1. Яагаад Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлыг хийдэг вэ?

Холбогдох Бурханы үг:

Анх Бурхан амарч байсан. Тэр үед газар дэлхий дээр хүмүүс ч, өөр юу ч байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршин тогтнож, завхарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа эхэлсэн юм; тэр цагаас хойш Тэр амрахаа болиод, харин оронд нь хүн төрөлхтний дунд завгүй байх болжээ. Хүн төрөлхтний завхралаас болж, мөн тэргүүн тэнгэрэлч тэрсэлснээс болж Бурхан амралтаа алдсан юм. Хэрвээ Бурхан Сатаныг ялж, завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол дахин хэзээ ч амралтад орж чадахгүй. Хүнд амралт дутагддаг шиг Бурханд ч бас дутагддаг бөгөөд Бурхан дахин нэг удаа амрах үед хүмүүс ч бас амарна. Амралтад амьдарна гэдэг нь дайн дажингүй, бузар буртаггүй, ямарваа шударга бус байдал үлдээгүй амьдрал гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Сатаны үймээн (энд “Сатан” гэдгээр дайсны хүчийг хэлж байна), Сатаны завхралаас ангид, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагад өртдөггүй амьдрал; бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзэнд шүтэн мөргөдөг, тэнгэр газар тэр аяараа амар амгалан байдаг амьдрал юм—“хүмүүсийн амар тайван амьдрал” гэдгийн утга учир энэ. Бурхан амрах үед газар дээр зөв шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсны хүчний ямар ч халдлага байхаа больж, хүн төрөлхтөн шинэ ертөнцөд орно—тэд Сатаны завхруулсан хүн төрөлхтөн байхаа болиод, харин Сатанаар завхруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс болно. Хүн төрөлхтний амралтын өдөр ч бас Бурханы амралтын өдөр байх болно. Бурхан анхнаасаа амарч чадаагүйн улмаас биш, харин хүн төрөлхтөн амралтад орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Эдгээр нь бодит баримт: Газар дэлхий хараахан оршин тогтноогүй байх үед тэргүүн тэнгэрэлч тэнгэрийн тэнгэрэлчүүдээс хамгийн том нь байсан юм. Энэ нь тэнгэр дэх бүх тэнгэрэлчийг захирч байсан; энэ нь Бурханы олгосон эрх мэдэл байв. Бурханыг оролцуулахгүйгээр тэрээр тэнгэрэлчүүдээс хамгийн том нь байсан. Хожим нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний дараа тэргүүн тэнгэрэлч Бурханы эсрэг бүр ч том урвалтыг газар дээр үйлджээ. Энэ нь хүн төрөлхтнийг удирдаж, Бурханы эрх мэдлээс давахыг хүссэн учраас Бурханаас урвасан гэж Би хэлдэг. Тэргүүн тэнгэрэлч Еваг нүгэлд уруу татсан бөгөөд өөрийн хаанчлалыг газар дээр байгуулж, хүн төрөлхтнийг Бурханаас урвуулж, оронд нь өөртөө дуулгавартай байлгахыг хүссэн учраас ингэсэн юм. Өөрийг нь дуулгавартай дагаж чадах маш олон зүйл байгааг тэргүүн тэнгэрэлч харсан—тэнгэрэлчүүд, газар дээрх хүмүүс ч бас түүнд дуулгавартай байж чадах байсан. Араатан, шувууд, модод, ой шугуй, уулс, гол болон газар дээрх бүх зүйл хүмүүсийн буюу Адам, Ева хоёрын халамжид байсан, харин Адам, Ева хоёр тэргүүн тэнгэрэлчид дуулгавартай байсан. Тиймээс тэргүүн тэнгэрэлч Бурханы эрх мэдлийг давж, Бурханаас урвахыг хүсжээ. Дараа нь тэр олон тэнгэрэлчийг Бурханы эсрэг тэрслэхэд хүргэсэн ба тэгээд тэд хожим нь янз бүрийн бузар сүнснүүд болсон юм. Өнөөдрийг хүртэлх хүн төрөлхтний хөгжил тэргүүн тэнгэрэлчийн завхралаас үүдээгүй гэж үү? Тэргүүн тэнгэрэлч Бурханаас урваж, хүн төрөлхтнийг завхруулсан учраас л хүмүүс өнөөдөр ийм байдалтай байгаа юм… Бурхан эдгээр чөтгөрийг ялахыг хүсдэг ба ингэснээрээ Өөрийн төгс хүчийг бүх зүйлд илчилдэг. Хүн төрөлхтөн болоод газар дээрх бүх зүйл одоо Сатаны эзэмшил дор байдаг ба хорон санаатны эзэмшил дор оршдог. Хүмүүс Өөрийг нь мэдэж, улмаар Сатаныг ялж, Түүний дайснуудыг бүрмөсөн ялан дийлэг гэсэндээ Бурхан Өөрийн үйл хэргийг бүх зүйлд илчлэхийг хүсдэг. Өөрийн үйл хэргийг илчилснээр энэ ажлыг бүхэлд нь гүйцэлдүүлдэг. Өөрийнх нь бүх бүтээл Сатаны эзэмшил дор байдаг тул Бурхан тэдэнд Өөрийн төгс хүчийг илчилж, улмаар Сатаныг ялахыг хүсдэг. Хэрвээ Сатан байгаагүй бол Тэр Өөрийн үйл хэргийг илчлэх хэрэггүй байх байв. Сатаны хөндлөнгийн оролцоо байгаагүй бол Бурхан хүн төрөлхтнийг бүтээгээд Еден цэцэрлэгт амьдруулах байсан юм. Сатаны урвалтаас өмнө Бурхан яагаад Өөрийн бүх үйл хэргийг тэнгэрэлчүүд юм уу тэргүүн тэнгэрэлчид хэзээ ч илчлээгүй юм бэ? Хэрвээ тэнгэрэлчүүд болон тэргүүн тэнгэрэлч Бурханыг мэддэг, Түүнд дуулгавартай байдаг байсан бол Бурхан тэдгээр утга учиргүй ажлыг хэрэгжүүлэх хэрэггүй байх байлаа. Сатан болон чөтгөрүүдийн оршин тогтнолын улмаас хүмүүс ч бас Бурханыг эсэргүүцэж, тэрслүү зан чанараар бялхдаг. Тиймээс Бурхан Өөрийн үйл хэргийг илчлэхийг хүсдэг. Тэр Сатантай дайн хийхийг хүсдэг учраас Сатаныг ялахын тулд Өөрийн эрх мэдэл болон бүх үйл хэргийг ашиглах ёстой; ийм маягаар, хүмүүсийн дунд Түүний явуулдаг авралын ажил нь хүмүүст Түүний мэргэн ухаан, төгс хүчийг харуулна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Бүх хүн төрөлхтний дээр тэнгэр бүрхэн харанхуйлж, огтхон ч цэлмэх шинжгүй байх агаад хүний ертөнц түнэр харанхуйд автаж, улмаар тэнд амьдарч байгаа хүн нүднийхээ өмнө сунгасан гараа ч тэр, толгой өнгийлгөх үедээ нарыг ч олж харж чадахгүй байх ажээ. Хөл доорх зам нь шалбаагтай, хотгор хонхортой, тахир мурий нугачаатай; газар тэр аяараа хүүр цогцсоор бүрхээстэй. Харанхуй булан үхэгсдийн хүүрээр дүүрч, сэрүүхэн, сүүдэртэй буланд чөтгөр бөөнөөрөө үүрлэжээ. Хүний ертөнцийн хаа сайгүй чөтгөрүүд сүрэглэн ирж буцна. Элдэв янзын араатны үр сад бузар буртагт баригдчихаад ширүүн тулаанд орж, үүний дуу чимээ нь зүрхэнд айдас хуруулна. Ийм цаг үед, ийм дэлхий ертөнц, “газрын диваажинд” амьдралын жаргал цэнгэлийг эрж хайхын тулд хүн хаачдаг вэ? Амьдралын хүрэх газраа олохын тулд хаачих вэ? Сатаны хөлд эртнээс дэвслүүлсэн хүн төрөлхтөн анхнаасаа л Сатаны дүрд орсон жүжигчин байсан—хамгийн гол нь хүн төрөлхтөн Сатаны биелэл бөгөөд Сатанд гэрчлэл хийгч нотолгооны үүрэг гүйцэтгэдэг нь тов тодорхой. Ийм хүн төрөлхтөн, гажуудсан бөөн шаар шавхруу, хүний энэ завхарсан гэр бүлийн үр удам Бурханд гэрчлэл хийж яахан чадах билээ? Миний суу алдар хаанаас ирдэг вэ? Миний гэрчлэлийг хүн хаанаас нь ярьж эхэлж болох вэ? Учир нь хүн төрөлхтнийг аль эрт завхруулсан Миний дайсан, эрт үед бүтээж алдар суу, амьдран харуулалтаараа дүүргэсэн хүмүүсийг минь аль эрт авч бузарлачхаад Миний эсрэг зогсож байна. Алдар сууг минь булааж, Сатаны муу муухай, мөн сайн, мууг мэдүүлэгч модны жимсний шүүсийг ихэд хольсон хорыг л хүнд шингээжээ. Анх Би хүн төрөлхтнийг бүтээсэн; өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адамыг бүтээсэн. Түүнд ид хав, амин чанараар бялхсан дүр төрх, биеийг алдар сууныхаа хамтаар хайрласан билээ. Хүнийг бүтээсэн алдар суут өдөр ийм байлаа. Дараа нь Адамын биеэс Еваг бүтээсэн нь мөн л хүний өвөг дээдэс байсан, улмаар бүтээсэн хүмүүс минь Миний амьсгалаар дүүрч, суу алдраар минь бялхаж байсан билээ. Адам анх гараас минь мэндэлсэн бөгөөд Миний дүрийн төлөөлөл байсан юм. Иймээс “Адам” гэдэг нь анхандаа Миний амин эрч хүч, алдар сууг шингээсэн, бие, дүртэй, сүнс болон амьсгалтай, Миний бүтээсэн оршихуй хэмээх утгатай байв. Тэр Намайг төлөөлж, Миний дүрийг авч, амьсгалыг минь хүртэх чадвартай, сүнс бүхий цорын ганц бүтээгдсэн зүйл байсан юм. Эхэндээ Ева Миний бүтээхээр тогтоосон, амьсгалыг хүртсэн хоёр дахь хүн байсан тул “Ева” гэдэг уг нь Миний амин чанараар дүүрэн, алдар сууг минь хүртсэн, алдрыг минь үргэлжлүүлэх бүтээгдсэн зүйл гэсэн утгатай байлаа. Адамаас гарсан тул Ева мөн л Миний дүртэй байсан, учир нь тэр Миний дүрээр бүтсэн хоёр дахь хүн билээ. “Ева” гэдэг нь анхандаа сүнс, мах, яснаас бүтсэн амьд хүн, мөн хүн төрөлхтний дундах Миний хоёр дахь гэрчлэл төдийгүй хоёр дахь дүр гэсэн утгатай байв. Тэд хүн төрөлхтний өвөг дээдэс, хүний ариун нандин эрдэнэс байсан ба анхнаасаа сүнс заяагдсан амьд зүйлс байсан юм. Гэвч хүн төрөлхтний өвөг дээдсийн үр удмыг ёрын муу нэгэн дэвсэлж, эрхэндээ оруулж, хүний ертөнцийг түнэр харанхуйд автуулж, улмаар тэднийг Миний оршин тогтнолд итгэхээргүй болгожээ. Бүр ч жигшүүртэй нь, ёрын муу нэгэн хүмүүсийг завхруулж, бүгдийнх нь дээр дэвсэлж байхдаа тэдэнд хайрласан алдар суу, гэрчлэл, амин чанар, тэдэнд өгсөн амьсгал, амь, мөн хүний ертөнц дэх бүх алдар суу, хүн төрөлхтөнд зарлагадсан амьдралын бүх эх булгийг минь харгисаар булаан авч байна. Хүн төрөлхтөн гэрэлд байхаа больж, хүмүүс Миний олгосон бүх зүйлийг алдсан бөгөөд Миний өгсөн алдар сууг хөсөр хаяжээ. Бүх бүтээгдсэн зүйлийн Эзэн гэдгийг минь тэд яахан хүлээн зөвшөөрч чадах билээ? Тэнгэр дэх оршин тогтнолд минь яаж итгэсээр байх билээ? Газар дээрх алдрын минь илэрхийллийг тэд яаж олж чадах билээ? Өвөг дээдэс нь хүндэлдэг байсан Бурханыг энэ ач зээ нар өөрсдийг нь бүтээсэн Эзэн хэмээн хүлээн авч яахан чадах билээ? Адам, Евад Миний хайрласан алдар суу, дүр, гэрчлэл, мөн хүн төрөлхтний оршин тогтнолыг тэтгэдэг Миний олгосон амийг хөөрхийлөлтэй энэ ач зээ нар ёрын муу нэгэнд өгөөмрөөр “бэлэглэсэн”; ёрын муу нэгний дэргэд байгаагаа огт хайхралгүй, бүх алдар сууг минь түүнд өгдөг. “Шаар шавхруу” гэх нэр томьёо үүнээс л үүдэлтэй бус уу? Ийм хүн төрөлхтөн, ёрын муу чөтгөрүүд, алхаж яваа үхдэлүүд, Сатаны дүрүүд, Миний дайснууд алдар сууг минь эзэмшиж яахан чадах билээ? Хүмүүсийн дунд оршдог алдар суу, гэрчлэл болон нэгэн цагт бүгд Минийх байгаад эрт цагт хүмүүст өгсөн бүхнээ Би эргүүлэн олж авна—хүн төрөлхтнийг Би бүрэн байлдан дагуулна. Гэвч бүтээсэн хүмүүс минь Миний дүр, алдар суу бүхий ариун хүмүүс байсан гэдгийг чи мэдэх учиртай. Тэд Сатаных байгаагүй, түүнд дэвслүүлж ч яваагүй, Сатаны хорын өчүүхэн ч ул мөргүй, гагцхүү Миний илэрхийлэл байлаа. Иймээс Би Өөрийн гараар бүтээсэн зүйл, өөр этгээдийн харьяа бус, Өөрийн хайрладаг ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа хүн төрөлхтөнд хэлдэг. Түүнчлэн Би тэднийг таашааж, Өөрийн алдар суу хэмээн тооцно. Харин Сатаны завхралд өртөөд өнөөдөр Сатанд харьяалагдаж, Миний анхдагч бүтээл байхаа больсон хүн төрөлхтнийг Би хүсдэггүй. Хүний ертөнцөд буй алдар суугаа эргүүлэн олж авахыг Би зорьж буй тул Сатаныг ялсан алдрынхаа нотолгоо болгон хүн төрөлхтний дундаас амьд үлдэгсдийг бүрэн байлдан дагуулна. Гэрчлэлээ л Би Өөрийн биежилт, Өөрийн таашаалын бай болгодог. Миний хүсэл энэ билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Жинхэнэ хүн байхын утга учир

Өмнөх: Асуулт 8: Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан, Хаанчлалын эрин үеийг эхлүүлэн, Сатаны захиралтын хуучин эрин үеийг төгсгөсөн гэж та нар гэрчилдэг. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил нь тодорхойгүй Бурханд итгэдэг хүн төрөлхтний итгэлийн эрин үе болон Сатаны захиралтын харанхуй эрин үеийг яаж төгсгөсөн юм бэ? гэдгийг бид асуухыг хүсэж байна. Дэлгэрэнгүй нөхөрлөнө үү.

Дараах: 2. Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилго

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих