26 Төгс Хүчит Бурханыг магтан дуулъя

1 Та бол махбодоор илэрсэн цорын ганц жинхэнэ Бурхан, алдар суутай ирсэн Аврагч. Та цорын ганц жинхэнэ Бурхан, Та үргэлж хэлсээр ирсэн, ажлаа хийсээр л байна. Та хүн төрөлхтнийг өнөөдөр лүү хөтөлсөөр ирсэн. Хүн төрөлхтнийг золин аварч, цэвэрлэж, аврахаар хоёр удаа Та махбодтой болсон.

2 Та хавчлага, зовлон туулсан. Та доромжлол амсаж, ёрын муу энэ эрин үед гологджээ. Цус, хөлс, нулимсаараа Таны төлсөн төлөөс хүнийг гэх хайрыг тань бүх талаар харуулсан. Таны ариун байдал, Таны хүсэл бидэнд илчлэгдсэн. Таны зөвт зан чанар, бидэнд бүгд илчлэгдсэн. Үгээс тань бид Таны үйл, хайр татам байдлыг олж хардаг. Таны үг биднийг байлдан дагуулж, авардаг, Та хүний хайрыг хүртэх эрхтэй билээ. Төгс Хүчит Бурхан, бид Таныг хайрлан, үргэлж Таныг магтан дуулдаг. Таны зөвт зан чанарыг бид магтан дуулж, бүждэг! Хайр, хүндлэлээ бид Танд харуулъя.

3 Та үнэнийг илэрхийлж, үгээрээ биднийг усалдаг тул Таны өмнө бид амьдарна. Биднийг аврахын тулд энэ хорвоод амийн үнэнийг Та цутгасан. Таны үгийг хэрэгжүүлсний дараа, бидний амь өсөж, үнэнийг ойлгодог. Таны үг бидний завхралыг шүүж, ариусган бид шинэ хүн болдог.

4 Та бол үнэн, зам, амь, Та бидний эрхэм, хайрт Нэгэн билээ. Та Сатаныг ялж, биднийг бүрэн аварч, бүх алдрыг олж авсан. Таны мэргэн ухааныг магтан, таныг бид үргэлж өргөмжилнө. Таны төгс хүчит байдлыг магтан, Таныг бид гэрчилнэ. Таныг бид магтан дуулж, бүжиглэнэ. Төгс Хүчит, хайр татам Бурхан Таныг бид үүрд, Таныг бид үүрд магтан дуулна!

Өмнөх: 25 Бид Бурханыг магтан дуулдаг

Дараах: 27 Төгс Хүчит Бурхан л биднийг авардаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих