333 Үгэнд нь хүн чин сэтгэлээсээ хандана гэдэгт Бурхан найддаг
1 Хүрэх газар, хувь заяа чинь та нарт маш чухал—асар их ач холбогдолтой. Аливааг маш анхааралтай хийхгүй бол хүрэх газаргүй болж, хувь заяагаа сүйрүүлсэн байх болно гэж та нар итгэдэг. Гэхдээ, гагцхүү хүрэх газрынхаа төлөө хүчин чармайлтаа зарцуулдаг хүмүүс хий дэмий хөдөлмөрлөж байгаа хэрэг гэж та нар ер нь бодож байв уу? Ийм хүчин чармайлт жинхэнэ биш—худал хуурмаг, ов мэх юм. Хэрвээ тийм бол, хүрэх газрынхаа төлөө л ажилладаг хүмүүс эцсийн ялагдлынхаа ирмэгт байна, учир нь хүний Бурханд итгэх итгэл ов мэхээс болж бүтэлгүйтдэг билээ. Надад зусардах, долигонох юм уу Надад урам зоригтой хандахад дургүй. Үнэнч хүмүүс Миний үнэн болон хүлээлттэй нүүр тулахад Би дуртай. Хүмүүс Миний зүрх сэтгэлийг туйлын их анхаарч, хайхарч байгаагаа харуулахад, мөн Миний төлөө бүхнийг орхиж ч чадах үед Би бүр их дуртай. Ийм маягаар л Миний зүрх сэтгэлийг тайтгаруулж болно.
2 Зүрх сэтгэлдээ Би, эерэг агаад дээш тэмүүлдэг аливаа сэтгэлийг шархлуулахыг хүсдэггүй, үүргээ чин үнэнчээр биелүүлж байгаа хэн нэгний эрч хүчийг сулруулахыг бүр ч хүсдэггүй. Гэсэн хэдий ч, та нарын хангалтгүй байдал, зүрх сэтгэлийн чинь гүнд оршдог бузар сүнсийг дор бүрд чинь Би сануулах учиртай. Та нар Миний үгтэй нүүр тулахдаа чин сэтгэлээ зориулж чадна гэж найдан Би үүнийг хийдэг, учир нь Надад хандах хүмүүсийн ов мэхийг Би хамгийн их үзэн яддаг билээ. Миний ажлын сүүлийн үе шатанд та нар үүргээ гойд сайн биелүүлж чадах ба хайнга хандахаа болиод үнэн сэтгэлээсээ өөрсдийгөө зориулна гэж л Би найддаг. Мэдээж, та нар бүгд сайхан хүрэх газартай байна гэж ч найддаг. Гэсэн хэдий ч, Надад цорын ганц, эцсийн үнэнч байдлаа өргөх хамгийн сайн шийдвэрийг та нараар гаргуулах Өөрийн гэсэн шаардлага Надад байсаар байгаа.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас шинэчлэн найруулав