Бурханыг хангалуун байлгаж, Түүний санааг амраадаг хүн бай
I
Та нарын сүсэг бишрэл, үнэнч сэтгэл хэтэрхий түр зуурын гэдгийг Би мэднэ; та нарын гаргаж байгаа тэмүүлэл, төлж байгаа төлөөс хожмын төлөө биш зөвхөн өнөөдрийн төлөө гэж үү? Та нар сайхан газар очихын төлөө эцсийн ганц шийдвэрлэх зүтгэл гаргахыг л хүсдэг. Та нарын зорилго үнэнд хүрэхийн төлөө биш, тэр дундаа Миний төлсөн төлөөсийг хариулах ч биш, харин зөвхөн ашигтай наймаа хийх явдал юм. Нэг үгээр бол, та нар зөвхөн ухаалаг байдлаа ашиглахад бэлэн байгаа ч түүнийхээ төлөө тэмцэх хүсэлгүй байдаг. Энэ та нарын чин хүсэл гэж үү? Та нар дүр эсгэх гээд, ялангуяа унтаж, идэж чадахгүй болтлоо эцсийн хүрэх газрынхаа төлөө тэгтлээ толгойгоо гашилгах хэрэггүй. Та нарын эцсийн хүрэх газар амьдралын төгсөлд л тодорхой болно биз дээ?
II
Та нар ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө хэмжээнд үүргээ чин үнэнч, шулуун шударга сэтгэлээр биелүүлэх хэрэгтэй. Та нарын хэлснээр цаг нь ирэхэд Бурхан Өөрийнх нь төлөө шаналж, төлөөс төлсөн хэнд ч муу хандахгүй. Энэ итгэл үнэмшлийг байнга баримталж, хэзээд умартахгүй байх хэрэгтэй. Ингэсэн цагт л Би анхаарлаа өөрийн эрхгүй та нарт хандуулах боломжтой болно. Хэрвээ та нар мөс чанараа дагаж, өөрийгөө бүхэлд нь Надад зориулж чадвал, Миний ажилд хүчин чармайлтаа хайрлалгүй, бүх насаа Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарт баярласандаа зүрх сэтгэл минь догдлохгүй гэж үү? Би та нарт бүрэн санаа амар хандахгүй гэж үү? Үгүй бол Би хэзээ ч та нарт анхаарлаа хандуулж чадахгүй бөгөөд та нар үргэлж Миний зэвүүцэх нэгэн байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас шинэчлэн найруулав