хүргэж, чамайг замгүй болгож, Бурханы талаар буруу ойлголттой болгож, Бурхантай зөрчилдөхөд хүргэдэг—ийм цаг үе байсан уу? (Байсан.) Мэдээж чи буруу гэж боддог зүйлтэйгээ яавч зууралдахгүй, зөвхөн зөв гэж боддог зүйлтэйгээ л салахгүй, зууралдсаар, үргэлж ийм байдалтай амьдардаг. Нэг л өдөр үнэнийг ойлгох үедээ, тэр үед л баримталдаг зүйл чинь эерэг биш, тун андуу ташаа, хүмүүсийн сайн гэж боддог боловч үнэн биш зүйл гэдгийг ухаардаг. Баримталдаг зүйл чинь буруу гэдгийг та нар хэдийд нь ухаарч, мэддэг вэ? Буруу гэдгийг нь та нар ихэнхдээ мэддэг ч эргэцүүлдэггүй, зүрх сэтгэлдээ эсэргүүцэж, үнэнийг хүлээж авч, эдгээр зүйлтэй зүй ёсоор нүүр тулж чаддаггүй, өөрийгөө өмгөөлж учирладаг бол—иймэрхүү буруу ташаа байдлаа эрс өөрчлөхгүй бол маш аюултай. Ийм зүйлийг үргэлж баримталдаг бол муугаа үзэхэд маш амархан, бүдэрч, бүтэлгүйтэхэд амархан, түүнчлэн үнэн-бодит байдалд орохгүй. Хүмүүс үргэлж өөрийгөө өмөөрч маргадаг бол энэ нь тэрслүү байдал, энэ нь тэдэнд эрүүл ухаан байхгүй гэсэн үг. Тэд чанга хэлдэггүй ч гэсэн, зүрх сэтгэлдээ үүнийгээ өвөрлөдөг бол суурь асуудал нь шийдвэрлэгдээгүй л байна. Тэгэхээр ямар үед чи Бурханыг эсэргүүцэхгүй байж чаддаг вэ? Чи байдлаа өөрчилж, энэ тал дээрх асуудлынхаа уг үндсийг шийдвэрлэх ёстой, баримталдаг үзэл санаа чинь яг хаанаа алдаатайг сайн мэддэг болох ёстой, үүнийг тандан судалж, шийдвэрлэхээр үнэнийг эрж хайх ёстой. Тэгсэн цагт л чи зөв байдалтай амьдарч чадна. Зөв байдалтай амьдрах үедээ чи Бурханы талаар буруу ойлголттой байхаа больж, Бурханыг эсэргүүцэхээ больж, чамд үзэл төрөхөө бүр ч болино. Энэ үед энэ талаарх тэрслүү байдал чинь шийдвэрлэгдэнэ. Үүнийг шийдвэрлэж, хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлж үйлдэхээ мэддэг болох үед, тэр үеийн үйлдэл чинь Бурханд нийцтэй болох бус уу? Энэ асуудал дээр чи Бурхантай нийцтэй байдаг бол хийж байгаа бүх зүйл чинь Бурханы хүсэлд нийцдэг болох бус уу? Бурханы хүсэлд нийцдэг үйлдэл, хэрэгжүүлэлт үнэнтэй нийцдэг бус уу? Энэ асуудал дээр хатуу зогсох үедээ чи зөв байдалтай амьдарч байна. Зөв байдалтай амьдрах үед чамаас илчлэгдэн гардаг, чиний амьдран харуулдаг зүйл завхарсан зан чанар байхаа больж, чи хэвийн хүн чанарыг амьдран харуулж чаддаг болж, үнэнийг хэрэгжүүлэхэд чамд амархан болж, чи үнэхээр дуулгавартай байна. Яг одоо та нарын дийлэнхийн чинь туршлага энэ хэмжээнд хараахан хүрээгүй учраас Бурханы үгийг сайн ойлгохгүй, тэр талаар ойлголт чинь бүрхэг байж болно. Чи үүнийг онолын хувьд хүлээж авч чаддаг бөгөөд үүнийг ойлгож байгаа ч бас ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Чиний ойлгодог хэсэг нь хоосон сургаал, ойлгодоггүй хэсэг нь байдал, бодит байдлын тухай хэсэг нь юм. Та нарын туршлага гүнзгийрэх тусам эдгээр үгийг ойлгодог болж, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг болно. Яг одоо туршлага чинь хэр гүнзгий байхаас үл хамааран, чамд тохиолддог элдэв янзын зүйл дээр тулгардаг бэрхшээл яавч цөөхөн биш, тэгэхээр тэдгээр бэрхшээлийг чи яаж шийдвэрлэж болох вэ? Тандаж судлах ёстой завхарсан байдлын талаар чи эхлээд эргэцүүлэх ёстой: Ямар өөр өөр талууд байдаг вэ? Хэн үүнийг тайлбарлаж үзмээр байна вэ? (Санаа, үзэл санаа, нөхцөл байдал, зан төлөв, үзэл бодол гэсэн ийм таван тал үүнд багтдаг.) Хоосон сургаалыг ойлгомогцоо аливаа зүйл тохиолдоход хэрхэн хэрэгжүүлж, туулах ёстой вэ? (Ямар нэгэн зүйл тохиолдох үед биднээс илрэн гардаг хандлага, санаа ямар зан чанар, уг чанарт хамаардгийг шинжилж, ийм сэтгэлгээ, санаа, үзэл санааг мэддэг болж, дараа нь эндээсээ тэдгээрийг шийдвэрлэж эхлэх хэрэгтэй.) Зөв. Өөрийнхөө жинхэнэ байдал, хандлага, санаа, үзэл санааг нэгд нэгэнгүй мэддэг бол энэ асуудлын тал нь бараг шийдэгдэж, тэгээд үнэнийг эрж хайж, хэрэгжүүлснээр бэрхшээл арилна.
Та нарын дунд нэлээд хэдэн залуус, мөн түүнчлэн хараахан гэр бүл зохиогоогүй хүмүүс байгаа. Та нар бүгд үүргээ гүйцэтгэхээр гэрээсээ яваад хэдэн жил болсон болохоор гэрээ санадаг уу? Эцэг эхээ санадаг уу? Үргэлж эцэг эхээ санасан байдалтай амьдардаг уу? Эцэг эхээ санадаг байдлын талаар сонсоцгооё. Энэ бол жинхэнэ туршлага. (Би хилийн чанадад дөнгөж ирээд ээж, эгч хоёроо онцгойлон санадаг байсан. Би үргэлж тэдэнд найддаг байсан болохоор ганцаараа явахдаа байнга тэднийг санадаг байсан. Гэхдээ хилийн чанадад ийм их туршлагатай болсон болохоор одоо орхиж явж чадахааргүй Нэгэн нь Бурхан болсон гэж надад санагддаг. Ямар нэгэн зүйл тохиолдох үед би Бурханд залбираад тэднийг санахаа больдог.) Энэ бол хоёр өөр байдал юм. Эхнийх нь ямар байдал вэ? Үргэлж гэрээ, ээж, эгчийгээ санах. Иймэрхүү байдлын нарийн ширийн нь юу вэ? Ямар нэгэн зүйл тохиолдох үед чи энэ, тэрийг яаж хийхээ мэддэггүй болохоор хүчин мөхөстсөн юм шиг санагдаж, хайртай хүмүүс чинь дэргэд чинь байхгүй бол байж чадахгүй болж, найдаж түших хүн чамд байдаггүй. Өглөө нүдээ нээхдээ тэднийг санаж эхлэн, орой унтахаасаа өмнө тэднийг боддог, хайртай хүмүүсээ санадаг ийм байдалдаа чи гацжээ. Тэгэхээр чи тэднийг яагаад тэгж их санадаг вэ? Нөхцөл байдал чинь өөрчлөгдөж, чи тэднийг орхиж явсан болохоор. Чи тэдэнд санаа зовохоос гадна тэдэнд найдаж амьдарч, тэднийг түшиж амьдраад дассан. Амийн олон зүйл дээр хэдийн нэг нэгээсээ хагацаж, салшгүй болсон учраас тэднийг маш их санадаг. Чи ийм байдалтай байдаг. Тэгэхээр тэднийг санахаа больсон болохоор одоо чи ямар байдалтай байгаа вэ? (Гэрээсээ явж, үүргээ гүйцэтгэж байгаа минь Бурханы хайр, аврал гэж надад санагддаг бөгөөд Бурханд яаж найдахыг энэ надад сургасан. Миний завхарсан зан чанар бага зэрэг өөрчлөгдөж, сүнс минь тайвширсан юм шиг санагддаг, түүнчлэн Бурханы дээд эрхийг таньснаараа би бүх хүний хувь заяа Бурханы гарт байгааг мэддэг болсон. Ээж, эгч хоёр минь өөрийн гэсэн үүрэг даалгавартай, би өөрийн гэсэн үүрэг даалгавартай болохоор би тэднийг санахаа больсон.) Асуудал шийдэгдсэн үү? (Тэгсэн юм шиг надад санагдаж байна.) Бүгдээрээ юу гэж бодож байна, шийдэгдсэн үү? (Түр хугацаанд шийдэгдсэн.) Түр хугацаанд шийдэгдсэн. Царай, хоолойны өнгө, чамд хандаж байгаа байдал нь ээжтэй чинь тун адилхан, эсвэл эгчтэй чинь тун адилхан нэг эгчтэй нэг өдөр таарвал чамд ямар санагдах вэ? (Би тэднийг дахиад л санаж эхэлнэ.) Чи тэднийг боддог байдалдаа дахиад л эргэж орох учраас асуудал шийдвэрлэгдэхгүй байх байсан. Тэгэхээр энэ асуудлыг яаж уг үндсээр нь шийдвэрлэх вэ? Та нар хайртай хүмүүсээ санахдаа юуг нь санаж байна? Ер нь хэн нэгнийг санаж, хайртай хүнээ санаж, эсвэл гэрээ санахдаа гунигтай болгодог зүйлсийг чи лавтай санадаггүй, чамайг баярлуулдаг, аз жаргалтай болгодог, сайхан санагддаг, ээж чинь чамайг яаж асарч халамжилж, эрхлүүлж, энхрийлдэг байсан, эсвэл аавынхаа худалдаж авч өгдөг байсан сайхан зүйлс гэх мэт таашаал авдаг байсан зүйлсээ санадаг. Энэ бүх сайхан зүйлсийг санадаг учраас хайртай хүмүүсээ санахаа больж чаддаггүй. Хайртай хүмүүсээ бодох тусам больж чадахгүй, биеэ барьж чаддаггүй. Зарим хүн: “Энэ олон жил болоход би ээжийгээ хэзээ ч орхиж явж байгаагүй. Ээж хаашаа л явна би дагаж явдаг, би ээжийнхээ нүдний цэцгий нь. Ингэж удаан явсны дараа би ээжийгээ санахгүй байж яаж чадах юм бэ?” гэдэг. Ээжийгээ санах нь жам ёсны зүйл, хүмүүсийн махан бие ийм байдаг. Завхарсан хүмүүс сэтгэл хөдлөлөөрөө амьдардаг. Тэд: “Ийм маягаар амьдрах л хүний төрх билээ. Хайртай хүмүүсээ ч санахгүй, тэднийг бодохгүй, тэднээс сэтгэл санааны дэмжлэг авахгүй бол би хүн мөн гэж үү? Би амьтантай адилхан болохгүй гэж үү?” хэмээн боддог. Хүмүүс ингэж боддоггүй гэж үү? Хайрлаж энэрч, нөхөрлөж, бусдыг боддоггүй бол бусад хүн тэднийг хүн чанаргүй, ингэж амьдарч болохгүй гэж боддог. Энэ үзэл санаа зөв үү? (Буруу.) Үнэн хэрэгтээ, эцэг эхээ санах эсэх чинь том асуудал биш. Тэднийг санах нь буруу биш, санахгүй байх нь ч буруу биш. Зарим хүн маш биеэ даасан байхад зарим хүн эцэг эхээсээ салдаггүй, гэхдээ та нар бүгд үүргээ гүйцэтгэхээр гэр орон, эцэг эхээ орхиж явж чадсан. Юуны түрүүнд, чи үүргээ гүйцэтгэхэд бэлэн, үүргээ гүйцэтгэх хүсэлтэй, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, аливааг хойш тавих хүсэлтэй байдаг. Гэхдээ ганцхан удаа хичээл зүтгэл гаргаад бэрхшээлээ шийдвэрлэж чадахгүй, ганцхан удаа хичээл зүтгэл гаргаж сайн үйл хийж, биеэ сайн авч яваад завхарсан зан чанараа шийдвэрлэж бас чадахгүй. Чи энэ хоосон сургаалыг ойлгож байгаа биз дээ? Тэгэхээр эцэг эхээ санадаг асуудлыг уг үндсээр хэрхэн шийдвэрлэх вэ? Зарим хүн гэрээсээ явж, бие дааж амьдраад хоёр, гурван жил болж, нас биед хэдийн хүрээд эцэг эхээ нэг их санадаггүй. Асуудал ингээд шийдэгдэв үү? Үгүй. Хэрвээ чи тэднээс хэнтэй хамгийн ойр болохыг нь асуувал: “Би Бурхантай хамгийн ойр, Бурхан надад хамгийн эрхэм нандин!” гэсэн үлгэр жишээ хариулт өгнө. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэд: “Бурхан миний дэргэд биш, Тэр надад санаа тавьдаггүй. Би ээжтэйгээ л хамгийн дотно хэвээр байгаа. Би түүний мах цуснаас гарсан, тэр намайг хамгийн их эрхлүүлдэг, тэр намайг хамгийн их ойлгодог. Юм хамгийн хэцүү, гашуун зовлонтой байх үед ээж минь үргэлж намайг тайтгаруулж, надад тусалж, санаа тавьдаг. Одоо гэрээсээ явсан болохоор өвдсөн үед миний ээж шиг намайг асарч халамжлах хүн байхгүй. Бурхан сайн гэдэг ч Бурханы нүүр царайг би харж чадахгүй, тэгэхээр Бурхан хаана байна вэ? Энэ бол бодитой биш” гэж боддог. Бурханд найдах нь бодитой бус гэж тэд боддог бөгөөд Бурхан тэдэнд хамгийн ойр байдаг гэдэг үг нь арай л хүчилсэн, арай л хоёр нүүртэй байдаг. Үнэн хэрэгтээ, зүрх сэтгэлийнхээ гүнд ээжтэйгээ хамгийн ойр гэж тэд боддог. Гэхдээ яагаад вэ? “Ээжийн минь надад түгээсэн сайн мэдээний улмаас би Бурханд итгэдэг, ээж минь байгаагүй бол би энд байхгүй байсан.” Тэд ингэж боддог бус уу? (Тэгдэг.) Ийм хүмүүс үнэнийг ойлгодог гэж та нар бодож байна уу? (Тэд ойлгодоггүй.) Ээж чинь чамайг төрүүлж, хорин хэдэн жил асарч халамжилсан л төдий. Тэр чамд үнэнийг өгч чадах уу? Тэр чамд амь өгч чадах уу? Тэр чамайг Сатаны нөлөөнөөс аварч чадах уу? Тэр чиний завхарсан зан чанарыг цэвэрлэж чадах уу? Тэр эдгээрийн алийг нь ч хийж чадахгүй. Тиймээс эцэг эхийн нигүүлсэл, эцэг эхийн хайр тун хязгаарлагдмал. Бурхан чамд юу хийж өгч чадах вэ? Бурхан хүмүүст үнэнийг өгч, Сатаны нөлөөнөөс, үхлээс аварч, тэдэнд мөнх амь өгч чаддаг нь агуу хайр биш гэж үү? Энэхүү хайр нь тэнгэр шиг өндөр, газар шиг гүн. Энэ нь ер бусын агуу: эцэг эхийн хайраас зуу, биш ээ, мянга дахин агуу. Хүмүүс Бурханы хайр ямар агуу болохыг үнэхээр мэддэг болбол эцэг эхийнхээ талаар ийм их сэтгэл хөдлөлтэй хэвээр байх уу? Шинэ жил, баярын өдрөөр бүхэл өдөржин тэднийг бодсоор байх уу? Тэд үнэнийг ойлговол Бурханы хайрын талаар илүү их бодно. Олон жил Бурханд итгэсэн хэр нь эцэг эхийнх нь хайр Бурханыхаас агуу гэж боддог тэр хүн сохор бөгөөд Бурханд итгэх итгэл түүнд огт алга. Хүн Бурханд итгэдэг ч үнэнийг эрэлхийлдэггүй бол завхарсан зан чанараа шийдвэрлэж чадах уу? Авралд хүрч чадах уу? Чадахгүй. Завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдээгүй, сүнслэг амь чинь өсөж тодорхой биеийн хэмжээнд хүрээгүй бол хэдэн уриа хашхирч чадах боловч хэрэгжүүлж чадахгүй, учир нь чамд биеийн хэмжээ байхгүй. Чи аливааг чадлынхаа хэрээр л хийж чадна. Биеийн хэмжээгээрээ туулж чадах шалгалтыг л чи давж чадна. Чи ойлгож чадахынхаа хэрээр л үнэн-бодит байдалд орж чадна, тийм хэмжээний үнэн-бодит байдлыг амьдран харуулж чадна. Үүний дагуу чи бас завхарсан зан чанарынхаа төдий чинээ илчлэлийг болон төдий хэмжээний бэрхшээлээ шийдвэрлэж чадна, энэ нь харилцан хамааралтай.
Нэг л өдөр чи зарим үнэнийг ойлгоод ээж чинь хамгийн сайн хүн, эцэг эх чинь хамгийн сайн хүмүүс гэж бодохоо болино. Тэд ч бас завхарсан хүн төрөлхтний гишүүд, завхарсан зан чанар нь ч адилхан гэдгийг ухаарна. Ялгаа нь чамтай бодит цусан холбоотойд л байгаа юм. Бурханд итгэдэггүй бол тэд шүтлэггүй хүмүүстэй адилхан. Чи тэднийг гэр бүлийн гишүүний өнцгөөс, эсвэл махан биеийн харилцааны өнцгөөс харахаа больж, харин үнэний талаас харна. Чи ямар гол талуудыг нь харах ёстой вэ? Бурханд итгэх итгэлийн талаарх, дэлхий ертөнцийн талаарх үзэл бодол, аливаа зүйлийг зохицуулах талаарх үзэл бодол, хамгийн чухал нь Бурханд хандах хандлагыг нь харах ёстой. Чи энэ талуудыг нь үнэн зөв үнэлбэл сайн хүмүүс үү, муу хүмүүс үү гэдгийг нь тодорхой харж чадна. Тэд яг чамтай адилхан, завхарсан зан чанартай хүмүүс гэдгийг чи нэг л өдөр тодорхой харна. Тэр ч байтугай тэд чиний төсөөлсөн шиг чамайг жинхэнээсээ хайрладаг сайхан сэтгэлтэй хүмүүс биш, чамайг үнэн рүү, эсвэл амьдралын зөв зам руу хөтөлж огт чадахгүй гэдэг нь илүү тодорхой болно. Мөн чиний төлөө тэдний хийсэн зүйл чамд нэг их тустай зүйл биш, амьдралын зөв замаар явахад чинь ямар ч хэрэггүй гэдгийг чи тодорхой харж болно. Түүнчлэн тэдний олон хэрэгжүүлэлт, санаа бодол үнэнтэй нийцдэггүй гэдгийг, тэд махан биед харьяалагддаг, энэ нь тэднийг жигшиж, зэвүүцэл, үзэн ядалтыг мэдрэхэд чамайг хүргэдэг гэдгийг олж мэднэ. Хэрвээ чи эдгээр зүйлийг олж харвал зүрх сэтгэлдээ эцэг эхдээ зөв хандаж чадах бөгөөд тэднийг санаж, тэдэнд санаа зовж, тэднээс тусдаа амьдарч чадахгүй байхаа болино. Тэд эцэг эх байх үүрэг даалгавраа биелүүлсэн тул чи тэднийг хамгийн дотнын хүмүүсээ гэж үзэж, тахин шүтэхээ болино. Харин тэдэнд жирийн хүмүүс шиг хандах бөгөөд тэр цагт чи сэтгэл хөдлөлийн хүлээсээс мултарч, сэтгэл хөдлөл, гэр бүлийн хайр энхрийллээс үнэхээр ангижрах болно. Тэгмэгц тийм зүйлийг нандигнах хэрэггүй болохыг чи ухаарна. Тэр үед чи хамаатан садан, гэр бүл, махан биеийн харилцаагаа үнэнийг ойлгож, сэтгэл хөдлөлөөс ангижрахад саад болдог бул хар чулуу гэж харна. Тэдэнтэй ийм гэр бүлийн харилцаатай учраас—чамайг мэдээ алдуулж, төөрөлдөхөд хүргэдэг, тэд чамд хамгийн сайн ханддаг, хамгийн дотно, хэнээс ч илүү чамд санаа тавьдаг, чамайг хамгийн их хайрладаг гэж итгүүлдэг ийм махан биеийн харилцаатай учраас—энэ бүхнээс болоод чи тэднийг сайн хүн үү, муу хүн үү гэдгийг тодорхой ялган таньж чадахгүйд хүрдэг. Чи ийм сэтгэл хөдлөлөөс үнэхээр салмагц тэднийг хааяа нэг бодсоор байх хэдий ч одоогийнх шигээ тэднийг бүх зүрх сэтгэлээрээ санаж, бодож, үгүйлэх үү? Тэгэхгүй. Чи: “Ээжгүйгээр би үнэхээр байж чадахгүй, намайг хайрлаж, намайг халамжилж, надад хамгийн их санаа тавьдаг хүн бол ээж” гэж хэлэхгүй. Ийм хэмжээнд ойлгож ухамсарласан үедээ чи тэднийг бодоод уйлсаар байх уу? Үгүй. Энэ асуудал шийдвэрлэгдэнэ. Тиймээс чамд бэрхшээл учруулдаг асуудал, хэрэг явдлын тухайд, хэрвээ чи үнэний тэр талыг олж аваагүй, үнэн-бодит байдлын тэр талд ороогүй бол ийм бэрхшээл болон байдалд гацах бөгөөд үүнээс хэзээ ч гарч чадахгүй. Хэрвээ чи иймэрхүү бэрхшээл, асуудалд амь-оролтын гол асуудал мэт хандаж, тэдгээрийг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайвал үнэн-бодит байдлын энэ тал руу орж чадна; эдгээр бэрхшээл, асуудлаас өөрийн мэдэлгүй сургамж авна. Асуудал шийдвэрлэгдэх үед эцэг эх, гэр бүлийн гишүүдтэйгээ тийм ч дотно байхаа больсноо мэдэрч, тэдний уг чанар-мөн чанарыг илүү тодорхой харж, тэд үнэндээ ямар хүмүүс болохыг олж харна. Хайртай хүмүүсээ тодорхой хардаг болох үедээ чи: “Миний ээж үнэнийг огт хүлээж авдаггүй, үнэндээ ээж үнэнийг зэвүүцдэг, үнэнийг үзэн яддаг. Мөн чанартаа ёрын муу хүн, диавол юм байна. Аав минь ээжийн талд ордог, хүмүүст ая тал засагч юм байна. Аав үнэнийг огт хүлээж авдаггүй, хэрэгжүүлдэг ч үгүй; үнэнийг эрэлхийлдэг хүн биш. Аав, ээжийнхээ зан авираас харвал тэр хоёр шүтлэггүй хүмүүс, хоёулаа диавол юм байна. Би тэднээс бүрэн урваж, тодорхой зааг хязгаар тавих ёстой” гэж хэлнэ. Ийм маягаар чи үнэний талд зогсож, тэднийг орхиж чадна. Тэдний хэн болох, ямар хүн болохыг ялган таньж чадах үедээ тэднийг гэсэн сэтгэл хөдлөл чамд байсаар байх уу? Тэдэнд сэтгэл татагдсаар байх уу? Тэдэнтэй махан биеийн харилцаатай байсаар байх уу? Чи тэгэхгүй. Чи сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй хэвээр байх уу? (Үгүй.) Тэгвэл эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхдээ үнэндээ юунд түшиглэх вэ? Үнэнийг ойлгож, Бурханд найдаж, Бурхан руу харахад түшиглэнэ. Чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг сайн мэдэж байвал биеэ барих хэрэгтэй хэвээр байх уу? Хэлмэгдсэн юм шиг санагдсаар байх уу? Ийм асар их шаналлыг туулах хэрэгтэй хэвээр байх уу? Бусад хүн чамтай нөхөрлөж, үзэл суртлын ажил хийх хэрэгтэй хэвээр байх уу? Хэрэггүй, учир нь чи өөрөө хэдийн зохицуулсан—энэ маш амархан. Дахиад хэлэхэд, тэднийг бодож, санахыг хүсэхгүй байх асуудлыг яаж шийдвэрлэх вэ? (Шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайна.) Тэр чинь маш албархуу сонсогддог том үгс байна, арай бодитой ярь даа. (Бурханы үгийг ашиглан тэдний мөн чанарыг нэвт харна, өөрөөр хэлбэл мөн чанарт нь үндэслэж тэднийг ялган танина. Тэгвэл бид сэтгэл татагдалт, махан биеийн харилцаагаа хойш тавьж чадна.) Зөв. Хүмүүсийн уг чанар-мөн чанарыг ялган танихдаа Бурханы үгэнд үндэслэх ёстой. Бурханы үг ил болгоогүй бол бусдын уг чанар-мөн чанарыг хэн ч нэвт харж чадахгүй. Хүн Бурханы үг болон үнэнд үндэслэж байж л хүмүүсийн уг чанар-мөн чанарыг нэвт харж чадна, тэгж байж л хүний сэтгэл хөдлөлийн асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чадна. Эхлээд сэтгэл татагдалт, махан биеийн харилцаагаа орхи; сэтгэлийг чинь хамгийн ихээр татдаг хүн хэн байна, тэр хүнийг чи эхлээд шинжиж, ялган таних ёстой. Энэ шийдлийг юу гэж бодож байна? (Сайн шийдэл.) Зарим хүн: “Сэтгэлийг минь хамгийн их татсаны төлөө хүмүүсийг ялган таньж, шинжих нь тун хатуурхаж байгаа хэрэг!” гэдэг. Чи тэднийг ялган таньж байгаа нь тэднээс харилцаагаа таслах—эцэг, эх, үр хүүхдийн харилцаагаа таслах зорилготой биш, тэднийг бүрмөсөн хаяж, дахиад хэзээ ч харилцахгүйн тулд ч бас биш. Чи хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой ч тэднээр хязгаарлуулж, тэдэнтэй орооцолдож болохгүй, учир нь чи Бурханыг дагагч; чи ийм зарчимтай байх ёстой. Тэднээр хязгаарлуулж, тэдэнтэй орооцолдсоор байвал чи үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй, замын төгсгөл хүртэл Бурханыг дагаж чадна гэсэн баталгаа өгч ч чадахгүй. Чи Бурханыг дагагч, эсвэл үнэнийг хайрлагч биш байсан бол хэн ч чамаас ингэж шаардахгүй. Зарим хүн: “Одоохондоо би үнэнийг ойлгодоггүй, бусдыг хэрхэн ялган танихаа мэдэхгүй” гэдэг. Ийм биеийн хэмжээ чамд байхгүй бол одоохондоо ялган танихыг хойш тавь. Хангалттай биеийн хэмжээтэй болж, ийм шалгалтыг давж, ийм маягаар хэрэгжүүлэх санаачилга гаргаж чаддаг болсон үедээ үнэний энэ талыг хэрэгжүүлэхэд нэг их оройтохгүй.
Зарим хүн сэтгэл санааны хувьд ямар ч хэрэггүй зовж зүдэрдэг. Үнэндээ энэ бүхэн шаардлагагүй, хэрэггүй зовлон зүдүүр юм. Би яагаад ингэж хэлдэг вэ? Хүмүүс үргэлж сэтгэл хөдлөлдөө автдаг учраас үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй; үүнээс гадна сэтгэл хөдлөлдөө автах нь үүргээ гүйцэтгэж, Бурханыг дагахад огтхон ч үр ашиггүй, тэр ч байтугай амь-оролтод асар том саад болдог. Тиймээс сэтгэл хөдлөлдөө автах нь утгагүй бөгөөд Бурхан үүнийг санадаггүй. Тэгэхээр ийм утгагүй зовлонгоос хэрхэн ангижрах вэ? Чи үнэнийг ойлгож, махан биеийн эдгээр харилцааны мөн чанарыг нэвт харж, ойлгох хэрэгтэй. Тэгсэн цагт махан биеийн сэтгэл хөдлөлийн хүлээсээс ангижрахад амархан болно. Бурханд итгэдэг зарим хүнийг шүтлэггүй эцэг эх нь маш ихээр хяхан хавчдаг; тэднийг ханиа ол гэж шахдаггүй юм аа гэхэд ажил ол гэж шахдаг. Тэд хүссэнээ хийж болох боловч Бурханд итгэхийг нь зөвшөөрдөггүй. Зарим эцэг эх бүр Бурханыг доромжилдог учраас энэ хүмүүс эцэг эхийнхээ жинхэнэ диавол төрхийг олж хардаг. Тэр үед л зүрх сэтгэлдээ “Тэд үнэхээр диавол юм байна, тийм болохоор би тэднийг хайртай хүмүүсээ гэж авч үзэж чадахгүй нь!” хэмээн хашхирдаг. Тэр цагаас хойш тэд сэтгэл хөдлөлийн хүлээс, дөнгөнөөс чөлөөлөгддөг. Сатан сэтгэл татагдалтыг ашиглан хүмүүсийг хязгаарлаж, хүлэхийг хүсдэг. Хүмүүс үнэнийг ойлгодоггүй бол мэхлэгдэхэд амархан. Эцэг эх, хайртай хүмүүсийнхээ төлөө тэд гуниглаж, уйлж, зовлон бэрхшээл туулж, золиос гаргах нь олонтоо. Энэ бол тэдний харанхуй бүдүүлэг мэдлэггүй байдал юм; тэд үхтлээ нүдүүлж, хийсэн хэргийнхээ горыг амсдаг. Ингэж зовж зүдрэх нь үнэ цэнгүй, Бурханы огтхон ч санахгүй үр ашиггүй хичээл зүтгэл бөгөөд тэд үйл тамаа эдэлдэг гэж хэлж болно. Чи үнэнийг үнэхээр ойлгож, тэдний мөн чанарыг нэвт харах үедээ эрх чөлөөтэй болж, урьдын зовлон шаналал чинь харанхуй бүдүүлэг, мэдлэггүй хэрэг байсныг мэдэрнэ. Чи өөр хэнийг ч буруутгахгүй, өөрийн харалган, мунхаг байдал, үнэнийг ойлгодоггүй, асуудлыг тодорхой хардаггүй байсан бодит баримтыг буруутгана. Сэтгэл хөдлөлийн асуудлыг шийдвэрлэхэд амархан уу? Та нар шийдвэрлэсэн үү? (Хараахан үгүй. Бид Бурханы зааж өгсөн хэрэгжүүлэлтийн замыг хараахан хэрэгжүүлээгүй, түүнд ороогүй; зүгээр л иймэрхүү зүйл тохиолдоход лавлагаа болох үндэс суурь бидэнд байгаа.) Бодитой асуудал ч бай, та нарын зам гэж тайлбарласан зүйлийн талаар ч бай, энэ бүхнийг ярихдаа Би та нарт ингэж хэлж байна: Иймэрхүү зүйлтэй тулгарах үед үүнийг зохицуулах хамгийн сайн арга зам бол Бурханд залбирч, үнэнийг эрж хайх явдал, тэгвэл шийдвэрлэх арга замтай болно. Махан биеийн сэтгэл хөдлөлийн мөн чанарыг нэвт харах үед асуудлыг үнэн-зарчмын дагуу зохицуулахад амархан байх болно. Чи хайртай хүмүүстэйгээ харилцах махан биеийн харилцаанд үргэлж хязгаарлагддаг бол үнэнийг яавч хэрэгжүүлж чадахгүй; хоосон сургаалыг ойлгож, уриа лоозон хашхирлаа ч гэсэн бодит асуудлаа шийдвэрлэж чадахгүй хэвээр байх болно. Зарим хүн үнэнийг хэрхэн эрж хайхаа ердөө мэддэггүй. Зарим нь үнэнийг эрж хайж чаддаг ч хүмүүс тэдэнтэй үнэнийг тодорхой нөхөрлөх үед бүрэн итгэдэггүй, бүрмөсөн хүлээн авч чаддаггүй; зүгээр л хоосон сургаал мэт сонсдог. Тиймээс сэтгэл хөдлөлдөө автдаг асуудлыг хэзээ ч шийдвэрлэж чадахгүй. Үүнийг шийдвэрлэж чадахгүй бол чи дотроос нь хэзээ ч гарч ирж чадахгүй бөгөөд хязгаарлагдаж, хүлэгдсээр байна. Чи Бурханд итгэдэг боловч Бурханыг дагаж, гүйцэтгэх учиртай үүргээ гүйцэтгэж чаддаггүй бол эцэст нь Бурханы амлалтыг хүлээж авахад зохисгүй болж, нэг л өдөр гамшигт унаж, шийтгүүлнэ—уйлж, шүдээ хавираад нэмэргүй, хэн ч чамайг аварч чадахгүй. Завхарсан зан чанарыг шийдвэрлэхгүй байхын үр дагаврыг одоо сайн ойлгов уу?
Өнөөдөр бид юуны талаар нөхөрлөсөн бэ? Бид хүмүүсийн байдал, тэдний завхарсан зан чанар, түүнчлэн үнэн-бодит байдалд хэрхэн орох, тулгарсан асуудалдаа хэрхэн зөв хандах, ямар үзэл санаа баримтлах ёстой, завхарсан зан чанараа хэрхэн мэдэж авч, задлан шинжилж, шийдвэрлэх талаар нөхөрлөсөн. Амь-оролтын сургамжийг үргэлж авах ёстой, сурахад хэзээ ч оройтдоггүй, эхлэхэд хэзээ ч оройтдоггүй. Тэгвэл хэзээ хэтэрхий оройтсон байдаг вэ? Чи үхчихсэн бол хэтэрхий оройтно; одоогоор амьд байгаа бол тийм ч оройтоогүй байна. Яг одоо та нар бүгд амьд, үхээгүй байгаа ч амьд хүмүүс болон үхэгсдийн талаар та нар үнэндээ сайн мэдэх үү? Англи хэлэнд хүмүүс үргэлж “Би одоо ч амьд байна” гэдэг. Энэ юу гэсэн үг вэ? Ямар нэгэн зүйл чамд тохиолдоход юу хийхээ мэдэхээ болих юм уу нийгмийн давлагаанд татагдан орох үедээ, эсвэл ёс суртахууны доройтолд орсноо мэдэрч, тэгээд зүүгээр өөрийгөө хатгах үедээ тэрийг мэдэрч байвал өөрийгөө амьд байна, зүрх сэтгэл чинь арай үхчхээгүй байна гэдгийг мэдэрнэ. Чи амьд байгаа бол эрэл хайгуултай байж, хүний төрхийг амьдран харуулах ёстой. Өмнө нь чи доройтож, дэлхий ертөнцийн зүйлсийг дагаж, ёрын муугийн давлагаанд амьдарсан; одоо сэхээ орж, улам доройтохоос зайлсхийх цаг болсон бус уу? Хар даа, барууныхан үнэн замыг олоогүй, хүний амьдрал, амьдралын хэв маягийн тал дээр итгэл найдваргүй санагддаг учраас үг нь гүн сэтгэл хөдлөлөөр дүүрэн, нэг тийм цөхөрч, найдвар тасарсан, өөрөөр хэлбэл, дотоод сэтгэл нь горьдлого тасарсан байдаг. Амьдарч байхдаа өөрсдөө хүн биш юм шиг тэдэнд санагддаг ч тэд ийм маягаар амьдрах ёстой; сүнс сүг, амьтан, араатан шиг санагдсан ч гэсэн ингэж амьдарсаар байх ёстой. Юу хийж болох вэ? Тэдэнд хийж чадах зүйл байхгүй. Үхээгүй л бол тэд ингэж амьдрах ёстой, тэдэнд өөр зам байхгүй, тэд хөөрхийлөлтэй амьдардаг. Та нар бүгд ийм байдаг уу? Та нар нэг л өдөр гүнзгий сэтгэл хөдлөлд автаж, “Ай, би амьд байна, зүрх сэтгэл минь үхчхээгүй байна” гэж боддог бол—хүн иймдээ тултал амьдардаг бол юу болох вэ? Тэд хэдийн асар их аюулд оржээ! Итгэгчийн хувьд ингэх нь хэдийнээ маш аюултай. Та нар “Би амьд байгаа ч махан бие минь хясаа, би бол алхаж буй цогцос. Зүрх сэтгэл минь амьд, зүрх сэтгэлд минь байгаа цөөн хэдэн дур хүсэл, туйлын хүслэн л махан биеийг минь дэмжиж байна” гэх мэт зүйл хэлж яавч болохгүй. Тийм хэмжээнд бүү оч! Тийм хэмжээнд очвол чамайг аврахад маш хэцүү байх болно. Яг одоо та бүхнийг харахад та нарын нөхцөл байдал муугүй байна. Чи Бурханы үгийг шүтлэггүй хүнд уншиж өгвөл тэр юу ч мэдэж авахгүй; тиймээс Би одоо та нарыг хатуу үгээр засвал та нар ухамсарлах уу? (Тэгнэ.) Та нарын зарим нь засалт туулсныхаа дараа л өөрийгөө мэдэж авдаг, тэр үед л харамсдаг. Энэ нь та нар ухамсартай хэвээр, зүрх сэтгэл чинь арай бүрмөсөн үхчхээгүй байна гэсэн үг бөгөөд сэрүүн, амьд хэвээр байна гэдгийг чинь баталдаг! Хэрвээ чи үнэнийг хүлээж авч, хэрэгжүүлж чаддаг бол аврагдах найдвар чамд байна. Хүн үнэнийг ер хүлээж авахааргүй хэмжээнд хүрсэн бол бүрмөсөн үхчихсэн бөгөөд аврагдах аргагүй болжээ. Үнэнийг ердөө ч хүлээж авдаггүй нэлээд хэдэн хүн чуулганд бий. Энэ хүмүүс хэдийгээр амьсгалж байгаа ч үнэндээ тэдэнд сүнс байхгүй. Тэд сүнсгүй үхдэл, алхаж буй цогцос юм. Ийм хүмүүс бүрэн илчлэгдэж, таягдан хаягдсан.
2016 оны 10 дугаар сарын 5