196 Хоёр удаа бие махбодтой болсон нь Бурханы махбод дахь ажлыг гүйцээсэн

1 Эхний удаа бие махбодтой болохдоо Бурхан бие махбодтой болсон Бурханы ажлыг гүйцэлдүүлээгүй; Тэр ердөө ажлын эхний үе шатыг гүйцээсэн ба Бурхан үүнийг махбодоор хийх шаардлагатай байв. Иймээс, бие махбодтой болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа махбодод эргэн ирээд махбодын бүх л хэвийн, бодитой байдлыг амьдран харуулдаг, өөрөөр хэлбэл, Бурханы Үгийг бүхэлдээ хэвийн, эгэл махбодоор илэрхийлж, улмаар махбодоор хийж чадалгүй орхисон ажлаа гүйцээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь мөн чанараараа эхнийхтэй адил боловч эхнийхээсээ бүр илүү бодитой, бүр илүү хэвийн байдаг.

2 Есүсийн махбод загалмай дээр цовдлогдсон, Тэр Өөрийн махбодыг нүглийн тахил болгосон; хэвийн хүн чанартай махбодын тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан нь бүрэн төгс махбодоор байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэж, Сатаныг ялдаг. Бүрмөсөн хэвийн, бодитой махбод л байлдан дагуулалтын ажлыг бүхэлд нь хэрэгжүүлж, хүчирхэг гэрчлэл хийж чадна.

3 Бие махбодтой болсон энэ Бурханы үйлчлэл нь үг хэлж, улмаар хүнийг байлдан дагуулж, төгс болгох явдал юм; өөрөөр хэлбэл, махбодод биеллээ олсон Сүнсний ажил буюу махбодын үүрэг нь үг хэлж, тэгснээрээ хүнийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдан хаях явдал билээ. Иймээс байлдан дагуулалтын ажлаар дамжуулан махбод дахь Бурханы ажил бүрэн гүйцэлдэнэ. Эхний золин авралын ажил нь бие махбодтой болсон Бурханы ажлын ердөө л эхлэл байсан; байлдан дагуулалтын ажлыг хийдэг махбод нь бие махбодтой болохын бүх ажлыг гүйцээнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 195 Бурхан чиний хэлдэг шиг энгийн гэж үү?

Дараах: 197 Хүний авралын төлөө Бурхан хоёр удаа махбод болсон

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих