Бурханд итгэхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах нь хамгийн чухал

Бурханд итгэх итгэлийн чинь тухайд үүргээ сайн гүйцэтгэхээс гадна үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орж, амь-оролтод илүү их хүчин чармайлт гаргах нь хамгийн чухал юм. Юу ч боллоо гэсэн авах сургамж байдаг тул үүнийг бүү хөнгөн хуумгай өнгөрүүл. Та нар энэ талаар бие биетэйгээ нөхөрлөх ёстой, тэгвэл Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүртээд, үнэнийг ойлгож чадна. Нөхөрлөлөөр дамжуулан хэрэгжүүлэх замтай болж, Бурханы ажлыг яаж туулахаа мэдэх бөгөөд зарим асуудал чинь нэг л мэдэхэд шийдвэрлэгдэж, тодорхой харж чаддаггүй зүйл чинь улам бүр багасаж, чиний ойлгодог үнэн улам бүр ихэснэ. Ийм маягаар чиний биеийн хэмжээ нэг л мэдэхэд өснө. Чи үнэний төлөө чармайж, зүрх сэтгэлээ үнэнд зориулахын тулд санаачилгатай байх ёстой. Зарим хүн: “Би Бурханд хэдэн жил итгэж, олон сургаалыг ойлгосон. Би одоо суурьтай. Одоо гадаад дахь манай чуулганы амьдрал сайхан байна, ах эгч нар Бурханд итгэх итгэлийн асуудлыг өдөржингөө нөхөрлөхөөр цуглардаг, тийм болохоор би өөрийнхөө харж, сонсдог зүйлийн нөлөөнд автаж, үүгээр тэжээгддэг—энэ л хангалттай. Амь-оролтынхоо асуудлыг, эсвэл тэрслүү байдлынхаа асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргах хэрэг надад байхгүй. Хэрвээ би өдөр бүр цагийн хуваариа мөрдөн залбирч, Бурханы үгийг идэж, ууж, магтан дуу дуулж, үүргээ биелүүлж, гүйцэтгэх учиртай үүргээ гүйцэтгэвэл амь минь аяндаа өснө” гэж хэлдэг. Будилсан тэр итгэгчид ингэж боддог. Энэ хүмүүс үнэнийг огт хүлээн авдаггүй. Тэд ердөө л шашны зан үйл үйлдэж, уран цэцэн ярьж, хоосон уриа лоозон хашхирч, бичиг үсэг, хоосон сургаал хэлээд, сайн ажиллалаа гэж боддог. Үүнээс болоод, бусад хүн зарим үнэнийг хэрэгжүүлээд, өөрчлөлтөд хүрч чадаж байхад будилсан энэ итгэгчид ямар ч туршлагын гэрчлэлгүй байдаг. Тэд бүр өөрсдийнхөө талаарх ямар ч мэдлэгийг ярьж чаддаггүй. Тэгээд юу ч олж авалгүй гар хоосон хоцордог. Тэд ядмаг, хөөрхийлөлтэй биш үү? Үнэнийг хүлээн авч, эрэлхийлэхээс илүү авралд хүрэх жинхэнэ, бодит зам гэж үгүй. Үнэнийг олж авч чадахгүй бол Бурханд итгэх итгэл чинь хий хоосон байдаг. Хий дэмий бичиг үсэг, хоосон сургаал хэлж, уриа лоозон байнга давтаж, сүрхий сонсогдох зүйл хэлж, дүрэм дагаад, үнэнийг хэрэгжүүлэхэд хэзээ ч анхаардаггүй хүмүүс хэчнээн олон жил итгэлээ ч юу ч олж авдаггүй. Ямар хүмүүс юм олж авдаг вэ? Үүргээ чин сэтгэлээсээ биелүүлдэг, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг, Бурханы даалгасан зүйлийг өөрсдийн үүрэг даалгавар гэж үздэг, Бурханы төлөө зарлагадахад бүхий л амьдралаа баяртайяа зарцуулдаг, өөрсдийнхөө төлөө явуулга хийдэггүй, бат ул суурьтай, Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагадаг хүмүүс. Тэд үүргээ гүйцэтгэж байхдаа үнэн-зарчмыг ойлгож чаддаг бөгөөд бүх зүйлийг сайн хийхээр шаргуу хичээдэг нь Бурханд гэрчлэл хийх үр дүнд хүрч, Бурханы хүслийг хангах боломжийг олгодог. Тэд үүргээ гүйцэтгэж байгаад бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханд залбирч, Бурханы хүслийг ойлгох гэж хичээдэг бөгөөд Бурханаас ирдэг зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг, хийдэг юм бүхэндээ үнэнийг эрж хайж, хэрэгжүүлдэг. Тэд уриа лоозон давтаж, сүрхий сонсогдох зүйл хэлэлгүй, ул суурьтайгаар аливааг хийж, зарчмуудыг нягт нямбай дагахад л анхаардаг. Тэд хийдэг бүх зүйлдээ зүрх сэтгэлээ зориулж, бүх зүйлийг чин сэтгэлээсээ сурч, ойлгох гэж шаргуу оролддог бөгөөд олон асуудал дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Үүнийхээ дараа мэдлэг, ойлголттой болоод, сургамж авч, үнэхээр ямар нэг зүйл олж авч чаддаг. Мөн тэд буруу бодолтой юм уу эндүү ташаа байдалтай байх үедээ үүнийгээ шийдвэрлэхээр Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаг; ямар ч үнэнийг ойлголоо гэсэн зүрх сэтгэлдээ туршлагажиж, өөрсдийн туршлагын гэрчлэлийн тухай ярьж чаддаг. Ийм хүмүүс эцэстээ үнэнийг олж авдаг. Хайхрамжгүй, өнгөцхөн тэр хүмүүс үнэнийг яаж хэрэгжүүлэх талаар хэзээ ч боддоггүй. Тэд хүчин чармайлт гаргаж, аливааг хийж, өөрсдийгөө гайхуулж, онгироход л анхаардаг болохоос үнэнийг яаж хэрэгжүүлэх вэ гэж хэзээ ч эрж хайдаггүй болохоор үнэнийг олж авахад хэцүү байдаг. Бодоод үз дээ, ямар хүмүүс үнэн-бодит байдал руу орж чаддаг вэ? (Ул суурьтай, прагматик, аливаад зүрх сэтгэлээ зориулдаг хүмүүс.) Ул суурьтай, аливаад зүрх сэтгэлээ зориулдаг, зүрх сэтгэлтэй хүмүүс: тийм хүмүүс бодит байдалд болон үйлдэхдээ үнэн-зарчмыг хэрэглэхэд илүү их анхаарал хандуулдаг. Бас бүх зүйл дээр бодитой байдалд анхаарал хандуулдаг, прагматик байдаг, эерэг зүйлс, үнэн, бодит зүйлсэд дуртай байдаг. Ийм хүмүүс эцэстээ үнэнийг ойлгож, олж авдаг. Та нар ямар төрлийн хүн бэ? (Бодитой биш, аливааг үргэлж гадаад үзэмжийн төлөө хийхийг хүсдэг, арга зальд найддаг хүн.) Ингэвэл ямар нэг зүйл олж авч чадах уу? (Үгүй.) Чи асуудлаа шийдэх арга зам олсон уу? Хэрвээ чи үүнийг ухаарч, байдлыг эргүүлж эхэлж чадвал үзэл, төсөөлөл, аливааг харах үзэл бодол чинь өөрчлөгдсөн эсэхийг мэдэх үү? (Бага зэрэг өөрчлөгдсөн гэж бодож байна.) Үр дүн, ахиц дэвшил байгаа л бол чи энэ талаар нөхөрлөж, бусдыг босгон байгуулах ёстой. Хэдийгээр чиний туршлага хязгаарлагдмал боловч энэ нь мөн л амийн өсөлтийн туршлага юм. Амийн өсөлтийн үйл явц бол чиний Бурханд итгэх итгэлийн туршлага, Бурханы үгийг туулснаар амь чинь өсөх туршлага юм. Эдгээр туршлага хамгийн үнэ цэнтэй.

Бүгд л Бурханд итгэж, Бурханы үгийг уншиж, үүргээ гүйцэтгэдэг байж хэдэн жилийн дараа яагаад хүмүүс нэг нэгнээсээ ялгаатай болж, сайн муу нь ялгарч, жинхэнэ төрх нь илчлэгддэг юм бэ? Үнэхээр хүн бүр төрлийнхөө дагуу ангилагддаг. Зарим хүн туршлагын гэрчлэлийнхээ талаар ярьж чаддаг байхад зарим нь ямар ч туршлагын гэрчлэлгүй байдаг. Зарим хүн олон үнэнийг ойлгож, бодит байдалд орж чаддаг байхад зарим нь ямар ч үнэнийг олж аваагүй, эсвэл зан чанараа өчүүхэн ч өөрчлөөгүй байдаг. Зарим хүн үүрэгтээ үр дүнд хүрч, асуудлыг шийдэхийн тулд үнэнийг эрж хайж, аажмаар үүргээ хангалттай гүйцэтгэж чаддаг. Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ зальжин, назгай байж, зүгээр л аргацаадаг, үнэнийг ойлгосон ч гэсэн хэрэгжүүлдэггүй. Тэд бүгд цуглаанд оролцож, Бурханы үгийг уншиж, үүргээ гүйцэтгэдэг байтал үр дүн нь яагаад өөр байдаг вэ? Яагаад зарим хүн үнэнийг эрэлхийлэх замд орж чаддаг байхад зарим нь өөрийнхөө замаар явдаг вэ? Яагаад зарим хүн үнэнийг хүлээн авч чаддаг байхад зарим нь чаддаггүй юм бэ? Яаж ийм байдаг байна аа? Яагаад зарим хүн засалт, харьцалттай нүүр тулах үедээ хүлээн авч, дуулгавартай байж чаддаг байхад зарим нь эсэргүүцэж, маргаж, тэрсэлж, бүр элдэв ааш гаргадаг вэ? Тэд бүгд л цуглаан дээр Бурханы үгийг идэж ууж, номлол, нөхөрлөл сонсож, чуулганы амьдралаар амьдарч, үүргээ гүйцэтгэдэг мөртөө тэдний хооронд яагаад ийм том ялгаа байдаг вэ? Чи энэ асуудлыг нэвт харж чадах уу? Энэ бол сайн, муу хүн чанарын ялгаа бөгөөд энэ нь хүмүүс үнэнийг хайрладаг эсэхтэй шууд холбоотой. Үнэн хэрэгтээ хэв чанар нь ямар байхаас үл хамааран хүн үнэнийг хүлээн авч, үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэж, өөрийгөө эргэцүүлж, танин мэдэж чаддаг л бол амь-оролттой болж, жинхэнэ өөрчлөлт гаргаж, үүргээ хангалттай гүйцэтгэж чадна. Хэрвээ чи Бурханы үгийг уншихдаа махруу биш, үнэнийг ойлгодоггүй бол өөрийгөө эргэцүүлж чадахгүй; нэр төдий хүчин чармайлт гаргаж, ёрын муу зүйл юм уу гэм буруу үйлдэхгүй байгаадаа л сэтгэл ханаж, үүнийгээ хөрөнгө болгон ашиглана. Чи өдөр бүрийг аргацааж өнгөрөөн, төөрөлдөж будилсан байдалтай амьдарч, хуваарьт юмаа л хийгээд, зүрх сэтгэлээ ашиглан хэзээ ч өөрийгөө эргэцүүлэхгүй, өөрийгөө мэдэхэд хичээл чармайлт гаргахгүй; үргэлж хааш яаш, хөнгөн хуумгай байна. Ийм маягаар чи үүргээ хэзээ ч стандартад нийцэхүйц байдлаар гүйцэтгэхгүй. Ямар нэгэн зүйлд бүхий л хүчин чармайлтаа зориулахын тулд эхлээд бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; ямар нэгэн зүйлд эхлээд бүх зүрх сэтгэлээ зориулж байж л хүчин чармайлт гаргаж, чадах бүхнээ хийж чадна. Өнөөдөр үүргээ гүйцэтгэхдээ махруу болж эхэлсэн хүмүүс бий, тэд Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд бүтээгдсэн зүйлийн үүргийг хэрхэн зүй ёсоор хэрэгжүүлэх талаар бодож эхэлсэн. Тэд сөрөг, залхуу биш, Дээрхээс тушаал өгөхийг идэвхгүйгээр хүлээдэггүй, харин санаачилга гаргадаг. Та нарын үүргээ гүйцэтгэж байгааг харахад өмнөхөөсөө арай илүү үр дүнтэй болсон бөгөөд хэдийгээр стандартад хүрэхгүй хэвээр байгаа ч багахан өсөлт гарсан нь сайн хэрэг. Гэхдээ чи байгаа байдалдаа сэтгэл ханаж болохгүй, эрж хайж, өссөөр байх ёстой. Тэгсэн цагт л үүргээ илүү сайн гүйцэтгэж, боломжийн стандартад хүрнэ. Харин зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ хэзээ ч асар их хүчин зүтгэл гаргаж, бүхнээ зориулдаггүй, хичээл чармайлтынхаа ердөө 50-60 хувийг зориулж, хийж дуусгатлаа зүгээр л аргацаадаг. Тэд хэзээ ч хэвийн байдлыг хадгалж чадахгүй: Өөрсдөд нь хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх хэн ч байхгүй үед лазагнаж, зүрх алддаг; үнэнийг нөхөрлөх хүн байвал сэргэдэг ч хэсэг хугацаанд үнэнийг нөхөрлөхгүй бол сэргэдэггүй. Тэд үргэлж ингэж эргэж буцаад байвал ямар асуудал байна вэ? Хүмүүс үнэнийг олж аваагүй үедээ ийм байдаг, бүгд хадгалж үлдэхэд туйлын хэцүү хүсэл тэмүүллээр амьдардаг: Хэн нэгэн тэдэнд өдөр бүр номлож, нөхөрлөх ёстой; тэднийг усалж, хангах, дэмжиж тэтгэх хүн байхгүй болмогц зүрх сэтгэл нь дахин хөрж, дахиад л лазагнадаг. Зүрх сэтгэл нь лазагнахад үүрэгтээ үр дүн багатай болдог; шаргуу ажиллавал үр дүн нь нэмэгдэж, үүргээ гүйцэтгээд гарсан үр дүн нь улам сайжирч, тэд улам ихийг олж авдаг. Та нарын туршлага ийм үү? “Үүргээ гүйцэтгэхэд бидэнд яагаад үргэлж төвөгтэй байдаг юм бэ? Эдгээр асуудлыг шийдвэрлэх үед хүч ордог; шийдвэрлэхгүй бол бид эрч хүчгүй болдог. Үүргээ гүйцэтгэж байхад зарим нэг үр дүн гарвал, Бурхан биднийг өссөн гэж магтвал бид хөөрөн баярлаж, эцэст нь өссөн юм шиг санагддаг ч тун удалгүй бэрхшээлтэй тулгарах үедээ дахиад л сөрөг болдог, бидний байдал яагаад үргэлж тогтворгүй байдаг юм бэ?” гэж та нар хэлж магадгүй. Үнэндээ гол шалтгаан нь, та нар дэндүү цөөхөн үнэнийг ойлгодог, туршлага, оролт чинь дутуу дулимаг, олон үнэнийг ойлгодоггүй, ямар ч хүсэлгүй, үүргээ гүйцэтгэж чадаж байгаадаа л сэтгэл ханадаг. Үнэнийг ойлгодоггүй бол чи үүргээ яаж хангалттай гүйцэтгэж чадах юм бэ? Үнэндээ хүмүүсээс Бурханы шаарддаг бүх зүйлд хүмүүс хүрэх боломжтой; та нар мөс чанараа ашиглаж, үүргээ гүйцэтгэхдээ мөс чанараа дагаж чадаж байгаа цагт үнэнийг хүлээн авахад амархан байх болно. Үнэнийг хүлээн авч чадвал үүргээ хангалттай гүйцэтгэж чадна. Та нар ингэж бодох ёстой: “Энэ он жилүүдэд Бурханд итгэж, Бурханы үгийг идэж ууснаараа би асар ихийг олж авч, Бурхан надад үлэмж их нигүүлсэл, ерөөл хайрласан. Би Бурханы гарт, Бурханы ноёрхол, дээд эрх дор амьдардаг, Тэр надад энэ амьсгалыг өгсөн учраас би сэтгэлээ зориулж, бүхий л чадлаараа үүргээ гүйцэтгэхээр мэрийх ёстой—энэ л гол нь.” Хүмүүст хүсэл байх ёстой; хүсэлтэй хүмүүс л үнэний төлөө үнэхээр чармайж чадах бөгөөд үнэнийг ойлгомогцоо л үүргээ зүй ёсоор гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Сатаныг шившиглэж чадна. Хэрвээ чи ийм чин сэтгэлтэй, өөрийнхөө төлөө төлөвлөдөггүй, харин зөвхөн үнэнийг олж авч, үүргээ зүй ёсоор гүйцэтгэхийн тулд л төлөвлөдөг бол үүргийн гүйцэтгэл чинь хэвийн болж, үргэлж тогтвортой хэвээр байна; ямар ч нөхцөл байдалтай тулгарсан, үүргээ тууштай гүйцэтгэж чадна. Хэн чамайг төөрөлдүүлж, үймүүлэхээс үл хамааран, сэтгэл санаа чинь сайн муу ямар ч байсан, үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг хэвээр байна. Ингэвэл чамайг гэх Бурханы санаа амарч, Ариун Сүнс үнэн-зарчмыг ойлгоход чинь гэгээрүүлж, үнэн-бодит байдалд ороход чинь замчилж чадах бөгөөд ингэснээр үүргийн гүйцэтгэл чинь гарцаагүй стандартад нийцнэ. Чи Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадаж, үүргээ ул суурьтай гүйцэтгэж, барьцгүй зан, заль мэх гаргахгүй байгаа цагт Бурханы шалгуурт тэнцэнэ. Бурхан хүмүүсийн оюун ухаан, бодол санаа, сэдлийг ажигладаг. Хэрэв чиний зүрх үнэнийг хүсэн эрмэлздэг, чи үнэнийг эрж хайж чаддаг бол Бурхан чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлнэ. Ямар ч хэрэг явдал дээр, үнэнийг эрж хайж байгаа цагт Бурхан чамайг гэгээрүүлнэ. Тэр зүрх сэтгэлийг чинь гэрэлтүүлж, хэрэгжүүлэлтийн замыг өгөх бөгөөд үүргийн гүйцэтгэл чинь үр дүнтэй байна. Бурханы гэгээрэл бол Түүний нигүүлсэл, ерөөл билээ. Аар саар зүйл дээр ч гэсэн Бурхан гэгээрүүлэхгүй бол хүмүүс хэзээ ч онгодтой болохгүй. Онгодгүйгээр асуудлаа шийдэх хүмүүст хэцүү бөгөөд тэд үүргээ гүйцэтгэхдээ үр дүнд хүрэхгүй. Хэдий олон жил суралцсан ч зөвхөн хүний оюун ухаан, мэргэн ухаан, хэв чанараар даван туулж чадахгүй олон зүйл хүмүүст байдаг. Яагаад чадахгүй ​​гэж? Бурханы тогтоосон цаг хараахан болоогүй болохоор тэр. Бурхан үйлдэл хийхгүй бол хүн хэчнээн чадварлаг байсан ч нэмэргүй. Үүнийг тодорхой ойлгох ёстой. Бүх зүйл Бурханы гарт байдаг, хүмүүс зүгээр л хамтран ажиллаж байгаа гэдэгт чи итгэх ёстой. Чамайг чин сэтгэлтэй байвал Бурхан харна, Бурхан чамд ямар ч нөхцөл байдлаас гарах гарцыг нээж өгнө. Даван туулшгүй нэг ч бэрхшээл байхгүй; чи ийм итгэлтэй байх ёстой. Тиймээс үүргээ гүйцэтгэх үедээ та нар ер болгоомжлох шаардлагагүй. Чи чадлынхаа хэрээр, хамаг зүрх сэтгэлээ зориулж байгаа цагт Бурхан чамд бэрхшээл өгөхгүй, эсвэл дааж чадахаас чинь илүүг өгөхгүй. Чи амныхаа зоргоор ярьж, юу ч хийлгүй дэмий ярьж, чихэнд таатай зүйл хэлдэг мөртөө үүргээ үнэхээр биелүүлдэггүй бол санаа зовох ёстой—тэгвэл бүх зүйл дуусна. Хэрвээ чи үүрэгтээ болон Бурханд ийм хандлагаар хандвал Бурханы ерөөлийг хүртэх үү? Яавч үгүй. Хэрвээ чи хэлбэрдэж, Бурханыг мэхэлдэг бол Бурхан чамд ямар ч анхаарал хандуулахгүй бөгөөд чамайг таягдан хаяна; үр дүн нь ийм л байх болно. Хэрвээ чи Бурханыг хуурдаг бол өөрийгөө хуурч байна. Бурхан: “Энэ хүний зүрх сэтгэл хэтэрхий ов мэхтэй, үнэнч шударга байдлын ул мөр ч алга. Түүнд итгэж, эсвэл ямар нэг юм даатгаж болохгүй. Түүнийг хойш тавь” гэж хэлнэ. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь чамайг ганцааранг нь орхиж, үл тооно гэсэн үг. Хэрвээ чи гэмшихгүй бол бүрмөсөн хаягдана. Чамайг шийтгэхээр Сатан, муу ёрын сүнснүүд болон бузар сүнснүүдэд хүлээлгэн өгнө. Ганцаараа үлдэж, үл тоогдох үедээ хүн ямар байдалд ордог вэ? Энэ нь Ариун Сүнс чиний дотор ажиллахаа больсон гэсэн үг юм. Чи юуг ч тодорхой харахгүй, бусад хүмүүс үргэлж гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэх бол чи тэгэхгүй; чи хөшүүн хэвээр үлдэнэ. Хүн үнэн болон амийн оролтын талаар нөхөрлөх үед чи үргэлж нойрмоглож, зүүрмэглэнэ. Энэ ямар үзэгдэл вэ? Бурхан ажиллахгүй байгаа хэрэг. Хэрвээ Бурхан ажиллахгүй бол хүн алхаж яваа цогцос болох биш үү? Бурханд итгэдэг ч Бурханы байгааг мэдрэхгүй байх нь маш аймшигтай. Ийм хүн амьдрах итгэл, урам зоригоо алддаг. Тэд амьдрах бүх хөрөнгөө алддаг. Ийм амьдрал ямар үнэ цэнтэй вэ? Чи гахай, нохойноос дор биш гэж үү? Үйлдэл, зан авираас чинь болоод Бурхан чамайг найдваргүй, итгэл даахааргүй гэж үздэг. Бурхан чамайг зүрх сэтгэлийнхээ гүнээс жигшдэг, улмаар чамайг орхиж, эсвэл түр зуур хойш тавьдаг. Би гайхаж байна, яагаад ийм хүн зүрх сэтгэлийнхээ шаналал, таагүй мэдрэмжийг мэддэггүй юм бэ? Тэдний зүрх сэтгэл яачихсан юм бэ? Мөс чанарын эрүүл ухаан байна уу? Хэдэн жил Бурханд итгэсэн, эсвэл итгэл чинь жинхэнэ үү, худал уу гэдгээс үл хамааран чи биеэ авч явах зарим хоосон сургаалыг аль хэдийн ойлгосон бөгөөд хэнд ч найдахгүйгээр амьдарч, оршин тогтнож чадна, гэхдээ хэрэв чи илчлэгдсэн гэдгээ, Бурхан чамайг аль хэдийн орхисон гэдгийг мэдвэл цаашид үргэлжлүүлэн амьдарч чадах уу? Амьдрал чинь утга учиртай хэвээр байх уу? Тэр үед чи харанхуйд уйлж, шүдээ хавирна. Илчлэгдэж, таягдан хаягдаад, чуулган өөрийг нь явуулах гэж байх үед нүдээ улайтал уйлж, бүр үхэх талаар боддог, цаашид амьдрах хүсэлгүй болсон хүмүүсийг чуулганд бид үргэлж хардаг. Тэд уйлаад, гэмших болно гэж тангарагладаг ч тэр үед хэтэрхий оройтсон байдаг. Энэ бол өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн хэрэг юм. Тиймээс хэрвээ чи гэмшихийг хүсэж байвал одоо гэмших ёстой. Үүргээ гүйцэтгэхэд чинь ямар асуудал гарсаар байна, хайхрамжгүй, хааш яаш хандаж байна уу, хариуцлагагүй хандсан зүйл байна уу гэдгээ яаран эргэцүүл. Үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр үр дүнд хүрсэн эсэхээ эргэцүүл—хэрвээ үр дүнд хүрсэн бол яагаад үр дүнд хүрснээ эргэцүүл, үр дүнд хүрээгүй бол яагаад хүрээгүй вэ гэдгээ эргэцүүл. Эргэцүүлэн бодох замаар эдгээр зүйлийг тодруул, хэрвээ асуудал гарсаар байвал тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хай. Ингэснээр үүргээ гүйцэтгэхэд чинь бэрхшээл гарахгүй. Асуудал гарах үед уг асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг бүх хүний хувьд үүргээ гүйцэтгэхэд нь бэрхшээл улам багасаад зогсохгүй, үүргээ гүйцэтгэхдээ илүү үр дүнтэй болж, энэ зуураа амийн оролтыг олж авах болно. Жишээлбэл, зарим хүн хэд хэдэн удаа засалт, харьцалт туулж байж үнэнийг ойлгож эхэлдэг. Тэд өөрсдийгөө байнга эргэцүүлж чаддаг бөгөөд ямар нэг буруу зүйл хийснээ олж мэдэх бүрдээ үнэн-зарчмыг зөрчсөн гэдгээ мэдэж, Бурханд залбирч, тун их харамсдаг. Заримдаа тэд бүр өөрсдийгөө үзэн ядаж, нүүр лүүгээ алгадаад, “Би яаж дахин буруу зүйл хийж, Бурханыг шаналгаж чадав аа? Би үнэхээр хатуу сэтгэлтэй юм байна! Бурхан маш их зүйл хэлсэн—би яагаад үүнийг удаан санадаггүй юм бэ? Би яагаад Бурханд дуулгавартай байж, хүслийг нь хангаж чаддаггүй юм бэ? Сатан намайг үнэхээр маш гүн завхруулжээ. Миний зүрх сэтгэлд Бурханы орон зай байхгүй, би үнэнийг эрхэмлэдэггүй. Би үргэлж сатанлаг гүн ухаанаар амьдардаг, Бурханы хүслийг үл тоомсорлодог. Би үнэхээр мөс чанар, эрүүл ухаангүй юм. Би Бурханы эсрэг маш их тэрсэлжээ!” гэж хэлдэг. Тиймээс тэд гэмших шийдвэр гаргаж, үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар шийддэг. Тэд үнэхээр гэмшсэн зүрх сэтгэлтэй байдаг ч завхарсан зан чанараа хаях нь тийм ч амар зүйл биш—хүн зарим шалгалт, цэвэршүүлэлтийг туулж байж л бага зэрэг өөрчлөгдөж чаддаг. Одоо үнэнд анхаарлаа хандуулж эхэлсэн, үнэн-бодит байдалд орж, Бурханд дуулгавартай хүмүүс болоход бэлэн олон хүн бий. Тэгвэл үнэхээр гэмшсэн зүрх сэтгэлтэй хүн яаж хэрэгжүүлэх ёстой вэ? Нэг талаар тэд Бурханд залбирч, үнэнийг илүү их эрж хайж, өөрт тулгараад буй асуудлыг шийдвэрлэж, үүргээ гүйцэтгэхдээ хэрэгжүүлэлтийн замыг олох ёстой. Нөгөө талаар тэд үнэнийг ойлгодог хүн олж, түүнтэй нөхөрлөж, өөрсдийн тэрслүү байдал, уг чанар-мөн чанар, Бурханыг эсэргүүцдэг талбарыг задлан шинжлэх ёстой. Тэд эдгээр асуудлын талаар тодорхой мэдэж, дараа нь Бурханы үгийг сайтар бодолцон үзэж, өөртөө хэрхэн хэрэглэхийг харах ёстой; тэд Бурханы нэн чухал үгсийг дахин дахин бодож үзэж, жинхэнэ мэдлэгт хүрэх хүртлээ өөрсдийн асуудал болон уг чанар-мөн чанарыг эргэцүүлэх ёстой. Ингэснээр тэд жинхэнээсээ харамсаж, өөрсдийгөө үзэн ядаж чадна. Дараа нь тэд үүргээ гүйцэтгэхэд нь гарч буй бэрхшээлийг олж мэдээд, үнэнийг ашиглан шийдвэрлэх ёстой. Ингэснээр үүргээ гүйцэтгэхэд нь тулгарч буй бэрхшээл багасаж, үр дүнд хүрнэ. Хэрвээ хүн үнэхээр гэмшихийг хүсэж байгаа бол ингэж хэрэгжүүлэх ёстой. Энэ бол жинхэнэ гэмшилд хүрэх цорын ганц зам юм.

Үнэнийг эрэлхийлэхэд ямар үр дүн гарах вэ? Нэг талаар үнэнийг эрэлхийлэх нь завхарсан зан чанараа хаях зорилготой; нөгөөтээгүүр энэ нь үүргээ гүйцэтгэх явцдаа үнэнийг хэрэгжүүлэх, Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүн болох боломжийг хүнд олгодог. Энэ бол жинхэнэ гэмшлийн гэрчлэл юм. Үнэхээр гэмшихийн тулд хүн үр дүнд хүрэхээсээ өмнө үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ чи асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй, гэмшил чинь ердөө л үг төдий бол үр дүнд хүрч чадахгүй. Чи ийм байдлаар амар амгаланг мэдрэхгүй, сэтгэл чинь амрахгүй. Чи залбирахдаа үнэхээр гэмшихийг хүсэж байна гэж л хэлдэг ч үүргээ гүйцэтгэхдээ асуудлаа шийдвэрлэх, үүргээ хангалттай гүйцэтгэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй бол Бурханыг хуурахаар оролдож байна. Жинхэнэ гэмшил нь үнэнч байх, зарчмын дагуу үйлдэх, үнэнийг хэрэгжүүлэх, үүргээ гүйцэтгэхдээ жинхэнэ гэрчлэл хийхээр голчлон илэрдэг. Эдгээр нь жинхэнэ гэмшлийн шинж тэмдэг, бас жинхэнэ гэмшлийн гэрчлэл юм. Хэрвээ хүн залбирахдаа гагцхүү гэмшлийн талаар Бурханд ярьдаг ч үүргээ сайн гүйцэтгэдэггүй бол Бурханыг хуурах гэж оролдож байгаа хэрэг биш үү? Хэрвээ ямар нэг зүйл ядаж мөс чанарыг чинь давж чадахгүй бол яаж Бурханыг давж чадах юм бэ? Одоогийн нөхцөл байдал чинь ямар ч байсан, чи Бурханы өмнө хүлээсэн үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй, үүргээ гүйцэтгэхэд чинь олон асуудал байсаар байтал тэрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй бол энэ нь том асуудал бөгөөд чи энэ талаар чин сэтгэлээсээ залбирч, өөрийгөө эргэцүүлэх ёстой. Хэрвээ чи үнэхээр гэмшиж чаддаггүй, үүргээ үргэлж тааруу гүйцэтгэж байгаа бол таягдан хаягдах аюултай тулгарах нь гарцаагүй. Хэдэн жил Бурханд итгэсэн чинь хамаагүй—үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хайхрамжгүй, хааш яаш байж, үргэлж өөрийнхөө ашиг тусын төлөө явж, үргэлж Бурханы гэрийг далимдуулан ашиглаж, үнэнийг өчүүхэн ч хүлээн авдаггүй, эсвэл хэрэгжүүлдэггүй бол чи Бурханд үнэхээр итгэдэг хүн биш. Чи бол үнэнээс залхдаг, ходоодоо л цатгах гэсэн үл итгэгч юм. Чи одоохондоо Бурханы гэрт амьдардаг, өөрийгөө Бурханд итгэгч гэж хэлдэг байж болох ч үнэн хэрэгтээ Бурхантай харилцаатай байхаа больсон. Бурхан чамайг аль эрт хойш тавиад, чи сүнсгүй хальс, алхаж яваа цогцос болсон. Тэгвэл амьдрах ямар хэрэгтэй юм бэ? Энэ үе шатанд хүрсэн хүн аль хэдийн яриад байх хүрэх газаргүй болсон. Цорын ганц гарц нь Бурханы өмнө хурдан ирж нүглээ улайх явдал юм. Хэрвээ чи үнэхээр чин сэтгэлээсээ, жинхэнээсээ гэмшвэл Бурхан гэм бурууг чинь мартана. Гэхдээ чи нэг зүйлийг санаж байх ёстой: Хэдийд ч бай, Бурханы тухай мэдлэгтэй, эсвэл Бурханы талаар үзэл, буруу ойлголттой эсэхээс үл хамааран, чи хэзээ ч Бурхантай тэмцэлдэж, эсэргүүцэх ёсгүй. Эс бөгөөс чи гарцаагүй залхаан цээрлүүлэлт амсана. Хэрвээ зүрх сэтгэл чинь хатуурч, “Би үүнийг ингэж хийх гэж байна, Бурхан надад юу хийж чадахыг харъя л даа. Би хэнээс ч айдаггүй. Би өмнө нь үргэлж ингэж хийдэг байсан” гэж хэлэх байдалтай байгаа бол чи асуудалд оржээ. Энэ бол сатанлаг уг чанарын тэсрэлт; энэ бол гөжүүд зан. Хийж байгаа зүйл чинь буруу, угаасаа аюултай гэдгийг чи аль хэдийн маш сайн мэдэж байгаа ч үүнийг нухацтай авч үздэггүй. Чиний зүрх сэтгэл айдаггүй, ямар ч буруутгал, зэмлэлийг хүлээн зөвшөөрдөггүй, санаа зовдоггүй, гунигладаггүй—бүр гэмшиж ч мэддэггүй. Энэ бол гөжүүд байдал бөгөөд энэ нь чамайг асуудалд оруулна. Ингэснээр Бурхан чамайг амархан хойш тавьдаг. Хэрвээ хүн энэ цэгт хүрсэн ч маш хөшүүн хэвээр, эргэж буцах ёстойгоо мэдэхгүй байгаа бол Бурхантай харилцах харилцаа нь сэргэж чадах уу? Сэргээхэд амар биш. Тэгвэл чи Бурхантай харилцах харилцаагаа хэрхэн сэргээж, Бурханд ойртох нь тун жам ёсны, үндэслэлтэй гэдгийг мэдэрч чадах вэ? Чи дуулгавартай байж, бөхийж, өөрт байгаа бүхнээ Бурханд өргөж, Бурханаас эмээж, Бурханы үгийг ойлгосон эсэхээс үл хамааран үнэн гэж хүлээн авч, дараа нь үнэнийг эрж хайж, дуулгавартай байдлыг хэрэгжүүлж чадах вэ? Энэ байдал хэзээ сэргэх боломжтой вэ? Энэ нөхцөл байдлыг сэргээхийн тулд чи хэр хол явах ёстой вэ? Харамсалтай нь энэ бол цаг хугацаа, аяллын урт, аялах зайны асуудал биш тул хэцүү байх нь лавтай. Энэ бол чиний амийн байдал болон үнэн-бодит байдалд үнэхээр орсон эсэхийн чинь тухай асуудал юм. Хэрвээ чи олон жил Бурханд итгэсэн хэр нь өөрийн доторх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд үнэнийг огт ашиглаж чаддаггүй, эдгээр асуудал ноцтой гэдгийг мэддэггүй, ямар ч ойлголтгүйгээр үргэлж тэрслүү байдалд баяр хөөртэй амьдарч, буруу зүйл хийж, буруу үг хэлж, хатуу зүрх сэтгэлээр Бурханыг сөрж, эсэргүүцэж, тэрсэлж, өөрийн үзэл, төсөөлөл, бодол, үзэл бодолтой, өөрийн мэдэлгүй зөрүүдлэн зууралддаг бол чамд ямар ч үнэн-бодит байдал байхгүй, чи Бурханыг дуулгавартай дагадаг хүн биш бөгөөд Бурханы шаардлагад хүрэхээс хол хэвээр байна. Чи зүрх сэтгэлдээ энэ талаар тодорхой ойлголттой байх ёстой. Хэрвээ чи жинхэнэ байдлаа тодорхой харж чадахгүй, өөрийн итгэж буй байдлаа давгүй гэж үргэлж таамагладаг, өөрийгөө Бурханы төлөө зарлагадаж чаддаг, зовж, төлөөс төлсөн, тэнгэрийн хаанчлалд баталгаатай орно гэж боддог бол ухаалаг бус авирлаж байна. Чи ямар ч үнэн-бодит байдалгүй мөртөө үүнийгээ бүр мэддэг ч үгүй. Энэ нь чи бүүр түүр оюун ухаантай, будилсан, мулгуу хүн, мөн үнэнийг ойлгох юм уу өөрийгөө таньж мэдэх хангалттай хэв чанаргүй гэсэн үг, тиймээс чи Бурханаар авруулж чадахгүй.

Бурхан эцэстээ ямар хүмүүсийг орхидгийг та нар мэдэх үү? (Байнга гөжүүдэлж, Бурханы өмнө гэмшдэггүй хүмүүсийг.) Энэ төрлийн хүмүүс ямар тодорхой байдалтай байдаг вэ? (Үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хааш яаш, хайхрамжгүй байдаг бөгөөд асуудалтай тулгарахдаа шийдэл олохын тулд үнэнийг эрж хайдаггүй. Үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой талаараа чин сэтгэлээсээ ханддаггүй, бүх зүйлд хайнга ханддаг. Ёрын, муу зүйл хийхгүй байгаа төдийд л сэтгэл ханаад, үнэний төлөө чармайдаггүй.) Хааш яаш, хайхрамжгүй зан авир нь нөхцөл байдлаас шалтгаалдаг. Зарим хүн үнэнийг ойлгодоггүйгээсээ болж ингэдэг, тэр ч байтугай хааш яаш, хайхрамжгүй байх нь хэвийн гэж боддог. Зарим хүн зориуд хааш яаш, хайхрамжгүй байж, санаатайгаар ийм маягаар авирлахаар сонгодог. Тэд үнэнийг ойлгоогүй үедээ ингэж авирладаг ба ойлгосныхоо дараа ч зан авираа сайжруулдаггүй. Тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй, өчүүхэн ч өөрчлөлтгүйгээр ийм маягаар тууштай авирладаг. Хэн нэгэн өөрийг нь шүүмжлэх үед тэд сонсдоггүй, засалт, харьцалтыг ч хүлээн авдаггүй. Харин эцсээ хүртэл зөрүүдлэн байр сууриа хамгаалсаар байдаг. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг гөжүүд зан гэж нэрлэдэг. “Гөжүүд зан” гэдэг нь сөрөг, доромжилсон нэр томьёо гэдгийг бүгд мэднэ. Энэ бол сайн үг биш. Хэрвээ “гөжүүд” гэсэн нэр томьёо хэн нэгэнд хэрэглэгдэж, тэр хүн энэ тодорхойлолтод таарч байвал түүний үр дүн ямар байна гэж та нар хэлэх вэ? (Бурхан түүнийг жигшин, голж, хойш тавина.) Би та нарт хэлье, Бурханы хамгийн их жигшиж, орхихыг хүсдэг зүйл бол ийм төрлийн гөжүүд хүмүүс юм. Тэд хийсэн буруугаа бүрэн мэдэж байдаг ч гэмшдэггүй, алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, өөрсдийгөө зөвтгөх, буруушаалтаас зайлсхийхийн тулд үргэлж шалтаг, шалтгаан тоочдог бөгөөд өөрсдийн үйлдлийг бусдын нүднээс нуун далдалж, асуудлыг тойрон гарах аятайхан, тойруу замыг хайж олохыг хичээдэг, мөн зүрх сэтгэлдээ өчүүхэн ч гэмшихгүйгээр, эсвэл буруугаа хүлээхгүйгээр тасралтгүй алдаа гаргадаг. Ийм хүн маш асуудалтай байдаг бөгөөд авралд хүрэхэд амархан биш. Тэд бол Бурханы орхихыг хүсдэг яг тэр хүмүүс юм. Бурхан яагаад ийм хүмүүсийг орхино гэж? (Учир нь тэд үнэнийг огт хүлээн авдаггүй, мөс чанар нь мэдээгүй болсон.) Ийм хүмүүсийг аврах боломжгүй. Бурхан ийм хүмүүсийг авардаггүй; Бурхан ийм дэмий ажил хийдэггүй. Гаднаас нь харахад Бурхан тэднийг авардаггүй, тэднийг хүсдэггүй мэт боловч үнэн хэрэгтээ нэг бодит шалтгаан байгаа нь ийм хүмүүс Бурханы авралыг хүлээн авдаггүй; тэд Бурханы авралыг голж, эсэргүүцдэг. Тэд “Таныг дуулгавартай дагаж, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлснээр би юу олж авах вэ? Ямар давуу талтай вэ? Надад ашиг тустай тохиолдолд л би үүнийг хийнэ. Хэрвээ ямар ч ашиггүй бол би хийхгүй” гэж боддог. Энэ ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүс бөгөөд үнэнийг хайрладаггүй хүмүүс бүгд хувийн ашиг сонирхолд хөтлөгддөг. Хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн хүмүүс үнэнийг хүлээн авч чадахгүй. Хэрвээ чи хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн хэн нэгэнтэй үнэний талаар нөхөрлөхийг хичээж, түүнээс өөрийгөө таньж мэдэж, буруугаа хүлээн зөвшөөрөхийг хүсвэл тэр хэрхэн хариулах вэ? “Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь надад ямар ашиг тустай вэ? Хэрвээ чи надаар буруу зүйл хийснийг минь хүлээн зөвшөөрүүлж, нүглийг минь улайлгаж, гэмшүүлбэл би ямар ерөөл хүртэх вэ? Миний нэр төр, эрх ашиг хохирно. Би хохирол амсана. Хэн миний хохирлыг барагдуулах вэ?” Энэ бол түүний сэтгэлгээ. Тэр зөвхөн хувийн ашиг хонжоо хайдаг бөгөөд Бурханы ерөөлийг хүртэхийн тулд тодорхой арга замаар үйлдэх нь маш бүрхэг гэж боддог. Тэрээр ингэх нь боломжтой гэж ер итгэдэггүй; зөвхөн нүдээр харсан зүйлдээ л итгэдэг. Ийм хүмүүс хувийн ашиг сонирхолдоо хөтлөгддөг, мөн “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэсэн сатанлаг гүн ухаанаар амьдардаг. Энэ бол тэдний уг чанар-мөн чанар юм. Тэдний зүрх сэтгэлд Бурханыг хүлээн зөвшөөрч, үнэнийг хүлээн зөвшөөрөх нь Бурханд итгэдэг гэсэн үг юм. Ёрын мууг үйлдэхгүй байх нь тэдний хувьд хүлээн зөвшөөрч болохуйц зүйл боловч тэд үүнээс заавал ашиг тус хүртэх ёстой, яавч хохирол амсах ёсгүй байдаг. Ашиг сонирхол нь хөндөгдөөгүй үед л тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагах тухай ярина. Хэрвээ ашиг сонирхол нь хохирвол тэд үнэнийг хэрэгжүүлж, эсвэл Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй. Тэднээс Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, зовж, эсвэл төлөөс төлөхийг хүсэх нь бүр ч боломжгүй. Ийм хүмүүс жинхэнэ итгэгчид биш. Тэд ашиг сонирхлынхоо төлөө амьдарч, ердөө ерөөл, ашиг тусыг эрж хайдаг бөгөөд зовлон зүдүүрийг тэвчих юм уу төлөөс төлөхийг хүсдэггүй ч үхлийн үр дүнгээс зайлсхийхийн тулд Бурханы гэрт зай эзлэхийг хүсдэг. Ийм хүмүүс үнэнийг өчүүхэн ч гэсэн хүлээн авдаггүй бөгөөд Бурханаар авруулах боломжгүй. Тэгсэн ч гэсэн Бурхан тэднийг аварч чадах уу? Бурхан тэднийг жигшин голж, таягдан хаях нь гарцаагүй. Энэ нь Бурхан тэднийг авардаггүй гэсэн үг үү? Тэд өөрсдийгөө орхисон. Тэд үнэний төлөө чармайдаггүй, Бурханд залбирдаггүй, Бурханд найддаггүй байхад Бурхан тэднийг яаж аварч чадах юм бэ? Цорын ганц зам бол тэднийг орхиж, хойш тавьж, тэдэнд өөрсдийгөө эргэцүүлэх боломж олгох явдал юм. Хэрвээ хүмүүс аврагдахыг хүсэж байвал үнэнийг хүлээн авч, өөрсдийгөө мэдэж, гэмшлийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдлыг амьдран харуулах нь цорын ганц зам билээ. Ийм маягаар тэд Бурханы сайшаалыг хүртэж чадна. Тэд үнэнийг хэрэгжүүлэх ёстой, тэгж гэмээ нь Бурханыг дуулгавартай дагаж, Бурханаас эмээж чаддаг болно, энэ бол авралын эцсийн зорилго юм. Бурханд дуулгавартай байж, Бурханаас эмээх нь хүмүүст тусгалаа олсон, тэдний амьдран харуулдаг амьдралд байх ёстой. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэх замаар явахгүй бол чиний сонгож болох хоёр дахь зам гэж байхгүй. Хэрвээ хүн энэ замаар явахгүй бол үнэн өөрийг нь аварч чадна гэдэгт итгэдэггүй гэж л хэлж болно. Бурханы хэлсэн бүх үг өөрийг нь өөрчилж, жинхэнэ хүн болгож чадна гэдэгт тэр итгэдэггүй. Цаашлаад, тэрээр Бурхан бол үнэн гэдэгт үндсэндээ итгэдэггүй, үнэн хүмүүсийг өөрчилж, аварч чадна гэдэгт ч итгэдэггүй. Тиймээс үүнийг хэрхэн задлан шинжлэх нь хамаагүй, ийм хүний ​​зүрх сэтгэл хэтэрхий гөжүүд байдаг. Тэрээр юу ч болсон үнэнийг хүлээн авахаас татгалздаг тул аврагдах боломжгүй юм.

Та нарын аль нэгэнд гөжүүд байдал бий юу? (Тийм.) Тэгвэл та нар бүгд гөжүүд хүмүүс мөн үү? Гөжүүд байдалтай байх, гөжүүд хүн байх хоёрын ялгаа юу вэ? Энэ хоёр бол өөр хэрэг учраас хооронд нь ялгах ёстой. Гөжүүд байдалтай байна гэдэг нь ийм төрлийн завхарсан зан чанартай байна гэсэн үг. Үнэнийг хүлээн авч чадвал авралд хүрч чадна, харин чи гөжүүд хүн бол асуудалд орно. Гөжүүд хүмүүс үнэнийг огт хүлээн авдаггүй; тэд авралд хүрч чадахгүй. Энэ бол энэ хоёр төрлийн хүмүүсийн ялгаа юм. Гөжүүд байдалтай хүмүүс зарим нэг тэрслүү зан авир гаргаж, өөрсдийн доторх зарим завхралыг харуулдаг. Гэсэн хэдий ч завхрал харуулах явцдаа тэд үргэлж Бурханы өмнө нүглээ улайж, гэмшиж, Бурханы шүүлт, гэсгээлт, цээрлүүлэлтийг тасралтгүй хүлээн авдаг. Тэд хэчнээн олон удаа бүтэлгүйтэж, бүдэрсэн ч бай, өөрсдийгөө эргэцүүлж, асуудлыг шийдэж, эргээд босож, Бурханыг үргэлжлүүлэн дагаж чадна. Ингэх явцдаа тэд завхарсан зан чанарынхаа талаар жинхэнэ ойлголттой болж, Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах нь үнэхээр нэг төрлийн аврал бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй гэдгээ ухаардаг. Байнга гэмшиж, зогсолтгүй наманчилж, Бурханы шүүлт, гэсгээлтийг тасралтгүй хүлээн авснаар тэдний амь аажмаар өсөж, сүнслэг байдал нь үргэлжлэн өөрчлөгддөг. Энэ явцад хүний завхарсан зан чанар аажмаар арилж, өсөлт, өөрчлөлтийг туулдаг. Тэрслүү зан авираас нь харахад ийм хүмүүс ч бас нэлээн гөжүүд юм шиг санагддаг, мөн заримдаа гөжүүд байдалтай байдаг ч тэд тийм хүн биш юм. Тэд тийм хүн биш учраас эерэг зан авир, ахиц дэвшил гарцаагүй харуулдаг. Ийм хүмүүс аврагдаж чадна. Та нар ямархуу хүн бэ? (Бид буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрдөг, Бурханд гэмшиж, алдаагаа засахад бэлэн байдаг.) Хэрвээ чи буруу үйлдэл, тэрслүү байдал, завхарсан зан чанараа ухамсарлаж, зүрх сэтгэлдээ гэмшиж, харамсаж байгаа бол энэ нь сайн хэрэг бөгөөд аврагдах найдвар байна. Гэсэн хэдий ч, хэрвээ чи өөрийн тэрслүү байдал, завхралыг субьектив байдлаар өчүүхэн төдий ч мэддэггүй бөгөөд хэн нэгэн хүн үүнийг хэлж өгөхөд зөрүүдэлж, хүлээн авахгүй хэвээр үлдэж, тэр ч байтугай цэцэрхэж, өөрийгөө зөвтгөдөг бол асуудал тулгарахад чиний хувьд аврагдахад амаргүй байх болно. Хэрвээ чи богино хугацаанд буюу 3-5 жилийн хугацаанд Бурханд итгэсэн ч итгэлийн талаар нэг их ойлгоогүй хэвээр байгаа бол энэ нь биеийн хэмжээ чинь хэтэрхий жижгээс болж байгаа юм. Харин чи арав гаруй жил итгэгч байсан боловч өөрийгөө таньж мэдээгүй, эсвэл засалт, харьцалтыг хүлээн авдаггүй хэвээр байгаа бол чи асуудалд оржээ. Энэ бол үнэнийг хүлээн авахаас татгалздаг гөжүүд зан чанартай хүн юм. Үнэнийг ойлгодоггүй, бодит байдалгүй хүмүүсийн тухайд бол тэд ямар цаг үед байгааг харах хэрэгтэй. Зарим хүн сайн хэв чанартай, үнэнд хурдан ордог, ердөө ганц хоёр жил итгэсний дараа амь-оролт гэж юу болохыг аль хэдийн ойлгосон байдаг. Мөн тэд амь-оролт сайтай, үнэн-бодит байдалтай, олон үнэнийг ойлгосон хүмүүстэй харилцдаг байх боломжтой. Шинэ итгэгчид ч бас эдгээр зүйлийг хүсэн эрмэлздэг тул маш ихийг сонсож, ихийг хүлээн авч, улмаар амь руу хурдан ордог. Зарим хүн хэв чанар муутай байдаг бөгөөд хэв чанар сайтай хүмүүстэй харилцлаа ч ахиц нь удаан байдаг. Зарим хүн угаасаа үнэнд дургүй байдаг бөгөөд хэчнээн жил итгэсэн ч үнэнийг хэрэгжүүлэхгүй, мөн аминдаа ахиц дэвшил гаргахгүй. Зарим хүн зүгээр л юм хийх дуртай, маш их урам зоригтой байдаг ч үнэний төлөө чармайх хүсэлгүй байдаг. Тэд өдөр бүр завгүй байдаг ч аминдаа ахиц дэвшил гаргадаггүй. Бурханд итгэдэг хүмүүс янз бүрийн нөхцөл байдалд байж болно. Гэсэн хэдий ч үнэнийг хайрладаг хүмүүс л үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг олж авч, авралд хүрч чадна. Итгэгчдийн хамгийн их санаа зовдог зүйл бол гөжүүд зан чанартай байж, үнэнийг хүлээн авахгүй байх явдал юм. Ийм хүмүүс хамгийн төвөгтэй байдаг бөгөөд энэ нь тэдний уг чанартай холбоотой асуудал юм. Тэд хоосон сургаалыг хүлээн авч болох ч үнэнийг хүлээн авахаас татгалздаг. Эд бол авралд хүрэх магадлал хамгийн багатай хүмүүс юм. Үнэнийг хайрладаггүй, үнэнээс залхдаг хүмүүст хийж болох цорын ганц зүйл бол тэднийг орхих явдал юм.

Би худал хэлэх талаар хоёр жишээ хэлье. Худал хэлж чаддаг хоёр төрлийн хүн бий. Та нар ямар хүмүүс гөжүүд, аврагдахын аргагүй гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Мөн аль нь аврагдаж болохыг ялгах хэрэгтэй. Хэдийгээр аврагдаж чадах хүмүүс үргэлж завхрал харуулдаг ч үнэнийг хүлээн авч, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж чаддаг л бол найдвар байсаар байдаг. Эхний жишээнд байнга худлаа ярьдаг хүн байна. Гэхдээ үнэнийг ойлгосон хойноо дараагийн удаа худлаа ярихад түүний хариу үйлдэл өөр байв. Тэрээр гүн шаналал, тарчлалыг мэдэрч, “Би дахиад худлаа ярилаа. Би яагаад өөрчлөгдөж болохгүй гэж? Энэ удаад юу ч болсон би энэ асуудлыг илчилж, өөрийгөө нээн үнэн төрхөө илчилж, задлан шинжлэх ёстой. Би нэр нүүрээ аврахын тулд худлаа ярьж байснаа тодорхой хэлж өгөх хэрэгтэй” гэж тунгаан боджээ. Сэтгэлээ нээж, нөхөрлөсний дараа тэрээр тайвширч, “Үнэнч шударга хүн байх нь ийм амархан, сайхан байхад худал хэлэх нь үнэхээр шаналгаатай болж таарлаа! Бурхан хүмүүсээс үнэнч шударга байхыг шаарддаг; энэ бол хүмүүст байх ёстой төрх юм байна” гэж ухаарлаа. Энэ жаахан сайн сайхныг мэдэрснийхээ дараа тэр цагаас хойш бага худлаа ярих, аль болох худлаа ярихгүй байх, хэлэх юм байвал ярих, үнэнч шударгаар ярих, үнэнч шударга үйл хийх, үнэнч шударга хүн байх талаар анхаарчээ. Гэвч өөрийнх нь нэр нүүрийг хөндсөн нөхцөл байдалтай тулгарах үедээ тэрээр сурснаараа худал хэлж, дараа нь харамсав. Дараа нь өөрийгөө сайхан харагдуулж болох нөхцөл байдалд орох үедээ дахиад л худлаа ярьжээ. Тэгээд дотроо өөрийгөө үзэн ядаж, “Би яагаад амаа захирч чаддаггүй юм бэ? Энэ нь миний уг чанартай холбоотой асуудал байж болох уу? Би хэтэрхий ов мэхтэй юм уу?” гэж бодлоо. Тэрээр энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэдгийг; эс бөгөөс Бурхан өөрийг нь жигшин голж, таягдан хаяна гэдгийг ухаарчээ. Тэрээр Бурханд хандан залбирч, дахиад худал яривал сахилгажуулахыг гуйж, шийтгэл хүлээн авахад бэлэн байв. Тэгээд цуглаан дээр зоригоо чангалан өөрийгөө задлан шинжилж, “Ийм нөхцөл байдалд худал хэлсэн маань би аминч сэдэл тээж, санаа зорилгодоо захирагдаж байснаас болсон юм. Өөрийгөө эргэцүүлэн бодоод би худал хэлэх болгондоо нэрэлхүү зан юм уу хувийн ашиг хонжооныхоо төлөө тэгдэг гэдгээ ухаарсан. Би одоо үүнийг тодорхой харж байна: Өөрийнхөө нэр нүүр, хувийн ашиг сонирхлын төлөө амьдардаг нь намайг бүх зүйлийн талаар үргэлж худал ярихад хүргэсэн юм” гэж хэлжээ. Тэрээр өөрийнхөө худал хуурмагийг задлан шинжлэхийн зэрэгцээ санаа зорилгоо илчилж, завхарсан зан чанарын асуудлаа олж мэдсэн юм. Энэ бол нэг сумаар хоёр туулай буудах нөхцөл байдал юм; тэрээр үнэнч шударга хүн байхыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ гэгээрэл хүртэж, завхарсан зан чанараа таньж чадна. Дараа нь тэр “Би өөрчлөгдөх хэрэгтэй! Би ийм асуудалтайгаа дөнгөж сая олж мэдлээ. Энэ бол Бурханаас ирсэн жинхэнэ гэгээрэл. Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг Бурхан ерөөдөг!” гэж тунгаан боджээ. Бас үнэнийг хэрэгжүүлэхийн сайхан амтыг бага зэрэг мэдэрсэн байна. Гэтэл нэг өдөр тэр хүн өөрийн мэдэлгүй дахин худлаа ярив. Тэрээр дахин нэгэнтээ Бурханд залбирч, Бурханы сахилгажуулалтыг эрж хайв. Түүгээр ч зогсохгүй яагаад ярихдаа үргэлж далд санаархал агуулдгаа, яагаад Бурханы хүслийн оронд өөрсдийн нэрэлхүү зан, нэр нүүрийг үргэлж бодолцон үздэгээ эргэцүүлжээ. Эргэцүүлснийхээ дараа тэрээр завхарсан зан чанарынхаа талаар жаахан ойлголттой болж, өөрийгөө жигшиж эхлэв. Тэгээд ийм маягаар үргэлжлүүлэн үнэнийг эрж хайж, үнэний төлөө чармайжээ. Гурваас таван жилийн дараа түүний худал хэлэх нь үнэхээр улам цөөрч, юу бодсоноо хэлэх, биеэ үнэнч шударга авч явах нь нэмэгдлээ. Түүний зүрх сэтгэл аажмаар илүү цэвэр болж, улам амар амгалан, баяр хөөртэй болж байв. Тэрээр Бурханы өмнө илүү их цагийг өнгөрүүлж, түүний байдал улам бүр хэвийн болжээ. Энэ бол үргэлж худал хэлдэг байснаа үнэнч шударга хүн байх ямрыг үзэж туулсан хүний бодит байдал юм. Тэгвэл энэ хүн одоо ч худлаа ярьдаг уу? Тэр худал хэлж чаддаг хэвээр үү? Тэр үнэхээр үнэнч шударга хүн мөн үү? Түүнийг үнэнч шударга хүн гэж хэлж болохгүй. Үнэнч шударга хүн байх үнэнийг хэрэгжүүлж чаддаг, үнэнч шударга хүн байх явдлыг хэрэгжүүлэх шатандаа явж байгаа ч үнэнч шударга хүн болж хараахан бүрэн өөрчлөгдөөгүй гэж л хэлж болно. Өөрөөр хэлбэл, энэ бол үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн хүн юм. Үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн хүнийг үнэнийг хайрладаг хүн гэж хэлж болох уу? Тэрээр үнэнийг хэрэгжүүлсэн, баримт нь илчлэгдсэн тул түүнийг үнэнийг хайрладаг хүн гэж тодорхойлох нь зүйн хэрэг биш гэж үү? Мэдээж тэрээр үнэнч шударга хүн байх явдлыг хэрэгжүүлж байхдаа тэр даруйдаа цэвэр, нээлттэй нөхөрлөлийг хэрэгжүүлж, эсвэл дотроо нуугдаж буй бүхнийг юу ч үлдээлгүй илчилж чадахгүй байсан. Тэрээр зарим зүйлийг хадгалж, болгоомжтой урагшлахыг хичээсэн хэвээр байсан. Гэвч өөрийн оролдлого, туршлагынхаа явцад тэрээр үнэнч шударгаар амьдрах тусам төдий чинээ сайхан санагдаж, сэтгэл санаа нь улам амар амгалан болж, үнэнийг хэрэгжүүлэхэд төдий чинээ амархан болж, ямар ч том бэрхшээл гардаггүй гэдгийг ухаарчээ. Зөвхөн тэр үед л тэрээр үнэнч шударга хүн байхын сайхан амтыг мэдэрч, Бурханд итгэх итгэл нь нэмэгдсэн юм. Үнэнч шударга хүн байх гэж юу байдгийг үзэж туулснаар тэрээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг болохоос гадна зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр баясгаланг мэдэрдэг. Үүний зэрэгцээ үнэнч шударга байдлыг хэрэгжүүлэх замын талаар илүү тодорхой ойлголттой болдог. Үнэнч шударга хүн байх нь тийм ч хэцүү биш гэдгийг мэдэрдэг. Хүмүүст тавих Бурханы шаардлага нь үндэслэлтэй, хүрч болохуйц гэдгийг тэрээр харж, Бурханы ажлыг бага сага ойлгодог. Энэ бүхэн нь нэмэлт ашиг тус биш, харин ч амь-оролтын явцдаа хүний олж авах ёстой зүйл бөгөөд хүн үүнийг олж авч чадна.

Хоёр дахь жишээ бол худал хэлэх дуртай хүний тухай—энэ нь түүний уг чанарт байдаг. Ярихгүй үедээ зүгээр боловч ам нээх л юм бол яриа нь олон хольцоор дүүрэн байдаг. Тэр санаатайгаар тэгдэг ч бай, үгүй ч бай, товчхондоо түүний хэлсэн үгийн дийлэнхэд нь итгэж болохгүй. Нэг өдөр худлаа ярьсныхаа дараа тэр “Худлаа ярих нь буруу, Бурханы дургүйцлийг төрүүлдэг. Хүмүүс худал хэлснийг минь мэдвэл би шившиг болно! Гэхдээ намайг худал хэлснийг хэн нэгэн анзаарсан юм шиг байна. За яах вэ, би үүнийг амархан зохицуулж чадна. Би өөр сэдэв олоод, өөр үг хэллэг ашиглан түүний сэрэмжийг бууруулж, будилуулж, миний худал яриаг нэвт харж чадахгүй болгоно. Тэгвэл энэ нь бүр ч ухаалаг биш үү?” хэмээн тунгаан бодов. Тэгээд тэрээр өмнөх худал үгээ нуун дарагдуулж, дутууг нь дүүргэхийн тулд бүр ч том худал хэлж, хүмүүсийг амжилттай хууран мэхэлжээ. Тэрээр маадайн өөртөө сэтгэл ханаж, “Ямар ухаантай болохыг минь хараач! Ямар ч завсаргүй худлаа ярилаа, завсар байсан ч тэрийг бөглөхийн тулд дахин худлаа хэлж чадах юм чинь. Ихэнх хүмүүс намайг нэвт харж чадахгүй. Худал хэлэх нь ур чадвар шаарддаг!” гэж бодов. Зарим хүн “Худлаа ярих хэцүү ажил. Нэг худлаа ярьсны дараа тэрийгээ нуун дарагдуулахын тулд илүү их худлаа ярих хэрэгтэй. Энэ нь маш их бодол, хүчин чармайлт шаарддаг” гэж хэлдэг. Гэвч ийм далан худалчид ингэж санагдаагүй. Энэ тохиолдолд түүний худал үг илчлэгдээгүй. Бусдыг хуурч мэхлэхийн тулд амжилттай худлаа ярьж, дараа нь илчлэгдэхээс айсандаа өмнөх худал үгээ нуун далдлах гэж дахин худал хэлсэн. Тэрээр бахархсан бөгөөд зүрх сэтгэлд нь өөрийгөө буруутгах, зэмлэх мэдрэмж төрөөгүй. Түүний мөс чанарт энэ нь огт нөлөөлөөгүй. Яаж ийм байх боломжтой вэ? Худал хэлэх нь өөрсдөд нь хэчнээн хор хөнөөлтэйг тэр мэддэггүй. Өмнөх худал үгээ нуун дарагдуулахын тулд худал үг ашиглах нь дүр төрхөө сайжруулж, ашиг тус олох боломж олгосон гэж тэр үздэг. Хэдий хэцүү, ядаргаатай байсан ч тэрээр худал хэлэх нь зохистой гэж боддог. Энэ нь үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхээс илүү үнэ цэнтэй гэж боддог. Тэр яагаад буруутайгаа мэдрэхгүйгээр байнга худлаа ярьдаг вэ? Учир нь түүний зүрх сэтгэлд үнэнийг хайрлах хайр байдаггүй. Тэрээр нэрэлхүү зан, нэр хүнд, байр сууриа үнэлдэг. Бусадтай нөхөрлөхдөө хэзээ ч зүрх сэтгэлээ нээдэггүй; оронд нь худал үгээ нуун далдлахын тулд хуурамч төрх, баг ашигладаг. Тэрээр хүмүүстэй ингэж харилцаж, харьцдаг. Хэчнээн удаа худлаа ярьж, хэчнээн олон худал хуурмагаа нууж, аминч, өөдгүй санаархлаа хэчнээн их нуусан ч зүрх сэтгэлд нь буруутай, эвгүй мэдрэмж огт төрдөггүй. Ерөнхийдөө бол мөс чанартай, жаахан хүн чанартай хүмүүс худлаа ярьчхаад тавгүйтэж, худлаа ярьсантайгаа эвлэрэхэд хэцүү байдаг. Тэдэнд ичгүүртэй байх болно; харин худалч хүн ингэж боддоггүй. Худлаа ярьсныхаа дараа өөртөө сэтгэл ханаж, “Би өнөөдөр бас нэг худлаа яриад, тэр тэнэгийг хуурчихлаа. Би асар их сандарч байсан ч тэр яагаад ч юм огт анзаарсангүй!” гэж хэлдэг. Байнга худлаа ярьж, худал хуурмагийг нуун дарагдуулах энэ амьдралаас тэр залхдаггүй гэж үү? Энэ ямар төрлийн уг чанар вэ? Энэ бол диаволын уг чанар юм. Диаволууд өдөр бүр худлаа ярьдаг. Тэд ямар ч таагүй байдал, шаналалгүйгээр худал хуурмаг амьдралаар амьдардаг. Таагүй байдал, шаналлыг мэдэрсэн бол тэд өөрчлөгдөх байсан, гэхдээ тэд шаналлыг мэдрэх боломжгүй, учир нь худал хэлэх нь тэдний амьдрал—энэ нь уг чанарт нь байдаг. Тэд өөрийгөө байгаагаар нь илэрхийлэхдээ биеэ барьдаггүй, өөрийгөө эргэцүүлэн боддоггүй. Тэд хэчнээн худал ярьж, хууран мэхэлсэн ч зүрх сэтгэлд нь буруутай санагддаггүй, мөс чанартаа зэмлүүлдэггүй. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шалгадаг гэдгийг тэд мэддэггүй; худлаа хэлж, ов мэхтэй авирласныхаа дараа хүлээх хариуцлага, хүлээн авах цээрлүүлэлтээ ухамсарлаж чаддаггүй. Хэн нэгэн ов мэхтэй явуулгыг нь илчлэх вий гэдгээс хамгийн их айдаг тул тэд өөрсдийн явуулгыг нуун дарагдуулахын тулд бүр ч их худлаа ярихын зэрэгцээ өөрсдийн худал хуурмагийг болон өөрсдийнхөө хэн бэ гэдэг үнэнийг нуун дарагдуулах ямар нэг арга, замыг олохыг хичээн биеэ туйлдуулдаг. Ийм хүн энэ бүх үйл явцын туршид ер нь гэмшсэн үү? Тэд ямар нэг буруутгал, уйтгар гунигийг мэдэрдэг үү? Тэдэнд өөрсдийгөө эргүүлэх ямар нэг хүсэл байдаг уу? Үгүй. Тэд худал хэлэх, худал үгээ нуух нь нүгэл биш, ихэнх хүн ингэж амьдардаг гэж боддог бөгөөд өөрчлөгдөх санаа зорилгогүй байдаг. Үнэнч шударга хүн байх тухайд тэд “Яагаад би үнэнч шударга хүн байж, чин сэтгэлээсээ ярьж, үнэнийг хэлэх ёстой юм бэ? Би тэгдэггүй. Тэнэг хүмүүс л тэгдэг юм байгаа биз, харин би тийм ч тэнэг биш. Хэрвээ би худал хэлж, илчлэгдэхээс айдаг бол үүнийгээ нуух өөр шалтгаан, шалтаг хайж олно. Би үнэнч шударгаар ярьж чаддаг төрлийн хүн биш. Хэрвээ тийм байсан бол би усан тэнэг байх байсан!” гэж зүрх сэтгэлдээ боддог. Тэд үнэнийг хүлээн авдаггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс үнэнийг хайрлаж чадахгүй. Ийм хүн эхнээсээ дуустал ямар байдалтай байдаг вэ? (Тэр өөрийгөө эргүүлэх хүсэлгүй байна.) Тэр аливааг эргүүлэх хүсэлгүй байгаа нь обьектив байр сууринаас илт байгаа ч түүний жинхэнэ байдал юу вэ? Үнэнч шударга хүн байх нь амьдралын зөв зам гэдгийг тэд үндсэндээ үгүйсгэдэг. Тэр бас үнэний оршин тогтнолыг, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүх Бурханы шүүлтийг, мөн Бурхан хүний эцсийн үр дүн болон хүний үйл хэргийн төлөөх цээрлүүлэлтийг тогтоодог гэдгийг үгүйсгэдэг. Энэ бол ялган таних чадваргүй, тэнэг, зөрүүд зан юм. Ийм сэтгэлгээ нь түүний гөжүүд байдал, үйлдэл, зан авирыг бий болгодог. Эдгээр зүйл хүний уг чанар-мөн чанараас урган гардаг. Тэд бол үнэхээр ов мэхтэй хүмүүс бөгөөд өөрчлөгдөж чадахгүй. Ийм хүмүүс үнэнийг хүлээн авахаас татгалзахыг хараад зарим хүнд итгэхэд бэрх санагдаж, ойлгож чаддаггүй. Үнэн хэрэгтээ ийм хүмүүс хэвийн хүн чанаргүй бөгөөд мөс чанар нь ажиллахгүй байна. Цаашлаад тэдэнд хэвийн хүн чанарын эрүүл ухаан байхгүй. Үнэн болон шүүлтийн үгийг сонсоод хэвийн хүн чанар, эрүүл ухаантай хүн ядаж л өөрийгөө эргэцүүлж, чин сэтгэлээсээ гэмших боловч ийм хүн үнэн замыг сонсоод ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэд олон жил Бурханд итгэхдээ өчүүхэн ч өөрчлөгдөлгүйгээр Сатаны гүн ухааны дагуу амьдарсаар байдаг. Ийм хүнд хэвийн хүн чанарын эрүүл ухаан байдаггүй, мөн ийм хүн аврагдахад хэцүү байдаг.

Энэ хоёр төрлийн хүмүүсийн алийг нь Бурхан авардаг гэж та нар бодож байна вэ? (Эхний төрлийг, учир нь тэд худал хэлдэг ч үнэнийг хүлээн авч, үнэнч шударга болж чадна.) Хүмүүс үүнийг хараад, “Бурханы авардаг хүмүүс яаж үргэлж худлаа ярьж, буруу зүйл хийсээр байдаг юм бэ? Тэд завхарсан хүмүүс хэвээрээ байгаа юм биш үү? Тэд төгс хүмүүс биш!” гэж хэлдэг. Тэд энд “төгс” гэдэг үгийг ашигласан. Энэ талаар юу гэж бодож байна вэ? Энэ нь амийн хэвийн өсөлтийн үйл явцыг ойлгодоггүй хүний үг юм. Бурхан алдаа дутагдалгүй төгс хүмүүсийг, эсвэл вакуум орчинд амьдардаг хүмүүсийг биш, харин Сатаны завхруулсан, завхарсан зан чанартай хүмүүсийг авардаг. Зарим хүн жаахан завхрал харуулаад, “Би Бурханыг дахин эсэргүүцлээ. Би олон жилийн турш Бурханд итгэсэн ч өөрчлөгдөөгүй. Бурхан намайг цаашид хүсэхгүй нь лавтай!” гэж боддог. Дараа нь тэд итгэл найдвараа алдаж, үнэнийг эрэлхийлэх хүсэлгүй болдог. Энэ хандлагын талаар юу гэж бодож байна вэ? Тэд өөрсдөө үнэнийг орхисон бөгөөд Бурхан тэднийг цаашид хүсэхгүй гэж боддог. Энэ нь Бурханы тухай буруу ойлголт биш үү? Ийм сөрөг байдал нь Сатанд ашиглагдах хамгийн хялбар арга юм. Сатан тэднийг шоолж, “Чи бол тэнэг! Бурхан чамайг аврахыг хүсэж байгаа ч чи ингэж зовсоор л байна! Тиймээс зүгээр л бууж өг! Хэрвээ чи бууж өгвөл Бурхан чамайг таягдан хаяна, энэ нь Бурхан чамайг надад хүлээлгэн өгч байгаатай адилхан. Би чамайг үхтэл чинь тарчлаана!” гэж хэлдэг. Сатаныг амжилтад хүрмэгц үр дагавар нь төсөөлшгүй байх болно. Иймээс хүн ямар ч бэрхшээл, сөрөг байдалтай тулгарсан бай, бууж өгөх ёсгүй. Тэд шийдэл олохын тулд үнэнийг эрж хайх ёстой бөгөөд идэвхгүй хүлээх ёсгүй. Амийн өсөлт, хүний авралын явцад хүмүүс заримдаа буруу замаар явж, хазайж, эсвэл амь нь төлөвшөөгүй байдал, зан авир гаргах үе байдаг. Тэдэнд сул дорой, сөрөг байх, буруу зүйл хэлэх, бүдрэх, бүтэлгүйтэх үе байж болно. Энэ бүхэн Бурханы нүдэнд хэвийн юм. Бурхан үүгээр хүмүүсийг нээнтэглэдэггүй. Зарим хүн өөрийнх нь завхрал хэтэрхий гүн гүнзгий, Бурханыг хэзээ ч сэтгэл хангалуун байлгаж чадахгүй гэж боддог тул харамсаж, өөрийгөө жигшдэг. Яг ийм гэмшсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийг л Бурхан авардаг. Нөгөөтээгүүр, өөрсдөд нь Бурханы аврал хэрэггүй гэж үздэг, өөрсдийгөө сайн хүмүүс, өөрсдөд нь ямар ч буруу зүйл байхгүй гэж боддог хүмүүс ихэвчлэн Бурханы авардаг хүмүүс биш. Миний та нарт хэлж байгаа зүйлийн цаад утга нь юу вэ? Ойлгосон хүн яриарай. (Завхралын илрэлдээ зөв хандахын тулд үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүл, тэгвэл чи Бурханы авралыг хүлээн авна. Хэрвээ чи Бурханыг байнга буруугаар ойлговол итгэл найдвараа амархан алдана.) Чи итгэлтэй байж, “Хэдийгээр би одоо сул дорой, бүдэрч, бүтэлгүйтэж байгаа ч өсөж, нэг л өдөр үнэнийг ойлгож, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, авралд хүрнэ” гэж хэлэх ёстой. Чи ийм шийдэмгий байх ёстой. Ямар ч ухралт, бэрхшээл, бүтэлгүйтэл, саад тээг тулгарсан, чи сөрөг байх ёсгүй. Бурхан ямар хүмүүсийг авардгийг чи мэдэх ёстой. Түүнээс гадна, хэрвээ чи өөрийгөө Бурханаар авруулах шаардлага хангаагүй гэж бодож байвал, Бурханы үзэн яддаг юм уу дургүйцдэг нөхцөл байдалд байгаа бол, эсвэл чи тааруу авирлаж, Бурхан чамайг хүлээж авахгүй юм уу Бурхан чамайг жигшин голох тохиолдол байгаа бол энэ нь хамаагүй. Одоо чи мэдэж авлаа, одоо ч оройтоогүй байна. Чи гэмшиж байгаа л бол Бурхан чамд боломж олгоно.

Бурханд итгэхэд юу хамгийн чухал вэ? (Үнэнийг ойлгох, амь-оролттой болох.) Тийм ээ, амь-оролт бол хамгийн чухал, эн тэргүүний зүйл юм. Чи ямар үүрэг гүйцэтгэдэг, хэдэн настай, Бурханд хэр удаан итгэсэн, хэчнээн их үнэнийг ойлгож байгаагаас үл хамааран амь-оролт нь эн тэргүүний зүйл юм. “Зарим хүн Бурханд хорин жил итгэсэн, харин би ердөө таван жил итгэсэн. Би тэднээс хол хоцорсон. Надад аврагдах найдвар байсаар байгаа гэж үү? Би хэтэрхий хоцорч байна уу?” гэж битгий бод. Хэдэн жилийн дараа итгэх нь тийм ч том асуудал биш. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг хүн мөн бол Бурханд илүү эрт итгэсэн хүмүүсийг гүйцэж чадна. Библид “Гэхдээ эхнийх нь хүмүүс сүүлчийнх; сүүлчийнх нь эхнийх болно” (Матай 19:30) гэж хэлдэг биш үү? Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлэхгүй байх шалтгаан, шалтаг үргэлж тоочдог бол бүх насаараа итгэсэн ч хий дэмий байх болно, тэр юу ч олж авахгүй. Бурханы гэрт хорь гучин жил Бурханд итгэсэн ч үүргээ стандартад нийцүүлэн биелүүлээгүй, таягдан хаягдсан хүн олон бий. Үргэлж алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, хуурамч удирдагч, антихрист болоод, таягдан хаягддаг хүн олон байдаг. Үнэнийг хүлээн авахаас зөрүүдлэн татгалзаж, цугаар таягдан хаягдсан үл итгэгч олон байдаг. Энэ баримт мөн үү? (Мөн.) Цаашилбал, ердөө гурваас таван жил итгээд туршлагын гэрчлэлийнхээ талаар ярьж чаддаг зарим хүн бий. Тэдний гэрчлэл болон итгэл нь Бурханд олон жил итгэсэн хүмүүсээс хамаагүй илүү давдаг. Энэ хүмүүс Бурханы ерөөлийг хүртсэн. Олон жилийн турш Бурханд итгэсэн, үнэнийг огт эрэлхийлээгүй, таягдан хаягдсан олон хүн байдаг. Энэ нь хүмүүст нэг баримтыг тодорхой харуулж байна: Бурхан хүн бүрд зөвт, шударгаар ханддаг. Бурхан өмнө нь ямар байсныг чинь, эсвэл одоогийн биеийн хэмжээг чинь хардаггүй, үнэнийг эрэлхийлж байгаа эсэх, үнэнийг эрэлхийлэх замаар явж байгаа эсэхийг чинь хардаг. Чи Бурханыг буруугаар ойлгож, “Бурханаар авруулж чадах хүмүүс яагаад худлаа ярьж, завхрал харуулсаар байж чадаж байна вэ? Бурхан худлаа ярьдаггүй хүмүүсийг аврах ёстой” гэж хэзээ ч хэлэх ёсгүй. Энэ төөрөгдөл биш үү? Завхарсан хүн төрөлхтний дунд худал хэлдэггүй хүн байдаг уу? Худал хэлдэггүй хүмүүст Бурханы аврал хэрэгтэй байх уу? Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг Бурхан авардаг. Хэрвээ энэ баримтыг ч тодорхой ойлгохгүй байгаа бол чи мэдлэггүй, мунхаг юм байна. Яг л Бурханы хэлсэнчлэн “Энэ газар дэлхий дээр зөв шударга хүн үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй.” Сатан хүн төрөлхтнийг завхруулсан учраас л Бурхан энэ завхарсан хүмүүсийг аврахын тулд газар дэлхий дээр бие махбодтой болсон юм. Бурхан яагаад тэнгэрэлчүүдийг аврах талаар юу ч хэлдэггүй юм бэ? Учир нь тэнгэрэлчүүд тэнгэрт байдаг бөгөөд Сатан завхруулаагүй. Бурхан анхнаасаа “Миний авардаг хүн төрөлхтөн бол Сатаны завхруулсан хүн төрөлхтөн, Сатаны гараас буцаан авсан хүн төрөлхтөн, Сатаны завхарсан зан чанартай хүн төрөлхтөн, Намайг эсэргүүцэж, сөрж, Миний эсрэг тэрсэлдэг хүн төрөлхтөн” гэж хэлсээр ирсэн. Тэгвэл яагаад хүмүүс энэ баримттай нүүр тулдаггүй юм бэ? Тэд Бурханыг буруу ойлгодоггүй гэж үү? Бурханыг буруу ойлгох нь Бурханыг эсэргүүцэх хамгийн хялбар зам бөгөөд үүнийг даруй шийдвэрлэх ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байх нь маш аюултай, учир нь энэ нь Бурхан чамайг хойш тавихад амархан хүргэж болзошгүй. Хүмүүсийн буруу ойлголцол үзэл, төсөөллөөс нь үүдэлтэй байдаг. Хэрвээ тэд үргэлж үзэл, төсөөлөлтэйгөө зууралддаг бол үнэнийг хүлээн авахаас татгалзах магадлал хамгийн өндөр. Чи Бурханыг буруугаар ойлгох үедээ үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхгүй бол үр дагавар нь ямар байхыг та нар мэдэж байгаа. Бурхан чамд бүдэрч, бүтэлгүйтэх, алдаа гаргахыг зөвшөөрдөг. Бурхан чамд үнэнийг ойлгох, үнэнийг хэрэгжүүлэх, Бурханы хүслийг аажмаар ойлгох, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийх, Бурханыг үнэхээр дуулгавартай дагах, Бурханы хүмүүсээс эзэмшихийг шаарддаг үнэн-бодит байдалд хүрэх боломж, цаг хугацааг өгнө. Гэсэн хэдий ч Бурханы хамгийн их үзэн яддаг хүн хэн бэ? Зүрх сэтгэлдээ үнэнийг мэддэг ч хэрэгжүүлэх нь битгий хэл, хүлээн авахаас татгалздаг хүн юм. Үүний оронд тэд Сатаны гүн ухаанаар амьдарсаар байгаа мөртөө өөрсдийгөө Бурханд дуулгавартай, бузгай сайн хүн гэж үздэгийн зэрэгцээ бусдыг хууран мэхэлж, Бурханы гэрт байр суурь олж авахыг эрмэлздэг. Бурхан ийм төрлийн хүнийг хамгийн ихээр үзэн яддаг, тэд бол антихрист юм. Хэдий хүн бүр завхарсан зан чанартай ч эдгээр үйлдэл нь өөр уг чанартай байдаг. Энэ нь энгийн завхарсан зан чанар биш, завхралын хэвийн илчлэл ч биш; харин ч чи Бурханыг эцсээ хүртэл ухамсартайгаар, зөрүүдлэн эсэргүүцдэг. Чи Бурхан байдаг гэдгийг мэддэг, Бурханд итгэдэг ч Бурханыг эсэргүүцэхийг зориуд сонгодог. Энэ бол Бурханы тухай үзэлтэй байгаа хэрэг биш, үл ойлголцлын асуудал биш; харин ч Бурханыг эцсээ хүртэл зориуд эсэргүүцэж байна. Бурхан ийм хүнийг аварч чадах уу? Бурхан чамайг аврахгүй. Чи бол Бурханы дайсан, тиймээс чи бол диавол Сатан. Тэгсэн ч гэсэн Бурхан диавол Сатаныг аварч чадах уу?

Та нар Миний өнөөдрийн нөхөрлөлийн талаар ямар бодолтой байна? Ойлгосон уу? (Тийм ээ, ойлгосон.) Хэрвээ та нар ямар нэг зүйлийг ойлговол ямар нэг зүйлийг олж авна, мөн үнэнд тодорхой хэмжээгээр орно. Хэрвээ чи үнэнд орвол амь чинь өснө, харин үнэнд орохгүй бол амь чинь өсөхгүй. Энэ бол усалж, бордож, наранд гаргах шаардлагатай соёолж буй үртэй адил юм. Хэрвээ чи үүнийг болгоомжтой ургуулахгүй бол ургахгүй, эцэст нь хатаж, үхнэ. Би үүгээр юу хэлж байна вэ? Зөвхөн амаараа нүглээ улайж, Бурхан бие махбодтой болсонд зүрх сэтгэлээрээ итгэх нь Бурханыг мэдэж, Бурханы хаанчлалд орох шалгуурыг хангахад хангалтгүй. Энэ нь баталгаатай биш; энэ нь ердөө эхний алхам юм. Чи авралд хараахан хүрээгүй, өөрчлөгдөөгүй, мөн туулах зам чинь яагаа ч үгүй байна. Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтнийг бүрэн аврахын тулд үнэнийг тунхагладаг. Чи Бурханд итгэх замд орох үедээ бүр анхнаасаа Бурханаар авруулах боломжтой болсон. Энэ бол агуу ерөөл! Үүнийг орхиж болохгүй. Бурхан эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аварч, төгс болгох нь туйлын ховор боломж юм. Хүн төрөлхтөн хэдэн мянган үеэрээ амьдарч байсан ч урьд нь хэнд ч ийм боломж байгаагүй. Аврагдах гэдэг нь асар том зүйл; чи энэ боломжийг алдах ёсгүй. Та нарын үеийнхэн бие махбодтой болсон Бурхантай учирсан; энэ бол ерөөл! Энэхүү ерөөл нь хорвоо ертөнцөд харагдахгүй боловч та нар үүнийг харж, үүнийг эдэлсэн бөгөөд энэ бол Бурханы ерөөл юм. Магадгүй зарим хүн үзэгдлийн талаар сайн ойлгохгүй хэвээр байгаа байх; тэд зарим хоосон сургаалыг л ойлгодог ч жинхэнэ итгэлтэй биш. Тэд зүгээр л Бурханд итгэх нь сайн зүйл гэдгийг мэдэрдэг бөгөөд Бурханы үгийг унших нь зүрх сэтгэлийг нь гэрэлтүүлдэг тул энэ бол амьдралын зөв зам гэж бодож, зүрх сэтгэл нь хүчтэй байдаг. Тэд шүтлэггүй хүмүүсийн сүйрлийн замыг ч, Бурханыг эсэргүүцдэг шашны хүмүүсийн замыг ч дагахгүй байхаар шийдсэн. Тэд зөвхөн Бурханыг дагаж, үнэнийг эрэлхийлж, цэвэр байдалд хүрч, аврал хүртэж, Бурханыг дагах замаар алхахаар шийдсэн. Хүмүүс ийм шийдвэртэй байх нь сайн хэрэг, итгэл найдвар байна гэсэн үг. Бурханыг дагаснаар Бурханы хамгаалалт ирдэг. Ядаж л одоо энэ амьдралдаа тэд аз жаргалтай байх болно. Цаашид тэдэнд Сатан, нийгэм, эсвэл хүн төрөлхтөн хор хөнөөл учруулахгүй, тэд Бурханы ноёрхол дор бүрэн дүүрэн, жинхэнэ ёсоор амьдрах болно. Энэ бол нэр төрийн хэрэг, энэ насандаа мэдэрч болох аз жаргал юм. Тэгвэл ирэх амьдралдаа яах вэ? Бурхан амлалт өгсөн. Тэр чамд аврал хайрлаж, үнэн ба амиар чамайг хангахаас гадна энэ амьдралд зуу дахин ихийг өгч, ирэх амьдралд чинь мөнх амь өгөхөө амласан. Тиймээс энэ хэргийг дутуу үнэлж болохгүй. Үнэнийг олж авч, аврал хүртэхийн тулд чиний төлж буй төлөөс, зовлон зүдүүр түр зуурынх. Ирээдүйд хүмүүс үнэнийг ойлгож, олж авч чадвал тэдний эдлэх аз жаргал, баяр хөөр болон ерөөл үгээр илэрхийлэхийн аргагүй байж болох юм. Өөрөөр хэлбэл, чи үнэнийг ойлгож, олж авах үедээ л Бурханы амлалтыг хүлээн авах шаардлагыг хангана. Бурхан чамд амийн бүх үнэн болон хангалтыг чөлөөтэй өгдөг. Бурхан чамайг аварч чадна гэдэг нь үнэн ч эцэстээ амь болон үнэнийг олж авах эсэх чинь үнэнийг эрэлхийлэх замыг сонгосон эсэхээс чинь шалтгаална. Энэ сонголтыг хийх шийдвэр өөрийн чинь гарт байдаг уу? (Тийм.) Өөрөөр хэлбэл, амь болон үнэнийг олж авч чадах эсэх, Бурханы амлалтыг хүлээн авахад тэнцэх эсэх, мөн ерөөлийг, “энэ амьдралд зуу дахин их, ирэх амьдралд мөнх амь” гэсэн энэхүү адислалыг хүртэж чадах эсэх нь чиний гарт буй боломж юм. Өөр хэн ч чамд нөлөөлж, чамд тусалж, эсвэл чамайг хязгаарлаж чадахгүй. Чи ийм эрхтэй; Бурхан чамд энэ эрхийг аль хэдийн өгсөн. Энэ нь эцэстээ үнэнийг эрэлхийлэх замаар алхахыг сонгох эсэхээс чинь хамаарна. Энэ бол хамгийн чухал асуудал юм.

2016 оны 11 дүгээр сарын 9

Өмнөх: Завхарсан зан чанараа шийдвэрлэснээр л жинхэнэ өөрчлөлтийг бий болгож чадна

Дараах: Үнэнийг хүлээн авснаар л завхарсан зан чанарыг шийдвэрлэх боломжтой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих