Үнэнийг ойлгосноор л Бурханы үйл хэргийг мэдэж чадна

Бурхан бүх хүн төрөлхтний хувь заяа, орчлон ертөнц, бүх зүйлийг захирдаг. Хүмүүс Бурханы дээд эрхийн талаар ямар баримтыг олж хардаг вэ? Макро хүрээнээс микро хүртэл ертөнц хэчнээн том, орчлон хэчнээн уудам бай хамаагүй, Бурхан бүхнийг дээд эрхээр захирч, бүх зүйлийг зохион байгуулдаг. Хүний хүсэл, тэмүүлэл, шаардлага, хөгжлийн чиг хандлага ямар байгаагаас үл хамааран, Бурханы зогсож буй газраас Түүний дээд эрх, зохион байгуулалтад эдгээр зүйл өчүүхэн ч нөлөөлдөггүй. Бурхан бүх зүйлийг дээд эрхээр захирч, зохицуулдаг зарчим юу вэ? Энэ нь юун дээр үндэслэсэн бэ? Энэ бүхнийг хийх Бурханы зорилго юу вэ? Энэ нь юуг тойрон эргэлддэг вэ? (Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөг тойрон эргэлддэг.) Энэ хариулт зөв; Бурханы хийдэг бүх зүйл Өөрийнх нь удирдлагын төлөвлөгөөг тойрон эргэдэг. Эдгээр үг бага зэрэг ойлгомжгүй ч илүү гүнзгий давхар утгатай. Үүгээр би Бурханы хийдэг бүх ажил хүний хүслийн нөлөөнд автдаггүй гэж хэлэх гэсэн юм. Бурханы дээд эрх ба зохион байгуулалт; улс орон, үндэстэн эсвэл угсаатны бүлгийг зохион байгуулах Түүний арга зам; эсвэл тухайн эрин үед тохиолдуулахаар Түүний зохицуулсан зүйл хүний хүслийн нөлөөнд автдаггүй. Бурхан цаг хугацаа, орон зай, газарзүй, хүмүүсээр хязгаарлагддаггүй. Түүний хийдэг бүх зүйл яг төлөвлөгөөнийх нь дагуу явагддаг бөгөөд хэн ч үүнд саад болж, үймүүлж чадахгүй. Чи дуртай эсвэл дургүй байгаа эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн эсвэл тодорхой угсаатны бүлгийн субьектив хүсэл эрмэлзлээс үл хамааран, Бурханы хийхээр шийдсэн зүйлийг ямар ч хүн эсвэл юу ч тэр үймүүлж, нурааж, ганхуулж чадахгүй. Чи үүнээс юу сурсан бэ? (Бид Бурханы эрх мэдлийн талаар мэдэж авлаа.) Энэ бол Бурханы эрх мэдэл юм. Бурхан хүн төрөлхтнийг анх бүтээснээс эхлээд тэд алхам алхмаар урагшлах хүртэл хүн төрөлхтөн гэдэгт Бурханы сонгосон хүмүүс, харь үндэстэн, болон Бурханыг эсэргүүцдэг хүмүүс багтсаар ирсэн. Бурхан эдгээр бүх төрлийн хүмүүсийг хүн гэж үздэг ч Бурхан эдгээр өөр төрлийн хүмүүст ялгаатай ханддаг уу? Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг тодорхой арга замаар удирддаг уу? (Тийм ээ, тэгдэг.) Бурхан Өөрийн сонгосон хүмүүст бусад хүмүүсээс өөрөөр ханддаг. Гэвч Бурханы сонгосон хүмүүсийн зарим нь Бурханыг дагаж, дуулгавартай байж чаддаг байхад зарим нь тэрслүү бөгөөд Түүнийг эсэргүүцдэг. Тэгвэл Бурхан тэдэнд хэрхэн ханддаг вэ? Бурхан өөрт нь хандах тэдний хандлагыг хэрхэн үздэг вэ? (Бурхан Өөрийг нь дуулгавартай дагадаг хүмүүст нигүүлсэнгүй, хайраар ханддаг ч хүмүүсийг тэрслүү байх юм уу Өөрийг нь эсэргүүцэх үед зөвт зан чанараа тэдний дээр буулгадаг.) Зөв. Чи өөрийгөө Бурханы сонгосон хүмүүсийн нэг, эсвэл Түүний дагалдагчдын нэг, эсвэл Бурханы гэрийн ажилд ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулсан гэж бодож байгаа эсэхээс үл хамааран Бурхан эдгээр гадаад зүйлийг хардаггүй. Бурхан зөвт зан чанартай бөгөөд хүмүүст хандахдаа зарчимч байдаг: Шүүгдэх ёстой хүмүүс шүүгдэнэ; шийтгэгдэх ёстой хүмүүс шийтгэгдэнэ; мөн устгагдах ёстой хүмүүс устгагдана. Жишээ нь, иудейчүүд Иудейгаас хөөгдөж, Эзэн Есүсийн тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээ харь үндэстнүүдэд тархсан гэдэг баримтын талаар та нар юу гэж бодож байна? Хүмүүсийн үзэл, төсөөллийн дагуу, мөн иудаизмын дагуу бол зөвхөн иудейчүүд л Бурханы сонгосон хүмүүс юм. Тэд бол Бурханы нандин хүүхдүүд бөгөөд Бурханы хамгийн их санаа тавьдаг хүмүүс; тэд бол Түүний нүдний цэцгий юм. Хүмүүсийн ярьдгаар бол иудейчүүд нь Бурханы хамгийн хайртай хүүхдүүд бөгөөд хүн хамгийн дуртай хүүхдээ эрхлүүлж, хамгаалах ёстой, тэднийг ямар нэгэн байдлаар өвтгөж, хилсдүүлж болохгүй. Хүмүүс иудейчүүд юуны ч төлөө залбирсан бай, Бурхан тэдэнд тэрийг нь өгч, хүссэн эсвэл төсөөлж байснаас нь илүү ихийг хайрлах болно гэж боддог. Гэхдээ Бурхан ингэсэн үү? (Үгүй, тэгээгүй.) Тэгвэл Бурхан юу хийсэн бэ? Иудейчүүд Эзэн Есүсийг загалмайд цовдолсон тул Бурхан маш их хилэгнэж, Ромчуудаар Иудейг эзлүүлж, иудейчүүдийг эх нутгаас нь хөөн гаргуулах цэрэг илгээлгүүлсэн. Энэ бол маш их аллага, хядлага болсон үйл явдал байсан; тоо томшгүй олон хүн үхэж, цус гол мэт урсаж байв. Олон иудей хүн дэлхийн янз бүрийн улс орон руу дүрвэснээр л амьд үлдсэн юм. Эдгээр баримтаас та нар Бурханы зан чанарын ямар мөн чанарыг олж харж байна вэ? (Бурханы зөвт зан чанар халдлагыг тэвчихгүй.) Бурханы зан чанарын талаар яриагаа эхлэхгүй, эхлээд хүмүүсийг жишээ болгон авч үзье. Бодит амьдрал дээр хүн маш их хайрладаг хүүхэдтэй байгаад тэр хүүхдэдээ өмч хөрөнгө, байгаа бүхнээ өвлүүлэхийг хүсвэл тэд юу хийх вэ? Нэг талаас, тэд түүнд хатуу хандаж, ингэснээр хүүхэд чадалтай хүн болж өсөн торниж, эцэг эхдээ байгаа бүхнийг өвлөж чадна. Гэхдээ хамгийн чухал нь тэд түүнийг хамгаалж, түүнийг ямар нэгэн хор хөнөөл, аюул ослын замд оруулахгүй байх болно. Үүний зорилго нь хүүхэд амьдарч, эцэг эхдээ байгаа бүх зүйлийг өвлөн авч чадах явдал юм. Хүмүүсийг энэ бүхнийг хийхэд юу түлхэж байна вэ? Хүмүүс хайргүй хүүхэд, эсвэл танихгүй хүнд энэ мэтчилэн ханддаг уу? Тэд адилхан үйлдэл хийдэг үү? (Үгүй, тэд тэгдэггүй.) Хүмүүсийн хамгийн хайртай хүүхдийнхээ төлөө хийж байгаа бүхэн аминч байдал, сэтгэл татагдалт, хувийн хүсэл тэмүүллээс үүдэлтэй байдаг нь ойлгомжтой; эдгээр зүйл нь хүний уг чанар-мөн чанарын нэг хэсэг юм. Хүний сэтгэл татагдалт, аминч байдалд үнэн байдаг уу? Шударга байдал байдаг уу? (Үгүй, байхгүй.) Хүн төрөлхтөн өөрсдийгөө ингэж л илчилдэг. Гэтэл Бурханы хийсэн зүйлийг хар—Бурхан Өөрийн сонгосон хүмүүс болох иудейчүүдийг Иудейгээс Ази, Европ, Африк, Америк дахь бүх харь үндэстэнд сайн мэдээг түгээхийг хүссэн. Тэд үүнийг хэрхэн түгээх ёстой болсон бэ? Бурхан харийн түрэмгийлэгчид иудейчүүдийн газар нутаг руу дайрч, эзлэн, тэнд амьдарч байсан иудейчүүдийг, Аврагч Есүсийн тухай мэдээ тараасан хүмүүсийг хөөн зайлуулж, эх нутгаа алдаж, хэзээ ч эргэж ирэхгүй байх аргыг ашигласан. Дараа нь иудейчүүд дэлхийн өнцөг булан бүрд суурьшин, тэндээ амьд үлдэж, Аврагч Есүсийн сайн мэдээг аажмаар дэлхийн бүх улс орон, өнцөг булан хүртэл тарааж эхэлсэн. Энэ нь Бурханы ажил маш бодитой гэдэг баримтыг нотолж байна. Энэ нь үндсэндээ хаана харагдсан бэ? Бурхан израильчуудыг өөр өөр улс орон руу түлхэн гаргаж, Эзэн Есүсийн сайн мэдээг түгээхийн тулд маш онцгой, ер бусын аргыг ашигласан гэдэг баримтаар харагдаж байна. Хэрвээ Бурхан израильчуудаар улс орон бүр лүү нүүж, сайн мэдээ түгээж, Бурханыг гэрчлэх шийдвэр гаргуулсан бол тэд гэр бүлээ болон өвөг дээдсийнхээ эх нутгийг орхиж чадахгүй байх байлаа. Яг л Бурхан тэднийг цохиж, тэгснээр тэд гарч яван, Эзэн Есүсийн сайн мэдээг дэлгэрүүлж чадсан мэт байдаг. Энэ бол тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний төлөө Бурханы төлсөн төлөөс юм; Тэрээр Өөрийн сонгосон хүмүүсийг дайн, аллага, цөллөгтэй учруулсан. Иудейчүүд дэлхийгээр гэр оронгүй тэнүүчилж, сайн мэдээг улс орон бүрд түгээхээс өөр аргагүй болсон. Хүмүүсийн нүдээр харахад эдгээр арга нь хүнд хэтэрхий хайхрамжгүй хандсан боловч Бурханы мөн чанарыг “хүнд хайхрамжгүй” гэж тодорхойлж болох уу? Энэ нь хүнд хайхрамжгүй хандсан хэрэг биш учраас мэдээж болохгүй. Учир нь Бурханы зан чанар болон мөн чанарт аминч байдал, махан биеийн сэтгэл татагдалт байдаггүй; Тэрээр энэ бүхнийг бүх хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө хийсэн бөгөөд ингэснээр хүн төрөлхтний ахиц дэвшлийн дараагийн алхам Бурханы удирдлагын төлөвлөгөөний алхмуудын дагуу амжилттай болж, бүрэн биеллээ олно. Тиймээс, Бурхан үүнийг хийх ёстой; өөр арга байсангүй. Бурханы ажлын алхмууд аль хэдийн энэ цэгт хүрсэн бөгөөд Түүний үйлдлүүд хурдан бөгөөд сайн үр дүнг авчирсан тул тэдгээр нь бүхэлдээ зүй зохистой байв. Бурханы мөн чанарыг харвал зөвхөн Бурхан л үүнийг хийж чадна, өөр ямар ч улс орон, үндэстэн үүнийг хийхгүй. Бурханы зан чанар зөвт юм. Иудейчүүдэд хандах Бурханы хандлагыг харахад өнөөгийн Бурханы сонгосон хүмүүст жаахан гэгээрлийг өгөх ёстой. Хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд Бурханд хүнийг гэх хайр, сэтгэл, нигүүлсэл, хайр энэрэл байдаг, гэвч хүмүүст даалгавар өгөх үедээ Бурханы нүдээр хүмүүс юу вэ? Та нар энэ түвшний утгыг ойлгож чадах уу? Зарим хүн “Энэ өнцгөөс Бурханы нүдээр хүмүүс ямар ч үнэ цэнгүй. Тэд зүгээр л шатрын хүү юм. Чи зүгээр л Түүний хэлсэн газар очиж, Түүний хэлснийг хийдэг” гэж хэлдэг. Эдгээр үг зөв үү? Буруу. Өнгөц харахад ийм юм шиг боловч үнэндээ тийм биш юм. Хүний үгийг ашиглахын тулд Бурхан үйлдэхдээ үүнд тийм их санаа зовдоггүй. Түүнд хүний уламжлалт сэтгэлгээ, үзэл байдаггүй бөгөөд Тэрээр юугаар ч хязгаарлагддаггүй. Бурханы хийдэг бүхэн чөлөөлөгдсөн, эрх чөлөөтэй, олон нийтийн, илэн далангүй, шударга байдаг. Нэг талаар, бүх зүйлийг хэвийн урагшлуулахын тулд Тэрээр Өөрийн удирдлагын төлөвлөгөөний алхмуудыг дагадаг; нөгөө талаар, ирээдүйд хүмүүс Бурханы гарт, Бурханы удирдлагын төлөвлөгөөний дагуу ахиц дэвшил гаргаж, хэвийн урагшилж чадна гэсэндээ үүнийг хийсэн. Хүний ахиц дэвшил нь Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй нягт холбоотой байдаг. Хэрэв Бурхан ийм алхам хийхдээ хайртай зүйлээ орхихын зовлонг үүрч, ингэж үйлдээгүй бол хүнд жаахан ч гэсэн ахихад хэцүү байх байсан. Ийм учраас л Бурхан Өөрийн удирдлагын ажилд хийдэг сонголт, авдаг алхам бүрээ, бас бүх зүйлийг бодолцож үзсэн гэж Би хэлдэг; энэ нь Түүний хүч чадал, эрх мэдэл, мэргэн ухааныг агуулдаг. Бурханы хийдэг, хүмүүсийн ойлгодоггүй зарим зүйл үргэлж байдаг. Тэд яагаад ойлгож чадахгүй байна вэ? Учир нь хүмүүс үзэлтэй байдаг. Эдгээр үзлийн зарим нь төсөөлөл, зарим нь хүний уламжлалт соёл, сэтгэлгээний нөлөө байдаг бол зарим нь хүний аминч хүсэл, шүүлт байдаг. Эдгээр зүйл нь Бурханы талаарх хүний ойлголт, түүнчлэн Бурханы талаарх үзэл бодолд нь нөлөөлдөг.

Иудейчүүд Иудейгаас хөөгдөж гарсан талаар та нар ямар дүгнэлт хийж болох вэ? (Бурхан хүмүүс шиг аминч зүрх сэтгэлтэй биш. Бурханы хийдэг бүхэн шударга бөгөөд бүх хүн төрөлхтний ахиц дэвшлийн төлөө байдаг.) Хэрэв ийм нөхцөл байдал та нарт тохиолдож, аллага хядлага, цус урсгалт, сүйрэл, үхэл танай гэрт ирж, гэр бүлийг чинь салгаж хагацаасан бол та нар юу гэж ойлгох байсан бэ? (Бидний хүн чанар болон Сатаны завхруулсан хэмжээнээс шалтгаалаад маш олон үл ойлголцол, гомдол, буруу ойлголт бидэнд байж болох ч одоо Бурханы нөхөрлөлөөр дамжуулан Бурханы хийдэг бүхэн утга учиртай бөгөөд Түүний хүслийг агуулдаг гэдгийг бид ухаардаг. Бид хэчнээн их зовлон туулсан ч Бурханы бүх зохион байгуулалтад дуртайяа захирагдаж, эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг түгээж, гэрчилж, Түүнтэй хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийх ёстой.) Эдгээр баримтын өмнө хүнд сонголт бий юу? Бурхан юу хийхээр шийдсэнийг хүн сонгох эрхгүй. Эдгээр үгийг сонссоныхоо дараа хүмүүс Бурхан бол хайр гэж бодсоор л байна уу? Тэдний урам хугарч, “Хэрэв хүмүүст эдгээр баримтын талаар сонголт байхгүй бол Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажилд хүмүүс яг ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?” гэж хэлдэг. Та нар мэдэх үү? (Бид бол бүтээгдсэн зүйл.) Та нар зүгээр нэг бүтээгдсэн зүйл биш; та нар товойлгогчийн үүрэг гүйцэтгэдэг. Та нар бол Бурханы шүүлт, гэсгээлтийн бай, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр та нар бол Түүний авралын бай юм. Энэ бол та нарын гүйцэтгэдэг үүрэг юм. Бүтээгдсэн зүйлийн хувьд та нарын үүрэг юу вэ? Энэ нь хүний хэрэгжүүлэлт, үүрэгтэй холбоотой. Чи бол бүтээгдсэн зүйл тул хэрвээ Бурхан чамд дуулах авьяас өгсөн бөгөөд Бурханы гэр чамайг дуулуулахаар зохицуулсан бол чи сайн дуулах ёстой. Хэрэв чи сайн мэдээ түгээх авьяастай бөгөөд Бурханы гэр чамаар сайн мэдээ түгээлгэхээр зохицуулсан бол чи сайн мэдээг сайн түгээх хэрэгтэй. Бурханы сонгогдсон хүмүүс чамайг удирдагчаар сонгох үед чи удирдлагын даалгаврыг авч, Бурханы сонгосон хүмүүсийг Бурханы үгийг идэж уун, үнэний талаар нөхөрлөж, бодит байдалд ороход удирдан чиглүүлэх ёстой. Ингэснээр чи үүргээ сайн биелүүлсэн байх болно. Бурханы хүнд өгдөг даалгавар бол туйлын чухал бөгөөд утга учиртай юм! Тэгэхээр чи энэ даалгаврыг хэрхэн хариуцан авч, үүргээ биелүүлэх ёстой вэ? Энэ бол чамд тулгардаг хамгийн том асуудлуудын нэг бөгөөд чи сонголт хийх ёстой. Энэ бол үнэнийг олж авч, Бурханаар төгс болгуулж чадах эсэхийг чинь шийдэх чухал мөч гэж хэлж болно. Хэрэв чи өөрийн хүсэлд тулгуурлан үйлдэж, янз бүрийн булай үйлдэл хийвэл Бурханы даалгаврыг биелүүлэхгүй төдийгүй Бурханы гэрийн ажилд саад учруулна. Үр дүнд нь чи Паулын адил шийтгүүлэх шаардлагатай болно. Бурхан чамайг явж ямар нэг зүйл хий гэж хэлэхэд чиний чиг үүрэг юу вэ? Тэр даалгаврыг сайн хийж, баллахгүй байх явдал юм. Ингэснээр чи үйлчлэлээ сайн үзүүлж байна. Бурхан чамд ямар ч үйлчлэл үзүүл гэж хэлсэн бай, чи үүнийг сайн, дуулгавартай хийх ёстой. Ингэснээрээ чи сонсдог, дуулгавартай дагадаг хүн болно. Хэрэв дуулгавартайгаар үйлчлэл үзүүлдэггүй, үргэлж хувийн санаа зорилготой байж, үргэлж хаан шиг захирахыг хүсдэг бол чи Сатан, антихрист тул шийтгэгдэх ёстой. Зарим хүн үнэнийг ойлгодоггүй эсвэл үнэнийг эрэлхийлдэггүй; зөвхөн ажилдаа хүчин чармайлт гаргадаг. Тэгвэл бүтээгдсэн зүйлийн хувьд тэдний үүрэг юу вэ? Зүгээр л ажиллах, үйлчлэл үзүүлэх. Тэгвэл Бурханы нүдээр бүтээгдсэн зүйл яг ямар үүрэг гүйцэтгэх ёстойг, мөн тэд ямар хүний төрхийг амьдран харуулах ёстойг нэгтгэн дүгнэ. Энэ нь та нарын хэрэгжүүлэлттэй холбоотой. Хүний үзэл, төсөөллийн дагуу бол Бурхан Өөрийн нүдэн дэх бүтээгдсэн зүйлд санаа тавьдаг, анхаардаг, хамгаалдаг, халамжилдаг, нигүүлсэл хайрладаг. Дараа нь Тэр тэднийг сахилгажуулж, засаж, зүрх сэтгэлдээ тэднийг хайрлаж, энгэртээ тэвэрдэг. Эцсийн эцэст, Бурхан тэднийг төгс болгож, аюулгүй байдлыг нь хангаж, төгс болтол нь тэдэнд юу ч тохиолдохгүй байх арга хэмжээг авах ганц санаа зорилготой. Хүмүүсийн хувьд Бурханы нүдээр бол бүтээгдсэн зүйл гэж энэ юм. Үүнийг туулах үедээ хүмүүс “Бурхан зүйрлэшгүй хайр татам! Бидний Бурхан ямар агуу вэ! Тэр бидний хайрыг үнэхээр хүртэх ёстой! Бурхан нигүүлсэнгүй, хайраар дүүрэн! Бурхан маш сайн!” гэж боддог. Гэхдээ хэрэв үүнийг баримттай харьцуулж үзвэл, Бурхан зөвхөн ийм маягаар бүтээгдсэн зүйлд ханддаг уу? (Үгүй, тийм биш.) Тэгвэл Бурхан хүмүүст хэрхэн ханддаг вэ? Хүнд хандах Бурханы хандлагын талаар хүмүүс өөр ямар үзэл, төсөөлөлтэй байдаг вэ? Хүмүүс хүлээн авч чадахгүй зүйл бий юу? Эргэлзээгүй энэ бол Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт, засалт, сахилгажуулалт, хасалт юм. Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чаддаггүй тэр хүмүүс ямар хүмүүс вэ? Чи тэднийг үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс гэж хэлж болно, бас чи үнэнийг хүлээн авдаггүй хүнийг үл итгэгч гэж эргэлзээгүй хэлж болно. Хэрэв хүн Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чадахгүй бол Бурханы ажлыг хүлээн авч чадахгүй байхтай адилхан. Энэ асуудлын уг чанар юу вэ? Тэд үнэнийг хүлээн авдаггүй бөгөөд Бурханы ажлыг голдог. Ийм хүмүүс зөвхөн гамшиг, шийтгэлтэй тулгарах болно. Та ямар ч хүн байсан ч Бурханд итгэдэг ч үнэнийг хүлээн авдаггүй бол аврагдаж чадахгүй. Хүнийг Бурханд итгэж эхэлсний дараа Бурхан түүнийг илчлэхийн тулд ямар орчноор хүрээлүүлж байгаагаас үл хамааран илчлэгдэх явцдаа хүн Бурханы ерөөл, нигүүлсэл, халамж, хамгаалалтыг харж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Гаднаас нь хүн үүнийг харж чадахгүй ч шалгалт, цэвэршүүлэлтийг даван туулсны дараа харж чадах болов уу? Гарцаагүй харах болно. Тиймээс Бурханы шүүлт, гэсгээлтийг туулсныхаа дараа Бурханы хамгаалалт, ерөөлийг харж чадах олон хүн байдаг. Гэвч үнэнийг хайрладаггүй хүн эдгээр зүйлийг огт харж чадахгүй. Үзэл, төсөөлөлтэйгөө зууралдсаар байдаг бөгөөд Бурханы эсрэг дайсагнал, тэрслүү байдлаар дүүрэн байдаг. Тэд бол үл итгэгч, ёрын муу, антихрист төрлийн хүмүүс юм. Тэдний хийж байгаа бүхэн сөрөг зүйлийн жишээ юм. Паул бол жишээ юм. Хүмүүс Паулыг хараад юу хардаг вэ? (Паул антихристийн замаар явж байсан бөгөөд түүний түүх бидэнд анхааруулга болдог.) Паул үнэний хойноос хөөцөлдөөгүй. Зөвхөн махан биедээ ирээдүй, хүрэх газрыг эрж хайсан учраас л Бурханд итгэсэн. Зөвхөн шагнал, титэм авахыг эрж хайсан. Бурхан маш олон үг хэлж, түүнийг маш их сахилгажуулж, гэгээрүүлж, гэрэлтүүлсэн ч тэр Бурханыг дуулгавартай дагаагүй, эсвэл үнэнийг хүлээн аваагүй. Тэр үргэлж Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг байсан бөгөөд эцэст нь антихрист болж, яллагдаж, шийтгэгдсэн. Паул сөрөг зүйлийн үлгэр жишээ болдог. Паулыг антихристийн ердийн жишээ хэмээн судалснаар хүмүүс, Паул Бурханыг эсэргүүцэх замаар, сүйрлийн замаар явж байсныг харж чадна. Олон хүн үүнээс суралцаж, ашиг тусыг нь хүртэж, үнэнийг эрэлхийлэх зам, итгэгчийн зөв зам руу алхан орсон. Үнэнийг хүлээн авч чаддаг, Паулын сургамжаас ашиг тусыг нь хүртсэн хүмүүст зориулсан Бурханы хүсэл юу вэ? (Аврал ба хайр.) Тэгвэл Бурхан Паулыг илчилж, шүүж, яллаж байгаагаас хүмүүс Бурханы зан чанарын ямар талыг харж чадах вэ? (Түүний зөвт зан чанарыг.) Тэгвэл Бурханы нүдээр Паул бүтээгдсэн зүйлийн хувьд юу болсон бэ? Тэр хүчин зүтгэгч болсон. Ашиг тус хүртдэг ч бай, илчлэгддэг ч бай хүмүүс бүгд бүтээгдсэн зүйл. Гэсэн хэдий ч Бурхан энэ хоёр төрлийн хүмүүст огт өөр ханддаг. Бодит байдал дээр Бурханы нүдээр энэ хоёр төрлийн хүн нь шоргоолж, авгалдай шиг үнэ цэнгүй боловч Бурхан нэгд нь нөгөөгөөс нь өөрөөр ханддаг. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм. Энэ хоёр төрлийн хүнд хандах Бурханы өөр хандлага юунд үндэслэсэн бэ? (Тэдний дагаж буй зам дээр үндэслэсэн байдаг.) Энэ нь хүн өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаа, тэдний мөн чанар, үнэнд хандах хандлага, хүний явж буй зам дээр үндэслэдэг. Гаднаас нь харахад Бурхан хүнд хайхрамжгүй ханддаг, сэтгэл татагддаггүй, үйлдэл нь цэвдэг мэт санагддаг. Хүмүүний үзэл, төсөөллийн дагуу хүмүүс “Бурхан Паулд тэгж хандах ёсгүй байсан. Паул маш их зүйлийг хийж, маш их зовж шаналсан. Түүнээс гадна Бурханд үнэнч, үнэн сүсэгтэй байсан. Бурхан яагаад түүнд ингэж хандсан юм бэ?” гэж боддог. Хүмүүс ингэж хэлэх нь зөв үү? Энэ нь үнэнтэй нийцэж байна уу? Паул ямар байдлаар Бурханд маш үнэнч эсвэл үнэн сүсэгтэй байсан бэ? Тэд баримтыг мушгин гуйвуулж байгаа юм биш үү? Паул өөртөө ерөөл олж авахад л үнэнч, үнэн сүсэгтэй байсан. Энэ нь Бурханд үнэнч, үнэн сүсэгтэй байгаа хэрэг мөн үү? Үнэнийг ойлгохгүй, асуудлын мөн чанарыг тодорхой харж чадахгүй, сэтгэл татагдалтдаа тулгуурлан таамгаар ярих үедээ хүмүүс Бурханд тэрсэлж, Түүнийг эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Хүн бүр Паулыг шүтэн биширдэг нь гайхах зүйл биш юм! Сатаны хүмүүс үргэлж Сатаныг шүтэн биширдэг, тэр ч байтугай сэтгэл татагдалт дээрээ үндэслэн Сатаны төлөө ярьдаг. Энэ нь хүмүүс Сатанаас салсан мэт санагдаж болох ч тэд холбоотой хэвээр байна гэсэн үг юм. Үнэн хэрэгтээ хүмүүс Сатаны төлөө ярихдаа бас өөрийнхөө төлөө ярьж байдаг. Хүмүүс Паулыг өрөвддөг, учир нь тэд яг түүн шиг, түүнтэй ижил замаар явж байдаг. Хүний хар ухаанаар бол Бурхан Паултай тэгж харьцах ёсгүй байсан ч Түүний хийсэн зүйл нь хүний хар ухааны яг эсрэг байсан юм. Энэ бол Бурханы зөвт зан чанар бөгөөд үнэн юм. Хэрэв хүний хар ухаанаар ярих юм бол тэд ингэж хэлж магадгүй: “Хэдийгээр Паул нэг их зүйлд хүрээгүй ч гэсэн маш их хөдөлмөр, хүчин чармайлт гаргасан. Зүгээр л хэчнээн жил зовсныг нь бодоход л түүнийг хэлтрүүлэх ёстой байсан юм. Тэр зүгээр л үйлчлэл үзүүлэгч байсан ч зүгээр байх байсан. Түүнийг шийтгэж, там руу явуулах ёсгүй байсан.” Энэ нь хүний хар ухаан, сэтгэл татагдалт болохоос үнэн биш. Бурханы хамгийн хайр татам тал юу вэ? Түүнд хүний хар ухаан байдаггүй. Түүний хийдэг бүхэн үнэн ба мөн чанартай нь нийцдэг. Тэрээр зөвт зан чанар харуулдаг. Бурхан чиний субьектив хүсэл, хийсэн зүйлийн чинь обьектив баримтын аль алиныг нь огт тоодоггүй. Бурхан чиний юу хийдэг, юу харуулдаг, ямар замаар явж буй дээр чинь тулгуурлан ямар хүн болохыг чинь тодорхойлж, тогтоож, дараа нь чамд хамгийн их тохирох хандлагыг тогтоодог. Паулын төгсгөл ингэж бий болсон юм. Паулын хэргийг харахад Бурхан түүнд хайргүй байсан юм шиг санагддаг. Петр, Паул хоёр хоёулаа бүтээгдсэн зүйл байсан ч Бурхан Петрийг сайшааж, ерөөх зуураа Паулыг илчилж, задлан шинжилж, шүүж, ялласан. Паулын төгсгөлийг хэрхэн шийдсэнээс чи Бурханы хайрыг харж чадахгүй. Тэгвэл Паулд тохиолдсон зүйлд үндэслээд чи Бурханд хайр байдаггүй гэж хэлж болох уу? Үгүй, тэгж болохгүй, учир нь Бурхан олон удаа сахилгажуулж, гэрэлтүүлж, гэмших олон боломжийг олгосон боловч Паул зөрүүдлэн татгалзаж, Бурханыг эсэргүүцэх замаар алхсан. Тиймээс эцэст нь Бурхан түүнийг яллаж, шийтгэсэн. Энэ асуудлыг өнгөн талаас нь харахад хүмүүст Бурханы ажил, авралд сонголт байхгүй мэт санагддаг. Бурхан хүмүүсийн сонголтод хөндлөнгөөс оролцдоггүй хэдий ч хэрвээ хүн ерөөл эрж хайх замыг сонговол Бурхан түүнийг яллаж, шийтгэнэ. Бурхан хүнд өөрөө замаа сонгохыг зөвшөөрдөггүй, Бурхан зөвхөн үнэнийг эрэлхийлэх замыг сонгох боломжийг олгодог бөгөөд хүнийг шүүж, ариусгах, эсвэл төгс болгох нь бүгд Бурханаас шалтгаалдаг юм шиг санагддаг. Бурханы ажлыг ингэж харж, Бурханд ийм хаяг зүүх нь утгагүй алдаа, туйлын инээдтэй зүйл биш үү? Бурханы зан чанар зөвт бөгөөд ариун гэдгийг хүн огт мэддэггүй; тэр үргэлж өөрийнхөө замыг—Бурханыг эсэргүүцэх замыг сонгох боловч Бурханы шүүлт эсвэл яллалтыг хүлээн авахыг хүсдэггүй. Энэ бол огт үндэслэлгүй юм! “Бурхан өөрсдөд нь хэрхэн хандах, Бурхан тэдэнд ямар үүрэг даалгавар өгөх, Бурханы тэднээр ямар ажил хийлгэх, ямар үүрэг гүйцэтгүүлэхийг хүн өөрөө сонгох боломжгүй. Эцсийн эцэст, өөрийнхөө замаар явахыг сонгосон хүн бүр яллагдана. Зөвхөн Бурханы чамд замчлах замыг, үнэнийг эрэлхийлэх замыг сонгож гэмээ нь Бурхан чамайг ерөөж, сайшаана” гэж боддог олон хүн бий. Зарим хүн үүнийг Бурхан шударга бус загнаж, хүмүүсийн чөлөөт сонголтод хөндлөнгөөс оролцож байна гэж үздэг. Гэхдээ энэ нь бодит үнэн мөн үү? (Үгүй.) Бурхан энэ бүгдийг зарчмын дагуу хийдэг. Баримт болон үнэнийг ойлгохгүй үедээ Бурханыг буруугаар ойлгож, шүүх нь чамд амархан байдаг, харин чи баримт болон үнэнийг ойлгох үедээ эдгээр үл ойлголцол нь туйлын зохисгүй, тун жигшүүртэй, бузар булай гэж бодно. Тэр үед чи Бурханы хийдэг бүхэн зөв гэдгийг мэднэ. Хүмүүс хэтэрхий аминч, мунхаг учраас үүнийг ойлгож чаддаггүй. Тэд үнэнийг ойлгодоггүй, асуудлыг тодорхой харж чаддаггүй тул өөрсдийн үзэл, төсөөллийн дагуу Бурханд хаяг зүүдэг. Үүнийг ойлгосноор чи ахиж Паулыг өмөөрч, Бурханыг буруугаар ойлгохгүй. “Бурханы хийдэг зүйл үнэхээр зөв. Хүмүүс л завхарсан байдаг. Тэд бол явцуу бодолтой, тэнэг хүмүүс, нөхцөл байдлыг тодорхой харж чадахгүй. Хүн энэ асуудлаас Бурханы зөвт зан чанарыг харж, эсвэл Бурханы хайрыг харж байгаа эсэхээс үл хамааран Бурханы хийдэг бүхэн зөв бөгөөд бүгд Түүний зөвт зан чанарын илчлэл, Түүний мөн чанар юм. Энэ бүхэн үнэнтэй нийцэж байгаа бөгөөд буруу биш!” гэж чи хэлнэ. Өнөөдөр Бурхан та нарын дотор ажиллаж, та нарыг аварч байгаа үед та нар аль замыг сонгох ёстой вэ? Бурхан та нарт хөндлөнгөөс нөлөөлж байна уу? Та нар ямар сонголт хийх ёстой вэ? Паулын алдаанаас суралцах ёстой юу? Петр шиг байж, үнэнийг эрэлхийлэх замаар явах ёстой юу? Та нар энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ? Энэ нь та нар үнэнийг ойлгож байгаа эсэхээс хамаарна. Үнэнийг ойлгох нь ямар асуудлыг шийдэх вэ? Үнэнийг ойлгохын зорилго нь хүний завхарсан зан чанар болон хүний янз бүрийн бэрхшээлийг шийдвэрлэх явдал юм. Чи шийдэх боломжгүй асуудалтай тулгарах үед; эсвэл үзэлтэй чинь үл нийцэх хүмүүс, үйл явдлууд, зүйлстэй тааралдах үед үнэн чиний дотор ажиллаж эхэлнэ. Тэгвэл Паулын хэрэг чиний хувийн амь-оролт, замаа сонгоход чинь хэрхэн тусалдаг вэ? (Энэ нь биднийг Бурханы өмнө ирж, өөрсдийгөө эргэцүүлэхэд түлхэц өгч чадна.) (Энэ нь Бурхан, хүн хоёрын хоорондох ханыг нурааж, үл ойлголцлыг арилгаж чадна.) Энэ бол үүний нэг хэсэг бөгөөд та нар энэ хэлэлцүүлгээс ямар нэг зүйлийг олж авсан. Хамгийн чухал нь үнэнийг эрэлхийлэх замыг сонгохын ач холбогдол, Бурхан яагаад ийм хүмүүсийг ерөөж, сайшаадаг вэ гэдгийг ойлгох явдал. Энэ асуултын хариултыг ойлгох нь хамгийн чухал зүйл юм.

Дөнгөж сая би иудейчүүд хэрхэн цөлөгдөж, дэлхийн улс орон бүр лүү нүүсэн тухай дурдсан. Энэ баримтыг хүмүүс юу гэж хардаг вэ? Ямар үнэнийг ойлгодог вэ? Энэ үйл явдал хүмүүсийг жаахан эргэцүүлүүлэх ёстой. Нэгдүгээрт, хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх ёстой талаар, хоёрдугаарт, энэ үйл явдлаар дамжуулан Бурханы зан чанарыг ойлгохын тулд. Эхлээд ийм нөхцөлд хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх ёстой талаар ярилцъя. Бурханы хийдэг юу ч хүний хүслийн нөлөөнд автдаггүй; Бурханд Өөрийн гэсэн төлөвлөгөө, аливаа зүйлийг хийх Өөрийн гэсэн зарчим бий. Тэгвэл хүмүүс ямар хандлагатай байх ёстой вэ? Ямар ч нөхцөл байдалтай тулгарсан эсвэл энэ нь өөрсдийнх нь үзэлтэй нийцэж байгаа эсэхээс үл хамааран хүмүүс хэзээ ч Бурхантай зөрчилдөж болохгүй. “Хэдийгээр би тэрслүү, Бурханыг эсэргүүцдэг ч үүргээ гүйцэтгэдэг минь хангалттай биш гэж үү?” гэж зарим хүн хэлдэг. Энэ ямар хандлага вэ? Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй нь ойлгомжтой юм. Энэ бол жинхэнэ дуулгавартай байдал биш. Тэгвэл “Бурхантай зөрчилдөхгүй байх”-ыг хүмүүс яг яаж хэрэгжүүлж, үйлдэл болгох ёстой вэ? Хэрэгжүүлэлтийн хоёр зарчим байдаг: Эхнийх нь, Бурханы хүслийг, хүмүүс ямар үнэнийг ойлгох ёстой, мөн хэрхэн хамтран ажиллаж, Бурханы даалгаврыг биелүүлэх вэ гэдгийг идэвхтэй эрж хайх—энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйлийн идэвхтэй тал юм. Хоёр дахь нь, хаана Бурханы талаар буруу ойлголттой, Түүнд дуулгавартай биш, үзэл төсөөлөлтэй, Түүнтэй нийцэхгүй зүйлстэй байгаагаа шалгаж, таних явдал. Ингэснээр чи үүргээ биелүүлэх явцдаа үнэнийг үнэн зөв хэрэгжүүлж, аливааг зарчмын дагуу хийж, Бурханы даалгаврыг гүйцэтгэж, Бурханд дурсагдаж чадна. Эдгээр хэрэгжүүлэлтийн зарчим энгийн үү? (Тийм ээ, энгийн.) Би “энгийн” гэдгээрээ юу хэлж байна вэ? Логик, үг хоёр харьцангуй ойлгомжтой байдаг; “нэг” нь нэг, “хоёр” нь хоёр гэсэн утгатай; чи сонссон даруйдаа үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг. Гэсэн хэдий ч үүнийг амьдралд хэрэгжүүлэх нь тийм ч хялбар биш, учир нь хүмүүс завхарсан зан чанартай байдаг. Тэд үргэлж аливаа зүйл дээр мэтгэлцдэг бөгөөд Бурханы талаар маш их үзэл, төсөөлөл, буруу ойлголттой байдаг. Хүмүүс эдгээр зүйлийг задлан шинжилж, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой, гэвч энэ нь сүнслэг ойлголтгүй хүмүүсийг шинэ үзэл сэдэхэд хүргэдэг: “Хүмүүс бүгд Бурханыг хайр гэж хэлдэг, тэгвэл Бурхан яагаад үргэлж хүмүүсийн бодол, үзлийг илчилж, шүүдэг юм бэ? Би Бурханаас хайрыг харж чадахгүй байна; Бурханы зан чанар халдлагыг тэвчихгүйг л би харж байна.” Энэ нь хүний үзлийн нэг биш үү? Хэрвээ завхарсан хүмүүсийн үзэл, төсөөллийн үлгэрээр Бурхан бүх хүн төрөлхтний хөгжлийн явцад зөвхөн өршөөл нигүүлсэл, хайр энэрлийг илчлэн харуулж, зөвт байдал, уур хилэнг хэзээ ч харуулаагүй байсан бол хүн өнөөг хүртэл оршин тогтнож чадах байсан болов уу? (Үгүй, чадахгүй.) Хүн аль эрт Сатанд залгиулсан байх байсан. Чөтгөрүүд, Сатан, Бурханыг эсэргүүцдэг завхарсан хүмүүсийн асуудлыг зохицуулахдаа Бурхан юу илчлэн харуулдаг, Өөрийгөө хэрхэн илэрхийлдэг нь хүмүүсийн ярьдаг хайр биш, харин зөвт зан чанар юм; энэ бол үзэн ядалт, жигшил, шүүлт, гэсгээлт, шийтгэл, устгал юм. Зөвхөн үүнийг хийснээр л Бурхан зан чанараа зөвт, ариун бөгөөд халдлагыг тэвчдэггүй гэдгийг харуулж; Сатаныг бүрэн шившиглэж, жинхэнэ хүн төрөлхтнийг үр дүнтэй хамгаална. Бурхан үргэлж ингэж л хүн төрөлхтнийг удирдахын зэрэгцээ аварсаар ирсэн юм.

Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурхантай үл нийцэх ямар нэг зүйл, эсвэл Түүний талаарх буруу ойлголт байгаа эсэхийг байнга шалгаж байх ёстой. Буруу ойлголт хэрхэн үүсдэг вэ? Хүмүүс яагаад Бурханыг буруу ойлгодог вэ? (Өөрсдийнх нь хувийн ашиг сонирхол хөндөгддөг болохоор.) Иудейгаас цөлөгдсөн иудейчүүдийн тухай баримтуудыг хараад хүмүүс гомдож, “Эхэндээ Бурхан израильчуудыг маш их хайрладаг байсан. Тэр тэднийг Египетээс гаргаж, Улаан тэнгисийг гатлуулж, тэдэнд тэнгэрээс манна, уух булгийн ус өгч, дараа нь тэднийг удирдан чиглүүлэх хуулийг биечлэн өгч, хэрхэн амьдрахыг заасан. Хүнийг гэх Бурханы хайр хальж байсан—тэр үед амьдарч байсан хүмүүс үнэхээр ерөөлтэй байсан! Бурханы хандлага яаж нүд ирмэх зуур зуун наян хэм өөрчлөгдсөн юм бэ? Түүний бүх хайр хаачсан юм бэ?” гэцгээдэг. Хүмүүсийн мэдрэмж үүнийг давж чаддаггүй бөгөөд тэд эргэлзэж эхлэн, “Бурхан хайр уу, эсвэл биш үү? Израильчуудад хандах Түүний анхны хандлага яагаад ахиад харагдахгүй байна вэ? Түүний хайр ул мөргүй алга болжээ. Түүнд ерөөсөө хайр бий юу?” гэдэг. Эндээс л хүмүүсийн буруу ойлголт эхэлдэг. Хүмүүс ямар нөхцөл байдалд буруу ойлголттой болдог вэ? Энэ нь Бурханы үйлдэл хүмүүсийн үзэл, төсөөлөлтэй нийцэхгүй байгаагаас болсон байж болох уу? Энэ нь хүмүүсийг Бурханыг буруу ойлгоход хүргэдэг зүйл мөн үү? Хүмүүс Бурханыг буруугаар ойлгодог шалтгаан нь тэд Түүний хайрын тухай тодорхойлолтоо хязгаарладгаас биш үү? “Бурхан бол хайр. Тиймээс, Тэр хүмүүсийг харж, хамгаалж, тэднийг нигүүлсэл, ерөөлөөр булах ёстой. Бурханы хайр гэж үүнийг хэлнэ! Бурхан хүмүүсийг ингэж хайрлах нь надад таалагддаг. Бурхан хүмүүсийг Улаан тэнгис дундуур хөтлөхдөө тэдэнд ямар их хайртай байсныг нь би сайн харж чадсан. Тэр үеийн хүмүүс маш их ерөөгдсөн байсан! Би тэдний нэг байж болдог ч болоосой” гэж хүмүүс боддог. Та нар энэ түүхэнд дурласан үедээ тэр агшинд Бурханы илчлэн харуулсан хайрыг хамгийн дээд үнэн, Түүний мөн чанарын цорын ганц тэмдэг гэж үздэг. Чи Түүний талаарх тодорхойлолтоо зүрх сэтгэлдээ хязгаарлаж, тэр үед Бурханы хийсэн бүхнийг хамгийн дээд үнэн гэж үздэг. Энэ бол Бурханы хамгийн хайр татам тал, мөн хүмүүс Түүнийг хүндэлж, эмээхэд хамгийн их түлхдэг тал бөгөөд энэ бол Бурханы хайр гэж та нар боддог. Бодит байдал дээр Бурханы үйлдлүүд нь өөрөө эерэг байсан ч чиний хязгаарлагдмал тодорхойлолтуудаас болж тэдгээр нь чиний оюун ухаанд үзэл болж, мөн Бурханыг тодорхойлдог үндэс чинь болсон. Тэдгээр нь Бурханы хайранд гагцхүү өршөөл, халамж, хамгаалалт, удирдамж, нигүүлсэл, ерөөл байдаг мэт—Бурханы хайр бүхэлдээ ийм байдаг мэт Бурханы хайрыг буруугаар ойлгоход чамайг хүргэдэг. Чи яагаад хайрын эдгээр талыг маш их эрхэмлэдэг вэ? Энэ нь чиний хувийн ашиг сонирхолтой холбоотой учраас уу? (Тийм.) Энэ нь ямар хувийн ашиг сонирхолтой холбоотой вэ? (Махан биеийн таашаал ба тав тухтай амьдрал.) Хүмүүс Бурханд итгэх үедээ Түүнээс бусад зүйлийг биш зөвхөн эдгээр зүйлийг авахыг хүсдэг. Хүмүүс шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт, Бурханы төлөө зовж шаналах, бүх зүйлээ орхиж, өөрсдийгөө зарлагадах, эсвэл бүр амиа золиослох тухай бодохыг хүсдэггүй. Хүмүүс зүгээр л Бурханы хайр, халамж, хамгаалалт, удирдамжийг эдлэхийг хүсдэг, тиймээс тэд Бурханы хайрыг Түүний мөн чанарын цорын ганц шинж чанар, Түүний цорын ганц мөн чанар гэж тодорхойлдог. Израильчуудыг удирдан Улаан тэнгисийг гатлуулахдаа Бурханы хийсэн зүйлс хүмүүсийн үзлийн эх сурвалж болоогүй гэж үү? (Тийм ээ, тэгсэн.) Энэ нь хүмүүсийг Бурханы талаар үзэлтэй болох нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв тэд Бурханы тухай үзэлтэй болсон бол Бурханы ажил болон зан чанарын талаар жинхэнэ ойлголтод хүрч чадах уу? Тэд үүнийг ойлгохгүй төдийгүй буруугаар тайлбарлаж, энэ талаар үзэлтэй болох нь ойлгомжтой. Энэ нь хүний ойлголт хэтэрхий явцуу бөгөөд жинхэнэ ойлголт биш гэдгийг нотолж байна. Учир нь энэ бол үнэн биш, харин ч хүмүүс үзэл, төсөөлөл, аминч хүсэлдээ үндэслэн Бурханыг задлан шинжилж, тайлбарладаг нэг төрлийн хайр, ойлголт юм; энэ нь Бурханы жинхэнэ мөн чанарт нийцэхгүй. Бурхан өршөөл, аврал, халамж, хамгаалалт үзүүлж, залбирлыг нь сонсохоос өөр ямар арга замаар хүмүүсийг хайрладаг вэ? (Цээрлүүлэх, сахилгажуулах, засах, шүүх, гэсгээх, шалгах, цэвэршүүлэх замаар.) Тийм ээ. Бурхан хайраа олон янзаар харуулдаг: цохих, сахилгажуулах, зэмлэх, шүүх, гэсгээх, шалгах, цэвэршүүлэх гэх мэт. Эдгээр нь бүгд Бурханы хайрын талууд юм. Зөвхөн энэ үзэл бодол нь иж бүрэн бөгөөд үнэнтэй нийцдэг. Хэрэв үүнийг ойлгож байгаа бол өөрийгөө шалгаж үзээд, Бурханы талаар буруу ойлголттой байгаагаа ухаарах үедээ чи гажуудлаа хүлээн зөвшөөрч, хаана алдсанаа сайтар эргэцүүлж чадахгүй гэж үү? Энэ Бурханы талаарх буруу ойлголтоо шийдвэрлэхэд чинь тус болж чадахгүй гэж үү? (Тийм ээ, чадна.) Үүнийг хийхийн тулд чи үнэнийг эрж хайх ёстой. Хүмүүс үнэнийг эрж хайж байгаа цагт Бурханы талаарх буруу ойлголтоо арилгаж чадна, мөн Бурханы талаарх буруу ойлголтоо арилгасны дараа тэд Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж чадна. Хэрэв чи Бурханы талаарх буруу ойлголтоо арилгаж чадвал Иудейгаас цөлөгдсөн иудейчүүдийг хараад “Хүн, бүтээгдсэн зүйлдээ хандах Бурханы хандлага нь зөвхөн хайр биш юм, Тэрээр бас цохилт, цөллөгөөр удирддаг. Хүмүүс Бурханд хандах хандлагадаа сонголт хийх ёсгүй; эсэргүүцэх биш дуулгавартай байх ёстой” гэж хэлнэ. Хүний үзэл, төсөөллийн үүднээс авч үзвэл, иудейчүүдэд хандах Бурханы хандлага нь хайхрамжгүй санагдаж байсан ч одоо эргээд харахад Бурхан итгэмээргүй ажил хийсэн; Түүний илчлэн харуулсан бүхэн зөвт зан чанар байв. Бурхан хүмүүст нигүүлсэл, ерөөл хайрлаж, өдөр тутмын талхыг нь өгч чадна, гэхдээ Тэрээр бас тэр бүхнийг буцааж авч чадна. Энэ бол Бурханы эрх мэдэл, мөн чанар, зан чанар юм.

Олон хүн Иудейгаас цөлөгдсөн иудейчүүдийн тухай үзэлтэй байдаг ч үнэнийг эрж хайдаг хүмүүс энэ үйл явдлаас гэгээрлийг олж авч чадна. Хэрэв хүн ухамсарлах чадвартай бол энэ үйл явдал тэдэнд Бурханы зөвт зан чанар нь халдлагыг тэвчихгүй гэдгийг харуулах болно. Гэтэл зарим хүнд ухамсарлах чадвар байдаггүй. Хэрэв Бурханы хийсэн зүйл үзэлтэй нь нийцэхгүй гэж үзвэл тэд эхлээд Бурхан зөвт бөгөөд Түүний зан чанар нь халдлагыг тэвчдэггүй гэдэгтэй санал нийлэх ёстой; энэ бол гарцаагүй. Дараа нь залбирч, үнэнийг эрж хайж, иудейчүүд Бурханы зан чанарт халдаж, Түүний уур хилэнг хүртэх юу хийснийг харах ёстой. Зөвхөн ийм маягаар хүмүүс үзлээ сайтар шийдэж, энэ үйл явдлаар дамжуулан Бурханы зан чанарыг ойлгож, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чадна. Үнэнийг ойлгох нь хүмүүст амар ажил биш юм. Чи өмнө нь Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдэлсэн эсэх, эсвэл Түүний удирдамж, даалгаврыг хүлээн авснаар ажил хийсэн эсэх, эсвэл ямар нэгэн зүйл өргөсөн эсэх, эсвэл ямар нэг зүйлийг орхисон эсэхээс үл хамааран—хүмүүс чамайг ямар нэг хувь нэмэр оруулсан гэж үзэж байсан ч хамаагүй, ямар ч тохиолдолд чи эдгээр зүйлийг хөрөнгө гэж үзэх ёсгүй. Энэ бол эхний зүйл. Хоёр дахь зүйл бол чи хэзээ ч эдгээр зүйлийг Бурханыг нээнтэглэх, Тэр чамтай хэрхэн харьцахыг шийдэх хэрэгсэл гэж үзэх ёсгүй. Хамгийн гол нь Бурханы үг, чамд хандах хандлага нь үзэлтэй чинь нийцэхгүй, эсвэл эелдэг бус байвал чи Бурханыг эсэргүүцэж, сөрөх ёсгүй. Энэ бол гурав дахь зүйл. Чи энэ гурван зүйлийг хийж чадах уу? Энэ гурван зүйл бодит байдалтай холбоотой. Эдгээр байдал хүмүүст амархан тохиолддог уу? (Тийм ээ.) Яагаад эдгээр байдал хүмүүст тохиолддог вэ? Тэд яагаад ийм маягаар өөрсдийгөө илэрхийлдэг вэ? Бурхан хүн төрөлхтнийг бүхэлд нь удирдаж, бүх зүйлийг захирдаг, гэвч Бурхан эдгээр зүйлийг хөрөнгө гэж үздэг үү? Бурхан үүнийг гавьяа болгодог уу? Бурхан “Би та нарын төлөө энэ бүх агуу зүйлийг хийсэн. Та нар яагаад надад талархдаггүй юм?” гэж хэлэн Өөрийгөө илчилдэг үү? (Үгүй, Тэр тэгдэггүй.) Бурханы оюун ухаанд ийм зүйл байдаггүй. Тэгвэл хүн яагаад татгалзсан эсвэл зарлагадсан жижиг зүйл болгоныхоо төлөө, эсвэл оруулсан жаахан хувь нэмэр болгондоо Бурханаас гавьяа хүлээдэг вэ? Хүн яагаад өөрийгөө ингэж илэрхийлж, илчлэн харуулдаг вэ? Хариулт нь энгийн. Учир нь хүний зан чанар завхарсан байдаг. Бурхан яагаад Өөрийгөө ийм маягаар илэрхийлж, илчлэн харуулдаггүй юм бэ? Учир нь Бурханы мөн чанар нь үнэн бөгөөд үнэн бол ариун юм. Хариулт нь энэ. Хүмүүс завхарсан зан чанартай учраас өөрсдийгөө ингэж илэрхийлж, илчлэн харуулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэж болох уу? Миний сая дурдсан гурван зүйл энэ асуудлыг шийдэж чадах уу? (Тиймээ, чадна.) Миний дурдсан гурван зүйлийн аль нь ч хэрэгжүүлэхэд хялбар биш, гэхдээ шийдэл бий. Энэ гурван зүйлийг сонссоны дараа хүмүүс “Бид ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй. Бид зүгээр л хоосон толгойтой хүүхэлдэй байх ёстой” гэж бодож магадгүй. Тийм байдаг гэж үү? (Үгүй, тийм биш.) Тэгээд ямар гэж? Би та нарт хэлье, Бурхан та нарыг эдгээр зүйлийг хийхийг зөвшөөрдөггүй нь та нарыг хамгаалах зорилготой юм. Энэ бол хамгийн эхний зүйл. Эрэл хайгуулын арга барил чинь үнэнд нийцдэггүй, зөв зам биш юм. Та нарын өмнө байсан хүмүүсийн алдааг бүү давт. Хэрэв чи орхисон, зарлагадсан зүйлээ хөрөнгө хэмээн үзэж, мөнгө болгож болох хасаа гэж үзвэл, мөн Бурханы чамд хандах хандлага хайхрамжгүй мэт санагдах үед Бурханыг эсэргүүцвэл чиний хандлага үнэнд нийцэхгүй, хүн чанаргүй, зөв биш болно. Чамд мянган шалтгаан байсан ч хандлага чинь буруу хэвээр байна; энэ нь үнэнтэй яавч нийцэхгүй бөгөөд Бурханыг эсэргүүцсэнтэй адил юм. Энэ бол хүнд байх ёстой хандлага биш. Энэ бол хоёр дахь зүйл. Гурав дахь зүйл бол хэрэв энэ хандлагатай зууралдвал чи үнэнийг хэзээ ч ойлгохгүй, олж авахгүй. Чи үнэнийг олж авахгүй төдийгүй алдахад хүрнэ; бүтээгдсэн зүйлд байх ёстой нэр төр, үүргээ алдана. Хэрэв чи “Би хандлагадаа үнэнч байна, хэн ч энийг яаж ч чадахгүй! Би өөрийнхөө зөв гэдэгт итгэдэг, тиймээс би өөрийнхөө сэтгэлгээнд тууштай байна. Миний бодол санаа үндэслэлтэй тул би эцсээ хүртэл тууштай байна!” гэж бодоод ямар нэгэн зүйлтэй гуйвшгүй зууралдвал чамд ямар ч ашиггүй. Чи шийдэмгий, ямар нэг зүйлд тууштай байлаа гээд Бурхан хандлагаа өөрчлөхгүй. Өөрөөр хэлбэл, чи хандлагадаа үнэнч байлаа гээд Бурхан хандлагаа хэзээ ч өөрчлөхгүй. Эсрэгээрээ, Бурхан чиний тэрслүү байдал, гуйвшгүй эсэргүүцэлтэй дүйцэхүйц хандлагыг бий болгоно. Энэ бол дөрөв дэх бөгөөд хамгийн чухал зүйл юм. Та нарт энэ дөрвөн зүйлийн талаар ойлгохгүй байгаа зүйл байна уу? Миний дурдсан зүйлс хүний бодит байдалд үл нийцэх, хүний амьдралын практик талд ямар ч нэмэргүй хоосон үгс мөн үү? (Үгүй ээ, тэд бүгд тустай.) Эдгээр зүйлийн аль нэг нь хэрэгжүүлэлтийн зам гэхээсээ илүү хоосон онол мөн үү? (Үгүй.) Хүмүүс өдөр тутмын амьдралдаа үнэн-бодит байдалд хэрхэн орох талаар эдгээр дөрвөн зүйл ашиг тустай юу? (Тийм ээ, ашиг тустай.) Хэрэв та нар энэ дөрвөн зүйлийн талаар тодорхой ойлгож, хэрэгжүүлээд, туулж чадвал Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн хэвээр байх болно. Эдгээр дөрвөн зүйл чамайг янз бүрийн уруу таталтуудын үед эсвэл янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлстэй тулгарах үед чинь хамгаалах болно. Чи тэрслүү байдалд байхдаа үнэний эдгээр талын талаар бодож, өөрийгөө эдгээртэй харьцуулж, эдгээрийн дагуу хэрэгжүүл. Хэрэв чи эхэндээ эдгээрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа бол залбирахын зэрэгцээ Бурхан яагаад тийн үйлдсэнийг ойлгох хэрэгтэй. Чи бас ямар завхарсан байдал, завхралын илчлэлүүд чамайг хэрэгжүүлж, захирагдаж чадахгүй болгож байгаа талаар эргэцүүлэх хэрэгтэй. Хэрэв ийм маягаар үнэнийг эрж хайж чадвал чиний байдал хэвийн хэвээр байх бөгөөд эдгээр үнэн-бодит байдалд аяндаа орох болно.

Ямар асуудал байхаас үл хамааран, хэрвээ чи үнэнийг ойлгохгүй бол үзэл, төсөөллөөрөө үйлдэнэ, аль эсвэл тэрслүү авирлаж, эсэргүүцнэ. Энэ нь зуун хувь тодорхой. Заримдаа чи гаднаа Бурханыг эсэргүүцэж, муу зүйл хийж, эсвэл үймээн, саад тотгор учруулж байгаа мэт харагдахгүй байж болох ч тэр нь чиний үйлдэл үнэнд нийцдэг гэсэн утгатай байх албагүй. Заримдаа чи үзэл, төсөөлөлдөө үндэслэн үйлдэж магадгүй бөгөөд энэ нь үймээн тарьж, хохирол учруулаагүй байж болох ч үнэнд нийцэхгүй байгаа л бол үйлдэл чинь Бурханы хүсэлд нийцэхгүй. Заримдаа чи оюун ухаандаа Бурханы талаар үзэл тээж болзошгүй. Чи тэрийгээ хэзээ ч үгээр илэрхийлээгүй байсан ч гэсэн дотроо эдгээр үзэл, төсөөллөө баримталж, Бурхан энийг, эсвэл тэрийг хийх ёстой гэж бодоод, Бурхан ямар байхыг тушааж зааварлаж байгаа. Чи гаднаа ямар ч буруу юм хийгээгүй боловч дотроо Бурханыг байнга эсэргүүцэж, Бурханд тэрсэлсэн байдалтай байдаг. Жишээ нь, Би сая Бурханы хайрын талаар үзэлтэй, хязгаарлагдмал тодорхойлолттой байх тухай ярилаа. Үзэл, төсөөлөл чинь Бурханы ажилд ямар нэг саад тотгор, үймээн учруулаагүй байсан ч гэсэн зүрх сэтгэл чинь байнга Бурханыг хязгаарлаж, буруу ойлгож байдгийг чиний байр байдал нотолдог. Бид үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ? Дүгнэж хэлбэл, чи Бурханыг тасралтгүй эсэргүүцэж байгаа. Миний хэлсэн үнэн биш гэж үү? (Тийм ээ, үнэн.) Иудейчүүд Иудейгаас цөлөгдсөнтэй ижил төстэй зүйл тохиолдох өдөр ирвэл чи өөрийнхөө үзлээс үүдэн Бурханы үйлдэлд “Амен” гэж хэлж чадахгүй, эсвэл Бурханы үйлдлийн хариуд Бурханыг магтаж, эмээж, дуулгавартай байж чадахгүй. Харин ч зүрх сэтгэлдээ Бурханыг буруугаар ойлгож, Бурханд гомдоллож, тэр ч байтугай бага зэрэг дайсагнана. Зүрх сэтгэлийнхээ гүнд чи Бурханд хандан “Бурхан минь, Та ингэх ёсгүй байсан юм. Үнэхээр хайхрамжгүй хэрэг байлаа! Та Өөрийнхөө бүтээлд яаж ингэж хандаж чадаж байна аа? Өөрийнхөө сонгосон хүмүүст Та яаж ингэж хандаж чадаж байна вэ? Таны хийсэн зүйлийг харсныхаа дараа би Таныг магтан дуулж чадахгүй, Таны үйлдлийг сайшааж чадахгүй. Өөрийнхөө хязгааргүй шүтэн мөргөдөг Бурханд найдаж болохгүй юм шиг санагдаад би дотроо шаналж, ганцаардаж байна. Миний итгэдэг Бурхан ийм биш. Миний итгэдэг Бурхан Өөрийнхөө бүтээлүүдэд ингэж хандах ёсгүй. Миний итгэдэг Бурхан ийм хүйтэн сэтгэлтэй, харгис биш. Миний итгэдэг Бурхан хүмүүст яг л нялх хүүхэд шиг эелдэг зөөлөн, анхааралтай хандаж, тэдэнд арвин их ерөөл, халуун дулааныг мэдрүүлдэг болохоос одоогийнх шиг хүйтэн хөндий, хайхрамжгүй ханддаггүй” гэж хэлнэ. Зүрх сэтгэлийн чинь гүнд ийм гомдол төрөх үед чи урдаа байгаа баримтыг Бурханы ажил гэж үздэггүй. Чи үүнийг магтах нь бүү хэл, хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл “Амен” гэж хэлдэггүй. Тийм болохоор сэтгэл хөдлөл болон байдал чинь Бурханд дуулгавартай байдаг уу, Бурханыг эсэргүүцдэг үү? (Эсэргүүцдэг.) Энэ нь жинхэнэ дуулгавартай байдал биш гэдэг нь илэрхий юм. Энд ямар ч дуулгавартай байдал байхгүй, зөвхөн гомдол, эсэргүүцэл, дуулгаваргүй байдал, бүр уур хилэн байдаг. Энэ нь бүтээгдсэн зүйлсийн Бүтээгчдээ хандах ёстой хандлага мөн үү? Үгүй, биш. Зүрх сэтгэл чинь зөрчилддөг; “Бурхан үүнийг хийсэн юм бол яагаад миний зүрх сэтгэл зөвшөөрдөггүй юм бэ? Яагаад ихэнх хүн үүнийг хүлээн авдаггүй юм бэ? Яагаад Бурханы үйлдэл хүнийг үл хайхарч, цус, аллага хядлагаар дүүрэн байдаг юм бэ?” гэж чи боддог. Тэр хоромд чиний зүрх сэтгэл дэх Бурхан болон бодит амьдрал дээр бодитоор оршин байдаг Бүтээгч хоёр зөрчилдөж, өөр хоорондоо нийцдэггүй, тийм биз дээ? (Тийм ээ, тэгдэг.) Тэгвэл чи аль Бурханд итгэх ёстой вэ? Энэ мөчид чи зүрх сэтгэлийнхээ гүн дэх үзлийн Бурханд итгэхээр сонгох ёстой юу, эсвэл яг өмнө чинь бодитой үйлдэл хийж байгаа Бурханд итгэх сонголт хийх ёстой юу? (Яг бидний өмнө бодитой үйлдэл хийж байгаа Бурханд.) Субьектив хүслийнхээ тухайд бол хүмүүс яг нүднийх нь өмнө бодитой үйлдэл хийж байгаа Бурханд итгэхэд үнэхээр бэлэн байдаг ч хүний үзэл, аминч хүсэл, сэтгэл татагдалтаас болоод зүрх сэтгэл дэх Бурханаа нуун далдалж, яг өмнө нь бодитой үйлдэл хийж байгаа Бурханыг хүлээн авахаар өөрсдийгөө хүчилдэг. Гэвч зүрх сэтгэлийнхээ гүнд тэд Бүтээгчийн хийж байгаа зүйлийн бүх баримтыг хүлээн авч чадахгүй хэвээр байдаг; тэд өөрсдийгөө нууж, өөрсдийн жижигхэн ертөнцдөө амьдарсаар, өөрсдийнхөө төсөөллийн Бурхантай алжааж ядралгүй ярилцаж, харилцдаг, харин бодит Бурхан үргэлж бүдэг бадаг санагддаг. Тэр ч байтугай “Жинхэнэ Бурхан байгаагүй ч болоосой. Миний Бурхан бол миний зүрх сэтгэлдээ төсөөлдөг, хайраар дүүрэн, хүмүүст халуун дулаанаа мэдрүүлдэг Бурхан. Тэр бол жинхэнэ Бурхан. Бодитой Бурхан бол миний төсөөлдөг нэгэн биш, учир нь Түүний хийдэг зүйл намайг гонсойлгодог, надад ямар ч халуун дулааныг мэдрүүлдэггүй. Ялангуяа Түүний шүүлт, гэсгээлтээр хэчнээн олон хүн яллагдаж, таягдан хаягдаж байгааг би тэвчиж чадахгүй” гэж боддог хүмүүс бий. Ямар төрлийн хүн ингэж хэлдэг вэ? Энэ бол үл итгэгчид болон үнэнийг хүлээн авдаггүй хүмүүсийн хэлдэг зүйл юм. Энэ бүхэн нь Бурханы үйлсийг ойлгохгүй байх үед, мөн өөрсдийнх нь төсөөлөл Бурханы бодит ажилтай зөрчилдөх үед хүмүүст бий болдог янз бүрийн байдал юм. Тэгвэл эдгээр байдал хэрхэн бий болдог вэ? Нэг талаар, хүмүүс завхарсан зан чанартай байдаг; нөгөө талаар, ямар нэгэн зүйл тохиолдоод, бодит баримтууд хүмүүсийн үзэл, төсөөлөлтэй нийцэхгүй, хуурамч төсөөллийг нь эвдэж, мөрөөдлийг нь нурааж, санаархал, ерөөл хүртэх хүсэл нь хангагдах боломжгүй гэдгийг мэдрүүлэх үед тэд эцэст нь юу хийхээр шийддэг вэ? Зугтаж, буулт хийдэг, эсвэл санаа бодлоо өөрчилдөггүй. Зарим хүн бүр дундыг баримталж, “Би хоёр талыг хоёуланг нь хүлээн авна. Анх миний зүрх сэтгэлд байсан Бурхан бол Бурхан, бас хайр. Нүдний минь өмнө агуу үйл хийж, эрх мэдэл атгаж байгаа Нэгэн ч бас Бурхан. Би хоёуланг нь хүлээн авна, алийг нь ч орхихгүй” гэдэг. Хүмүүс үргэлж иймэрхүү байдалтай амьдарч, аль алийг нь дэмжсээр байдаг. Хүмүүс оюун ухаандаа Бурханы талаарх санаанд үргэлж автдаг. Тэд энэ тодорхойгүй Бурханы төлөө ийш тийш гүйж, өөрсдийгөө зарлагадаж, тахил өргөж, ажилладаг. Тэд үүргээ гүйцэтгэхийн тулд ямар ч төлөөс төлнө, тэр ч байтугай өөрсдийнхөө амийг өгч, өөрт байгаа бүхнийг золиосолно. Хүмүүс яаж ч авирласан, ямар ч байдал үүссэн бай, ийм Бурхан хүмүүсийн оюун ухаанд оршин байх үед жинхэнэ Бүтээгчийн нүдэнд тэдний үйлдэл сайн байх уу, муу байх уу? Энэ нь дуулгавартай байдал уу, эсвэл эсэргүүцэл үү? Мэдээж энэ нь сайн үйл биш бөгөөд дурсан тэмдэглэхэд зохисгүй. Энэ нь хүмүүс үнэхээр дуулгавартай байгаагүй, өөрсдийгөө өргөн бариагүй; харин ч эсэргүүцэл, тэрслүү байдал, сөргөлдөөнөөр дүүрэн байдгийг бас харуулдаг. Чухамдаа хүмүүс ийм байдалтай байдаг, ихэвчлэн эдгээр байдал дунд амьдардаг учраас зүүднээсээ сэрж, бодит ертөнцөд амьдрах үед бодит амьдрал дээрх Бурханы үйлдэл өөрсдийнх нь сэтгэл зүйн болон сүнслэг хэрэгцээг хангаж чадахгүйг ухаардаг. Харин ч Бурханы үйлдэл хүмүүсийг янз бүрээр шархлуулж, Бурхан янз бүрийн байдлаар хайхрамжгүй хандаж, хүмүүсийг элдэв янзаар үл тоомсорлодог гэж санагдуулдаг. Тэр ч бүү хэл зарим хүн эргэлзэж, “Бурхан хайр мөн үү? Бурхан хүмүүсийг хайрласаар байгаа юу? Бурхан хүнд санаа тавьж, Өөр шигээ хайрладаг гэдэг. Тэрийг хаанаас харах юм бэ? Би яагаад үүнийг хэзээ ч хараагүй байдаг билээ?” гэдэг. Энэ нь асуудал юм! Хүмүүс ихэвчлэн ийм байдалтай амьдардаг бөгөөд хүн Бурхан хоёрын хоорондох зөрчилдөөн улам туйлширч, хоорондох зай нь улам ихсэхэд хүрдэг. Бурхан өөрийнх нь үзэлтэй нийцэх зүйл хийхийг харах үедээ хүмүүс “Миний Бурхан газар доргиом зүйл хийлээ. Тэр бол үнэхээр миний итгэхийг хүсдэг Бурхан мөн. Зөвхөн Тэр л миний Бурхан. Би Түүний бүтээл байхад бэлэн байна. Зөвхөн Тэр л Бүтээгч мөн” гэж боддог. Гэвч өдөр тутмын амьдралд нь бэрхшээл, сөрөг байдал юм уу сул дорой байдал гарч ирж, өөрсдийнх нь төсөөлсөн Бурхан тусалж чадахгүй, цаг ямагт хэрэгцээг нь хангаж чадахгүй бол Бурханд итгэх итгэл нь суларч, эсвэл бүр алга болдог. Хүмүүст байдаг энэ бүх байдал болон тэдний авирлаж, өөрсдийгөө илчлэн харуулдаг бүх арга зам юунаас болдог вэ? Хүмүүс Бүтээгчийг огт ойлгодоггүйгээс болдог. Чи Түүнийг ойлгодоггүй; энэ бол цорын ганц шалтгаан нь юм. Энэ нь хүн Бурхан хоёрын хоорондох бүх зөрчилдөөн, зай, буруу ойлголцлын үндэс юм. Тэгвэл хүмүүс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Нэгдүгээрт, тэд үзлээ шийдвэрлэх ёстой. Хоёрдугаарт, хүмүүс өөрсдөд нь Бурханы хийдэг ажлын хэсэг бүрийг мэдэрч, туулж, эрж хайж, тунгаан бодоод, өөрсдөд нь зориулсан Бурханы зохицуулалт бүрийг, өөрсдийнх төлөө Бурханы зохион байгуулсан бүх хүн, үйл явдал, зүйлийг бүрэн дуулгавартай дагаж чаддаг хэмжээнд очих ёстой. Дуулгавартай дагахын зорилго юу вэ? Энэ бүх үнэнийг таньж, ойлгох явдал.

Бидний саяын нөхөрлөсөн зүйл та нарт гүн гүнзгий санагдаж байна уу? Та нар үүнийг ойлгож чадах уу? Ухамсарлаж чадах уу? (Тийм ээ, чадна.) Та нар үүнийг онолын хувьд ойлгож чаддаг байх ёстой ч онолын хувьд ойлгох нь үнэнийг ойлгож, хүлээн авахтай дүйцэх үү? (Үгүй, дүйцэхгүй.) Тэгвэл үнэнийг ойлгож, хүлээн авах нь юутай дүйцэх вэ? Та нар өдөр тутмын амьдралдаа өөрийгөө байнга шалгах ёстой, гэхдээ юуг шалгах ёстой вэ? (Бурханы ярьсан эдгээр байдал болон илрэл бидэнд байдаг эсэхийг, хүмүүс Бурханы талаар ямар үзэл, буруу ойлголттойг шалгана.) Яг зөв. Чи эдгээр зүйлийг шалгах ёстой; ямар завхрал илчлэн харуулдгаа, ямар үзэл, төсөөлөлтэйгөө шалгах ёстой. Зарим хүн өөрийгөө шалгаж чаддаггүй гэж хэлдэг. Бусдыг эхэлж харснаар тэрийг амархан засаж болно. Бусад хүн бол чиний толь юм. Хүмүүс тодорхой зан чанар, байдал илчлэн харуулахыг харах үедээ чи үүнийг эргүүлээд өөрийгөө шалгаж, өөрийгөө харьцуул; тэдэнтэй адилхан үзэл, төсөөлөлтэй эсэхээ, адилхан байдалтай байгаа эсэхээ хар. Хэрвээ адилхан байх юм бол яах ёстой вэ? Чи өөрийгөө илчилж, эдгээр зүйлийг задлан шинжлэх ёстой юу, эсвэл эдгээртэй зууралдаж, “цэцэглэж, үр жимсээ өгөхийг” нь хүлээх ёстой юу? (Бид өөрсдийгөө илчилж, үүнийг задлан шинжлэх ёстой.) Чи эдгээр зүйлийг илчилж, задлан шинжлэх ёстой, ингэснээр хүн бүр ашиг тусыг нь хүртэж чадна, үүгээр дамжуулан хүн бүр завхарсан байдлаа үнэн зөв танин мэдэж, үнэнийг ойлгож, гарц олж, иймэрхүү асуудлыг хамтдаа шийдвэрлэж чадна. Үзэл болон идэвхгүй, сөрөг байдлыг задлан шинжлэхийн зорилго юу вэ? (Ингэснээр хүмүүс үзэл болон идэвхгүй байдлаасаа гарах гарц олно.) Гарц олохын зорилго юу вэ? Үнэнийг олж авах. Үзлийг чинь засаж залруулахын зорилго нь тэр бол буруу гэдгийг, тэр нь чамд байх ёстой зүйл биш гэдгийг чамд ойлгуулах явдал юм. Чи тэдгээртэй зууралдах биш, харин орхих ёстой. Дараа нь юу зөв болохыг, эерэг зүйл гэж үнэндээ юу болохыг, үнэн гэж үнэндээ юу болохыг идэвхийлэн эрж хайх ёстой. Чи эерэг зүйлс болон үнэнийг хүлээн авч, тэдгээрийг өөрт байх ёстой хэрэгжүүлэлтийн зарчим, сэтгэлгээ, үзэл бодол гэж үзвэл өөрчлөлт гарч, чи үнэнийг олж авсан байх болно. Тэгвэл эдгээр үнэнийг харгалзан үзвэл иудейчүүд Иудейгаас цөлөгдсөнийг хүмүүс хэрхэн үзэх ёстой вэ? Энэ үйл явдлын талаар хүмүүст байдаг түгээмэл үзэл юу вэ? (Бурхан иудейчүүдийг Иудейн нутгаас хөөн гаргах ёсгүй байсан, Бурхан иудейчүүдийг хамгаалах ёстой байсан. Тэд Бурханыг яаж ч эсэргүүцэж, загалмайд цовдолсон бай, Бурхан тэдний нүглийг үүрд уучлах ёстой байсан, зөвхөн тэгэх нь л Бурханы хайр.) Эдгээр нь хүний үзэл юм. Энэ нь утгагүй биш үү? Хэрвээ Бурхан хүний үзлийн дагуу үйлдсэн бол зөвт зан чанартай хэвээр байх уу? Хэдий хүмүүс цөлөгдсөндөө бухимдаж байсан ч Бурханыг эсэргүүцэж, ялласан нь Бурханы хувьд, хил хязгаарыг давсан хэрэг байв; тэдний үйлдэл Сатаныхаас ялгаагүй байхад Бурхан яаж уурлахгүй байж чадах юм бэ? Зарим хүн үнэнийг хүлээн авч чаддаггүй бөгөөд “Бурхан хүмүүст яаж ингэж хандаж чадаж байна аа? Хүмүүс иймэрхүү хайрыг хүлээн авч чадахгүй, энэ нь тэднийг үл тоомсорлож байгаа хэрэг! Энэ нь хайр шиг харагдахгүй байна. Бурхан иудейчүүдэд ингэж хандсан юм бол Бурханд ямар ч хайр байхгүй юм байна” гэж боддог. Энэ нь Бурханы хайрыг үгүйсгэдэг бөгөөд хүний үзэл юм. Хүний үзэл гэж юу вэ? (Хүн Бурханы хайрын талаарх тодорхойлолтоо хязгаарладаг.) Тийм ээ, хүмүүс ямар нэг зүйлийн талаарх тодорхойлолтоо хязгаарлах үед энэ нь үзэл бөгөөд үнэнтэй нийцдэггүй, бас үнэн биш. Хүмүүс юуны талаарх тодорхойлолтоо хязгаарласан бэ? Тэд Бурхан хэрхэн ажилладаг тухай тодорхойлолтоо хязгаарласан; Бурхан тодорхой арга замаар ажиллаж байж энэ нь Бурханы ажил болох ёстой, Бурханы ажиллах ёстой арга зам бол энэ гэж тэд боддог. Хүмүүс Бурхан хэрхэн ажилладаг тухай хязгаарлагдмал тодорхойлолттой байдаг ба энэ хязгаарлагдмал тодорхойлолт нь тэдний үзэл юм. Тэгвэл аливааг хийх Бурханы арга замын талаар хүмүүс ямархуу тодорхойлолттой байдаг вэ? Тэдний тодорхойлолтын юу нь энэ нөхцөл байдалд Бурханы үйлдсэн арга замыг зэвүүцэж, Бурханыг буруу ойлгож, эсэргүүцэхэд хүргэдэг вэ? (Бурхан иудейчүүдэд элбэг арвин нигүүлсэл, ерөөл хайрлах ёстой байтал эдгээр үзэл, төсөөллөөс гадуур, хүний хүлээлтийн гадуур үйлдсэн; Тэрээр иудейчуудыг хөөж, газар дэлхийгээр хэрэн явахад хүргэсэн гэж хүмүүс боддог. Хүмүүс үүнийг ойлгодоггүй нь нэлээд их үзэл бий болгосон.) Иудейчүүдэд хандан Бурханы хийсэн үйлдлийн талаар олон хүн үзэл, буруу ойлголттой байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханы үйлдэлд эвгүйцэж, Бурхан тэгж үйлдэх ёсгүй байсан гэж боддог. Энэ нь үзэл мөн үү? (Тийм ээ, мөн.) Тэгвэл Бурхан тэгж хийх “ёсгүй” байсан гэж хүмүүс бодох үедээ Бурханы үйлдлийн талаарх тодорхойлолтоо хязгаарлаж байгаа биш үү? Бурхан тэгж үйлдэх ёсгүй байсан гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ? Бурхан ингэж үйлдэх ёсгүй гэж хэлж байгаа үндэслэл чинь юу вэ? Бурхан тэгэх ёсгүй гэж чи бодож байгаа ч Бурхан тэгж хийсэн бол Тэр Бурхан биш гэсэн үг үү? Бурханы хийсэн зүйл үнэнд нийцэхгүй, буруу байсан гэсэн үг үү? Энэ тухайд хүн мунхаг биш гэж үү? Хүн туйлын мунхаг, мэдлэггүй, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг; хүний хувьд Бурханы талаар үзэл бий болгож, Бурханы талаарх тодорхойлолтоо хязгаарлах нь хамгийн амархан юм. Ийм хүмүүс үнэнийг хүлээн авч чадахгүй бол маш аюултай бөгөөд таягдан хаягдах магадлал нь хамгийн өндөр байх болно.

Олон хүн Иудейгээс цөлөгдсөн иудейчүүдийн тухай үзэл, санаа бодолтой байдаг бөгөөд Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй ч энэ нь засахад маш хялбар асуудал юм. Үүнийг хийх энгийн аргыг Би та нарт хэлье. Сонсоод, энэ арга та нарын бэрхшээлийг шийдэж чадах эсэхийг хар. Хамгийн энгийн арга бол юун түрүүнд хүмүүс бүтээгдсэн зүйл гэдгээ, мөн бүтээгдсэн зүйлс Бүтээгчээ дуулгавартай дагах нь тун жам ёсны, үндэслэлтэй гэдгийг мэдэх явдал юм. Хэрвээ бүтээгдсэн зүйлс Бүтээгчийнхээ талаар байнга үзэл өвөрлөж, Бүтээгчийг дуулгавартай дагаж чадахгүй бол энэ нь дэндүү тэрслүү хэрэг мөн. Бүтээгч бүтээгдсэн зүйлд хандах үндсэн зарчим гэж байдаг бөгөөд энэ нь ч бас хамгийн өндөр дээд зарчим гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Бүтээгдсэн зүйлд Бүтээгч хэрхэн хандах нь Түүний удирдлагын төлөвлөгөө болон ажлын шаардлагад бүрэн үндэслэдэг; Тэр нэг ч хүнтэй зөвлөлдөх хэрэггүй, мөн нэг ч хүнээр зөвшөөрүүлэх шаардлагагүй. Тэр хийх учиртай бүхнээ хийж, хүмүүст хандах ёстой байдлаараа ханддаг бөгөөд юу ч хийсэн, хүмүүст яаж ч хандсан бай, бүгд үнэн-зарчим болон Бүтээгчийн ажилладаг зарчимд нийцдэг. Бүтээгдсэн зүйлсийн хувьд Бүтээгчийг дуулгавартай дагахад л болно; хүн өөрийнхөө сонголтыг хийх ёсгүй. Энэ бол бүтээгдсэн зүйлд байх учиртай эрүүл ухаан бөгөөд хэрвээ хүн эрүүл ухаангүй бол түүнийг хүн гэж нэрлэхэд тохиромжгүй. Бүтээгч үргэлж Бүтээгч байх болно; Тэрээр ямар ч бүтээгдсэн зүйлийг хүссэнээрээ зохион байгуулж, захирах хүч чадалтай, эрхтэй бөгөөд ингэхэд нь ямар ч шалтгаан хэрэггүй гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Энэ бол Түүний эрх мэдэл. Бүтээгчийн хийж байгаа зүйлийн зөв, бурууг, эсвэл Тэрээр хэрхэн үйлдэх ёстойг шүүх эрхтэй, эсвэл шүүх шаардлага хангасан бүтээгдсэн зүйл гэж нэг ч байхгүй. Ямар ч бүтээгдсэн зүйл Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтыг хүлээн авах эсэхээ сонгох эрхгүй; мөн ямар ч бүтээгдсэн зүйл Бүтээгч өөрсдийнх нь хувь заяаг хэрхэн захирч, зохицуулах талаар шаардлага тавих эрхгүй. Энэ бол хамгийн өндөр дээд үнэн. Бүтээгч Өөрийн бүтээгдсэн зүйлсэд юу ч хийлээ гэсэн, яаж ч хийлээ гэсэн, Түүний бүтээсэн хүмүүсийн хийх ёстой ганц зүйл бол Бүтээгчийн тогтоосон бүхнийг эрж хайж, захирагдаж, мэдэж, хүлээн авах явдал юм. Эцсийн дүнд, Бүтээгч удирдлагын төлөвлөгөөгөө биелүүлж, ажлаа гүйцэлдүүлсэн байх бөгөөд удирдлагын төлөвлөгөөгөө ямар ч саадгүй явуулна; харин бүтээгдсэн зүйлс Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтыг хүлээн авч, Түүний дээд эрх, зохицуулалтад захирагдсан тул үнэнийг олж авч, Бүтээгчийн хүслийг ойлгон, Түүний зан чанарыг мэдэж авсан байх болно. Та нарт хэлэх ёстой өөр нэг зарчим байна: Бүтээгч юу ч хийж, яаж ч харагддаг бай, хийдэг зүйл нь агуу үйл ч бай, өчүүхэн жаахан үйл ч бай хамаагүй, Тэр бол Бүтээгч хэвээр; харин Түүний бүтээсэн бүх хүн төрөлхтөн юу хийсэн нь, хэр ур чадвартай, хэчнээн авьяас билигтэй нь хамаагүй, бүтээгдсэн зүйл хэвээр үлдэнэ. Бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд Бүтээгчээс хэчнээн их нигүүлсэл, хэр их ерөөл хүртсэн нь хамаагүй, эсвэл хэр их өршөөл, хайр энэрэл, нинжин сэтгэл хүлээн авсан нь хамаагүй, өөрсдийгөө олноос онцгой гэж бодож, Бурхантай эн зэрэгцэж чадна гэж үзэж, бүтээгдсэн зүйлийн дунд өндөр зиндаатай болсон гэж бодож болохгүй. Бурхан чамд хэчнээн их билиг авьяас хайрлаж, хэдий их нигүүлсэл өгч, хэр сайн хандсан ч бай, эсвэл цөөн хэдэн онцгой авьяас заяасан ч бай хамаагүй, эдгээрийн аль нь ч чиний хөрөнгө биш. Чи бол бүтээгдсэн зүйл, иймээс чи үүрд бүтээгдсэн зүйл байх болно. “Би Бурханы гар дахь бяцхан хонгор нь. Бурхан намайг хэзээ ч орхихгүй, Бурхан үргэлж хайр, халамж, зөөлөн энхрийлэл, мөн тайтгарал, ятгалгын халуун дулаан шивнээгээр надад хандана” гэж чи хэзээ ч бодох ёсгүй. Харин ч Бүтээгчийн нүдэнд чи бусад бүх бүтээгдсэн зүйлтэй адил; Бурхан чамайг хүссэнээрээ ашиглаж, хүссэнээрээ зохион байгуулж чадах бөгөөд янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмс дунд чамаар ямар нэг үүрэг гүйцэтгүүлэхээр хүссэнээрээ зохицуулж чадна. Хүмүүст байх ёстой мэдлэг, хүмүүсийн эзэмших ёстой эрүүл ухаан энэ юм. Хэрвээ хүн эдгээр үгийг ойлгож, хүлээн авч чадвал Бурхантай харилцах харилцаа нь илүү хэвийн болж, Бурхантай хамгийн зүй ёсны харилцаа тогтооно; хэрэв хүн эдгээр үгийг ойлгож, хүлээн авч чадвал байраа зөв тохируулж, тэнд байрандаа очиж, үүргээ сахих болно.

Та нар эдгээр үгийг сонсоод юу гэж бодож байна? Бурханыг буруу ойлгосон хэвээр л байх уу? Зарим хүн: “Бурхан хүмүүст ингэж ханддагийг харгалзан үзвэл, хүмүүс бол шоргоолж шиг, Бурханы нүдээр өтнөөс ч дор гэж Бурхан хэлсэн нь зөвхөн онол биш, харин бодит байдал юм шиг байна! Хүмүүсийн төсөөлдөг шиг хүн Бурханд төдийлөн эрхэм биш бөгөөд Бурхан хүнд ойр дотно биш” гэж хэлдэг. Хүмүүсийн зүрх сэтгэл гал руу ус цацсан мэт хүйтэн болж, халуун сэтгэл нь хөрдөг. Та нар тэдний зүрх сэтгэл хөрсөн нь дээр гэх үү, эсвэл тэд Бурханы талаар байнга буруу ойлголттой байх нь дээр гэх үү? (Тэдний зүрх сэтгэл хөрсөн нь дээр.) Хэсэг зуур хөрж байж л тэд Бурханы зан чанарыг ойлгож чадна. Бүтээгдсэн зүйлд байх ёстой эрүүл ухаан бол бүх зүйлд үнэнийг зарчмаа болгон ашиглах явдал юм; тэд үнэнийг бүх зүйлийг авч үзэх үндэс болгон ашиглах ёстой, мөн хийдэг бүх зүйлдээ үнэнийг зарчим, сууриа болгон ашиглах ёстой. Энэ бол зөв зам юм. Гэтэл эсрэгээрээ Бурхантай харилцах харилцаа нь өөр хүнтэй харилцах харилцаатай адил бөгөөд тэдний харилцаа ижил түвшинд байх ёстой гэж хүмүүс зүрх сэтгэлдээ үргэлж боддог. Энэ сайн нөхцөл байдал мөн үү? (Үгүй, тийм биш.) Яагаад үгүй гэж? Хүмүүс өөрсдийгөө буруу байр сууринд тавьсан; тэд Бурханыг Бурхан гэж үздэггүй. Учир нь хүмүүс Бурханы талаар хэтэрхий олон буруу ойлголттой байдаг, гэхдээ Бурхан хүмүүсийн буруу ойлголт юм уу сэтгэл хямралаас болоод хандлагаа өөрчлөхгүй. Эсрэгээрээ Тэрээр хандлагаа өөрчлөхгүй төдийгүй, урьдын адил зарчмын дагуу хүмүүс дээр үргэлжлүүлэн ажиллаж, бүх хүн төрөлхтний амьдралыг зохицуулж, захирсаар байх болно. Гэсэн хэдий ч хүн Бурханы тухай үзэл бий болгож, Бурханыг эсэргүүцэж, тэрслэх хандлагатай байдаг тул асар их зовох ёстой. Хүмүүс Бурхан дээр сэмхэн очиж, холбоогоо зузаатгахыг хүсдэг бөгөөд өөрсдийн сэтгэл хөдлөл, хөрөнгө, авьяас, чадвар, хичээл чармайлт, урьдын амжилтууд болон элдэв янзын шалтгааны талаар ярьдаг. Хүмүүс үргэлж ийм байдалд амьдарч байвал үнэнийг олж авч чадах уу? Үгүй, чадахгүй. Хэрвээ чи Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй, үргэлж эндүү ташаа үзэл бодолтой байдаг, бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож чаддаггүй, цадиггүй амбицтай, үргэлж өндөр байр сууринд шунадаг бол эцэстээ үүрэгтээ зөв хандаж чадахгүй, эсвэл Бурханы шаардлага, чамд хандах хандлагыг зөв ойлгож чадахгүй байхад хүрнэ. Хэдийгээр чи тогтмол цэвэршүүлэгдэж, байнга зовж шаналж байгаа ч үзэл, төсөөллөө орхиж чаддаггүй, бүр өөрийгөө Бурханы хамгийн их хайрладаг, хамгийн их санаа тавьдаг хүн гэж боддог. Үүний үр дүнд, чамд ямар нэг бодитой зүйл тохиолдож, Бурхан тийм маягаар үйлддэггүй, энэ нь зүгээр л өөрийн чинь бүтэшгүй мөрөөдөл гэдгийг харах үедээ чи бүтэлгүйтлийг мэдэрч, дайралтад өртсөн мэт санагддаг; чи гомдоллож, хэлмэгдсэн мэт санагддаг. Сэтгэл чинь ч хямардаг. Ингэж зовох нь үнэ цэнтэй юу? (Үгүй, үнэ цэнтэй биш.) Хүмүүс бүтэшгүй мөрөөдөл, үзэл, төсөөллөөсөө болж зовлон зүдүүрийг өөртөө авчирсан. Энэ нь тэдний хувьд хамгийн асуудалтай зүйл тул тэд эргэх шаардлагатай! Тэд үүнийг яаж хийх ёстой вэ? Бурхан хүн бүрд зөвт ханддаг бөгөөд хийдэг бүх ажил нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг—Түүнд өөр ямар ч зорилго байхгүй гэдгийг ухаарснаар. Хүмүүсийн хийх ёстой зүйл бол бүтээгдсэн зүйлийн байр сууринд очих, Бүтээгчийн дээд эрх, зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах, Бүтээгчийн хийдэг бүхнийг хүлээн авч, захирагдах, эдгээр зүйлээс үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайх, Бурханы үйлсийг танин мэдэх явдал юм. Хэрвээ хүмүүс Бурханы үйлдлийг үнэлж, тодорхойлохдоо үргэлж өөрсдийн үзлийг ашигладаг бол, Бурханд үргэлж үндэслэлгүй шаардлага тавьж, юу хүссэнээ Бурханаар хийлгэхээр зүтгэдэг бол Бурханы эсрэг тэрсэлж байгаа бөгөөд тэд үнэнийг ойлгож чадахгүй байгаа төдийгүй эцэстээ гагцхүү Бурханд гологдож, таягдан хаягдана. Хэрвээ хүмүүс Бурханаар ерөөгдөхийг хүсэж байвал тэдний хийх хэрэгтэй цорын ганц зүйл бол Бүтээгчийн хийдэг бүхнийг эрж хайж, дуулгавартай дагаж, танин мэдэж, хүлээн авах явдал юм. Энэ бол хүмүүс үнэнийг ойлгож, Бурханыг мэдэж, Бурханд үнэхээр дуулгавартай болж, аврагдах цорын ганц арга зам билээ.

2018 оны 5 дугаар сарын 18

Өмнөх: Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт

Дараах: Бурхан, хүн хоёрын харилцааг залруулах нь чухал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих