450 Чи Бурханд итгэх зөв замд орсон уу?
1 Олон хүн Бурханд итгэдэг боловч Бурханы хүсдэг зүйл юу болохыг, мөн Сатаны хүсдэг зүйл юу болохыг мэддэггүй. Тэд бусдад мунхгаар итгэж, сохроор дагадаг ба зүгээр л урсгал даган явдаг, иймээс хэзээ ч Христэд итгэгчийн хэвийн амьдралтай байдаггүй; үүнээс гадна, тэдэнд Бурхантай харилцах хэвийн харилцаа байх нь бүү хэл, хүн хоорондын ямар ч хэвийн харилцаа байдаггүй. Бурханы хүсэлд саад учруулж чадах хүний хүндрэл бэрхшээл, алдаа дутагдал олон гэдгийг үүнээс харж болно. Хүн Бурханд итгэх зөв замд ороогүй, мөн хүний амьдралын жинхэнэ туршлагад ч ороогүй гэдгийг батлахад энэ нь хангалттай юм.
2 Бурханд итгэх зөв замд орох гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Зөв замд орно гэдэг нь чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ үргэлж тайван байлгаж, Бурхантай хэвийн ярилцаж, хүнд дутагдаж байгаа зүйлсийг аажмаар мэдэж, Бурханы талаарх гүнзгий мэдлэгийг алгуур олж авна гэсэн үг юм. Үүгээр дамжуулан чиний сүнс өдөр бүр шинэ ойлголт болон гэгээрлийг олж авдаг; чиний хүсэл эрмэлзэл нэмэгдэж, үнэн рүү орохоор эрэлхийлдэг. Өдөр болгон шинэ гэрэл, шинэ ухаарал байдаг. Энэ замаар дамжуулан чи Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирч, амь чинь өсдөг. Ийм хүмүүс зөв замд орчихсон.
3 Чи зөв замд орсон хүн мөн үү? Ямар зүйлүүд дээр чи Сатаны дөнгө болон нөлөөнөөс ангижирсан бэ? Хэрвээ чи зөв замд хараахан ороогүй бол Сатантай холбогдсон холбоо чинь тасраагүй байна. Ингээд байгаад байвал Бурханыг хайрлахаар эрж хайж байгаа чинь жинхэнэ, үнэнч, ариун хайранд хүргэх болов уу? Бурханы төлөөх чиний хайр бол гуйвшгүй агаад чин сэтгэлийнх гэж чи хэлдэг боловч Сатаны дөнгөнөөс ангижраагүй. Чи Бурханыг хуурахаар оролдож байгаа биш гэж үү? Хэрэв чи Бурханыг гэсэн ариун хайранд хүрч, Бурханаар бүрэн авхуулж, хаанчлалын ардын тоонд орохыг хүсэж байгаа бол эхлээд Бурханд итгэх зөв замд орох ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ”-ээс шинэчлэн найруулав