268 Сатан нийгмийн чиг хандлага ашиглан хүнийг хэрхэн завхруулдаг вэ

1 Сатан нийгмийн хандлагаар дамжуулан хүнийг завхруулдаг. Нийгмийн хандлагын хүмүүст авчирдаг үзэл санаа, хүмүүсийн энэ дэлхий дээр биеэ авч явах байдалд хүргэдэг арга зам болон хүмүүст авчирдаг амьдралын зорилго, амьдралыг үзэх үзэл. Эдгээр нь маш чухал; тэд хүний сэтгэл санааны байдлыг хянаж, үүнд нөлөөлдөг. Эдгээр чиг хандлага ар араасаа гарч ирдэг бөгөөд хүн төрөлхтнийг тасралтгүй доройтуулдаг ёрын муу нөлөө үзүүлэн, мөс чанар, хүн чанар, эрүүл ухаанаа алдахад тэднийг хүргэж, ёс суртахуун, жудгийг нь улам бүр дордуулж, дийлэнх хүмүүс одоо ёс жудаггүй, хүн чанаргүй болсон, тэдэнд эрүүл ухаан бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж хэлж болохуйц хэмжээнд хүрсэн.

2 Сатан хүмүүсийг диаволын үүр лүү алхам алхмаар хөтлөхийн тулд нийгмийн эдгээр чиг хандлагыг ашигладаг бөгөөд ингэснээр хүмүүс нийгмийн чиг хандлагад баригдаж, өөрийн мэдэлгүй мөнгө, материаллаг хүсэл, хорон муу явдал болон хүчирхийллийг өмгөөлж дэмждэг. Эдгээр зүйл хүний зүрх сэтгэлд ормогц хүн юу болдог вэ? Хүн диавол Сатан болдог! Яагаад? Учир нь, хүний зүрх сэтгэлд ямар сэтгэл зүйн хандлага оршдог вэ? Хүн хорон муу явдал болон хүчирхийлэлд дуртай болж эхэлдэг ба гоо сайхан, сайн сайхан, тэр ч бүү хэл энх тайванд дургүй болдог. Хүмүүс хэвийн хүн чанартай жирийн амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь өндөр байр суурь, асар их эд хөрөнгийг эдэлж, махан биеийн зугаа цэнгэлд баясаж, өөрсдийг нь барих ямар ч хязгаарлалтгүйгээр, ямар ч хүлээсгүйгээр махан биеийнхээ хүслийг хангахад бүх хичээл чармайлтаа зориулдаг, өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ хийдэг.

3 Хүн иймэрхүү чиг хандлагуудад автсан үед хүн улам бүр ёрын муу, биеэ тоосон, дээрэлхүү, аминчхан, хорлонтой болдог. Хүмүүсийн хооронд ямар ч хайр дурлал байхгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд ямар ч хайр байхгүй, хамаатан садан, найз нөхдийн дунд ямар ч ойлголцол байхгүй болдог; хүний харилцаа хүчирхийллийн шинжтэй болчихсон. Хүмүүсийн дунд амьдрахдаа хүн нэг бүр хүчирхийллийн арга барил хэрэглэхийг хүсдэг; тэд хүчирхийлэл ашиглан амьжиргаагаа залгуулдаг; хүчирхийлэл ашиглан байр сууриндаа хүрч, ашиг олдог бөгөөд догшин ширүүн, ёрын муу арга ашиглан хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүн төрөлхтөн аймаар биш гэж үү?

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 267 Сатан алдар нэр, ашиг хонжоогоор хүмүүсийн бодлыг хянадаг

Дараах: 269 Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих