Сатан мэдлэг ашиглан хүнийг хэрхэн завхруулдаг вэ
I
Сатан хүнийг завхруулахын тулд мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ? Хүн мэдлэгийг суралцах явцад, өөрсдийн хүслийг юм уу туйлын зорилгыг хангах олон янзын арга ашигладаг. Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй хүний хүрэхийг хүсдэг бүхэн, хүний эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Тэр нь “алдар нэр”, “ашиг хонжоо” юм. эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зүйл юм.
II
Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний хувьд, тэдний амьдралдаа эрж хайдаг ямар ч зүйл ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Хүмүүс өөрсдийн хүсдэг алдар нэр, ашиг хонжоонд хүрэхийн тулд, сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнээ, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Хүмүүс үнэхээр нэг хором ч эргэлзэхгүйгээр, энэ бүгдийг буцаан авах хэрэгтэйг мэдэхгүйгээр үүнийг хийдэг.
III
Ийм байдлаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болчихвол тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүхэлдээ, бүрэн дүүрэн живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Сатан, зөвхөн алдар нэр, ашиг хонжоо боддог болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиослодог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч санал, шийдвэр гаргадаг.
Ⅳ
Ийм байдлаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг. Эдгээр гав дөнгийг хүмүүсийн биед зүүсэн бөгөөд тэдгээрээс ангижрах хүч, зориг тэдэнд байдаггүй. Иймээс, хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их бэрхшээлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урвадаг бөгөөд тэд улам бүр ёрын муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооноос болж үе удам ээлж дараалан сүйрдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас шинэчлэн найруулав