Асуулт 1: Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан махбод болж, хүний Хүү болсон гэж та нар гэрчилдэг, гэсэн ч шашны пасторууд болон ахлагчдын дийлэнх нь, Эзэн үүлсийн хамт эргэн ирнэ гэх итгэлээ хадгалдаг. Тэд үүнийгээ голчлон дараах Библийн эшлэлүүдэд үндэслэдэг: “Энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна(Илчлэл 1:7). Түүнчлэн шашны пасторууд болон ахлагчид бас, үүлсийн хамт ирээгүй ямар ч Эзэн Есүс хуурамч бөгөөд гологдох ёстой гэж бидэнд сургадаг. Иймээс энэ үзэл бодол нь Библитэй нийцдэг эсэхийг бид сайн мэдэхгүй байна; иймэрхүү ойлголт зөв үү, буруу юу?

Хариулт:

Эзэний хоёр дахь ирэлт болон эцсийн өдрүүдийн хүний Хүүгийн бие махбодтой болсон талаар Библид тодорхой зөгнөлүүд байдгаар үл барам ийм зөгнөл олон байдаг. “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ(Лук 12:40). “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24-25). Энэ бүх зөгнөл нь “хүний Хүү” эсвэл “хүний Хүү ирэх” тухай ярьдаг. “Хүний Хүү” гэсэн энэ үг нь хүн болж төрсөн, хэвийн хүн чанартай Нэгнийг хэлдэг. Иймээс Сүнсийг хүний Хүү гэж нэрлэж болохгүй. Ехова Бурхан Сүнс учраас “хүний Хүү” биш шүүдээ. Заримдаа харагддаг тэнгэр элчүүд, сүнслэг биетүүд болохоор хүний Хүү гэж болохгүй. Хүний төрхтэй ч гэсэн сүнслэг биетэй бүхнийг “хүний Хүү” гэж болохгүй. Тэр Бурханы Сүнсний махбод болсон бие байсан учраас бие махбодтой болсон Эзэн Есүсийг “хүний Хүү”, мөн “Христ” гэж нэрлэж байсан, иймээс бусад хүмүүстэй хамт амьдран жирийн, хэвийн хүн болсон. Тэгвэл “хүний Хүү ирэх” “хүний Хүү”, гэж Эзэн Есүс хэлэхдээ эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы ирэхийг хэлж байсан юм.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт

Эзэн Есүс Өөрийгөө хүний Хүү болон эргэж ирнэ гэж олон удаа зөгнөсөн байдаг. Хүний Хүү гэдэг бол хэвийн хүн шиг идэж, ууж, унтаж алхдаг, гаднаасаа эгэл жирийн хүн шиг харагддаг махбод дахь Эзэн Есүстэй адил бие махбодтой болсон Бурхан гэсэн үг. Гэвч дахин амилсны дараа Эзэн Есүсийн сүнслэг бие өөр байсан, хана нэвтэлж, замхран алга болж, буцаж ил болж чаддаг байсан. Энэ нь нэн ер бусын байсан. Тэгэхээр Түүнийг хүний Хүү гэж хэлж болохгүй. Хүний Хүүгийн эргэн ирэлтийн талаар зөгнөхдөө Эзэн Есүс ингэж хэлсэн, “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:25). Эзэн сүнслэг бие болж үүлэн дээр эргэн ирээд асар их алдар хүндтэйгээр олны өмнө илрэхэд нь, бүх хүн сөхөрч, шүтэн мөргөхөөр хэн Түүнийг эсэргүүцэж, яллаж зүрхэлнэ гэж? Эзэн Есүс ингэж хэлэв, “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” Эдгээр үг яаж биелэх вэ? Зөвхөн бие махбодтой болсон Бурхан ажлаа хийхээр хүний Хүү болж, хүмүүс Түүнийг бие махбодтой болсон Христ гэж хүлээн зөвшөөрөхгүй байх үед л тэд өөрсдийнхөө үзэл, төсөөллөөр Христийг яллаж, голж зүрхэлнэ. Библид байхгүй гэж та одоо бас хэлж зүрхлэх үү? Үүн дээр нэмээд, Эзэн Есүс бас ингэж зөгнөсөн “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ(Матай 24:36). “Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очих ба ямар цагт Би чам дээр очихыг чи мэдэхгүй(Илчлэл 3:3). Эзэн сүнслэг биеэр үүлэн дээр буугаад ирвэл хүн бүр энэ тухай мэдэж, харж чадна гэсэн үг. Гэвч Өөрийнхөө эргэж ирэх талаар Эзэн Есүс “хэн ч мэдэхгүй”, “Хүү ч мэдэхгүй”, “хулгайч мэт” гэж зөгнөсөн. Эдгээр үг яаж биелэх вэ? Хэрвээ Эзэн Есүс сүнслэг биеэр илрэх байсан бол Тэр Өөрийнхөө тухай яаж мэдэхгүй байх юм бэ? Бурхан эцсийн өдрүүдэд хүний Хүүгийн махбод болж, эгэл жирийн хүн болох үед л Хүү мэдэхгүй гэдэг үг биелэх юм. Эзэн Есүс золин аврах ажлыг биелүүлэхээр ирсэн Христийн ялгамж чанараа үйлчлэлээ хийхээс өмнө Өөрөө ч мэддэггүй байсантай адил. Иймээс Эзэн Есүс Бурхан Эцэгтээ үргэлж залбирдаг байсан. Эзэн Есүс үйлчлэлээ биелүүлж эхлэх үедээ л Өөрийнхөө ялгамж чанарыг ухаарсан юм.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт

Эзэн Есүс эргэн ирнэ гэдгээ зөгнөж, энэ талаар олон үг хэлсэн боловч бид Эзэн үүл хөлөглөн буун ирнэ гэх зөгнөлтэй л зууралдаж, Эзэний хэлсэн илүү чухал өөр зөгнөлүүдийг эрж хайж, судалдаггүй. Ингэвэл буруу замаар алхаж, Эзэнд хаягдахад амархан болдог! Үнэндээ Библид ганцхан “үүл хөлөглөн бууж ирнэ” гэсэн зөгнөл байдаггүй. Эзэн хулгайч шиг ирж, нууцаар бууж ирнэ гэх мэт зөгнөл ч бас олон бий. Жишээ нь Илчлэл 16:15-д “Харагтун, Би хулгайч мэт ирнэ”, Матай 25:6-д “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” гэж байдаг. Мөн Илчлэл 3:20-д: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” гэж байдаг. Энэ бүх зөгнөл Бурхан хүний Хүүгийн бие махбодтой болж, нууцаар бууж ирэхийг хэлдэг. “Хулгайч шиг” гэдэг нь чимээгүй, нууцаар ирнэ гэсэн утгатай. Эзэн Есүс хүний Хүүгийн бие махбодтой болох хугацаандаа илэрч, ажлаа гүйцэтгэж байсан үеийнхтэй яг адилаар бид Түүнийг харж, эсвэл сонссон ч гэсэн Бурхан гэдгийг нь мэдэхгүй. Гаднаа Эзэн Есүс ердийн л нэг хүний Хүү байсан ба Бурхан гэдгийг нь хэн ч мэдээгүй учраас Эзэн Есүс хүний Хүүгийн илрэлт болон ажилд “хулгайч шиг” гэх зүйрлэлийг ашиглажээ. Энэ үнэхээр тохиромжтой! Махбод дахь Бурхан яаж ч үг хэлж, ажилласан бай, эсвэл хэчнээн их үнэнийг илэрхийлсэн ч бай, үнэнийг хайрладаггүй хүмүүс үүнийг хүлээн авдаггүй. Харин ч тэд махбод дахь Бурханыг энгийн хүн мэт үзэж, Түүнийг яллаж, орхидог. Тийм учраас Эзэн Есүс Өөрийнхөө эргэн ирэх тухай: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24–25) гэж зөгнөсөн юм. Эзэний зөгнөлд үндэслэвэл Түүний эргэн ирэлт нь “хүний Хүүгийн ирэлт” байх болно. “Хүний Хүү” гэдэг нь махбод дахь Бурханыг хэлдэг ба бүх хүний өмнө ил тод харагдан, үүл хөлөглөн бууж ирэх дахин амилсан Эзэн Есүсийн сүнслэг бие биш юм. Яагаад тэр вэ? Хэрэв энэ нь ил тодоор үүл хөлөглөн бууж ирэх дахин амилсан Эзэн Есүсийн сүнслэг бие байсан бол итгэмээргүй хүч чадалтай байж, дэлхийг гайхшруулах байсан. Хүн бүр газар унаж, хэн ч эсэргүүцэж зүрхлэхгүй байх байв. Тэр тохиолдолд, эргэн ирсэн Эзэн Есүс мөн л ихээхэн зовлон туулж, энэ үеийнхэнд гологдох байсан уу? Мэдээж үгүй. Тийм учраас Эзэн Есүс Өөрийнхөө эргэн ирэлтийг “хүний Хүүгийн ирэлт”, бас “хулгайч шиг” байх болно гэж зөгнөсөн. Үнэндээ энэ нь хүний Хүүгийн бие махбодтой болсон Бурхан нууцаар ирэхийг хэлж байна.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт

Одоо Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ 20 гаруй жилийн турш Хятадын эх газар даяар тархаад байна. Энэ нь хэдийнээ янз бүрийн шашин болон урсгалд түгсэн. Энэ хугацаанд Хятадын Коммунист Намын хэвлэл мэдээллийн суртал ухуулгын кампанит ажилтай хавсарсан ХКН-ын засгийн газрын улайрсан дарангуйлал, эрс арга хэмжээний улмаас Төгс Хүчит Бурхан аль хэдийн хүн бүрийн мэддэг нэр болжээ. Дараа нь, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэн болон Төгс Хүчит Бурханы Чуулганы бүтээсэн олон видео, кино нь онлайнд алгуурхнаар тавигдаж, дэлхий даяар түгсээр ирлээ. Шашны хүрээлэлд байгаа хүмүүс бүгд Төгс Хүчит Бурханы Чуулганы янз бүрийн гэрчлэлийн арга барилын талаар сонссон. Бурхан ирсэн гэдгийг маш олон хүн гэрчилсэн. Энэ нь “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6) гэх Эзэн Есүсийн зөгнөлийг бүрэн дүүрэн биелүүлдэг. Тэгвэл яагаад шашны пасторууд болон ахлагчид эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг улайран яллаж, эсэргүүцсээр байдаг юм бэ? Библид Эзэн эргэн ирэх талаар маш олон зөгнөл байдаг, гэтэл тэд яагаад Эзэн үүл хөлөглөн бууж ирнэ гэсэн зөгнөлд хэт анхаардаг юм бэ? Эзэний ирэх тухай гэрчлэлүүдийг сонсохдоо тэд яагаад огт эрж хайдаггүй юм бэ? Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлсэн гэдгийг мэдэж, Бурханы ажлын бодит байдлыг харах үедээ тэд яагаад өөрсдийн үзэл, төсөөлөлтэй зөрүүдлэн зууралдаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, ялладаг вэ? Энэ хүмүүс үнэнийг хайрлаж, Эзэний ирэхийг чин сэтгэлээсээ хүлээдэг үү, үгүй юу? Тэд ухаалаг охид уу, мунхаг охид уу? Хэрвээ тэд ухаалаг охид байж, Эзэний эргэн ирэхийг чин сэтгэлээсээ хүлээдэг юм бол Бурханы дуу хоолойг сонсож, хаанчлалын сайн мэдээний цэцэглэлтийг харах үедээ яагаад зөрүүдлэн яллаж, эсэргүүцсээр байгаа юм бэ? Эзэний гарч ирэхийг хүсэн хүлээж, найдаж байгаа тэдний чин сэтгэл энэ юм гэж үү? Эзэний эргэн ирэлтэд баярлан хөөрөх тэдний жинхэнэ илэрхийлэл энэ юм гэж үү? Эцэст нь ний нуугүй хэлэхэд, Эзэнд итгэх тэдний итгэл болон Эзэн Есүсийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэг нь хуурамч, харин ерөөгдөж, тэнгэрийн хаанчлалд орох тэдний хүсэл жинхэнэ! Тэд үнэнийг эрэлхийлж, амийг олж авахын тулд, үнэнийг олж авч, нүглээс ангижрахын тулд Эзэнд итгэдэггүй. Тэд юуг хамгийн их анхаардаг вэ? Эзэн бууж ирээд, тэднийг тэнгэрийн хаанчлал руу шууд аваачиж, махан биеийн зовлонгоос нь ангижруулж, тэнгэрийн хаанчлалын ерөөлийг эдлүүлэх. Энэ бол Бурханд итгэдгийнх нь жинхэнэ зорилго юм! Энэ шалтгаанаас гадна, хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлдэг Төгс Хүчит Бурханыг голох өөр ямар шалтгаан тэдэнд байх юм бэ? Бид энэ талаар бодож болно. Хэрэв хүн үнэнийг хайрладаг, Бурханы гарч ирэхийг чин сэтгэлээсээ хүсэн хүлээдэг бол Эзэн ирсэн гэдгийг сонсоод ямар үйлдэл хийх вэ? Тэд үүнийг сонсохгүй, харахгүй, хүрэхгүй байх уу? Сохроор үгүйсгэж, яллаж, эсэргүүцэх үү? Мэдээж үгүй! Яагаад гэвэл, Бурханы илрэлтийг чин сэтгэлээсээ хүсэн хүлээж, Бурханы ирэлтийг угтан авдаг хүн жинхэнэ гэрэл гарч ирэхийг, үнэн болон зөвт байдал зүрх сэтгэлийг нь захирахыг хүлээдэг. Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ирээд, ариусгагдаж, Бурханаар авхуулахын тулд нүглээс бүрэн ангижрахад нь хүмүүст туслахыг тэд хүлээдэг. Гэвч Эзэн үүл хөлөглөн бууж ирэхийг л хүлээдэг атлаа Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, голдог хүмүүс, ялангуяа байр суурь, амин зуулгаа хамгаалахын төлөө Төгс Хүчит Бурханыг улайран яллаж, эсэргүүцдэг шашны удирдагчид бүгд үнэнийг жигшиж, үнэнийг үзэн яддаг хүмүүс юм. Тэд бол Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар илчлэгддэг үл итгэгчид, антихристүүд мөн. Махбод дахь Бурхан Өөрийн авралын ажлыг дуусгасны дараа энэ хүмүүс нэг сая жилд ганц тохиох гамшигт унаж, цурхиран уйлж, шүдээ хавирна. Тэгээд Эзэн үүл хөлөглөн буун ирж, ил тод харагдана гэсэн зөгнөл бүрэн биелэх болно: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7).

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт

Өмнөх: 8. Бурхан бие махбодтой болж, шүүлтийн ажил хийх нь, тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үе болон Сатаны эзэмшлийн харанхуй эрин үеийг хэрхэн төгсгөдөг вэ?

Дараах: Асуулт 2: Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг Эзэнд итгэдэг хүмүүс мэддэг хэдий ч тун цөөхөн хүн л бие махбодтой болох тухай үнэнийг ойлгодог. Эзэн эргэн ирэх үедээ яг л Эзэн Есүс шиг гарч ирж, хүний Хүү болж, ажиллавал хүмүүс үнэндээ Эзэн Есүсийг таньж, Түүний эргэн ирэлтийг угтан авах ямар ч аргагүй байх болно. Тэгвэл бие махбодтой болох гэж яг юу юм бэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих