Асуулт 2: Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг Эзэнд итгэдэг хүмүүс мэддэг хэдий ч тун цөөхөн хүн л бие махбодтой болох тухай үнэнийг ойлгодог. Эзэн эргэн ирэх үедээ яг л Эзэн Есүс шиг гарч ирж, хүний Хүү болж, ажиллавал хүмүүс үнэндээ Эзэн Есүсийг таньж, Түүний эргэн ирэлтийг угтан авах ямар ч аргагүй байх болно. Тэгвэл бие махбодтой болох гэж яг юу юм бэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Хариулт:

Бие махбодтой болсон Бурхан гэж юу болох, бие махбодтой болсон Бурханы мөн чанар юу болох тухайд бол үүнийг Эзэнд итгэгч бидний ойлгож чаддаггүй үнэний нууц гэж хэлж болно. Хэдэн мянган жилийн турш, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийг итгэгчид мэдэж байсан мөртөө бие махбодтой болсон Бурхан болон Түүний мөн чанарыг хэн ч ойлгож чадаагүй. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирэх үед л үнэний энэ нууц хүн төрөлхтөнд илчлэгдсэн.

………………………

Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбодоор хувцаслах буюу Бурханы Сүнс хэвийн хүн чанар, хэвийн хүний сэтгэхүйтэй махбодод биеллээ олж, улмаар эгэл жирийн, хэвийн хүн болоод хүмүүсийн дунд ажиллаж, үг хэлдэг. Энэхүү махбод хэвийн хүн чанартай, гэхдээ бас бүрэн бурханлаг чанартай. Гадаад төрхөөрөө Түүний махбод жирийн, хэвийн харагддаг хэдий ч Бурханы ажлыг хариуцаж, Бурханы дуу хоолойг илэрхийлж, хүмүүсийг залж чиглүүлж, аварч чаддаг. Яагаад гэвэл, Түүнд бүрэн бурханлаг чанар бий. Бүрэн бурханлаг чанар гэдэг нь Бурханы Сүнсний эзэмшдэг бүхэн—Бурханы төрөлх зан чанар, Бурханы ариун агаад зөвт мөн чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхэн, Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан, Бурханы эрх мэдэл, хүч чадал—энэ бүхэн нь махбодод биеллээ олсон гэсэн үг юм. Энэ махбод бол Христ бөгөөд ажил хийж, хүн төрөлхтнийг аврахын тулд энд газар дээр байгаа бодитой Бурхан билээ. Гадаад төрхөөрөө Христ нь эгэл жирийн, хэвийн хүний Хүү боловч мөн чанартаа бүтээгдсэн хүмүүс биднээс өөр. Бүтээгдсэн хүнд зөвхөн хүн чанар байдаг ба бурханлаг мөн чанарын өчүүхэн төдий ч ул мөр байдаггүй. Харин Христэд хэвийн хүн чанар байгаад зогсохгүй; үүнээс ч чухал нь бүрэн бурханлаг чанар бий. Иймээс Түүнд Бурханы мөн чанар байдаг, Тэр Бурханыг бүхэлд нь төлөөлж, Бурхан Өөрөө болохын хувьд бүх үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанарыг болон Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж, бидэнд үнэн, зам, амийг хүртээж чадна. Бүтээгдсэн нэг ч хүн ийм чадвартай байж чадахгүй. Христ Өөрийн махбодоор ажиллаж, үг хэлж, Бурханы зан чанар болон Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлдэг. Тэр Бурханы үгийг хэрхэн илэрхийлж, Бурханы ажлыг хэрхэн хийдэг нь хамаагүй, хэвийн хүн чанарын дотор үргэлж ийнхүү хийдэг. Тэр хэвийн махбодтой бөгөөд ямар ч ер бусын зүйл байхгүй. Бурхан махбодод ирж, аль хэдийн эгэл жирийн хүн болсон гэдгийг энэ нь нотолдог. Энэхүү эгэл жирийн, хэвийн махбод “Үг нь махбодоор илэрсэн” хэмээх баримтыг биелүүлсэн юм. Тэр бол бие махбодтой болсон бодитой Бурхан билээ. Христ бүрэн бурханлаг чанартай учраас Бурханыг төлөөлж, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аварч чадна. Христ бүрэн бурханлаг чанартай учраас Бурханы үгийг зүгээр л нэвтрүүлж, дамжуулдаггүй, харин Бурханы үгийг шууд илэрхийлж чаддаг. Тэрээр хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлж, бүх хүн төрөлхтнийг хангаж, усалж, хариулж, залж чиглүүлж чаддаг. Христ бүрэн бурханлаг чанартай учраас л Тэр бол Бурханы ялгамж чанар, мөн чанартай гэдгийг нотлоход энэ нь хангалттай. Тийм учраас Тэр бол бие махбодтой болсон Бурхан, бодитой Бурхан Өөрөө гэж бид хэлдэг.

Бие махбодтой болохын хамгийн агуу нууц нь Бурханы махбодын хэмжээ сүрлэг том уу, эсвэл ердийн хүнийхтэй адилхан уу гэдэгтэй бараг хамаагүй. Харин ч энэ нь бүрэн бурханлаг чанар энэхүү хэвийн махбод дотор нуугдаж байдаг гэдэг баримттай хамаатай. Бидний нэг нь ч энэ нууцлаг бурханлаг чанарыг олж илрүүлж, эсвэл харах чадваргүй. Эзэн Есүсийг ажлаа хийхээр ирэх үед хэрвээ хэн ч Түүний дуу хоолойг сонсоогүй, Түүний үг болон ажлыг туулаагүй бол Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэдгийг хэн ч таньж мэдэхгүй байсан юм. Иймээс Бурхан бие махбодтой болох нь хүмүүс бидний дунд нууцаар буун ирэх хамгийн шилдэг арга юм. Эзэн Есүсийг ирэх үед бидний хэн нь ч Тэр бол Христ, бие махбодтой болсон Бурхан гэдгийг гадаад төрхөөс нь таньж чадахгүй байх байсан, мөн Түүний хүн чанар дотор нуугдаж байсан бурханлаг чанарыг бидний нэг нь ч харж чадахгүй байх байсан. Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг золин аврах ажил хийсний дараа л Түүний үг эрх мэдэл, хүч чадалтай байсан гэдгийг зарим хүн олж мэдсэн, тэгээд л тэд Түүнийг дагаж эхэлсэн. Амилсныхаа дараа Эзэн Есүсийг хүмүүст харагдах үед л Тэр бол бие махбодтой болсон Христ, Бурханы илрэлт гэдгийг хүн төрөлхтөн ухаарсан юм. Хэрвээ Тэр үнэнийг илэрхийлж, Өөрийн ажлыг хийгээгүй бол хэн ч Түүнийг дагахгүй байх байлаа. Христ, Бурханы илрэлт гэдгээ Тэр гэрчлээгүй бол хэн ч Түүнийг танихгүй байх байв. Хэрвээ Тэр үнэхээр бие махбодтой болсон Бурхан юм бол махбод нь ер бусын чанартай байх ёстой: Тэр ханхар, хүчирхэг биетэй, өндөр сүрлэг төрх байдалтай супер хүн байх ёстой, мөн эрх мэдэл, хүч чадалтайгаар ярих ёстойгоор үл барам, хаа явсан газартаа тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ёстой—махбод болсон Бурхан ийм байх учиртай гэж хүн үзэл, төсөөлөлдөө итгэдэг. Хэрвээ гадаад төрх нь ердийн л нэг хүн шиг эгэл жирийн бөгөөд хэвийн хүн чанартай бол Тэр яавч бие махбодтой болсон Бурхан биш гэж тэд боддог. Эргээд санацгаая. Үг хэлж, ажил хийхээр бие махбодтой болох үедээ Эзэн Есүс үнэн болон Бурханы дуу хоолойг яаж ч илэрхийлж байсан бай, Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд Түүнийг таниагүй. Шавь нар нь Эзэн Есүст гэрчлэл хийхийг сонсоод тэд бүр: “Энэ Иосефийн хүү биш гэж үү? Назарынх биш гэж үү?” гэсэн. Яагаад ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд Түүний талаар ингэж ярьсан байх вэ? Учир нь Эзэн Есүс гадаад төрхөөрөө хэвийн хүн чанартай байсан юм. Тэр хэвийн, эгэл жирийн хүн байсан, Түүнд хүчирхэг, ханхар төрх байгаагүй тул тэд Түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Үнэндээ Тэр бие махбодтой болсон Бурхан болохоор угаасаа хэвийн хүн чанартай байх ёстой, Бурханы Өөрийгөө хувцасласан махбод нь жирийн, хэвийн махбод гэдгийг хүмүүст харуулах ёстой, мөн Тэр хэвийн хүн шиг харагддаг. Хэрвээ Бурхан Өөрийгөө, хэвийн хүн чанартай хүний биш, харин супер хүний махбодоор хувцасласан бол бие махбодтой болохын бүх утга учир алдагдах байлаа. Иймээс Христ хэвийн хүн чанартай байх ёстой. Ийм маягаар л Тэр бол махбод болсон Үг мөн гэдгийг баталж болно.

………………………

Бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанартай байх ёстой, эс бөгөөс бие махбодтой болсон Бурхан биш байх байсан гэдгийг бид тодорхой хардаг. Гадаад төрхөөрөө Тэр эгэл жирийн, хэвийн хүн шиг харагддаг, Түүний хүн чанарт ямар ч ер бусын зүйл байхгүй. Иймээс, хэрвээ бид өөрсдийнхөө үзэл, төсөөллийг ашиглан Христийг хэмжих юм бол хэзээ ч Бурханыг таньж, хүлээн зөвшөөрөхгүй. Хамгийн ихдээ л бид Түүнийг Бурханы илгээсэн эш үзүүлэгч, эсвэл Бурханы ашигладаг нэгэн гэж хүлээн зөвшөөрнө. Хэрвээ бид үнэхээр Христийг мэдэхийг хүсвэл Түүний илэрхийлдэг зүйл Бурханы дуу хоолой мөн эсэхийг, Түүний илэрхийлдэг үг Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр хэн болох бүхний илрэл мөн эсэхийг, Түүний ажил болон Түүний илэрхийлдэг үнэн хүн төрөлхтнийг аварч чадах эсэхийг харахын тулд үг болон ажлыг нь судлах ёстой. Тэр үед л бид Христийг мэдэж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадна. Хэрвээ бид үнэнийг эрж хайдаггүй, Бурханы ажлыг судалж шинжилдэггүй бол Христийг үгийг сонсож, Христийн ажлын баримтыг харсан ч гэсэн Христийг мэдэхгүй хэвээр байна. Бид өглөөнөөс орой болтол Христтэй хамт байсан ч гэсэн Түүнийг бас л эгэл жирийн хүн шиг үзэж, улмаар Христийг эсэргүүцэж, яллана. Үнэндээ Христийг таньж, хүлээн зөвшөөрөхийн тулд бид Бурханы дуу хоолойг таньж, Тэр Бурханы ажлыг хийдэг гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ Христийн бурханлаг мөн чанарыг мэдэж, тэгснээрээ Христэд үнэхээр дуулгавартай байж, бодитой Бурханыг хайрлахын тулд бид Христийн үг, ажил дотроос үнэнийг олж илрүүлж, Бурханы зан чанар болон Бурханд юу байгаа, Тэр хэн болох бүхнийг харж, Бурханы ариун мөн чанар, төгс хүчин, мэргэн ухааныг харж, Бурхан бол хайр татам гэдгийг харж, Түүний чин санаа зорилгыг ойлгох ёстой. Зөвхөн ийм маягаар л бид Христийг үнэхээр дуулгавартай дагаж, зүрх сэтгэлдээ бодитой Бурханыг шүтэн мөргөж чадна.

Эзэн Есүсийн тунхагласан зам, илэрхийлсэн үг, Түүний илчилсэн тэнгэрийн хаанчлалын нууцууд, хүмүүс бидэнд тавьсан Түүний шаардлага нь бүгд үнэн, бүгд Бурханы дуу хоолой байсан, мөн бүгдээрээ Бурханы амь зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр хэн болох бүхний илрэл байсан гэдгийг итгэгчид бид бүгд мэднэ. Өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулж, салхи болон далайг намжааж, таван мянган хүнийг таван талх, хоёр загасаар хооллож, үхэгсдийг амилуулах гэх мэт Түүний үзүүлсэн гайхамшиг нь бүгд Бурханы эрх мэдэл, хүч чадлын илрэл байсан бөгөөд бүтээгдсэн ямар ч хүн үүнийг эзэмших чадваргүй. Петр, Иохан, Матай, Натаниел гэх мэт тухайн үед үнэнийг эрж хайж байсан хүмүүс Эзэн Есүсийн үг болон ажлаас Мессиа гэдгийг нь таниад, Түүнийг дагаж, Түүний авралыг хүртсэн. Харин тэгэхэд Иудейн фарисайчууд Эзэн Есүсийн номлолыг сонсож, гайхамшиг үзүүлэхийг нь харсан мөртөө Түүнийг ямар ч эрх мэдэл, бие бялдаргүй ердийн хүн гэж үзсээр байсан тул өчүүхэн ч айлгүйгээр, ичгүүр сонжуургүйгээр эсэргүүцэж, яллаж зүрхэлсэн юм. Эцэст нь тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолсноороо хамгийн том нүгэл үйлдсэн. Фарисайчуудын сургамжийг гүнзгий эргэцүүлбэл зохино! Энэ нь тэдний үнэнийг үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг антихрист уг чанарыг тодорхой илчилж, завхарсан хүмүүсийн мунхаг, мэдлэггүй байдлыг илчилдэг. Одоо бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан яг л Эзэн Есүс шиг хэвийн хүн чанар дотор Бурханы Өөрийн ажлыг хийдэг. Төгс Хүчит Бурхан завхарсан хүмүүсийг аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэдэг. Тэрээр завхарсан хүн төрөлхтний сатанлаг уг чанар болон тэдний завхралын үнэнийг шүүж, ил болгодгоор зогсохгүй, бас хүн төрөлхтнийг аврах Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууцыг илчлэн, хүн төрөлхтөн нүглээс ангижирч, ариусаж, Бурханаар авруулах замыг тайлбарлан таниулдаг. Тэрээр Бурханы төрөлх зөвт зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы цор ганц хүч чадал, эрх мэдлийг илчилсэн... Төгс Хүчит Бурханы үг болон ажил Бурханы Өөрийн ялгамж чанар, мөн чанарын бүрэн илрэл юм. Энэ өдрүүдэд, Төгс Хүчит Бурханыг дагадаг бүх хүн Төгс Хүчит Бурханы үг болон ажлаас Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы үгийн махбод дахь илрэлийг харж, Төгс Хүчит Бурханы сэнтийн өмнө очиж, Бурханы ариусгалт, төгс болголтыг хүлээн авсан. Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, ялласаар байгаа шашны ертөнцийн хүмүүс Иудейн фарисайчуудтай адил алдаа гаргаж, эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханд ердийн л нэгэн хүн шиг хандаж, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг эрж хайж, судлахад өчүүхэн төдий ч хичээл чармайлт гаргаагүй, улмаар Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Хэрвээ бид үзэл, төсөөлөлтэйгээ зууралдаад, Христийн илэрхийлдэг үнэнийг эрж хайж, судалдаггүй бол Христийн илэрхийлсэн Бурханы дуу хоолойг таних чадваргүй байж, Христийн ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадахгүй, мөн эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хэзээ ч хүлээн авахгүй гэдгийг харж болно. Хэрвээ бид бие махбодтой болох тухай үнэнийг ойлгодоггүй бол Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадахгүй бөгөөд Христийг яллаж, Бурханыг эсэргүүцнэ, бас Бурханы шийтгэл болон хараалыг хүртэх боломжтой. Иймээс Бурханаар авруулахын тулд үнэнийг эрж хайж, бие махбодтой болохын нууцыг ойлгох нь бидний итгэлд туйлын чухал юм!

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт

Өмнөх: Асуулт 1: Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан махбод болж, хүний Хүү болсон гэж та нар гэрчилдэг, гэсэн ч шашны пасторууд болон ахлагчдын дийлэнх нь, Эзэн үүлсийн хамт эргэн ирнэ гэх итгэлээ хадгалдаг. Тэд үүнийгээ голчлон дараах Библийн эшлэлүүдэд үндэслэдэг: “Энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна(Илчлэл 1:7). Түүнчлэн шашны пасторууд болон ахлагчид бас, үүлсийн хамт ирээгүй ямар ч Эзэн Есүс хуурамч бөгөөд гологдох ёстой гэж бидэнд сургадаг. Иймээс энэ үзэл бодол нь Библитэй нийцдэг эсэхийг бид сайн мэдэхгүй байна; иймэрхүү ойлголт зөв үү, буруу юу?

Дараах: Асуулт 3: Яагаад Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд хүний Хүү болж, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон бэ? Үхлээс амилсан Эзэн Есүсийн сүнслэг бие болон бие махбодтой болсон хүний Хүүгийн хоорондох бодит ялгаа юу вэ? Энэ бол бидний ойлгодоггүй асуудал—энэ талаар нөхөрлөл хийнэ үү.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих