Мөнхийн гаслан

2021-01-23

Хүй Гай, Хятад

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатаны завхруулсан бүх сүнс Сатаны эзэмшилд олзлогдсон байдаг. Христэд итгэдэг хүмүүс л тусгаарлагдаж, Сатаны баазаас аврагдаж, өнөөдрийн хаанчлалд хүргэгдсэн. Энэ хүмүүс цаашид Сатаны нөлөөн дор амьдрахгүй. Тэгсэн ч гэсэн, хүний уг чанар махан биед нь үндэслэсэн хэвээр байдаг, өөрөөр хэлбэл, та нарын сүнс аврагдсан ч уг чанар чинь урьдынх шигээ хэвээр байдаг бөгөөд Надаас урвах магадлал чинь зуун хувь хэвээр үлдэнэ. Тийм учраас, та нарын уг чанар хэтэрхий гуйвшгүй тул Миний ажил ийм удаан үргэлжилдэг. Одоо та нар үүргээ биелүүлэхдээ чадлынхаа хэрээр зовлон бэрхшээл туулж байгаа ч дор бүрнээ Надаас урваж, Сатаны эзэмшил рүү, түүний бааз руу буцаж, хуучин амьдралдаа эргэн орж чадна—энэ бол үгүйсгэхийн аргагүй баримт юм. Тэр үед та нар одоогийнх шигээ бага зэргийн хүн чанартай, хүний төрхтэй байх боломжгүй болно. Ноцтой тохиолдолд, та нар устгагдана, түүнээс гадна хэзээ ч дахин төрлөө олохгүйгээр үүрд мөхөж, хатуу шийтгүүлнэ. Энэ бол та нарын өмнө тулгарсан асуудал юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2). Би арав гаруй жил Бурханд итгээд, Бурханыг дагахын тулд бүхнээ орхиж, үүргийнхээ төлөө зовж чадсан, бас ХКН-ын дарлалаас айж хулчийгаагүй болохоор өөрийгөө Бурханд үнэнч, Бурханаас хэзээ ч урвахгүй гэж боддог байлаа. ХКН-ын цагдаа нарт баривчлагдаад, харгисаар эрүүдэн шүүгдэх үедээ нэр төрөө алдаж, Сатанд бууж өгнө гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Бурханаас урвах уг чанар минь бүрэн ил болсон. Тэгж муухай ялагдсанаа бодохоор туйлын гаслантай байдаг, үүнд би насан туршдаа харамсана.

2008 онд ХКН улс орон даяар Христэд итгэгчдийг өргөн хүрээнд дахин нухчин дарж, баривчилж эхэлсэн юм. Наймдугаар сарын нэг өдөр, энд тэндхийн маш олон чуулганы удирдагч, ах эгчийг баривчилсан талаар мэдээ авсан. Тэгээд үүний үр дагаврыг зохицуулахаар хичээн зарим ах эгчтэй яаран холбогдож, чуулганы хөрөнгийг нүүлгэн шилжүүллээ. Чуулганы бүх асуудлыг цэгцлэхэд хоёр долоо хоног гаруй хугацаа зарцуулсан юм. ХКН хүмүүсийг улайран баривчилж байхад би зоригтойгоор нүүр тулж, чуулганы ажлыг хамгаалж чадлаа, бас Бурханд хамгийн үнэнч байж, хүслийг нь хамгийн их анхаарсан гэж бодоод тухайн үед би үнэхээр додигор байсан юм. Баривчлагдсан хүмүүсийн зарим нь Бурханаас урваж, ах эгч нарыг барьж өгөн Иудас болсон гэдгийг сонсоод тэднийг зэвүүцэх зэвүүцлээр дүүрч, “Надад ч бас баривчлагдах өдөр ирвэл ер нь Иудас болж байснаас үхсэн нь дээр!” гэж чимээгүйхэн сэтгэл шулуудсан. Өөрийгөө үнэхээр агуу их итгэлтэй гэж бодож явлаа. Гайхмаар нь, 2009 онд яг шинэ он гарсны дараа ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг чиглэсэн “Аянга III” нэртэй бас нэг баривчлах ажиллагааг улс орон даяар эхлүүлсэн юм. Нэг өдөр намайг хэдэн ах эгчтэй цуглаан хийж байтал 30 гаруй цагдаа гэнэт дайран орж ирлээ. Тэд биднийг хотын цагдаагийн хэсэгт хүргээд, байцаалтад оруулахаар тусгаарласан юм. Тэгээд удирдагч, хамтран зүтгэгчдийн нэр, хаяг, бас чуулганд хэр их мөнгө байгаа, хэний гэрт нуусан байгаа гэх хоёр зүйлийг мэдэхийг хүссэн. “Хэрвээ чи хэлэхгүй бол ингээд дуусгавар болно шүү!” гэж тэд заналтайгаар хэллээ. Тухайн үед би огт айгаагүй. Бага байхаасаа л хангалттай зовлон үзсэн болохоор эрүүдэн шүүгдлээ ч тэсвэрлэж чадна. Бас би ямартай ч үүргээ биелүүлж, Бурханд үнэнч байсан болохоор Бурхан намайг гарцаагүй хамгаална гэж санагдаж байлаа. Ам нээхгүй байгааг минь хараад цагдаа нар ажиглалтын камерын бичлэг, байрладаг айлуудаасаа гарч орж байгаа зургийг минь гаргаж ирж, өнгөрсөн хэдэн сард байсан бүх газрыг минь жагсаачхаад, дараа нь намайг хэргээ хүлээ гэсэн. Ийм баттай нотолгоо хараад би санаа зовлоо. Үүнийг үгүйсгэсэн ч тэд надад итгэхгүй гэж бодсон болохоор Бурханд залбирч, намайг Иудас болохоос сэргийлээч гэж гуйсан юм. Намайг ам нээхгүй хэвээр байгааг хараад бухимдсан нэг цагдаа, “Чи биднийг ширүүхэн үзэхээс өөр аргагүй болгож байх шив!” гэх зуураа миний хүлээтэй байсан төмөр сандлыг түлхэж, намайг нуруугаар унагалаа. Дараа нь тэд гичийн тос, тунхууны ус хольсон тариур аваад хамар луу тарьж, нүдэнд үрж эхэлсэн. Маш их хорсож, би бараг амьсгалж чадахгүй байх шиг санагдаж байлаа. Хоёр нүд дэндүү их хорсоод нээгдэхгүй, ходоод халуу дүүгж байсан юм. Дараа нь намайг бүсэлхий хүртэл нүцгэлээд хоёр гарыг нурууны ард хүлж, дээш нь хүчтэй татлаа. Тэд ядраад шургуулга ивж, дээш нь болгосон юм. Би зүгээр л өвдөлтийг тэсвэрлэж, ганц ч үг унагаагүй. Арга нь үр дүнгүй байгааг хараад тэд өөр нэг заналт арга туршсан юм. Намайг дахиад төмөр сандлаас гавлаад, хоёр цахилгаан утас олж, нэг үзүүрийг нь хоёр хөлийн эрхий хурууд, нөгөөг нь цахилгаан бороохойд холбоод, дараа нь над руу хүйтэн ус цацах зуураа ахин дахин цахилгаанд цохиулж эхэлсэн. Цахилгаанд цохиулснаас болж хамаг бие татганаж, зүрх салгалж байгаа нь мэдрэгдэж, үнэхээр үхэх гэж байх шиг санагдсан. Тэд намайг шөнийн 2 цаг хүртэл тамласаар байсан юм.

Маргааш нь цагдаа нар намайг байцаалтын нууц байршил руу аваачлаа. Тэнд алхаж ормогцоо л цусны толбо хаа сайгүй байхыг харсан. Аймшигтай байсан шүү. Намайг тэнд үхтэл нь зодох болов уу гэж бодоод нэлээд айсан. Яг тэгтэл нэг цагдаа ганц ч үг хэлэлгүй хоёр гараас зулгааж, төмөр сандал тэврүүлээд намайг сандалтай цуг шал руу түлхлээ. Гавлуулсан бугуйнд аль эрт үүссэн гүн шархнаас цус шүүрч, хоёр гар шаар шиг хавагнасан байсан юм. Түлхэгдээд шалан дээр унамагц маш их өвдсөн болохоор Бурханд ахин дахин залбирахаас өөр яаж ч чадаагүй. Дараа нь цагдаа нар чуулганыг гүжирдсэн баахан худал үг тоочлоо. Эдгээр худал хуурмагийг сонсоод дотор муухайрч, уур хүрч байлаа. Намайг ам нээхгүй хэвээр байгааг хараад бухимдсан нэг цагдаа цахилгаан бороохой аваад миний хамаг бие, нүүр, тэр ч байтугай ам руу цохиулсаар байсан. Цэнхэр гэрэл цацрахад би нүдээ нээж зүрхлээгүй, зүгээр л цахилгаан бороохой шаржигнахыг сонсож, түлэгдсэн махныхаа үнэрийг үнэртэж байсан юм. Дараа нь нэг цагдаа галзуурчих шиг л болсон. Тэр гялгар уут авч толгойд минь углаад, намайг бүтэж үхэхийн даваан дээр л тайлсан юм. Бас нэг нь биеийн доод хэсэг рүү заналтайгаар өшиглөж эхлэх зуур өөр нэг нь 4см зузаантай модон муна аваад намайг цохиж эхлэнгээ “Энд эрүү шүүлтийн 100 гаруй хэрэгсэл байгаа, эднийг чам дээр нэг нэгээр нь хэрэглэнэ дээ. Энд үхсэн хүн бүгдийг зүгээр л нүх рүү хаячихад ямар ч асуудалгүй! Хэрвээ чи огт ам нээхгүй бол наймаас арван жил авна, тэгээд зодуулаад тахир дутуу боллоо ч гэсэн ял эдэлнэ. Суллагдах үед үлдсэн амьдрал чинь үнэ цэнгүй болно!” гэж уурсан хашхичиж байсан. Үүнийг сонсоод би нэлээд санаа зовж, “Ингэж их зодуулаад тахир дутуу болчихвол яаж цааш амьдарна аа? Тэр цагдаа, миний компьютер дээрх бүх мэдээлэл өөрсдөд нь байгаа гэсэн, тэгэхээр намайгюм хэлэхгүй бол бусад хүнийг баривчлахаар очоод намайг барьж өгсөн гэж хэлнэ. Чуулганы бүх хүн намайг үзэн ядаж, би нүүр хийх газаргүй болно” гэж бодлоо. Цагдаа нар завсарлага авах үед миний нүүр тэр чигтээ айхтар хавагнасан нь мэдрэгдэж, хоёр нүд бараг нээгдэхгүй болтлоо хавдаж, юу ч харагдахгүй шахуу болсон байлаа. Хоёр бугуйнаас цус гарч, хамаг бие түлэгдсэн байсан. Зүрх агшиж байгаа нь мэдрэгдэж, амьсгалахад хэцүү байлаа. Үхэх гэж байгаа юм шиг л санагдсан. Дараа нь нэг цагдаа, компьютерын мэргэжилтэн ирээд, миний компьютер дээрх бүх зүйлд нэвтэрсэн гэж хэлэх нь сонсогдлоо. Тэгээд би гэнэт айдаст автсан. “Өнгөрчээ. Тэнд удирдагчид, хамтран зүтгэгчдийн мэдээлэл, бас чуулганы гишүүд, чуулганы данс тооцооны жагсаалт байгаа шүү дээ” гэж бодсон. Тэгээд балмагдаж, дараа нь яах ёстойгоо мэдэхгүй байлаа. Тэр орой цагдаа нар өрөөнд гурван хөлтэй тулгуур байрлуулаад хоёр гарыг маань нурууны ард чанга хүлж, намайг тулгуураас дүүжиллээ. Газраас хагас метрийн өндөрт дүүжилчхээд намайг нааш цааш савлуулсаар байсан. Тэгэх болгонд нь хоёр гар аймаар өвдөж, нүүрэн дээр хөлс бөнжгөнөн урсаж байлаа. Намайг үхтэл нь зодоход ямар ч асуудалгүй, бас тахир дутуу болгосон ч ял онооно гэж тэр цагдаагийн хэлсэн үг дараа нь бодогдсон. Тэгээд тэвчиж чадахгүй мэт санагдаж эхлэн, “Энд үхчихвэл яана аа? Би дөнгөж 30 настай. Зодуулаад үхчихвэл хэчнээн харамсалтай! Хэрвээ тахир дутуу болчхоод ажиллаж чадахгүй бол яаж амь зууна аа? Угаасаа тэдэнд миний компьютер дээрх бүх мэдээлэл байгаа юм чинь би хэргээ хүлээсэн ч хамаагүй. Жаахан юм хэлчихвэл амийг минь хэлтрүүлж магадгүй” гэж бодлоо. Гэхдээ дараа нь, “Үгүй ээ, тэгж болохгүй. Тэгвэл би Иудас болох биш үү?” гэж бодсон. Ийм дотоод тэмцэл өрнөсөөр л байлаа. Бурханд залбирч, Иудас байснаас үхсэн минь дээр гэж хэлсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт улам ихсэж тэр шөнийн 2, 3 цаг гэхэд цагдаа нарын эрүү шүүлтийг үнэхээр тэсвэрлэж чадахаа болиод, биеэ бүрмөсөн барьж дийлэхээ больсон. Тэгээд тэдэнд чуулганы талаар мэдээлэл өгөхөөр зөвшөөрсөн юм. Тэгэхэд л тэд намайг эцэст нь буулгасан. Буулгуулчхаад би хөдөлж чадахгүй, хоёр гар ямар ч мэдээгүй, зүгээр л шалан дээр хэвтэж байлаа. Цагдаа нар надаас, гэртээ хүн байлгадаг хоёр хүний байрны давхар, хаалганы дугаарыг баталгаажуул гэхэд би хэлж өгсөн. Тэр мөчид би ах эгч нараасаа урваж, ухаан санаанд юу ч орохоо байсан юм. Би балмагдаж, ямар нэг аймшигтай юм болох гээд байгааг мэдэрсэн. Тэгээд Бурханы ийм үг санаанд орлоо: “Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй.” Бурханаас урваж, зан чанарт нь халдсан болохоор Бурхан намайг дахиж уучлахгүй гэдгийг маш тодорхой мэдэж байсан. Тэгээд үнэхээр шаналж, өөрийгөө голдоо ортол үзэн ядаж, “Яагаад тэднийг бариад өгчхөв өө? Би шаналал дааж, дахиад жаахан зовчихсон бол магадгүй тэсээд гарчих байсан шүү дээ” гэж бодлоо. Тэгээд буруутайгаа мэдэрч, харуусалд автсан. Дараа нь цагдаа нар яаж ч оролдлоо гэсэн би дахин ам нээхээс татгалзсан юм. Сүүлд нь, Бурханаас болон ах эгч нараасаа урваж, Иудас болж, тийм уучилшгүй юм хийсэн тухай бодох бүрдээ үнэхээр их шаналсан. Итгэлийн зам минь төгсөж, би үхлийн ял сонсоод, шоронд хэзээ хэзээгүй үхэж болох мэт санагдлаа.

Тэгтэл нэг гэнэтийн зүйл болсон юм. Баривчлагдсанаас хойш дөрөв дэх өдөр үүрийн 5 цаг дөнгөж өнгөрч, намайг манаж байсан цагдаа нар дуг нойрондоо дугжирч байхад би хүлсэн олсыг маш чимээгүй тайлаад, цонхоор үсэрсэн. Тэгээд нэлээд их бэрхшээл туулсны эцэст нэг ахын гэрт очоод, гэртээ хүн байлгадаг тэр хоёр хүнийг яаж барьж өгснөө чуулганы удирдагчид хэлэхийн тулд цаг алдалгүй захидал бичээд, урьдчилан сэргийлэх арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй гэж тэдэнд хэллээ. Дараа нь удирдагч намайг аюулгүй газарт байрлуулахаар зохицуулсан. Чуулганы өөр нэг гишүүн намайг байрлуулах эрсдэл хүлээхэд бэлэн байгааг хараад сэтгэл өмөрлөө. Би Бурханаас урваж, ах эгчийгээ барьж өгсөн шүү дээ. Бас Иудас байсан. Би хэн нэгний гэрт байрлах ямар ч үнэ цэнгүй, бусад ах эгч нартай уулзах нэр нүүргүй байсан юм. Тэгээд Бурханы эдгээр үгийг уншлаа: “Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Энэ надад маш гүн гүнзгий нөлөөлсөн юм. Үг болгон нь хүнд цохилт болсон. Гай зовлонгийн үеэр Бурханд үнэнч биш тэр хүн нь би байлаа. Бурханаас урваж, нөхдийнхөө ашиг сонирхлыг худалдсан тэр хүн нь би байсан. Бурханы зүрхийг шархлуулсан тэр хүн нь би байсан юм. Би хулчийж, Бурханаас урваж, ах эгч нарыгаа барьж өгч, Бурханы зан чанарт ноцтойгоор халдсан. Би дахин хэзээ ч Бурханаас өршөөл хүртэхгүй, харин Бурханаар шийтгүүлэх тавилантай байлаа. Энэ талаар бодох тусам улам хямарч, цаашид нулимсаа барьж ер дийлээгүй.

Хэд хоногийн дараа, миний барьж өгсөн нэг айлын настай эгчийг баривчилж, гэрийг нь нэгжсэн гэж сонслоо. Эгч эрсдэл үүрэн байж намайг гэртээ байрлуулж, харж хандсан, гэтэл би эгчийг барьж өглөө. ХКН Христэд итгэгчдэд хэчнээн харгис байдгийг сайн мэддэг, өөрөө тэр эрүү шүүлтийг туулсан хэрнээ би амиа аврахын тулд эгчийг чөтгөрийн гарт хүлээлгэж өгсөн байсан. Ямар муу юм хийсэн гээч! Би нүүрээ хэдэн удаа үнэхээр чанга алгадаад, Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, “Өө Бурхан минь, би Танаас урваж, ах эгч нарыг барьж өглөө. Би бүр хүн ч биш, бас амьд явах эрхгүй. Намайг харааж, шийтгэвэл таарна. Үхэл минь ч Таны зөвт байдал байх болно” гэж залбирсан. Тэгээд огтхон ч тайвширч чадахгүй, цаг ямагт тарчилж байлаа. Шөнө байнга хар дарж зүүдлээд сэрж, “Би яаж Бурханаас урваж, Иудас болж чадав аа? Олон жил итгэхдээ Бурханы төлөө гэр бүл, ажил албаа орхисон, бас үүрэг минь хэчнээн аюултай байсан ч хэзээ ч бууж өгч байгаагүй. Би яаж гэнэтхэн Бурханаас урваж, Иудас болж чадав аа? Яагаад тэгсэн юм бол оо?” гэж бодсоор л байсан. Би яг баривчлагдсаныхаа дараа гэрчлэлд зогсохыг хүссэн, гэхдээ харгисаар тамлуулж, амь нас минь аюулд орох үед айсандаа ухарч няцсан, бас цагдаа нар Төгс Хүчит Бурханд итгэгчдийг хөнөөгөөд ял шийтгэлгүй өнгөрч болдог, намайг тахир дутуу болсон ч ял онооно гэхийг дуулаад тахир дутуу хүний хувьд яаж амьдрах талаар санаа зовсон. Би дөнгөж 30 настайдаа амь үрэгдвэл үнэхээр харамсалтай шүү дээ! Тэд компьютерын маань нууц үгийг аль эрт тайлаад тэнд байсан чуулганы бүх мэдээллийг авсан гэж хэлэх үед би сэтгэлдээ бууж өгөөд, хэргээ хүлээсэн ч, хүлээгээгүй ч ялгаагүй юм байна, тэдэнд бага зэрэг мэдээлэл өгснөөр амиа аварч болох юм байна гэж бодсон. Тэгээд нэр төрөө гээж, Иудас болсон юм. Бурханаас урвасан гол шалтгаан маань зүгээр л амиа хоохойлохыг хүсэж, өөрийнхөө амийг хэтэрхий их нандигнаснаас үүдэлтэйг ойлгосон. Би өөрийгөө зовлон туулах чадвартай, Бурханд үнэнч, хэн хүний дундаас би л Бурханаас хэзээ ч урвахгүй гэж боддог байлаа. Гэхдээ баривчлагдаж, эрүүдэн шүүгдмэгцээ үнэн төрхөө харуулсан юм. Би үнэний ямар ч бодит байдалгүй, Бурханд үнэхээр итгэдэггүй гэдгээ олж харсан. Шалгалт, бэрхшээлтэй тулгараад, амь минь аюулд ороход Бурханыг хэзээ хэзээгүй эсэргүүцэж, урвах байлаа. Тэгээд ингэж уншсан юм: “Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хүний амьдрал, үхэл өөрсдийнх нь сонголтоор тохиолддог уу? Хүн хувь заяагаа хянадаг уу? Олон хүн үхлийг урин дууддаг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүн амьдралдаа хүчтэй хүн байхыг хүсэж, үхлээс айдаг ч нэг л мэдэхэд үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу унагадаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг). “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй. Хэдийгээр ‘махан биеийн’ тодорхойлолтод махан бие Сатанаар завхруулагдсан гэдэг боловч хэрвээ хүмүүс үнэхээр өөрсдийгөө зориулж, Сатанаар жолоодуулахгүй бол хэн ч тэднийг дийлж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 36-р бүлэг). Бүх зүйл, тэр дундаа бидний үхэл амьдрал Бурханы гарт байдаг гэдгийг Бурханы үг надад ухааруулсан юм. Амьдрал минь ямар ч байлаа гэсэн миний хэзээ үхэхийг, зодуулж тахир дутуу болох уу гэдгийг бүгдийг нь Бурхан урьдчилан тогтоодог. Бүх зүйл Бурханаас үүддэг болохоор би үхсэн ч, сэхсэн ч Бурханы зохицуулалтад захирагдах ёстой. Сатан намайг үхтэл нь хяхаж хавчих байсан ч би Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадвал үнэ цэнтэй, утга учиртай үхэл болно. Тэгээд Эзэн Есүсийн хэлсэн, “Учир нь хэн өөрийн амийг аварна, тэр үүнийгээ алдах болно, харин хэн өөрийн амийг Миний төлөө алдана, тэр үүнийгээ аварна(Лук 9:24) гэх үг санагдлаа. Эзэн Есүсийн элч, шавь нарыг бодоод, Бурханы сайн мэдээг түгээж, хүслийг нь биелүүлэхийн тулд олонх нь амиа өргөснийг санасан. Тэдний үхлийг Бурхан дурсан тэмдэглэсэн. Тэдний бие үхсэн ч сүнс нь үхээгүй. Гэтэл би Бурханаас урваж, бусдыг барьж өгч, Иудас болсон нь мөнхийн ичгүүр юм. Би амьд үхдэл, алхаж яваа сүнсгүй цогцос шиг байж. Цагдаа нарт угаасаа чуулганы мэдээлэл байгаа гэж итгээд, хэргээ хүлээхэд ямар ч ялгаагүй гэж бодсоноо саналаа. Гэхдээ би шал буруу бодож байж. Агуу улаан луу намайг тамлаж байхад Бурхан миний хандлагыг харж, Сатаны өмнө гэрчлэл хийсэн үү гэдгийг минь харсан. Тэдэнд үнэхээр тэр мэдээлэл байсан ч, байгаагүй ч би ам нээх хэрэггүй л байсан юм. Цагдаа нарт ам нээснээр би Сатанд бөхийсөн нь ичгүүрийн тэмдэг байлаа. Би үнэнийг эрэлхийлээгүй, Бурханд үнэхээр итгээгүй гэдгээ үзэн ядсан. Бас амьдралд шунаж, нэр төргүй, ёс жудаггүй байснаа үзэн ядсан юм. Хамгийн гол нь би тэр агуу улаан луу гэх чөтгөрийг үзэн ядсан. Тэр Бурханыг, бас үнэнйг туйлын их үзэн ядаж, Бурханы сонгосон хүмүүсийг улайран баривчилж, хяхаж хавчдаг. Хүмүүсийг Бурханыг үгүйсгэж, урвахад хүргэж, аврагдах боломжийг нь үгүй хийдэг. Би агуу улаан луунаас холбоогоо бүрэн тасалж, Бурханыг дагахад амьдралаа зориулахаар шийдсэн.

Нэг удаа ялагчдын туршлагыг гэрчилсэн зарим нийтлэл уншаад тэд бүгд агуу улаан луунд тамлуулах үедээ Сатаныг ялж, гэрчлэлд зогсохын тулд Бурханы үгэнд найдсан гэдгийг олж харсан. Тэгээд би бүр ч их ичлээ. Тэд яг л над шиг хавчигдсан итгэгчид юм байж өвдөлтийг яаж тэсвэрлэж, гэрчлэлд зогсож чадсан юм бэ? Яагаад би тэгтлээ аминчхан, жигшүүртэй байж, амьдралд шунаад урвагч Иудас болсон юм бэ? Миний урвалт Сатаны доог тохуу хийх зүйл болсон гэж бодохоор зүрх зүсэгдэх шиг л болсон. Үүндээ маш их шаналж, өөрийгөө уучилж чадалгүй, үнэхээр сөрөг болж байсан. Яг тэр үедээ Бурханы ийм үгийг уншлаа: “Хүмүүсийн олонх нь гэм буруу үйлдсэн байдаг, жишээ нь, зарим нь үргэлж Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрсэлж, зарим нь Бурханы эсрэг гомдоллосон үг хэлж, эсвэл зарим нь чуулганы эсрэг үйл хийж, Бурханы гэр бүлд хохирол учруулах зүйл хийсэн. Ийм хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Тэдний төгсгөлийг уг чанар, байнгын зан авир нь тодорхойлно… Бурхан хүрээлэн буй орчин, тухайн үеийн байдал, бодит нөхцөл байдал, хүмүүсийн үйлдэл, зан авир, илэрхийллийнх нь дагуу хүн болгонтой харьцдаг. Бурхан хэнд ч шударга бус хандахгүй. Энэ бол Бурханы зөвт байдал билээ(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүнд хандах Бурханы хандлагын үндэс”). Дараа нь нэг номлолоос ингэж уншсан юм: “Баривчлагдсаныхаа дараа сул дорой байдлаасаа болж бага зэрэг урвадаг зарим хүн бий. Гэхдээ тэд Сатанд үйлчлэл үзүүлдэггүй, харин зүрх сэтгэлдээ Бурханд итгэж, Бурханд залбирсаар байдаг. Тэд бага зэрэг урвадгийн шалтгаан нь биеийн хэмжээ нь дэндүү боловсроогүй, махан бие нь хэт сул дорой байдгаас үүдэлтэй. Гэхдээ тэд бүрэн урвадаггүй, Сатанд ч үйлчлэл үзүүлдэггүй, энэ нь тэдний хувьд гэрчлэлд зогссонтой дүйцдэг. Баривчлагдмагцаа чуулган, ах эгч нараасаа бүрэн урваж, ах эгч нараа тандаж, баривчлахад агуу улаан луутай хамтран ажилладаг, тэр ч бүү хэл, Бурханд дахин хэзээ ч итгэхгүй гэж тангараг өргөсөн мэдэгдэлд гарын үсэг зурдаг—ийм хүмүүс Бурханд бүрмөсөн таягдуулж, хараагдах тавилантай… Урьд нь зарим ах эгч шоронд хоригдож байхдаа сул дорой байдлаасаа болж бага зэрэг урвасан. Дараа нь тэдний мөс чанар өвдөж, тэд харуусаж, уйлж, өөрийгөө үзэн ядсан. Тэгээд Бурханы өмнө шийтгүүлэх тангараг тавьж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах сайхан гэрчлэл хийх боломж олохын тулд дахин нэг удаа сөрөг нөхцөлд оруулаач гэж гуйсан. Яг иймэрхүү байдлаар Бурханд байнга залбираад, эцэстээ тэд үнэнийг эрэлхийлж, үүргээ ердийн байдлаар гүйцэтгэж чаддаг болж, бүр Ариун Сүнсний ажлыг эзэмшдэг болсон юм. Ийм хүмүүс чин сэтгэлээсээ гэмшсэн, үнэнч байдаг. Бурхан тэднийг өршөөнө” гэсэн байсан (“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” ном). Эдгээр үгэнд сэтгэл үнэхээр хөдлөөд нулимсаа барьж дийлээгүй юм. Бурхан хүний гэм буруугийн цаад нөхцөл, хэр хэмжээ, тэд үнэхээр гэмшдэг үү гэдэгт үндэслэн хүнийг тодорхойлдог болохоос ганцхан гэм буруу дээр үндэслэн үр дүнг нь тогтоодоггүй. Бурханы зан чанар зөвт байдаг, Бурханы зөвт байдал хүмүүсийг шүүх шүүлт, өршөөлийн аль алийг агуулдгийг би олж харсан. Би Бурханаас урваж, ах эгч нарыг барьж өгөх ноцтой гэм буруу үйлдсэн ч Бурхан намайг таягдан хаялгүй, гэмших боломж олгосон юм. Тэгээд намайг гэгээрүүлж, залж чиглүүлж, Бурханы хүслийг ойлгох боломж олгосон. Бурхан бидэнд бүгдэд нь хамгийн агуу аврал авчирдаг, бас Бурхан ер бусын сайхан сэтгэлтэйг би үнэхээр ухаарсан. Харуусаж, буруугаа улам мэдэрч, Бурханд үнэхээр өртэй санагдсан. Тэгээд би, “ХКН-д дахин баривчлагдвал амиа золиход ч бэлэн байна. Цагдаа нарт үхтлээ тамлууллаа ч гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэнэ!” гэж сэтгэлдээ шийдсэн юм.

Хэдэн сарын дараа чуулган надад өөр үүрэг хариуцуулахаар зохицуулж, миний сэтгэл маш их хөдөллөө. Урвалт минь Бурханы сэтгэлийг шархлуулсан ч Бурхан асар их тэвчээр, өршөөлөөрөө надад гэмших боломж олгосон. Би тэр боломжийг нандигнаж, Бурханы хайрыг хариулахын тулд үүрэгтээ бүхнээ зориулах ёстой гэдгээ мэдэж байлаа.

Нүд ирмэхийн зуурт л 2012 оны 12-р сар болж, ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг дахин өргөн хүрээтэй баривчилгаа, нухчин дарах ажиллагаа эхлүүлсэн юм. Тэгээд маш олон ах эгчийг баривчлахын тулд утас чагнаж, хүмүүсийг мөшгөж байлаа. 12-р сарын 18-нд надтай хамт үүрэг гүйцэтгэдэг байсан хоёр эгч утсаа чагнуулсныхаа дараа баривчлагдаж, төд удалгүй хоёр удирдагч баривчлагдсан. Энэ талаар сонсоод би үнэхээр сандарч эхэлсэн юм. Би аль эрт ХКН-ын ажиглалтад орсон байх өндөр магадлалтай, бас хэдийд ч баривчлагдаж болохоо мэдэж байсан. Дахин баривчлагдвал амьд үлдэх эсэхээ огт мэдэхгүй байлаа. Тэгж бодоод үнэхээр айсан ч бүх зүйл Бурханы зөвшөөрлөөр болдог гэдгийг бас мэдэж байсан. Би Бурханд залбираад, “Биед минь учрах аюулыг дахин бодолцмооргүй байна, зүгээр л хямралыг зохицуулж, үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэмээр байна. Баривчлагдлаа ч гэсэн Сатаныг шившиглэхийн тулд амиа золиод ч хамаагүй гэрчлэлд зогсоно” гэдгээ хэлсэн. Тэгж залбирсны дараа илүү тайван, амгалан болж, чуулганы ажлыг зохицуулж эхэлсэн юм. Сар гаруйхны дараа чуулганы ажил эргээд хэвийн горимдоо орсонд Бурханд талархъя. Хувийн ашиг сонирхлынхоо төлөө амьдралгүй үүргээ гүйцэтгэж чадах үед хүмүүс сэтгэлдээ үнэхээр амар тайван байж, мөс чанар нь амгалан байж болдгийг энэ туршлагаар дамжуулан ойлгосон.

Ичгүүртэй Иудас байж, Бурханаас урвасан талаар бодох болгондоо сэтгэл минь үнэхээр өвддөг. Гэхдээ тэгж бүтэлгүйтэж, илчлэгдсэнээр л би Бурханы зөвт зан чанарыг бага зэрэг ойлгож, Бурханаас жаахан айдаг болсон. Бурхан хэр ухаалаг гэдгийг харсан. Бурхан миний алдаа дутагдлыг илчлэхийн тулд агуу улаан лууны баривчилгаа, хавчлагыг ашигласан, тэгснээр л би өөрийгөө мэдэж, үзэн ядаж, үнэнийг үнэхээр эрэлхийлж эхэлсэн юм. Бас хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил хэчнээн бодитойг олж харсан! Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих