Үүргээ биелүүлэхдээ дуулгавартай байж сурах нь

2022-01-21

Шинэ, Филиппин

2012 онд, би Тайваньд ажиллаж байхдаа Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Дараа нь, үүнийг хүлээн зөвшөөрсөн анхны филиппинчүүдийн нэг гэдгээ олж мэдсэн. Тэгээд догдолж, ерөөгдсөн гэдгээ мэдэрлээ. 2014 онд Филиппинд эргэж ирснийхээ дараа би улсдаа Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг номлож эхэлсэн юм. Удалгүй, олон филиппин хүн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн. Би ч маш их баярлаж, сайн мэдээ номлох үүргээ биелүүлж чадсан гэдгээрээ бахархсан. Сайн мэдээ номлох, Бурханыг гэрчлэх нь бүх хүн хийж чадахааргүй онцгой үүрэг, яагаад гэвэл хүмүүс энэ үүргийг биелүүлэхийн тулд зарим нэг үнэнийг ойлгох хэрэгтэй гэж би боддог байлаа. Ихэвчлэн, ах эгч нар маань надтай уулзах үедээ Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн Филиппин дэх анхдагчдын нэг гэдэгт минь атаархдаг байсан. Намайг тэд маш азтай гэж үзэн, сайн мэдээ номлож, Бурханыг гэрчилж чаддаг гээд биширдэг байлаа. Атаархаж, хүндэлдгийг нь хараад би үргэлж давуу байдал мэдэрч, сайн мэдээ номлох шиг чухал үүрэг авах гавьяатай мэт санагддаг байсан юм.

Нэг өдөр, чуулганы өдөр тутмын ажил болон жолоо барихыг хариуцдаг ах жолооны үнэмлэхээ сунгуулах ёстой болоод, одоохондоо жолоо барьж болохгүй болсон гэж дуулдлаа. Манай удирдагч намайг жолоо барьж чаддаг гэж мэддэг байсан, тэгээд надаас түр зуур тэр ахын үүргийг хариуцан авч, чуулганд зориулан жолоо барьж, худалдан авалт хийж, чуулганы өдөр тутмын ажлыг хариуцаж болох уу гэж асуусан. Тэр мөчид би санаа зовж, шаналсан юм. “Яагаад та гэнэт надаар жолоо бариулах гээ вэ? Намайг жолооч болчихвол ах эгч нар маань юу гэж бодох юм бэ?” гэж бодогдсон. Миний оюун санаанд, сайн мэдээ номлох, Бурханыг гэрчлэх нь Бурханы илрэлтийг мөрөөсдөг олон хүнийг Бурханы өмнө авчирч болох чухал үүрэг, харин жолоо барих нь зүгээр л өдөр тутмын ажил, ердийн үүрэг, Бурханыг огт гэрчилж, бусдад намайг хүндлүүлж чадахгүй, үндсэндээ ойр зуурын ажил байсан юм. Энгийн ойр зуурын ажлыг хэн ч хийж чаддаг, харин сайн мэдээ номлож, Бурханыг гэрчлэхийг зүгээр л хэн ч хамаагүй чаддаг юм биш. Би тийм албан тушаалд орсондоо маш сэтгэл дундуур байсан. Жолоо барих үүрэг надад тохиромжгүй мэт санагдсан. Яахаараа надад ийм зүйл тохиолдож байгааг ойлгож чадахгүй, бас удирдагч маань намайг энэ үүрэгт үлдээнэ гэж санаа зовж байлаа. Тэгээд маш олон сөрөг бодол төрж, энэ үүргийг дуулгавартайгаар биелүүлж чадаагүй, бас үүргээ өөрчлөгдсөн гэдгийг ах эгч нартаа мэдэгдэхийг ч хүсээгүй юм. Маргааш нь хэдэн ах эгч надтай мэндэлснээ, “Одоо таныг жолооны үүрэг гүйцэтгэж байгаа гэж дууллаа?” гэсэн. Тэдний ингэж хэлэхийг сонсоод би маш их ичиж, сэтгэлээр унасан. Энэ үүргийг би огтхон ч хүсээгүй. Би сайн мэдээ номлож байх ёстой, тэгснээр сайн нэр хүндтэй болж чадна гэж бодсон. Би ах эгч нартаа дорд үзэгдэхийг хүсэхгүй байлаа. Тэгээд гомдож, дуулгаваргүй болж, сөрөг бодлоор дүүрсэн ч гаднаа дургүйцээгүй дүр эсгэсэн. Сул талаа харуулж, дорд үзэгдэхийг хүсээгүй учир “Эдгээр нь Бурханы зохицуулалт, эдгээрийн төлөө би Бурханд талархаж байна” гэж тэдэнд хариулсан юм. Тэгж хэлэх үедээ би “Бурхан бүх зүйл дээр дээд эрхтэй” гэх үгийг мэддэг атлаа Бурханыг үнэхээр нэг орчин бүрдүүлэх үед дээд эрхийг нь үнэндээ хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ ухаарлаа. Миний үг зүрх сэтгэлээс минь зөрүүтэй байсан. Гаднаа би дуулгавартай байсан ч Бурханы бүтээсэн орчныг хүлээн зөвшөөрөх, дуулгавартай дагахыг үнэндээ хүсээгүй юм. “Би яагаад гэнэт энэ бүгдийг туулж байгаа юм бэ? Удирдагч надаар жолоо бариулах зохицуулалт хийхдээ алдаа гаргав уу? Энэ үүрэг надад огт зохихгүй. Би сайн мэдээ номлож байх учиртай шүү дээ, жолооч хийж яаж болох юм бэ?” гэж өөрийн эрхгүй бодогдсон. Тэгээд үнэхээр сөрөг болсон. Удирдагч намайг сайн мэдээ номлоход тохиромжгүй гэж үзсэн учраас жолооч болгосон байж таарна гэж бодсон. Жолоо барихад хоёр гар минь л шаардлагатай болохоос амийн оролт, үнэний зарчмын эрэл хайгуул шаардлагагүй, энэ нь зүгээр л хар бор ажил гэж санагдсан учраас би хэлснийх нь дагуу ердөө л чуулганд зориулаад жолоо барьж, худалдан авалт хийдэг боллоо. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би ямар ч амийн оролт хийлгүй, үүнээс залхаж, жолоо барих үүрэг минь улам бүр тэсвэрлэшгүй санагдсан.

Нэг өдөр, урьд нь надтай хамт сайн мэдээ номлодог байсан ах над руу залгаад, “Ах аа, ойрд та ямаршуу байна даа? Шинэ үүрэгтээ дасаж байна уу? Бид хэдэн газраар явмаар байгаа юм. Хэзээ танд биднийг хүргэж өгөх зав гарах вэ?” гэж асуулаа. Үүнийг сонсоод би гутарч, ичсэн. “Ахдаа би ямар ч байр суурьгүй, зүгээр л жолооч юм байлгүй дээ. Ах намайг гарцаагүй дорд үзэж байна” гэж бодсон. Тэгээд маш их шаналж, сөрөг болж, үүрэгтээ ямар ч урам зориггүй байлаа. Бурханы үг унших, цуглаанд явахыг хүсэлгүй, ах эгч нар маань намайг юу гэж бодож байгаа бол гэж үргэлж гайхдаг байсан. Тэр хугацаанд үүргээ биелүүлж, ямар ч дуулгаваргүй байдал харуулаагүй ч гэсэн сэтгэл үймрээд, энэ үүргийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Юу ч боллоо гэсэн бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх учиртайгаа онолын хувьд мэдэж байсан ч сөрөг, идэвхгүй байдлаасаа гарч чадаагүй юм. Яваандаа Ариун Сүнсний ажил мэдрэгдэхээ больж, үүрэг минь ирсэн, явснаа бүртгүүлж, өдөр өнгөрөхийг хүлээдэг ертөнцийн ажил шиг санагддаг болсон. Миний зүрх сэтгэл харанхуйлж, шаналлаар дүүрч, цуглаан дээр Ариун Сүнсний гэгээрэлгүй болж, үргэлж сэтгэл хоосордог байлаа. Би Бурханд залбираад, “Бурхан минь, миний байдал буруу байгааг мэдэж байна, гэхдээ жолоо барьж, хүргэлт хийх үед ах эгч нар маань намайг юу гэж бодож байгаа тухайд анхаарсаар л байх юм. Дуулгавартай дагаж, энэ үүргийг хүлээн зөвшөөрөхөд намайг чиглүүлээч дээ” гэсэн.

Дараа нь, Бурханы ийм үг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Жинхэнэ дуулгавартай байдал гэж юу вэ? Бурхан ямар нэг юм хийж, тэр нь хүссэнээр чинь болох болгонд бүх зүйл сэтгэлд нийцтэй, зохистой гэж чамд санагддаг бөгөөд чамд онцгойрох боломж олдох үед энэ нь нэлээд алдар цуутай санагдан, ‘Бурханд талархъя’ гэж чи хэлдэг, мөн Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаг. Гэвч онцгойрч хэзээ ч чадахгүй, хэн ч, хэзээ ч чамайг анзаарахгүй ердийн газар луу чамайг томилох болгонд чи аз жаргалтай байхаа больж, захирагдахад хэцүү байдаг… Нөхцөл байдал таатай байхад захирагдана гэдэг ихэвчлэн амархан байдаг. Харин юм хүссэнээр чинь болохгүй, сэтгэлийг чинь шархлуулж, чамайг сул дорой болгож, биеийг чинь зовоож, нэр хүндийг чинь унагаж, нэрэлхүү зан, бардамналыг чинь хангаж чадахгүй, сэтгэлийг чинь шаналгах сөрөг орчин нөхцөлд ч бас захирагдаж чаддаг бол чи үнэхээр өсжээ(Бурханы нөхөрлөл). Бурханы үг миний зүрх сэтгэл дэх завхралыг илчилсэн. Би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхдөө Бурханд залбираад, “Бурхан ямар ч орчныг зохицууллаа гэсэн, би бэрхшээлтэй тулгарсан ч, агуу шалгалт туулсан ч хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагана. Юу ч боллоо гэсэн би Бурханыг дагана” гэж хэлснээ саналаа. Гэтэл одоо бодит орчин бүрдчихээд байхад үүнийг би дуулгавартай дагаж чадаагүй. Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байдал минь үгээс цаашгүй гэдгийг би гэнэт ухаарсан даа. Анхандаа чуулган надаар сайн мэдээ номлуулах зохицуулалт хийх үед энэ үүргийг биелүүлэхэд онцгой хүн шаардлагатай, ийм чухал үүрэг авсан нь намайг сайн сайхан харагдуулж байна гэдэгт би итгэсэн. Ах эгч нар маань ч бас намайг магтаж, хүндэлдэг байлаа. Би үүрэгтээ маш дуртай байсан учир тэр үүрэгт маш урам зоригтой байж, тун шаргуу ажилласан юм. Харин удирдагч надаар жолоо бариулах зохицуулалт хийх үед би бүх хүнд өндрөөр үнэлэгддэг байснаа нүд ирмэхийн зуурт л хэн ч хайхардаггүй жолооч болсон мэт санагдаж, энэ нь маш ичмээр байсан. Үүнээс гадна, жолоо барих нь нэг их чухал биш, хэн ч үүнийг хүндэлдэггүй гэж бодсон. Энэ үүргийг биелүүлбэл ах эгч нар маань намайг урьдынх шигээ хүндлэхгүй учир би зүрх сэтгэлийнхээ угаас энэ үүргийг хүлээн зөвшөөрч чадаагүй, бас Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж чадаагүй, тэгээд бүр удирдагчийн маань зохицуулалт буруу гэж бодсон. Би нэр төр, байр сууриа хэт нухацтай авч үздэг, цамаархаж, дур сонирхолдоо үндэслэн үүрэгтээ ханддаг байсан. Анхаарал татдаггүй, нүдэнд тусдаггүй үүрэг биш, нүүр бардам байж, хүндлэгдэж чадах үүрэг хүссэн. Хүлээсэн үүргээсээ болж бусдад хүндлэгдэхгүй байх үедээ зүрх сэтгэл минь эсэргүүцэл, гомдлоор дүүрсэн. Гаднаа үүнийг эсэргүүцээгүй ч дотроо дуулгавартай дагадаг болж чадаагүйгээс үүдээд Ариун Сүнсний ажлыг алдаж, харанхуйд амьдрахад хүрсэн. Бурханд үнэхээр дуулгавартай, бодит биеийн хэмжээтэй болохыг хүсвэл орчин нь надад зохимжтой байх үед төдийгүй хамгийн гол нь зохихгүй байх үед Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой гэдгээ Бурханы үгээс ойлгосон юм. Нүүр алдаж, ах эгч нартаа хүндлэгдэхгүй байлаа ч би хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой байлаа.

Дараа нь нэг цуглаан дээр би байдлынхаа талаар илэн далангүй нөхөрлөсөн, тэгээд ах эгч нарын маань явуулсан Бурханы үгийн нэг хэсэг дуулгаваргүй байдлынхаа уг үндсийг ойлгоход минь тус болсон юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатан хүнийг хяналтдаа баттай байлгаж байхын тулд юу ашигладаг вэ? (Алдар нэр, ашиг хонжоо.) Тэгвэл Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба энэ гав дөнгө биед нь байхад, хүнд үүнээс ангижрах хүч чадал ч, зориг ч байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал өөдгүй муу сэдэл нь туйлын жигшүүртэй бус уу? Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь алдар нэр, ашиг хонжоогүйгээр хүн амьдарч чадахгүй гэж та нар боддог. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол өмнөх замаа харж чадахаа больж, өөрсдийн зорилгыг харж чадахаа болих бөгөөд ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог. Гэхдээ алдар нэр, ашиг хонжоо нь хүнийг хүлэхдээ Сатаны ашигладаг аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарна. Тэр өдөр ирэхэд чи Сатаны хяналтыг нэгд нэггүй эсэргүүцэж, чамайг хүлэхдээ Сатаны ашигладаг гав дөнгийг нэгд нэггүй эсэргүүцнэ. Сатаны чамд суулгасан бүхнийг хаяхыг хүсэх өдөр ирэх үед чи Сатанаас бүрмөсөн салж, Сатаны чамд авчирсан бүхнийг үнэхээр үзэн ядна. Тэр үед л хүн төрөлхтөн Бурханыг гэх жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болно(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Би нэр төр, байр суурийг минь сэвтээж байна гэж бодсон учраас өөрт ирсэн үүргийг дуулгавартай дагаж чадаагүй, энэ нь Сатаны үүсгэсэн хор хөнөөл гэдгийг Бурханы үгийг тунгаасныхаа дараа ухаарсан юм. Сатан хүмүүсийн зүрх сэтгэлийг хянахад алдар нэр, эд хөрөнгө ашигладаг. Тэгээд хүмүүсийг алдар нэр, эд хөрөнгийн төлөө тэмцэж, бүхнээ золиослоход хүргэдэг. Би ч бас амьдралдаа Сатаны гүн ухааныг өөрийн мэдэлгүй дагасан. Намайг хүүхэд байхад аав ээж маань бусдаас хүндлэл, бишрэл хүлээ гэж зааж өгсөн нь санагдсан юм. Иймээс би бага байхдаа хүртэл бусдын дээр гарч, гоц гойд байх хэрэгтэй гэдэгт итгэдэг байсан. Нийгэм, хэвлэл мэдээлэл ч эдгээр үзэл бодлыг сурталчилдаг, бас зарим алдартай, баян, дээгүүр байр суурьтай хүмүүст жирийн хүмүүсээс дээр хандаж байгаа харагдсан учраас би амжилтад хүрч, бүх хүнд бишрүүлэхээр сэтгэл шулуудсан. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа эдгээр үзэл бодлын дагуу амьдарсан хэвээр байж, Бурханы хүслийг эрж хайх, үнэнийг эрэлхийлэхэд анхааралгүйгээр үүргээ биелүүлж, сайн мэдээ номлох мэтийн чухал үүрэг биелүүлэх нь бусдаас бишрэл, хүндлэл хүлээх цорын ганц арга гэж эндүү ташаа бодсон. Хар ажил хийдэг хүмүүсийн үүргийг хэн ч үнэлдэггүй гэж бодсон. Би үүргүүдийг сайн, муу гэж бодон, онцгойрох боломж олгох ямар ч үүрэг биелүүлэхийг хүссэн. Удирдагч маань манай ажлын хэрэгцээнд үндэслээд надаар жолоо бариулах зохицуулалт хийх үед би зүрх сэтгэлийнхээ угаас хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадаагүй, бас өөрийгөө жолоо барих үүрэгт биш, сайн мэдээ номлоход тохиромжтой гэж бодсон юм. Би дүр төрх, байр сууриндаа л анхаараад, Бурханы хүслийг эрж хайж, чуулганы ажлын хэрэгцээг бодолцоогүй. Би маш аминчхан, жигшүүртэй байж! Сайн мэдээ номлох үүргээ үргэлжлүүлэхийг хүссэн минь үнэндээ Бурханы хүслийг анхаараагүй явдал байсан. Би зүгээр л бүх хүнд бишрүүлэхэд минь хөшүүрэг болох үүрэг хүссэн. Алдар нэр, эд хөрөнгөтэй болж, үүргийнхээ авчирсан нэр хүндийг эдлэхийн тулд үүргээ ашиглаад онгирч, хүмүүст хүндлүүлэхийг хүссэн. Удирдагч надад энэ үүргийг зохицуулах үед өндрөөр үнэлэгдэх санаархал минь талаар болсон учраас би идэвхгүйгээр зайлсхийж, тэр ч бүү хэл үүргээ биелүүлэх эрч хүчгүй байсан. Эдгээр сатанлаг бодол, санаа зүрх сэтгэлд минь үндэслээд, аль эрт уг чанар минь болсон гэдэг нь харагдлаа. Эдгээр нь миний юу хэлж, хийдэг, үүрэгтээ хэрхэн ханддагийг хянаж, намайг Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэхэд хүргэсэн. Алдар нэр, эд хөрөнгийн эрэл хайгуул минь намайг хамаг эрүүл ухаанаа алдахад хүргэсэн байсан. Зарим ах эгч ертөнцөд байр суурьтай, олон хүний дэмжлэг хүлээдэг ч Бурханд итгэж, үүргээ авсныхаа дараа нэр төр, байр сууриа орхиж, чуулган ямар ч зохицуулалт хийлээ гэсэн эгэл даруу үүрэг дээр хүртэл хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадсан нь бодогдлоо. Тэдэнтэй харьцуулахад, би ичсэн. Би Бурханд итгэдэг жинхэнэ итгэгч биш байсан юм. Зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй, тэр ч бүү хэл Бурханд хамгийн наад захын дуулгавартай байдалгүй байсан. Алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдөх нь хэр ичгүүргүй, жигшүүртэй гэдгийг би одоо ухаарсан. Ийм маягаар хөөцөлдсөөр байвал үнэнийг хэзээ ч ойлгохгүй, тэгээд эрт орой хэзээ нэгэн цагт би таягдан хаягдах байлаа.

Үүний дараа, Бурханы ийм үг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үнэний бодит байдалд орох нь энгийн хэрэг биш. Гол нь үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарах явдал юм. Чи эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ өдөр бүр байлгах ёстой. Чи ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн өөрийнхөө ашиг сонирхлыг үргэлж бүү хамгаал; харин ч үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж сур. Чамд ямар ч завхрал илчлэгдлээ гэсэн тэдгээрийг нягтлалгүй өнгөрүүлж болохгүй; өөрийн завхарсан мөн чанарыг эргэцүүлж, танивал хамгийн сайн. Хэрэв өдөр тутмын нөхцөл байдалд чи завхарсан зан чанараа яаж шийдвэрлэх, үнэнийг яаж хэрэгжүүлэх, үнэний зарчим гэж юу болох тухай л боддог бол үнэнийг ашиглан Бурханы үгийн дагуу асуудлаа шийдвэрлэж сурах чадвартай юм байна. Ингэснээр чи зан чанарын өөрчлөлтөд хүрч, аажмаар үнэний бодит байдалд орно. Илүү өндөр байр сууринд хэрхэн хүрэх вэ, бусдын өмнө хэрхэн авирлах вэ, эсвэл бусдаар яаж бишрүүлэх вэ гэсэн бодлоор оюун ухаан чинь дүүрдэг бол чи буруу зам дээр байна. Энэ нь чи Сатаны төлөө юм хийж байна; үйлчлэл үзүүлж байна гэсэн үг юм. Харин улам бүр хүн шиг болж, Бурханы санаа зорилгын дагуу байж, Түүнийг дуулгавартай дагах, Түүнийг хүндэтгэх чадвартай байж, хийж байгаа бүхэндээ биеэ барьж, Түүний нягт шинжилгээг хүлээн авдаг байхын тулд хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн бодлоор оюун ухаан чинь дүүрдэг бол нөхцөл байдал чинь улам бүр дээрдэнэ. Бурханы өмнө амьдардаг нэгэн байна гэдэг нь энэ юм. Иймээс хоёр зам байдаг: Нэг нь ердөө л үйлдлийг онцолж, хувийн санаархал, хүсэл, санаа зорилго, төлөвлөгөөг биелүүлдэг; энэ бол Сатаны өмнө, түүний эзэмшил дор амьдарч байгаа хэрэг. Нөгөө зам нь Бурханы хүслийг хангаж, үнэний бодит байдалд орж, Бурханд дуулгавартай байж, Түүнийг буруугаар ойлгохгүй, дуулгаваргүй зан гаргахгүй байхад онцлон анхаардаг, ингэснээр хүн Бурханыг хүндэлж, үүргээ сайн гүйцэтгэдэг. Энэ бол үргэлж Бурханы өмнө амьдардаг хүн юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”). Бурханы үгийг уншсаныхаа дараа, би үнэнийг олж авч, завхралаас ангижирмаар байвал буруу зорилгын араас хөөцөлдөхөө болих хэрэгтэй гэдгээ ухаарсан. Үүрэгтээ онгирч, бусдад бишрүүлж чаддаг эсэхээсээ үл хамаараад би үүргээ хүлээн зөвшөөрч, үнэнчээр гүйцэтгэх учиртай. Энэ нь бүтээгдсэн зүйлд байх ёстой үүрэгт хандах хандлага, эрүүл ухаан мөн. Зүгээр л ах эгч нартаа хүндлүүлэхийн тулд үүргээ биелүүлбэл би Сатаны үйлчлэлд ажиллаж байна гэсэн үг, учир нь Сатан хүмүүсийг алдар нэр, эд хөрөнгө, байр суурь хөөцөлдөх, Бурханаас хагацаж, урвахад хүргэдэг. Би алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдөх зорилгоо өөрчлөхгүй, бас завхарсан зан чанараа өөрчлөхгүй байх юм бол эцэстээ гагцхүү таягдан хаягдахаас өөр аргагүй байсан. Үнэнийг болон зан чанарын өөрчлөлт эрэлхийлж, Бурханы зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдөх бодлоо орхиж, Бурханы шаардлагын дагуу үйлдэж, өөрийнхөө үүргийг сайн хийх нь Бурханы өмнө амьдрах цорын ганц арга байсан. Эдгээр эрэл хайгуул нь завхарсан зан чанараа өөрчлөх цорын ганц арга байлаа. Үүнийг ойлгомогцоо би чиглэлтэй болсон юм. Бурханд итгэхдээ, бас үүрэгтээ үнэнийг эрэлхийлэх ёстой гэдгээ мэдээд, үүргээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн болсон. Хүмүүс намайг хүндэлдэг эсэхээс үл хамаараад би үүргээ чадах чинээгээрээ биелүүлэх ёстой байлаа.

Дараа нь би Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр та нар Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх үед үүрэг чинь том ч бай, жижиг ч бай, биеийн хүч шаарддаг ч бай, оюуны хөдөлмөр шаарддаг ч бай, чуулганы дотор хийгддэг ч бай, гадна хийгддэг ч бай, энэ нь санамсаргүй зүйл биш юм; энэ нь чиний сонголт биш, харин Бурхан үүнийг залж чиглүүлдэг. Бурханы даалгавраас л үүдэн чиний сэтгэл хөдөлж, энэ үүрэг, хариуцлагыг мэдэрч, ийм үүрэг биелүүлж чаддаг. Шүтлэггүй хүмүүсийн дунд сэтгэл татам, ухаалаг, чадварлаг хүмүүс олон бий. Гэхдээ Бурхан тэднийг таалан болгоодог уу? (Үгүй.) Бурхан энэ бүлэг хүмүүс та нарыг л таалдаг. Бурхан та нарт элдэв янзын үүрэг даалгаж, удирдлагын ажилдаа төрөл бүрийн үүрэг, хариуцлага гүйцэтгүүлдэг, эцэст нь Бурханы удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө очиж, гүйцэлдэх үед энэ нь хэчнээн алдар суутай, нэр төрийн хэрэг байх билээ! Иймээс ѳнѳѳдѳр үүргээ гүйцэтгэж байхдаа өчүүхэн бэрхшээл туулж, аливааг орхих, өөрсдийгөө зарлагадах ёстой болж, төлөөс төлж, дэлхий ертөнцийн байр суурь, алдар хүнд, эд хөрөнгөө алдах үедээ хүмүүс Бурханд эдгээр зүйлээ булаалгасан мэт санагддаг боловч илүү том, илүү сайн сайхан зүйл олж авсан байдаг. Бурханаас тэд юу олж авсан бэ? Үүргээ сайн биелүүлж, Бурханы өгсөн даалгаврыг гүйцэлдүүлээд, өөрийн үүрэг, даалгаврын төлөө бүхий л амьдралаа зориулж, үнэ цэнтэй амьдралаар амьдарсан цагт л чи жинхэнэ хүн мөн! Чамайг Би яагаад жинхэнэ хүн гэж байна вэ? Учир нь Бурхан чамайг сонгож, Өөрийн удирдлагад Бурханы бүтээлийн үүрэг гүйцэтгэх боломж олгосон бөгөөд чиний амьдралд үүнээс илүү үнэ цэн, утга учир гэж үгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд захирагдах талаар хэрэгжүүлэх зарчим”). “Чи Бурханы хүсэлд нийцэхийн тулд хийдэг бүхэндээ үнэнч байхыг хүсвэл ердөө нэг төрлийн үүрэг биелүүлэх нь хангалттай бус; харин чамд Бурханы даалгасан ямар ч даалгаврыг хүлээн авах ёстой. Таалалд чинь нийцэх эсэх, сонирхолд чинь багтах эсэх, хийх дургүй, хийж огт үзээгүй зүйл эсэх, хэцүү зүйл эсэхээс үл хамааран бүхнийг хүлээн авч, захирагдах ёстой. Хүлээн аваад зогсохгүй идэвхтэйгээр хамтран ажиллаж, энэ талаар мэдэж авч, орох ёстой. Зовлон туулаад, онцгойрон гялалзаж чадахгүй байлаа ч гэсэн чи үнэнч байх ёстой. Чи үүнийг хувийн ажил хэрэг бус, өөрийн үүрэг, өөрийн гүйцэтгэх ёстой үүрэг гэж үзэх ёстой. Хүмүүс үүргээ хэрхэн ойлгох ёстой вэ? Бүтээгч Бурхан хүнд хийх ажил өгөх үед тухайн хүний үүрэг бий болдог. Бурханы чамд өгсөн ажил, даалгавар нь чиний үүрэг юм. Чи тэдгээрийг зорилгоо болгон эрэлхийлж, Бурханыг үнэхээр хайрлах сэтгэл зүрхтэй байдаг бол татгалзсаар байж чадах уу? (Үгүй.) Чадах уу, үгүй юу гэдэг чинь хамаагүй—чи тэдгээрээс татгалзах ёсгүй. Хүлээн авах ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн зам юм. Хэрэгжүүлэлтийн зам гэж юу вэ? (Бүх зүйл дээр чин сэтгэлээсээ ханддаг байх.) Бурханы хүсэлд нийцэхийн тулд бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг бай. Энд гол цэг нь хаана байна вэ? ‘Бүх зүйл дээр’ гэдэгт байна. ‘Бүх зүйл дээр’ гэдэг нь чиний дуртай, сайн зүйлийг хэлж байх албагүй, бас чиний мэддэг зүйлийг хэлж байх ч албагүй. Заримдаа чи ямар нэг зүйлд сайн биш байдаг, заримдаа сурах хэрэгтэй болдог, заримдаа бэрхшээлтэй тулгарч, заримдаа зовох ёстой болдог. Гэхдээ Бурхан чамд даалгасан цагт ямар ч даалгавар байлаа гэсэн үүнийг чи Бурханаас хүлээн авч, өөрийн үүрэг гэж үзэж, гүйцэтгэхийн тулд чин сэтгэлээ зориулж, Бурханы хүсэлд нийцэх ёстой. Энэ нь хэрэгжүүлэлтийн зам юм. Өөрт чинь юу ч тохиолдлоо гэсэн чи үргэлж үнэнийг эрж хайх ёстой бөгөөд ямар төрлийн хэрэгжүүлэлт Бурханы хүсэлтэй нийцэхийг баттай мэддэг болмогцоо үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Ийм маягаар үйлдэх нь л үнэнийг хэрэгжүүлж байгаа явдал, ийм маягаар үйлдэх нь л үнэний бодит байдалд орж байгаа явдал юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”). Бурханы үгийг уншсаны дараа, надад ямар ч үүрэг тохиолдлоор ирдэггүй, бас үүнийг ямар ч хүн дан ганцаараа зохицуулдаггүй гэдгийг ухаарлаа. Эдгээр нь Бурханы дээд эрх, шийдвэрээс үүддэг. Жолоо барих нь миний таалж, сонирхдог үүрэг байгаагүй ч чуулганы ажлын хэрэгцээнд үндэслэн үүнийг надад оноосон учраас би өөрийн дур сонирхлыг дагаж болохгүй байсан. Үүнээс болж зовж, бишрүүлэхгүй байхад хүрлээ ч надад татгалзах шалтгаан байгаагүй. Энэ үүрэг Бурханаас ирдэг болохоор би ухаалаг зүйл хийж, дуулгавартай дагах учиртай юм. Бурхан надад үүрэг өгсөн, тэгэхээр Бурхан надад хариуцлага, даалгавар өгсөн гэсэн үг, иймээс би хэчнээн хэцүү байлаа ч үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэж, Бурханы даалгаврыг биелүүлэх учиртай. Ийм маягаар амьдрах нь хий дэмий биш, ач холбогдолтой байдаг. Урьд нь би алдар нэр, эд хөрөнгөд ховсдуулаад Бурханы дээд эрхийг ойлгоогүй учир үүрэгтээ зөв хандаж чадалгүй, үүргүүдийг сайн, муу гэж үзсэн. Үнэндээ Бурханы гэрт ямар ч үүрэг сайн, муу байдаггүй, бид ердөө л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэдэг хэрэг. Сайн мэдээ номлох, машин барихын аль аль нь чуулганы ажлын хэрэгцээтэй хэсэг. Бурханы гэрт бид ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн Бурхан биднийг амийн оролт эрэлхийлээсэй гэж хүсдэг. Би бишрүүлж, алдар нэр, эд хөрөнгө олж авахын тулд үүргээ биелүүлсэн бол бүтээгдсэн зүйлийн үүрэг биелүүлэх биш, өөрийнхөө зорилгын төлөө явуулга хийж байх байсан. Бусад хүмүүс намайг биширлээ ч Бурхан сайшаахгүй байх байлаа. Удирдагч маань миний үүргийг жолооч болгон зохицуулах үед би хүмүүсийн дунд ямар ч байр суурьгүй болж, жаахан ядарсан ч энэ орчин надад яаж дуулгавартай дагахыг зааж, үнэнийг ойлгоход минь тусалж, яваандаа алдар нэр, эд хөрөнгө хүсэх хүслээ орхих боломж олгосон. Энэ нь Бурханы намайг аврах аврал байсан юм. Үнэндээ би бодоод үзэх нь ээ, чуулганы асуудал зохицуулахаар жолоо барьж явахдаа Бурханы гэрийн ашиг сонирхлыг харгалзахтай холбогдсон янз бүрийн зүйлтэй тулгарсан, эдгээрт бүгдэд нь үнэнийг эрж хайх, зарчмын дагуу үйлдэх шаардлагатай байсан юм. Энэ нь миний хувьд Бурханыг хангалуун байлгахаар үнэнийг хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх сайхан боломж байсан бус уу? Үүнийг ухаармагцаа би Бурханд залбираад, “Бурхан минь, миний мэдлэггүй байдлыг уучлаач. Би олон зүйл дээр Таны урмыг хугаллаа. Одоогоос би бүх зүйлийг Таны зохицуулалтад үлдээж, Таны ажиглалтыг хүлээн зөвшөөрч, Таныг гэх хайр дүүрэн зүрх сэтгэлээр үүргээ биелүүлнэ” гэлээ. Залбирсны дараа сэтгэл уужирч, үүргээ зохистой биелүүлэх итгэлтэй болсон.

Нэг удаа, би ах эгч нараа чуулганд зориулан бараа худалдан авахад нь хүргэж өгсөн юм. Тэд Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг хохироохгүйн тулд барааг маш няхуур сонгож, үнэ өртөг, чанарыг нь харьцуулж байгаа харагдсан. Тэгээд би жолоо барьж эхэлснээс хойш хүндлүүлэх хүсэл минь ханаагүй учраас үүрэгтээ буруу хандлагатай байснаа эргээд бодлоо. Би өдөр бүр бэлдсэн ямар ч зүйлийг зүгээр л хийж, тэр талаар хэзээ ч нухацтай бодоогүй, бас үүргээ яаж сайн биелүүлэх вэ гэж хэзээ ч бодолцоогүй. Дэлгүүр хэсэж байхдаа өндөр чанар, хямд үнийг ховорхон хайж, дажгүй санагдсан зүйлийг шууд л худалдан авдаг байсан. Би бараг хэзээ ч тийм хянуур байдлаар дэлгүүр хэсэж байгаагүй. Үүнд үнэхээр сэтгэл гаргаагүй. Би цаашид үйлчлэл үзүүлэгч баймааргүй байлаа. Хожим нь би үүрэгтээ бусдад хүндлүүлж байгаа эсэхдээ санаа зовохоо больсон. Оронд нь өөрийн үүрэг, чуулганы ашиг сонирхлын талаар нухацтай бодож, бас чуулганд зориулан худалдан авалт хийх үедээ няхуур, хянамгай байдаг болсон. Үүргээ тийм маягаар биелүүлснээр амар амгаланг мэдэрч, ядаргаатай байхаа больсон юм. Би туршлагаасаа маш их зүйл олж авсан, тэгээд нэр төр, байр суурь хөөцөлддөг минь буруу гэдгийг эргэцүүлж, ухаарахад хүргэхийн тулд Бурхан надад дургүй үүргийг минь өгсөн гэдгийг ойлгосон юм. Бурхан намайг үнэнийг эрэлхийлэх замд оруулж байж. Энэ бүгд намайг гэх Бурханы хайр байсан юм. Би Бурханы сайн санаа зорилгыг мэдэрч, Бурхан аливааг яаж ч зохицууллаа гэсэн, эдгээр нь миний үзэлд нийцэхгүй байлаа ч бүгдээрээ миний аминд ашиг тустай гэдгийг олж харсан. Цаашид би Бурханы эсрэг тэрсэлж болохгүй байсан. Бурханыг хангалуун байлгахын тулд Бурханд дуулгавартай болох ёстой байлаа.

Төд удалгүй манай ах шинэ жолооны үнэмлэх аваад, үргэлжлүүлэн жолоо барихаар эргэж ирсэн, тэгээд удирдагч надаар ерөнхий хэрэг эрхлүүлэх зохицуулалт хийлээ. Энэ мэдээг сонсоод би, “Энэ удаад үүрэгтээ хандах хандлагаа дур сонирхолдоо захируулж болохгүй. Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой. Бурхан намайг үг, ажлаараа төгс болгох, өөр өөр үүрэгт үгийг нь туулж, хэрэгжүүлэх боломж олгохын тулд надад хэрэгжүүл гэж өгсөн бас нэг боломж энэ гэдгийг би мэднэ.” Урьдын туршлагаасаа үүдээд би шинэ үүрэгтээ сөрөг бодолгүй болж, үүргээ дорд үзэхээ байж, бусдад бишрүүлэх гэж эрэлхийлдгээ больсон юм. Оронд нь би үүргээ ул суурьтай байдлаар гүйцэтгэж, Бурханы хүслийг хангахаар хичээсэн дээ. Тэгээд Бурханы ийм үг уншлаа. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үүргээ биелүүлдэг бүх хүний хувьд, үнэний талаарх ойлголт нь хэчнээн гүн гүнзгий, эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэний бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн энгийн арга зам нь бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр, байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь хүний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, Бурханы Өөрийнх нь ашиг сонирхол, ажлыг бодолцон, эдгээрийг эн тэргүүнд харгалзан үзэх ёстой; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн хардаг талаар бодож болно. Үүнийг хоёр алхамд хувааж, зарим нэг буулт хийх үед энэ нь арай амархан болдгийг та нар мэдрэхгүй байна уу? Удаан хугацаанд үүнийг хийх юм бол чи Бурханыг хангалуун байлгах нь хэцүү биш гэдгийг мэдрэх болно. Үүнээс гадна, чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чаддаг байх ёстой. Хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа чи энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг зүрх сэтгэлийг минь гэгээлэг болгосон юм. Бид үүргээ биелүүлэхдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч, хүслээ орхиж, чин сэтгэлээ өгч, Бурханы гэрийн ашиг тусын тулд аливааг хийж, хийх учиртай бүх зүйлээ чадах чинээгээрээ хийх хэрэгтэй. Энэ нь бүтээгдсэн зүйлийн үүрэг гүйцэтгэж, шулуун шударга байдлаар амьдарч, хүмүүсийн хийх учиртай зүйлийг хийж байгаа явдал. Би энэ мэтээр хэрэгжүүлээд маш тууштай болж, сэтгэл уужирсан. Одоо би үүрэгтээ маш баяртай байгаа, бас их ч зүйл олж авсан. Баримт болон Бурханы үгийн шүүлтээр илчлүүлээгүй бол би өөрийнхөө завхралыг танихгүй байх байснаа мэдэж байна. Бурхан миний завхрал, тэрслэлт, эрэл хайгуулын талаарх эндүү ташаа үзэл бодолтой харьцахын тулд надад өөрийгөө мэдэх боломж олгох, үүрэгтээ хандах ямаршуу хандлага, үзэл бодол Бурханы хүсэлд нийцдэг гэдгийг ойлгуулах гэсэндээ намайг дургүй орчинд минь оруулсан юм байна лээ. Үүнийг туулсны дараа, миний биелүүлдэг үүргийг Бурхан зохицуулдаг, энэ нь амийн оролтын хувьд миний хэрэгцээнд үндэслэдэг, иймээс би хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, үүргээ бүхий л зүрх сэтгэл, оюун санаагаараа биелүүлж, үүргээ биелүүлэнгээ үнэнийг эрэлхийлж, Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг, Бурханы сайшаадаг хүн болох учиртай гэдгийг бас ухаарсан юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хоёр нүүртний гэмшил

Шиньрүй, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь...

Messenger дээр бидэнтэй холбоо барих