Ерөөл эрэлхийлэх нь Бурханы хүсэлд нийцэх үү?

2022-12-04

Клод, Нэгдсэн Вант Улс

2018 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах хувь надад тохиолоо. Эзэний эргэн ирэлтийг угтан авах завшаан тохиосонд миний сэтгэл маш их хөдөлсөн. Удалгүй би сайн мэдээ яаж түгээхийг сурч эхэлсэн ч ихэнхдээ өдрийн цагаар ажиллаж, орой ядраад харьдаг байсан учир үүрэгтээ төвлөрөхөд үнэхээр хэцүү байсан. Ажлаа хойш тавиад, сайн мэдээг бүтэн цагаар түгээхийг хүссэн ч миний бодит нөхцөл байдал үүнийг зөвшөөрөхгүй байлаа. Би таван хүүхэд өсгөж байсан ба хэрэв тэднийг сургуульд явуулахгүй бол төр намайг асран халамжлах чадваргүй гэж үзээд хүүхдүүдийг надаас авах байсан. Миний амьдрал маш их стресстэй байсан ч миний бэрхшээл хэчнээн их байх нь хамаагүй, бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ заавал биелүүлэх ёстойгоо мэдэж байсан.

2019 онд би чуулганы удирдагч болж, өдөр бүр улам завгүй байх боллоо. Ажлын өдрөө долоо хоногийн зургаан өдрөөс дөрвөн өдөр болгож багасгахаар шийдээд, Бурхан намайг золиос гаргасны минь төлөө магадгүй ерөөх байх гэж бодсон. Ажлын цаг багассанаас болоод бизнес сайн явагдахгүй байсан ч бүх зүйл хэвийн үргэлжилж, бидэнд эрүүл мэндийн асуудал юм уу өөр ямар нэг асуудал байгаагүй тул миний амьдралд энэ нь тийм ч их нөлөөлсөнгүй. Бурханы төлөө өөрийгөө урам зоригтойгоор зарлагадсаныхаа төлөө хүртвэл зохих зүйлээ авч байгаа учраас амьдралын минь бүх зүйл ийм тайван байна гэж надад санагдсан. Үүргээ биелүүлэх цаг ихтэй байгаадаа маш их баярлаж байсан ч 2021 онд цар тахал гарсны дараа энэ бүхэн өөрчлөгдсөн юм.

Цар тахлын улмаас миний ажиллуулж байсан үсний салоны орлого эрс буурч, үйл ажиллагааны орлого түрээсээ төлөхөд хүрэлцэхгүй байсан учир илүү хямд дэлгүүрийн доод давхар луу нүүхээс өөр сонголтгүй болсон ч тэнд засвар хийх шаардлагатай байлаа. Үүнд туслах барилгын хүн олсон ч хэдэн долоо хоногийн дараа тэр хүн миний төсөлд маш их цаг хугацаа орно, өөрт нь хийх зүйл их байгаа, ажилтан хүрэлцэхгүй гээд надтай ажиллахаа больсон. Хөршүүд болон үйлчлүүлэгчид маань юу болоод байгааг олж мэдээд, хэрэв шинэ дэлгүүрийн ажил дуусахгүй бол намайг хоёр газрын түрээс зэрэг төлөх болж, маш үнэтэй тусна, итгэгч хүнд яагаад ийм зүйл тохиолдов оо гэцгээсэн. Эхэндээ би тэдэнд бүх зүйл Бурханы дүрэм, зохицуулалтаас шалтгаалах тул би гомдоллож болохгүй гэж бүрэн итгэлтэйгээр хэлсэн юм. Дараа нь өөр барилгын группэд ажилладаг залуу олсон ч эрүүл мэндийн шалтгаанаас болоод тэр миний төслийг бас л орхилоо. Цаг хугацаа урсан өнгөрч, дэлгүүр засагдаагүй хэвээр, гурван сарын турш би хоёр дэлгүүрийн доод давхрын түрээсийг зэрэг төлж байсан юм. Үүний дараахан шинэ дэлгүүрийн хоолойноос ус гоожиж, хаанаас урсаж байгааг олохын тулд таазыг нураах шаардлагатай болов. Дэлгүүрийн доод давхрын энэ өөрчлөлтөд би аль хэдийн 3,000 фунт төлж, үнэхээр дургүйцэж, бас эргэлзлээ. Яагаад надад иймэрхүү зүйл тохиолдож, их мөнгө зарцуулах болов? Барилгын сайн ажилтан олоход Бурхан надад тусална гэж бодсон боловч хачирхалтай нь тэр залуу халаагуурыг суурилуулж дуусгалгүй ажлаа орхин, хоолойноос ус алдаж, түүний хийсэн халаалт сэргээн засварлах ажлын талыг сүйтгэсэн. Энэ хугацаанд би бас коронавирусаар өвчилсөн. Тэгээд би гомдоллож эхэллээ: Бурхан яагаад надад ийм зүйл тохиолдохыг зөвшөөрч байгаа юм бэ? Би чуулганд үүрэг гүйцэтгэж, үүнийхээ төлөө ажил хийх, мөнгө олох цагаа багасгаж байхад яагаад ийм олон хэцүү зүйлстэй тулгарч байгаа юм бэ? Миний зүрх сэтгэл гомдлоор дүүрэв.

Үүний дараа үүрэгтээ тийм ч ухамсартай хандаагүй. Үүргээ биелүүлсэн хэвээр байсан боловч зүрх сэтгэлээ зориулахгүй, дэлгүүрийнхээ асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэж л бодож байлаа. Миний хувьд энэ үнэхээр төвөгтэй байсан тул цуглааны үеэр анхаарал төвлөрөхгүй байлаа. Цуглааны дараа би үргэлж дүгнэлт хийдэг байсан ч тэгэх хүсэлгүй болж, бусадтай нөхөрлөх, тэдний асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд унтах цагаасаа золиосолж чаддаг байсан бол одоо тэднийг асуудлаа ярихаар холбогдоход нь утсаа авахыг ч хүсэхгүй болов. Өмнө нь би ах, эгч нар сайн байдалтай байгаа эсэх, үүргээ гүйцэтгэхэд нь хүндрэл гардаг эсэхийг олж мэдээд тулгарсан бэрхшээлд нь үндэслэн Бурханы үгийг нөхөрлөдөг байсан ч тийм ажлын алийг нь ч хийхийг хүсэхээ больж, үүргээ гүйцэтгэхдээ улам хайнга болж байв. Нэг өдөр дээд түвшний удирдагч надад үүрэг хариуцлагаа үүрч, чуулганы бүх шинэ гишүүнд зориулсан цуглаан зохион байгуулж, нэгийг нь ч үлдээлгүй зохих ёсоор услах хэрэгтэй гэж хэллээ. Би түүний энэ зохицуулалтыг маш их эсэргүүцсэн. Хэлснээр нь хийвэл надад ар гэрийн ажилдаа зориулах цаг зав гарахгүй шүү дээ. Би чөлөөт цагаа гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт өнгөрүүлж, махан биеэ өөгшүүлэхийг хүсэж байлаа. Миний байдал улам дордож, сүнслэг үйл ажиллагаа хийх, Бурханы үгийг уншихыг ч хүсэхгүй болов. Өмнө нь Бурханы үгийг уншихаар эртлэн босож, өдрийн турш уншлагыг нь сонсдог байсан бол одоо өглөө босоод Бурханы үгийг уншихыг хүсэхгүй боллоо. Учир нь би хичээл зүтгэл гаргасныхаа хариуд ерөөгдөөгүй, маш олон саад бэрхшээлийг туулсан. Би цуглааны үеэр юу нөхөрлөхөө мэдэхгүй байлаа. Бүх зүйл хэвийн мэт дүр эсгэж, ингэснээр ядаж чуулган дахь байр сууриа хадгалж чадахаар байв. Би үүргээ гүйцэтгэхдээ заль гаргаж эхэллээ. Хэн нэгэн надаас ажил ямархуу байгааг асуухад би хийгээгүй зүйлсээ хийж дуусгасан гэж хэлээд, ах, эгч нараа хуурч байсан. Миний энэ хандлага тэр чигтээ, Бурхан намайг ерөөгөөгүй, харин эдгээр бэрхшээлтэй нүүр тулахыг зөвшөөрснөөс болж байлаа. Би Бурханд шүтэн мөргөх нь бүү хэл, Бурханыг хүндлэхгүй байв.

Миний байдал маш муу байсан тул би удирдагчид нөхцөл байдлынхаа талаар хэллээ. Удирдагч надад Бурханы үгийн энэ хэсгийг уншуулсан юм: “Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг ойлгож чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд чи Бурханы ажилд итгэлтэй байж, яг л Иов шиг Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой. Хэдийгээр Иов сул дорой байж, төрсөн өдрөө хараасан боловч Ехова хүний амьдрал дахь бүх зүйлийг хайрласан, мөн Ехова бол тэднийг бүгдийг нь авч явах Нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ итгэлээ хадгалсан. Туршлагынхаа явцад чи Бурханы үгээр дамжуулан ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй, хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл бол товчхондоо тэдний итгэл, Өөрийг нь гэх хайр юм. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж, мэдэрч чаддаггүй; ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Бурханы үгийг уншаад би туулж байсан зүйлийнхээ талаарх Бурханы санаа зорилгыг огт ойлгоогүй байснаа харсан. Би арга мухардаж, орхигдсон мэт санагдаж, бүр Бурханы дээд эрхийн талаар ч эргэлзсэн. Гэхдээ өөрийгөө Бурханы үнэнч дагалдагч гэж ахин дахин зарласаар байлаа. Бизнес сайн явагдаж, бие минь эрүүл байх үед Бурхан намайг асар их ерөөсөн, би Бурханд өөрийгөө илүү их зориулж чадна гэж бодсон. Хүнд байдалд орж, амьдралдаа бэрхшээлтэй тулгарахад би Бурханыг буруутгаж эхэлсэн. Үүнийг итгэлтэй байх гэх үү? Иов гэр бүлийн эд хөрөнгө, үр хүүхдүүдээ бүгдийг нь алдаад Бурханыг буруутгаагүйгээр үл барам Бурханы нэрийг магтсан. Эхнэр нь түүний итгэлийг гуйвуулахыг оролдоход эхнэрээ тэнэг эмэгтэй гэж зэмлээд, “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10) гэсэн. Иовын Бурханд итгэх итгэлд наймаа юм уу шаардлага байгаагүй. Иов ерөөл эдэлж, эсвэл гамшигт нэрвэгдэж байсан ч Бурханд захирагдаж, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг байсан. Би зүгээр л түүнтэй яавч эн зэрэгцэхгүй гэдгээ мэдэрсэн. Амьдралд минь хүндрэл бэрхшээл ар араасаа тохиолдохыг хараад би бага зэрэг дургүйцсэн. Таньдаг хүмүүс маань итгэгч хүний хувьд надад яагаад ийм зүйлс тохиолдож байгааг асуухад бүх зүйл сайхан байгаа гэж би хэлж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам зүрх сэтгэлдээ гуйвж, Бурханы захиралтад эргэлзэж эхэлсэн. Сатан бусад хүний хэлсэн зүйлсээр дамжуулан над руу дайрч, надаар Бурханыг үгүйсгүүлж, буруутгуулахыг оролдсон гэдгийг би Иовын туршлагаас ухаарсан юм. Энэ тал дээр би ямар ч гэрчлэлгүй байсан ба Сатаны доог тохуу болсон байлаа. Ийм үйлдэл хийсэндээ би маш их ичиж, харамссан.

Дараа нь Бурханы үгээс дахиад хэдэн хэсгийг уншлаа. “Хүмүүсийн амийн туршлагаас харвал, би Бурханы төлөө гэр бүл, ажил мэргэжлээ хаясан, гэтэл Тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг базаж дүгнээд батлах ёстой—би саяхан ямар нэг ерөөл хүртсэн бил үү? Би энэ хугацаанд маш ихийг өгсөн, би гүйж гүйж, бас их зовлоо—хариуд нь Бурхан надад амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг санасан уу? Миний төгсгөл ямар байх бол? Би Бурханы ерөөлийг хүртэж чадах болов уу?… гэж тэд дотроо үргэлж боддог. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга ийм тооцоо хийж, өөрсдийн санаархал, жолоогүй хүсэл, өгөө аваатай бодол агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө төгсгөлийн төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханыг Бурхан гэж үзэж ханддаггүй. Хүн үргэлж Бурхантай тохиролцох гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүрдээ Түүнийг шахаж, гар бариад бугуй барих гэж оролддог. Бурхантай тохиролцох гэж оролдохын зэрэгцээ хүн бас Түүнтэй маргадаг бөгөөд өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага юм шиг, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзчихсэн байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүний ‘Бурханд итгэх итгэлийн’ талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх ухагдахууны талаарх хамгийн гүнзгий ойлголт нь юм. Хүний уг чанарын мөн чанараас түүний бодит эрэл хайгуул хүртэл Бурханаас эмээхтэй холбоотой юу ч байдаггүй. Бурханд итгэх хүний зорилго нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэл нь Бурханаас эмээж, Бурханыг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хэзээ ч авч үзээгүй, мөн ойлгоогүй. Тийм байдалд хүний мөн чанар илэрхий байдаг. Энэ мөн чанар нь юу вэ? Энэ бол хүний зүрх сэтгэл хорлонтой, урвах, заль мэх өвөрлөдөг, шударга ёс, зөвт байдал, эерэг зүйлд дургүй бөгөөд жигшмээр бөгөөд шуналтай чанар юм. Хүний зүрх сэтгэл Бурханд үүнээс илүү хаалттай байж яахин чадна; тэр үүнийг Бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хэзээ ч хараагүй, мөн хүн Түүнийг хэзээ ч шүтэн мөргөөгүй. Бурхан хэчнээн их төлөөс төлсөн ч, хэчнээн их ажил хийсэн ч, эсвэл Тэр хүнийг хэчнээн их зүйлээр хангасан ч хамаагүй хүн нүдэн балай байж, огт хайхрамжгүй хэвээр үлддэг. Хүн зүрх сэтгэлээ хэзээ ч Бурханд өгөөгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө мэдэж, шийдвэрээ өөрөө гаргахыг л хүсдэг—үүний цаад утга нь бол хүн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг хүсдэггүй, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байхыг хүсдэггүй, мөн Бурханыг Бурхан хэмээн шүтэн мөргөхийг хүсдэггүй гэсэн үг. Хүний өнөөдрийн байгаа байдал ийм юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). “Тэднийг яаж ч шалгасан бай, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил махан биед нь ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзэл бодлоо өөрчилж, бүр Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг л хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба огт өрөвдүүлэх үнэ цэнгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал, эсвэл эцэстээ няцаагдвал даруй бослого гаргадаг. Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, ‘сайхан сэтгэлтэй’ хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт заналт дайсан мэт харьцдаг. Нүд цавчилгүй хөнөөж мэдэх энэ чөтгөрүүдийг хэрвээ хөөхгүй бол тэд далд аюул болохгүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт). Зүрх сэтгэлийн минь гүнд нуугдаж байсан зүйлийг Бурханы үг надад харуулсан. Би Бурханд захирагдаж, шүтэн мөргөхийн тулд биш, харин нигүүлсэл, ерөөлд нь умбахын тулд Бурханд итгэж байсан. Үүргээ биелүүлэхийн тулд ажиллаж, мөнгө олох цагаа багасгасан нь зүгээр л илүү их ерөөгдөхийн төлөө байлаа. Миний золиосолсон бүхэн жинхэнэ итгэл, хайраас огт үүдэлтэй биш, зөвхөн Бурхантай наймаацах оролдлого байсан. Амьдралд минь асуудлууд гарч эхлэхэд би үүргээ баттай биелүүлж байсан нь тэдгээр бэрхшээл дуусаж, дараа нь Бурхан намайг илүү ерөөнө гэж бодсоных. Гэвч бүх зүйл хэцүү хэвээр үргэлжилж, шинэ дэлгүүрийн доод давхарт асуудал гарч, маш их мөнгөө алдаад, би цаашид үүрэг биелүүлэх урам зориггүй болж, Бурханыг буруутгаж эхэлсэн. Бурханы ерөөлгүйгээр би өмнөх шигээ Бурханы төлөө шаргуу ажилласаар байхыг хүсээгүй, зүгээр л өөрийнхөө тав тухыг бодохыг хүссэн. Надад тулгарсан бэрхшээл бодол санаанд минь байнга нөлөөлж, эдгээр тэмцлийн дунд би Бурханы хүслийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж, тууштай зогсож чадаагүй. Үүний оронд би санхүүгийн бэрхшээлээ бие даан шийдвэрлэх арга зам хайж олохыг хичээж, түүгээр ч үл барам, үүргээ аргацааж, хариуцлагагүй хандсан. Бурхан миний зүрх сэтгэлд байгаагүй. Үүрэгтээ хандах хандлага, Бурханд хандах хандлагаасаа би Бурханы үнэнч дагагч байгаагүйгээ олж харсан юм. Би үргэлж Бурханд хайртай гэдэг байсан ч амьдралдаа бэрхшээлтэй тулгараад Бурханыг буруутгаж, Бурхантай маргаж, тооцоо бодох гэж оролдсон, яг л Бурханы хэлснээр: “Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, ‘сайхан сэтгэлтэй’ хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт заналт дайсан мэт харьцдаг.” Миний зан байдал Бурханы үгэнд илчилсэнтэй яг адил байсан. Бурхан намайг ерөөвөл л үүргээ сайн биелүүлж, нэг төрлийн өр нэхэгч мэт аашилж, Бурханаас хүссэн зүйлээ шаарддаг байлаа. Гэвч үнэндээ Бурхан надад амь өгсөн, юм бүхнийг өгсөн. Бурхан надад хангалттай ихийг өгсөн. Ийм байхад яагаад би Бурханыг зэмлэж, Бурханд учирлаж, маргахыг хүссэн юм бэ? Бас би үүргээ сайн биелүүлэлгүй Бурхантай тэмцэлдсэн. Энэ тухай эргэцүүлэх тусам улам ичгэвтэр санагдаж байлаа. Хэрэв би Бурханд гэмшээгүй бол Бурхан над шиг хүнийг жигшиж, таягдан хаях байсан биш үү? Би зүрх сэтгэлдээ Бурханд хандан “Бурхан минь, би үнэхээр мөс чанаргүй юм, Таны нигүүлслийг аль хэдийн маш их эдэлсэн ч Танаас ар араас нь юм шаардсаар байна. Хүсэл минь биелэхгүй бол би сөрөг болж, гомдоллодог. Бурхан минь, би үнэн нүүр царайгаа хараад өөрийгөө жигшиж байна. Надад байгаа эдгээр эндүү ташаа эрэл хайгуулыг өөрчлөхөд минь туслаач” гэж залбирав.

Үүний дараа Бурханы үгийн энэ хэсгийг уншлаа: “Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). “Завхарсан бүх хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх—энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүс өөрсдийнхөө төлөө Бурханд итгэдэг; Бурханы төлөө аливааг хаяж, өөрсдийгөө зарлагадах үедээ ерөөгдөхийн төлөө хийдэг, Бурханд үнэнч байх үедээ шагнуулахын төлөө байдаг. Товчхондоо, энэ бүхнийг ерөөгдөж, шагнуулж, тэнгэрийн хаанчлалд орох зорилгоор хийдэг. Нийгэмд, хүмүүс өөрсдийнхөө ашиг тусын төлөө ажилладаг, Бурханы гэрт харин ерөөгдөхийн төлөө үүргээ гүйцэтгэдэг. Ерөөл хүртэхийн төлөө л хүмүүс бүх зүйлийг хаяж, ихээхэн зовлонг тэсвэрлэж чаддаг: Энэ нь хүний сатанлаг уг чанарын хамгийн сайн нотолгоо юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгийг уншаад би хэчнээн аминч, жигшүүртэй байснаа харсан. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэсэн санаанд хянуулаад би юу ч хийсэн ашиг тус хүртэх ёстой гэж бодож, ашиггүй зүйл хийхийг хүсдэггүй байсан. Ийм гүн ухаан, ийм сэтгэлгээ миний зүрх сэтгэлд гүнзгий шингэж, үргэлж өөрийнхөө төлөө амьдрахад хүргэсэн. Миний итгэл, Бурханы төлөөх золиослол хүртэл ерөөгдөх гэсэн нэг л зорилгын төлөө байжээ. Би Бурханыг хуурсан. Туйлын аминч, зальтай хүн байсан. Би Бурханы нигүүлсэл, ерөөлийг хэрхэн олж авахыг, мөн хувийн ашиг сонирхлыг байнга эрэлхийлдэг байв. Бурхан намайг миний төсөөлсөн шиг ерөөхгүй байгааг хараад би өрөвдөлтэй болж, гомдлоор дүүрсэн. Тийм нөхцөл байдалд Бурханы хүсэл юу байсан бэ? Би үүнийг эрж хайж, тунгаан бодоогүй, тоогоогүй, зүгээр л махан биеийн ашиг сонирхлоо анхаарсан. Би үнэнийг олж авах боломжоо алдаж байсан бус уу? Бурхан биднийг аврахын тулд эцсийн өдрүүдэд махбод болсон. Бурхан маш их үг хэлж, бидний төлөө цус, хөлс, нулимсаа урсгасан, ингэснээр эдгээр үг, эдгээр үнэнээр дамжуулан бид нүгэл, ёрын муугаас зайлсхийж, Сатаны завхрал, хор хөнөөлөөс зайлсхийж чадна. Гэвч би үнэнийг эрэлхийлээгүй, энэ тухай бараг бодоогүй. зүгээр л махан биеийн тав тухад шунаж, махан биеийн төлөө бодож, тооцоолж байсан. Хэрэв би энэ хэвээрээ байсан бол Бурхан над шиг хүнийг яах байсан бол? Намайг таягдан хаяж, устгах байсан. Тэгээд би зүрх сэтгэлдээ залбирч, “Бурхан минь, намайг авраач. Өөрийгөө таньж, хэрэгжүүлэлтийн замыг олох боломж олгооч” гэсэн. Би өдөр бүр ингэж залбирдаг байв.

Сүүлд нь би Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Бурханд итгэх гэдэг нь зовох, эсвэл Түүний төлөө төрөл бүрийн юм хийх явдал гэж чи бодож болох юм; Бурханд итгэхийн зорилго нь махан бие чинь амар тайван байх, чиний амьдралын бүх зүйл төвөггүй байх, эсвэл бүх зүйлд амгалан, тав тухтай байхын тулд байдаг гэж ч бодож болно. Гэхдээ эдгээрийн аль нь ч хүмүүсийн Бурханд итгэх итгэлтэйгээ холбох ёстой зорилго биш юм. Хэрэв чи эдгээр зорилгын төлөө итгэдэг бол харах өнцөг чинь буруу бөгөөд чамайг төгс болгох угаас боломжгүй. Бурханы үйлдэл, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай байдал, ойлгошгүй байдал нь бүгд хүмүүсийн ойлгох учиртай зүйлс юм. Чи ийм ойлголтоор дамжуулан өөрийн зүрх сэтгэл дэх бүх хувийн хэрэгцээ, найдвар, үзлийг арилгаж болох юм. Эдгээрийг арилгаснаар л Бурханы шаардлагад нийцэж чадна, ингэснээр л чи амьтай болж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна. Бурханд итгэх нь Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулах зорилготой байдаг, ингэснээр Түүний үйлдэл, алдар энэхүү ямар ч үнэ цэнгүй бүлэг хүнээр дамжин илэрч болох юм. Энэ бол Бурханд итгэх зөв харах өнцөг бөгөөд мөн чиний эрж хайх ёстой зорилт юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). “Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол хүний, Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Би Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэг хэмээн олон удаа зарласан ч энэ нь тэр чигтээ миний өөрийн төсөөлөл байсныг тэгэхэд ойлгосон. Миний итгэл 2 Тимот 4:7–8-д Паулын хэлсэнтэй яг адил байсан: “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ.” Паул Эзэнд үйлчилснийхээ дараа зөвт байдлын титмийг хүлээж байсан ба ерөөгдөх гэдэг нь бас миний итгэлийн зорилго байсан. Бурханы үг надад итгэлийн утга учир, миний итгэлд байх ёстой зүй зохистой эрэл хайгуулыг хэлж өгсөн. Би урьдын буруу замаа өөрчлөхөд бэлэн байсан, учир нь энэ намайг улам доройтуулж, Бурханы дайсан болоход л хүргэх байв. Би яг эцэг эхдээ тийм ч ачлалтай биш хэр нь тэднээс ямар нэг зүйл хүсдэг хүүхэд шиг л байжээ. Тийм хүүхэд эцэг эхдээ хэзээ ч таалагдаж чадахгүй, тэднийг зөвхөн шаналгах болно. Миний итгэлийн урам зориг, үзэл бодол миний хувьд ичгүүртэй байсан. Би Бурханаас ямар нөхөн төлбөр авна гэж найдаж байгаа вэ? Би Бурханы нигүүлсэл, ерөөлийг аль хэдийн маш их эдэлж, Бурханы үгэн дэх үнэн, Бурханы халамж, хамгаалалтаас маш их хангалт хүртсэн, миний амьсгалсан агаар, мэдэрсэн нарны илч, өдөр тутмын талхыг дурдахын ч хэрэггүй. Энэ бүгдийг Бурхан өгч, миний амийг ч Бурхан надад өгсөн. Бүтээгчийн хайрыг би яаж буцаан төлөх ёстой вэ? Өөрийн бүх эд эсийг өгсөн ч би Бурханд хэзээ ч буцаан төлж барахгүй. Тэгсэн ч би Бурханыг буруутгаж, Бурхантай маргаж, тооцоо хийх гэж оролдсон. Би үнэхээр хүн чанаргүй, өөрийгөө өчүүхэн ч мэддэггүй байж. Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэсэн минь миний хариуцлага буюу хийх ёстой наад захын зүйл байв. Энэ нь бас Бурханы надад өгсөн үнэнийг эрэлхийлж, аврал хүртэх боломж байлаа. Хэрэв би үүргээ биелүүлээгүй бол үнэнийг олж авч чадахгүй, эсвэл завхарсан зан чанараа өөрчилж чадахгүй. Бурханд талархъя! Үүрэг гүйцэтгэх нь ердөө бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл, хүний хариуцлага гэдгийг би одоо ухаарч байна. Үүргээ биелүүлэх нь Бурхантай хийх миний наймаа байх ёсгүй. Бас ямар ч бэрхшээлтэй тулгарсан, өвчин туссан ч, бизнес минь сайнгүй байлаа ч үүнийг хүлээж авах хэрэгтэй, гомдоллох ёсгүй гэдгийг би ойлгож байна. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хувьд надад байх ёстой эрүүл ухаан, хандлага юм. Надад ийм ойлголттой болох боломжийг олгосон Бурханд би талархаж байна. Одоо би их мөнгө олохгүй, амьжиргааны түвшин минь бага зэрэг доогуур байгаа ч өмнөхөөсөө илүү хэмнэлттэй болж, их мөнгө зарцуулахгүй, амь зууж чадаж байгаа. Эрүүл мэндийн асуудал, амьдралын асуудлууд үүрэгтээ хандах хандлагад минь нөлөөлөхийг би зөвшөөрөхгүй. Би ах, эгч нартаа тусламж санал болгож, үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийсээр байсан. Ийм нөхцөл байдлыг туулсан нь хэчнээн аминч, олиггүй байсныг минь харуулж, итгэл, эрэл хайгуулд минь байсан эндүү ташаа үзэл бодлыг надад ойлгуулсан. Бурханы үгийн удирдамжийн ачаар ийм үр дүнд хүрсэн юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих