Библиэс гадна Бурханы айлдвар байдаг уу?

2020-09-07

Синьцю Сингапур

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдамжийг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ бол шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махбод болж, Хятад дахь өөр сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажиллаж, газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлаас үргэлжлүүлэн хийдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам, хэн ч өмнө нь хараагүй зам билээ. Энэ нь урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил—газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг, мөн энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс даван гарсан ба зөгнөлүүдийн гаднах шинэ, гайхамшигтай ажил, Израилиас давсан илүү шинэлэг ажил, хүмүүсийн ойлгож ч, төсөөлж ч чадахгүй ажил юм гэдгийг хүмүүс мэддэггүй. Ийм ажлын тухай илэн далангүй тэмдэглэлийг Библи яаж агуулж чадах билээ? Хэн өнөөгийн ажлыг нэг бүрчлэн, юу ч үлдээлгүйгээр урьдчилан тэмдэглэж чадах билээ? Тогтсон ёсыг зөрчдөг, энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн салбайсан хуучин номд тэмдэглэж чадах вэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библийг орхих ёстой, мөн зөгнөлийн ном, эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадна, тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1). Библи ердөө л Хуулийн, Нигүүлслийн эрин үе дэх Бурханы үг, ажлын тэмдэглэл болохоос эцсийн өдрүүд дэх Бурханы үг, ажил биш гэдгийг Төгс Хүчит Бурханы үг надад харуулсан юм. Библитэй л зууралдаад, эцсийн өдрүүдэд Ариун Сүнс чуулгануудад юу гэж хэлдгийг эрж хайхгүй бол бид Хургатай хөл нийлүүлж, Эзэний эргэн ирэлтийг угтан авч чадахгүй. Эзэнийг угтан авч чаддаг байхад маань энэ үнэн тун чухал.

Библиэс гадна Бурханы айлдвар байдаг уу?

2018 оны 1-р сарын нэг өдөр би интернэтээр Шиэ эгч, Чэнь эгч хоёртой танилцтал тэр хоёр эгч Библийн талаар маш өвөрмөц ойлголттой байлаа. Тэдний нөхөрлөл маш бодитой, гэрлээр дүүрэн байсан юм. Чуулган эзгүйрсний шалтгаан, яаж ухаалаг охин байж, Эзэнийг угтан авах, фарисайчууд яагаад Эзэн Есүсийг эсэргүүцсэн, илчлэлд зөгнөсөн, эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил гэх мэтийг тэд надад ярьж өгсөн. Тэгээд хэд хоногийн турш нөхөрлөл хийж, би ч 10 гаруй жилийн турш пастороосоо сонссоноос илүү ихийг ойлгосон. Энэ бүгд маш шинэ, соргог санагдаж, тэр хоёр Библиэс яаж ийм их гэрэл олж авч чадсаныг би гайхан биширлээ. Үнэн болон нууцыг илүү их суралцаж, Эзэнийг илүү их мэдэхийн тулд би тэдний цуглаанд оролцож эхэлсэн.

Ийм нэг цуглаан дээр Шиэ эгч надад, “Дуулгах сайхан мэдээ байна!” гэж баяртайгаар хэллээ. “Эзэн эргэж ирээд, үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил хийж байна” гэсэн. Үүнийг сонсоод би хөл газар хүрэхгүй баярласан ч итгэхэд жаахан бэрх санагдсан болохоор “Үнэн үү?” гэж асуулаа. Чэнь эгч, “Тийм ээ, үнэн. Эзэн Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн. Тэгээд үг айлдаж, шүүлтийн ажил хийж байгаа” гэлээ. Эзэн үг хэлж, шүүлтийн ажил хийхээр эргэж ирсэн гэж Зүүний Аянга гэрчилж байгаа, тэдний номлодог зүйл Библиэс даван гардаг гэсэн нийтлэл Фэйсбүүкээс харсан маань гэнэт бодогдсон юм. Тэгээд гэнэт болгоомжилж, Чэнь эгчээс “Та Зүүний Аянгад итгэдэг юм уу?” гэж асуулаа. Эгч “Тийм” гэж ний нуугүй хэлсэн. Би жаахан барьц алдаж, Бурханы бүх үг, ажил Библид байдаг, Эзэнд итгэх итгэл Библид үндэслэсэн байх ёстой, Библиэс гажих нь тэрс үзэл гэж пастор, ахлагчид байнга хэлдгийг бодлоо. Эгч нарын номлож байгаа зүйл Библиэс давсан байсан. Тэд Эзэний замаас гажсан биш үү? Иймээс би, “Та нарын номлодог зүйл манай пастор, ахлагчдын номлодгоос өөр юм. Харамсалтай нь би та нартай дахиж уулзаж чадахгүй нь” гэж хэлээд, холбоогоо гэнэт тасалсан. Гэхдээ дараа нь, Эзэн эргэн ирсэн гэх мэдээ нэлээд хугацаанд толгойд эргэлдсээр л байлаа. Эгч нарын нөхөрлөл хэчнээн гэгээрэлтэй, бодитой байсныг бодсон. Би Библи дэх нууц, Бурханы хүслийн талаар маш их юм ойлгосон шүү дээ. “Зүүний Аянга Бурханаас ирсэн юм болов уу? Би сонсохгүй байж байгаад Эзэнийг угтаж авах боломжоо алдвал харамсахад дэндүү оройтно” гэж бодсон. Гэхдээ шашныхан юу гэж хэлдгийг бодоод, төөрөлдөх вий гэж санаа зовлоо. Зүрх сэтгэл минь хоёрдож байх шиг санагдсан болохоор Эзэнд чин сэтгэлээсээ залбирч, зөв сонголт хийхэд минь замчлаач гэж гуйлаа.

Маргааш өглөө нь тэр эгч нартай интернэтээр дахин ярилцах байсан юм. Тэд үргэлж элэгсэг, тэвчээртэй байсныг бодохоор уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдэхгүй бол бүдүүлэг хэрэг болно гэж бодлоо. Иймээс ердийнхөөрөө интернэтэд орж, тэдэнтэй холбогдмогцоо, “Та хоёрын нөхөрлөл маш гэгээрэлтэй байсан, бас уншиж өгсөн зүйл чинь ч үнэхээр бодитой. Гэхдээ та хоёр Эзэн Есүсийг эргэж ирээд шинэ ажил хийж, шинэ үг илэрхийлж байгаа гэсэн. Энэ нь Библиэс давж, Эзэний замаас гажиж байна шүү дээ. Бурханы үг, ажил бүгд Библид байдаг гэж пастор, ахлагчид хэлдэг. Библийн гадна Бурханы шинэ үг байж яаж болох юм бэ?” гэж асуулаа.

Тэгэхэд Шиэ эгч тэвчээртэйгээр ингэж хэлсэн юм, “‘Бурханы үг, ажил бүгдээрээ Библид байдаг, үүнийг өөр хаанаас ч олох аргагүй’ гэж пастор, ахлагчид байнга хэлдэг. Гэхдээ энэ үзэл бодол бодит баримт, Бурханы үгтэй нийцдэг үү? Эзэн Есүс ер нь тэгж хэлсэн үү? Ариун Сүнс тэгж хэлсэн үү? Бурханы үгэнд ч, үнэнд ч үндэслээгүй бол энэ үзэл бодол зүгээр л хүний үзлийн нэг, үндэслэлгүй зүйл. Хуучин Гэрээг эмхэтгэсэн хүмүүс юм орхигдуулсан учраас эш үзүүлэгчдээр дамжуулан хэлсэн Ехова Бурханы зарим үг Хуучин Гэрээнд тэмдэглэгдээгүй гэдгийг Библийг сайн мэддэг хүмүүс мэднэ. Жишээ нь, Езрагийн зөгнөл Библид багтаагүй, энэ бол олны мэдэх баримт. Эзэн Есүс ажиллаж байхдаа ердөө л Дөрвөн Сайн Мэдээнд тэмдэглэгдсэн тоотой хэдхэн үг хэлсэн юм биш. Яг л Иоханы Сайн Мэдээнд хэлдгээр, ‘Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйл байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог’ (Иохан 21: 25). Пастор, ахлагчдын баримталдаг тэр үзэл бодлоор бол бид Библид тэмдэглэгдээгүй Бурханы тэр үгийг үгүйсгэж, яллаж байгаа хэрэг биш үү? Бас Эзэн Есүс, ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12-13) гэж тодорхой хэлсэн. Бас Илчлэлд, ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2-3) гэж олон удаа зөгнөсөн байдаг. Тэгээд бас Хурганы нээх хуйлмал ном, долоон аянгын нижигнээн гэж бий. Эцсийн өдрүүдэд Эзэн эргэж ирээд илүү их айлдвар айлдана гэдгийг эдгээр үг бидэнд хэлж байна, эдгээр айлдварыг Библид урьдаас тэмдэглэсэн байх аргагүй. Бурханы үг Библид л байдаг юм бол энэ зөгнөлүүд яаж биелэх юм бэ? Бурхан бол Бүтээгч, тасралтгүй урсах амийн усны булаг, Бурхан Библид тэмдэглэгдсэн ийм тоотой хэдхэн үг л хэлсэн байж яаж болох юм бэ? ‘Бурханы ажил, үг бүгд Библид байдаг, өөр хаана ч байдаггүй’ гэж пастор, ахлагчид хэлдэг, гэхдээ энэ нь эргэж ирсэн Эзэн Есүсийн ажил, үгийг үгүйсгэж, ялладаг биш үү?” гэлээ.

Би эгчийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа, “Тийм ээ, Эзэн эргэж ирээд илүү их үг хэлнэ гэж зөгнөсөн, тэгвэл тэр үг нь Библид байгаа зүйлээс давах учиртай” гэж бодлоо. Гэхдээ Библийг орхих тухай бодоод санаа зовж, “Библийг орхино гэдэг тэрс үзэл гэж пастор, ахлагчид дандаа хэлдэг. Би итгэлдээ төөрөлдвөл яана? Эзэнд ийм удаан итгэж, байнга л Библи уншиж ирлээ. Дэлхий даяарх Христэд итгэгчид Библид үндэслэн итгэдэг. Библи бол бидний итгэлийн багана. Библиэс холдоод Эзэнд итгэсээр байж яаж болдог юм бэ?” гэж бодогдсон. Ингэж бодоод дуугаа хураалаа.

Юм хэлэхгүй байгааг минь хараад Чэнь эгч цааш нөхөрлөөгүй. Холбоогоо тасалсны дараа эгч надад, “Библиэс гар” гэх сайн мэдээний киноны “Бурхан Библийн дагуу ажилладаг уу?” гэх трейлер явуулаад үзээрэй гэж хүслээ. Би тэр холбоосыг нээгээд, Ван Юэ гэх гол дүрийн баатар пастортой нөхөрлөл хийж байгааг үзсэн. Үүнд шууд л татагдан орсон шүү. Ван Юэ хэлэхдээ, “Бурхан Библийн гадна авралын ажлаа хийхгүй, Библиэс давсан юу ч тэрс үзэл гэж та сая хэллээ. Тэгэхээр танаас асуух юм байна: Библи, Бурханы ажил хоёрын аль нь анхдагч юм бэ? Анх Бурхан бүх зүйлийг бүтээсэн. Тэгээд дэлхийг үерээр устгаж, Содом, Гоморраг шатаасан. Бурхан тийм юм хийж байхад Хуучин Гэрээ байсан уу? Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд Шинэ Гэрээ байсан уу?” гэлээ. Тэгээд цааш ярихдаа, “Хуучин, Шинэ Гэрээний аль алийг Бурханы хийж дууссан ажлын тухай хүмүүсийн тэмдэглэлд суурилан эмхэтгэсэн. Бурхан Библийн дагуу ажилладаггүй, Библиэр хязгаарлагддаггүй, яагаад гэвэл, Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөө, хүн төрөлхтний хэрэгцээний дагуу ажилладаг. Тэгэхээр бид Бурханы ажлыг Библиэр хязгаарлаж, Бурханы ажлыг хязгаарлахад Библи ашиглаж болохгүй, яагаад гэвэл, Бурхан Өөрийнхөө ажлыг хийх эрхтэй” гэлээ. Ван эгчийн нөхөрлөлийг сонсоод миний сэтгэл цэлмэсэн. “Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд Шинэ Гэрээ гэж байгаагүй, бас Бурхан бүх зүйлийг бүтээж, хууль гаргах үед Хуучин Гэрээ гэж байгаагүй. Үүнийг үгүйсгэх аргагүй! Яахаараа би урьд нь энэ тухай бодоогүй байдаг билээ?” гэж бодогдлоо.

Тэр видеон дээр цааш нь ингэж нөхөрлөсөн: “Хэрвээ бид Библиэс давсан юм бүхэн тэрс үзэл гэж хэлбэл түүхийн турш дахь Бурханы бүх үг, ажлыг яллаж байгаа хэрэг биш үү? Эзэн Есүс ажиллах үедээ Хуучин Гэрээний дагуу ажиллаагүй. Гэмшлийн замыг тунхаглаж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөсөн, Амралтын өдрийг мөрдөөгүй, бас хүмүүсийг дал дахин долоон удаа уучилсан гэх мэтийн аль нь ч Хуучин Гэрээнд байгаагүй. Фарисайчууд, ахлах тахилчид, хуулийн багш нар эдгээрийг Эзэний эсрэг ашиглан, Эзэний ажлыг тэрс үзэл гэж ялласан. Тэд Бурханд итгэдэг мөртөө Бурханыг эсэргүүцсэн” гэлээ.

Дараа нь эгч Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсгийг уншиж өгсөн. “Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг тэмдэглэсэн гэдгийг Библи уншсан хүн бүр мэднэ. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4). “Есүсийн цаг үед, Есүс Өөрт нь байсан Ариун Сүнсний ажлын дагуу иудейчүүд болон Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийсэн зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид хэлсэн байдаг зүйлд Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, дагалдагчдаа удирдах замыг ч Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй, мөн шинэ замаар замнаж, шинэ ажил хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библиэс лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэж чадаагүй. Иймээс Түүний ажил, Түүний сургаал болон Түүний үгийн эрх мэдэл, хүч чадалд Хуулийн эрин үеийн ямар ч хүн хүршгүй байлаа. Есүс ердөө л илүү шинэлэг ажлаа хийсэн ба олон хүн Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, бүр Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг ашиглаж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар, мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадварынх нь талаар юу ч хэлээгүйгээс болоогүй гэж үү? Түүний ажил шинэ замаар хөтлөхийн тулд хийгдсэн, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд, эсвэл Хуучин Гэрээнээс зориуд ангижрахын тулд байгаагүй. Тэр зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд, Өөрийг нь хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахын тулд ирсэн… Хүмүүст Түүний ажил үндэс суурьгүй мэт харагдсан, мөн Хуучин Гэрээний тэмдэглэлүүдтэй тохирохгүй зүйл их байсан. Энэ нь хүний алдаа бус уу? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Бурханы ажил эш үзүүлэгчдийн зөгнөлийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1).

Ван эгч цааш нь ярихдаа: “Библи бол ердөө л Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатны тэмдэглэл. Энэ нь Бурханы ажлын хоёр үе шатны гэрчлэл юм, тэгэхэд Бурхан бүх зүйл болон хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа хүн төрөлхтнийг замчилж, золин аварсан. Энэ нь хүн төрөлхтнийг аврах Бурханы бүхий л ажлыг төлөөлж чадахгүй. Бурханы ажил ямагт урагшилдаг. Бурхан эцсийн өдрүүдэд шинэ эрин үе эхлүүлж, шинэ ажил хийж, нүглээс бүрмөсөн ангижруулах илүү их үнэнийг хүнд өгдөг, ингэснээр бид цэвэрлэгдэж, бүрэн авруулж, Бурханы хаанчлалд орж чадна. Тэгэхээр Бурхан Библид тэмдэглэгдсэн хуучин ажилдаа үндэслэн хүнийг замчилдаггүй, ялангуяа аль эрт хийсэн ажлаа Бурхан давтахгүй. Бурхан бол бүтээлийн ч, Библийн ч Эзэн. Бурхан Библиэс давж, удирдлагын төлөвлөгөөнийхөө дагуу шинэ ажил хийх эрхтэй. Иймээс ‘Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Библиэс холдох нь тэрс үзэл’ гэдэг нь ердөө л Бурханыг хязгаарлаж, доромжилдог үндэслэлгүй үг. Ингэж хэлдэг хүн бүхэн Бурханы ажлыг мэддэггүй, Бурханыг эсэргүүцдэг” гэлээ. Эгч цааш ярихдаа, “Бурхан Библи биш, Өөрийнхөө төлөвлөгөөний дагуу ажилладаг. Эзэн Есүс гэмшлийн замыг тунхаглаж, чөтгөрүүдийг хөөж, өвчтэйг эдгээсэн, Амралтын өдрийг сахилгүй, хүмүүст үргэлж уучил гэж зааж сургасан нь бүгд Хуучин Гэрээнээс давсан биш үү? Эзэн Хуучин Гэрээний хуулийг ч зөрчсөн, гэхдээ энэ нь бас л Бурханы ажил байсан биш үү?” гэсэн. Би Эзэнд маш удаан хугацаанд итгэж, “Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Библиэс холдох нь тэрс үзэл” гэж пастор, ахлагчдын хэлдэг зүйлд үргэлж итгэж, үүнтэй зууралддаг байсан. Би Бурханы ажлыг яллаж байсан биш үү? Би хэчнээн мунхаг, будилуу явснаа одоо л олж харж байна!

Дараа нь би цаг зав гарах болгонд Юүтүбээс Төгс Хүчит Бурханы Чуулганы хийсэн сайн мэдээний кино, видеог үздэг болсон. Нэг өдөр, “Бурхан болон Библийн хоорондох харилцаа” гэх киноны трейлер дээр дарлаа. Тэр трейлер дэх Бурханы үг миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүс Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр. Ийм маягаар хүмүүс Библийг Бурхан мэт, мөн өөрсдийнх нь амийн эх булаг шиг шүтсэн ба үүнийг алдах нь амиа алдахтай адил байв. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд гэж үздэг ба Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч бий. Хүмүүс Ариун Сүнсний ажилгүй бол, Бурханыг мэдэрч чаддаггүй бол амьдарсаар байж чадах боловч Библийг алдах юм уу Библийн алдартай бүлэг болон үгийг алдмагцаа амиа алдсантай адил болдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1). “Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой).

Энэ хэсгийг үзсэнийхээ дараа, Библи сайн мэддэг байна гэдэг Бурханыг үнэхээр мэдэж, дуулгавартай дагаж байгаатай адилгүйг ухаарсан. Иудейн фарисайчууд судар тайлбарлахдаа сайн байсан ч Эзэн Есүсийг цовдлуулсан. Библийг ойлгоно гэдэг Бурханыг ойлгоно үг биш, зүгээр л Библийг баримталлаа гээд Эзэний замыг дагадаг гэсэн үг биш гэдэг нь эндээс харагддаг. Би олон жилийн турш Библи уншиж, энэ талаар бага зэрэг мэддэг болсон ч үнэндээ Эзэнийг огт мэддэггүй байснаа ухаарсан. Библи Эзэнийг төлөөлж чадна, Библид итгэнэ гэдэг Эзэнд итгэх итгэл, Библийг баримтлах нь Эзэний замыг баримталж байгаа хэрэг гэж эндүү ташаа итгэж байж. Эцсийн өдрүүдэд Бурхан гарч ирж, ажиллаж байгаа гэж Шиэ эгчийг гэрчлэхэд би судалж зүрхлээгүй. Бас дараа нь Төгс Хүчит Бурханы үгийг уншчихаад, үнэн, Бурханы дуу хоолой мөн байна гэж зүрх сэтгэлдээ мэдсээр байсан мөртөө зүгээр л Библид тэгж бичигдээгүй байсан учраас үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү санагдсан. Би Библийг шүтэж, Библитэй зууралдаж, Бурханы шинэ айлдвар, ажлыг зөвшөөрөхөөс татгалзсан. Эзэн Есүсийг эсэргүүцсэн фарисайчуудаас би юугаараа өөр байсан юм бэ? Ингэж бодоод айдас төрлөө. “Би үзлээ орхих ёстой. Төгс Хүчит Бурханы үгийг илүү их унших ёстой” гэж бодсон.

Дараачийн цуглаан дээр би эдгээр сайн мэдээний киног үзээд юу олж авч, ойлгосноо эгч нарт хэллээ. Тэд баярлаж, Бурханы үгийн нэг хэсгийг надад уншиж өгсөн юм. “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Дараа нь Шиэ эгч ингэж нөхөрлөлөө, “Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Нигүүлслийн эрин үеийг дуусгаж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлдэг. Тэгээд хүн төрөлхтнийг бүрмөсөн цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийдэг. Төгс Хүчит Бурхан олон сая үг хэлсэн. Үүний дийлэнхийг нь Хаанчлалын эрин үеийн Библи болох ‘Үг нь махбодоор илэрсэн’ гэх номоос олж болно. Ухаалаг охид Эзэнийг угтан авах явдал, өргөгдөх гэж юу болох, гамшгийн өмнө ялагчдыг бүтээх, Бурханы 6,000 жилийн удирдлагын ажлын нууц, Бурханы ажлын гурван үе шатны дотоод түүх, ажлын гурван үе шатны харилцаа, үр дүн, бие махбодтой болохын нууц, эцсийн өдрүүд дэх шүүлтийн нууц, Библийн тухай үнэн гэх мэт Библи дэх чухал нууцуудыг Бурхан тайлсан. Бас Төгс Хүчит Бурхан зөрчлийг хүлцдэггүй зөвт, сүр жавхлант зан чанараа илчилдэг. Тэгээд хүн төрөлхтнийг Сатан завхруулсан гэх үнэнийг илчилж, шүүж, хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэгийн уг шалтгааныг задлан шинжилж, Бурханы хүсэл, хүнд тавих шаардлага юу болохыг бидэнд хэлдэг. Үүнд Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу болох, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханаас эмээж, Бурханыг гэрчлэх гэж юу болох, яаж үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга байх, утга учиртай амьдралыг яаж амьдран харуулах гэх мэт багтдаг. Төгс Хүчит Бурханы үг арвин их, бидэнд хэрэгтэй бүхнийг агуулдаг. Эдгээр үнэн бол эцсийн өдрүүдэд Бурханы хүнд өгдөг мөнх амийн зам юм. Энэ нь биднийг цэвэрлэж, өөрчилж, нүглээс ангижруулж, бүрэн аварч, Бурханы хаанчлал руу хөтөлж чаддаг” гэлээ.

Эгчийн нөхөрлөл бүх зүйлийг тов тодорхой болгосон. Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлдэг, үнэхээр амийн усны мөнхийн эх булаг юм байна! Төгс Хүчит Бурханы үг Бурханы дуу хоолой мөн, Тэр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдлээ. Би тийм олон жил Бурханд итгэсэн ч үнэндээ Бурханыг огт мэддэггүй, оронд нь пастор, ахлагчдын хэлсэн үгэнд итгэдэг байсан. Тэгээд Бурханы айлдвар, ажлыг Библиэр хязгаарлаж, Бурханы хаанчлалын сайн мэдээг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Тэгсэн ч Бурхан намайг орхилгүй, эгч нарыг ашиглан надад удаа дараа сайн мэдээ номлуулсан. Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч, сэнтийгээс урсдаг амийн усны хангалтыг эдлэх маш их завшаан надад тохиосон. Энэ нь намайг гэх Бурханы нигүүлсэл юм. Би Төгс Хүчит Бурханд маш их талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Гурвалын оньсого тайлагдлаа

Жинмо, Малайз 1997 онд надад Эзэн Есүсийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөх завшаан тохиосон бөгөөд намайг баптисм хүртэх үед пастор Эцэг, Хүү,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих