147 Бүх бүтээл Бүтээгчийн ноёрхол дор эргэн ирнэ
1 Ажлын гурван үе шатыг Бурхан Өөрөө л хийж чадна, ямар ч хүн ийм ажлыг Түүний өмнөөс хийж чадахгүй—өөрөөр хэлбэл, эхлэлээс авхуулаад өнөөдрийг хүртэл Бурхан л Өөрийн ажлыг Өөрөө хийж чадна. Бурханы бүхий л удирдлага төгсөх дөхөхөөр Бурхан бүх зүйлийг төрлийнх нь дагуу ангилах болно. Бүтээгчийн гар хүнийг бүтээсэн ба эцэст нь Тэр хүнийг Өөрийн эрх мэдэл дор бүрэн эргүүлэн авчрах ёстой; ажлын гурван үе шатны төгсгөл энэ юм. Эцсийн өдрүүдийн ажлын үе шат болон Израиль, Иудей дахь өмнөх хоёр үе шат нь бүхий л орчлон ертөнц дэх Бурханы удирдлагын төлөвлөгөө билээ. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй ба энэ нь Бурханы ажлын баримт юм. Хүмүүс энэ ажлын ихэнхийг туулаагүй, нүдээр үзээгүй хэдий ч баримт бол баримт хэвээрээ л байна, үүнийг ямар ч хүн үгүйсгэх аргагүй.
2 Хэрвээ чи ажлын тодорхой нэг үе шатыг л мэддэг, нөгөө хоёр үе шатыг нь ойлгодоггүй, өнгөрсөн үед Бурханы хийсэн ажлыг ойлгодоггүй бол Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний бүх үнэнийг ярьж чадахгүй ба Бурханы талаарх мэдлэг чинь өрөөсгөл байна, учир нь чи Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг ойлгодоггүй тул Бурханд гэрчлэл хийхэд тохирохгүй. Эдгээр зүйлийн талаарх чиний одоогийн мэдлэг гүн гүнзгий ч бай, өнгөц ч бай, эцэст нь та нар мэдлэгтэй болж, бүрэн үнэмших ёстой, тэгээд бүх хүн Бурханы ажлыг бүхэлд нь харж, Бурханы эрх мэдэл дор захирагдана. Энэ ажлын төгсгөлд бүх шашин нэг болж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор эргэн ирж, бүх бүтээл нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, бүх муу шашин үгүй болж, хэзээ ч дахин гарч ирэхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас шинэчлэн найруулав