729 Бурханд хандахад байх ёстой хандлага

1 Бүтээгдсэн зүйл Бүтээгчид гагцхүү дуулгавартай байж, болзолгүй дуулгавартай байдлаар хандах ёстой. Бурханы хийсэн зүйлийг чи яаж, яагаад гэж хэлэлцэх хэрэггүй; гагцхүү Бурхан бол үнэн гэх итгэлээ хадгалж, Тэр бол чиний Бүтээгч, чиний Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөхөд л болно. Энэ нь бүх үнэнээс өндөр, ертөнцийн бүх мэргэн ухаан, мөн хүний ёс суртахуун, ёс зүй гэгч, хүний мэдлэг, боловсрол, гүн ухаан, уламжлалт соёл гэгчээс ч өндөр, хайр энэрэл, нөхөрлөл, эсвэл хүмүүсийн хоорондох хайр сэтгэл гэгчээс ч өндөр бөгөөд бүр өөр юунаас ч илүү өндөр юм.

2 Хүн хэр удаан Бурханд итгэж, хэр урт аян зам хийсэн, хэр их ажил хийж, хэр олон үүрэг гүйцэтгэснээс үл хамааран энэ цаг хугацаа бүгд чамайг Бурханд болзолгүй туйлын дуулгавартай болж чадах хэмээх ганц л зүйлд бэлтгэж ирсэн. Чамд тулгарсан, Бурханы зохицуулсан орчин, хүмүүс, үйл явдал, юмсаас үл хамааран чи үргэлж дуулгавартай хандлагатай байж, яагаад гэх шалтгааныг асуухгүй байх ёстой. Мөн хэрвээ чи Бурханы хийж байгаа зүйл үзэлтэй чинь нийцэж байгаа эсэхийг үргэлж шалгаж, Бурханы хийж байгаа зүйл чиний дуртай зүйл мөн эсэхийг харж, тэр ч бүү хэл, энэ нь үнэн гэж үздэг зүйлтэй чинь нийцэж байгаа эсэхийг хардаг бол байр суурь чинь буруу бөгөөд Бурханы зан чанарт халдах магадлалтай байх болно.

“Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (II хэсэг)”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 728 Бурханы зохион байгуулалтад чи үнэхээр захирагдаж чадах уу?

Дараах: 730 Бурханы эрх мэдэлд хэрхэн захирагдах тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих