Бурхан, хүн хоёрын харилцааг залруулах нь чухал

Бурхантай хэвийн харилцаа тогтооход хамгийн чухал зүйл бол Бурханы үгэнд хэрхэн хандах тухай асуудал юм. Бурхан ямар ч хэлбэрээр, ямар ч сэдвээр, ямар ч хэмжээгээр ярьж байгаа нь хамаагүй, үнэндээ Түүний хэлдэг бүхэн хүнд хамгийн их хэрэгтэй зүйл, хүний ойлгох ёстой зүйл бөгөөд хүмүүс үүгээр зэвсэглэх ёстой. Түүнээс гадна, Бурханы хэлсэн үг хүний оюун ухаан, хүний бодол санаа, өөрөөр хэлбэл хүний төрөлх чадвараар бүрэн хүрэх боломжтой. Бурханы үг хүнд тодорхой, ойлгомжтой байдаг. Бурхан юу ч хэлсэн, эсвэл юу ч хийсэн бай, Ариун Сүнс хүн дээр ажилласан, эсвэл Бурхан янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс, орчныг зохицуулсан ч бай, энэ нь хүний төрөлх чадварын цар хүрээ юм уу бодлын хүрээнээс хэтэрдэггүй; харин ч тодорхой, жинхэнэ, бодит байдаг. Хэрвээ хүн үүнийг ойлгохгүй аваас түүнд ямар нэгэн асуудал байна. Энэ нь тэр хүн дэндүү муу хэв чанартай гэсэн үг юм. Ямар ч тохиолдолд Бурханы ярих арга барил, өнгө аяс, ярианых нь сэдэл болон хүнд өгдөг бүх үг нь Бурханд итгэгчдийн ойлгох ёстой бүх зүйл бөгөөд бүгдээрээ хүнд ойлгомжтой байдаг. Учир нь Бурхан хүнтэй ярьдаг, хүний хэлээр ярьдаг бөгөөд Өөрийн эдгээр үгийг илэрхийлэхдээ аль болох хүмүүст хүртээмжтэй, дөхөмтэй олон янзын ярианы хэл, үгийн санг ашиглан тэдгээрийг дамжуулж, хүмүүсийг хангадаг, ингэснээр өөр өөр бодол санаа, харах өнцөгтэй, янз бүрийн түвшинд бичиг үсэгт тайлагдсан, өөр өөр боловсрол, гэр бүлийн суурьтай хүмүүс бүгд тэдгээрийг ухамсарлаж, ойлгож чадна. Бурханы хэлдэг энэ бүх үгэнд чиний ойлгох ёстой нэг зүйл бий: Түүний үгэнд хэт нарийн төвөгтэй юм уу хийсвэр зүйл байхгүй, хүний ойлгож чадахгүй үг нэг ч байхгүй. Хүн тодорхой хэв чанартай бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлэх, туулахад анхаарлаа төвлөрүүлдэг л бол үнэний тухай ойлголтод хүрч, Бурханы хүслийг ойлгож чадна. Бурханы илэрхийлдэг үнэн Бурханаас ирдэг боловч тэдгээрийг илэрхийлэхдээ ашигладаг хэлний хэлбэрүүд, тодорхой үг хэллэг нь хүртэл бүгд хүний хэл юм. Тэдгээр нь хүний хэлний хил хязгаараас хальдаггүй. Бурхан ямар хэлбэрээр үгээ хэлдэг, эсвэл ярихдаа ямар арга барил, өнгө аяс ашигладаг, үг хэллэг нь Өрнө эсвэл Дорноос гаралтай эсэх, эртний эсвэл орчин үеийн хүний хэлээр ярьдаг эсэхээс үл хамааран Бурханы ярианд хүн төрөлхтөнд ойлгомжгүй юм уу хүний бус ямар нэгэн хэл байдаг уу? (Байдаггүй.) Өнөөг хүртэл хэн ч олоогүй. Зарим хүн: “Тийм биш; би ‘зөвт байдал’ ба ‘сүр жавхлан’ гэх хоёр тийм үг олсон” гэж хэлдэг. “Зөвт байдал”, “сүр жавхлан” гэдэг нь бурханлаг мөн чанарын нэг талын тухай хоёр тодорхойлолт буюу илэрхийлэл боловч энэ үгс хүмүүсийн дунд ч бас байдаг биш үү? (Тийм ээ, байдаг.) Энэ хоёр үгийг хэчнээн ойлгодог байлаа ч чи ядаж л тэдгээрийн хамгийн үндсэн, анхны тодорхойлолтыг толь бичгээс олж, тэдгээр хамгийн анхны тодорхойлолтыг Бурханы мөн чанар, зан чанар, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болохтой харьцуулж болно, ийн хослуулснаар тэдгээр үг хүмүүст илүү бодитой болж, хийсвэр байхаа больдог. Бурханы үгэн дэх эдгээр үгийн баримт, тайлал, тайлбарын урт дүрслэлтэй үүнийг хослуулснаар тэдгээр үг бүх хүнд илүү бодитой, дүрслэлийн хувьд илүү тод, илүү жинхэнэ болж, хүмүүсийн мэдэх учиртай Бурханы мөн чанар, эзэмшил, оршихуйд улам ойр болдог. Иймээс, Бурханы зан чанар гэх мэт зүйлтэй холбоотой нэр томьёо, үг хэллэг нь та нарт хийсвэр, эсвэл нууцлаг биш юм шиг санагддаг. Тэгвэл Надад хэл дээ: Хүний ердийн хэрэгжүүлэлт, алхаж буй зам, үнэн-зарчмыг хөнддөг тэдгээр үнэнд ямар нэг хийсвэр зүйл бий юу? (Байхгүй.) Дахин хэлэхэд үүнд ямар ч хийсвэр зүйл байхгүй.

Би үгээ илэрхийлж, номлол айлдаж эхэлснээсээ хойш та нарыг үнэнийг илүү сайн ойлгоосой гэсэндээ номлож, үнэний талаар нөхөрлөж, үнэн-зарчмыг хэлэлцэхийн тулд хүний хэлийг буюу хүмүүсийн ойлгож, харилцаж, ухамсарлаж чадах хэлийг ашиглахын тулд асар их хүчин чармайлт гаргасан. Энэ нь хүн чанарт илүү ойр биш үү? Та нарт ямар давуу талтай вэ? Энэ нь та нарт илүү их үнэнийг илүү сайн ойлгуулж чаддаг. Ингэж ярьж байгаа Миний зорилго юу вэ? Та нарт илүү баялаг, илүү олон янзын хэлийг сонсох боломж олгож, дараа нь тэр олон янзын хэлийг ашиглан хүмүүст үнэнийг ойлгоход илүү хялбар болгох зорилготой бөгөөд ингэснээр хүмүүст нэгэн хэвийн санагдахгүй. Библи, Хуучин болон Шинэ Гэрээний олон янзын хэл нь ялгаагүй, бүгд нэг төрлийн өвөрмөц хэллэгт багтдаг, ингэснээр хүмүүс зарим үг нь Библийнх, Библиэс гаралтай гэдгийг ганц хараад л таньж чадна. Эдгээр үгэнд ямар нэгэн шинж тэмдэг, эсвэл бэлгэдэл байдаг. Миний хийдэг зүйл бол өнөөгийн хэлний хэв маяг, үг хэллэгийг бэлгэ тэмдгийн шинж чанаргүй болгохоор чармайх явдал, тэгж байж л хүмүүс энэ хэл нь библийн өвөрмөц хэллэгээс давж гарсныг харж чадна. Хэдий хүмүүс Бурханы хэлсэн үгийн агуулга, өнгө аясаас харахад үүний эх сурвалж болон Библи дэх Бурханы хэлсэн үг нэг юм шиг санагдаж болох ч энэ нь Библи, Хуучин Гэрээ, Шинэ Гэрээнээс давж, олон мянган жилийн туршид бүх сүнслэг хүмүүсийн хэрэглэж байсан сүнслэг нэр томьёоноос ч илүү өндөр түвшинд хүрсэн гэдгийг үг хэллэгээс нь харж болно. Тэгвэл Бурханы одоо ярьж байгаа үг хэллэг дунд ямар нэр томьёо байдаг вэ? Тэдгээрийн зарим нь хүмүүсийн байнга хэрэглэдэг эерэг, сайшаасан хэл байдаг бол өөр зарим үг, хэл нь хүний завхарсан зан чанарыг илчилж, илэрхийлэхэд илүү тохиромжтой байдаг. Мөн уран зохиол, хөгжим, бүжиг, орчуулга гэх мэт зүйлтэй хамааралтай мэргэжлийн зүйлс ч бий. Энэ нь Миний хэлдэг үнэн бодит амьдрал, хүмүүсийн гүйцэтгэдэг үүрэгтэй нягт холбоотой бөгөөд үнэн аль ч талаараа хүмүүсийн бодит амьдрал, гүйцэтгэдэг үүрэгтэй салшгүй холбоотой гэдгийг, үүргийн цар хүрээ, эсвэл мэргэжлийн ноу-хаунаас нь үл хамааран, хэн бүхэнд мэдрүүлэх зорилготой юм. Иймээс эдгээр үнэн та нарт асар их тус болдог биш үү? (Тийм.) Хэрвээ Би ийм зүйлд санаа тавьдаггүй, орчуулга, кино, урлаг, зохиол, хөгжмийн сэдэвтэй холбоотой ямар ч зүйлээс эрс зайлсхийж, ийм үгсийг хэзээ ч ашиглалгүй, тэдгээрээс зориуд зайлсхийдэг байсан бол Өөрийн ажлыг сайн хийж чадах байсан уу? Хэрвээ тийм байсан бол Би ажлынхаа нэг хэсгийг хийж чадах байсан ч та нартай харилцахад хэцүү байх байлаа. Тиймээс Би ийм хэлийг судалж, эзэмшихийн тулд маш шаргуу ажилладаг. Нэг талаар, энэ нь та нарын мэргэжлийн ажлын онол, зарчмуудад тусалж чадна; нөгөө талаар, эдгээр чиглэлээр үүргээ гүйцэтгэх үедээ, үүрэгтэй чинь холбоотой мэргэжлийн ажил үнэнээс салшгүй гэдгийг мэдрэхэд чинь тусалдаг. Мэргэшил чинь юу ч бай, ямар ч давуу талтай бай, ямар ч мэргэжлээр суралцдаг бай, чи эдгээр үгийг уншиж, ойлгож чадах бөгөөд үүргээ гүйцэтгэх зуураа үнэнд орох зорилгод хүрэх боломжийг энэхүү үнэн чамд олгодог. Энэ сайн зүйл биш үү? (Мөн.) Энэ бол сайн зүйл. Тэгвэл яаж ийм сайн үр дүнд хүрч болох вэ? Энэ нь Бурханаас хүн чанартаа зарим зүйлийг эзэмшихийг шаарддаг. Тэдгээр нь юу вэ? Бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанар янз бүрийн мэргэжлийн салбарын талаар бага зэрэг ойлгох ёстой, гэхдээ Би үүнийг эзэмшихийн тулд шаргуу ажиллаж, эдгээр зүйлийг судлах шаардлагагүй. Зүгээр л Би үнэний талаар нөхөрлөж, Бурханыг гэрчлэх үедээ бүх салбарын мэдлэгийг ашиглаж чаддаг байх ёстой. Энэ нь аль ч салбарын хүмүүст Бурханы гэрийн гэрчлэл, түүнчлэн Бурханы гэрийн олон янзын дэлгэцийн бүтээлүүдийг ойлгож, үнэлэх боломжийг олгодог болохоор сайн мэдээг түгээх ажилд маш их ашиг тустай байдаг. Хэрвээ Би үнэний тухай нөхөрлөхдөө зөвхөн Бурханы гэрийн хэлийг ашиглаад, нийгмийн янз бүрийн, тусгай салбаруудын хэл болон мэдлэгийг ашиглаагүй бол үр дүн тун муу байх байлаа. Иймээс энэ ажлыг сайн хийхийн тулд Би юунд хүрэх ёстой вэ? Би тодорхой хэмжээний мэргэжлийн мэдлэгтэй байх ёстой, тиймээс Би заримдаа дуу сонсож, мэдээ үзэж, сэтгүүл уншиж, хааяа сонин уншдаг. Заримдаа Би бас шүтлэггүй хүмүүсийн зарим хэрэг явдалд анхаарал хандуулдаг. Шүтлэггүй хүмүүсийн хэрэг явдал нь олон янзын зүйлийг хамардаг бөгөөд тэдний зарим хэл Бурханы гэрт байдаггүй—гэхдээ энэ хэлийг номлолын хэл болгон ашиглавал заримдаа маш үр дүнтэй байж, та нарт тусалж, Бурханд итгэх итгэлийн зам өргөн, нэгэн хэвийн биш, сонирхолгүй бус гэдгийг та нарт мэдрүүлнэ. Энэ нь та нарт асар их тус болох бөгөөд та нар үүнээс зарим хэрэгтэй зүйлийг сурах ёстой. Хэдийгээр та нарын ихэнх нь амжилттай сурч чадахгүй ч хангалттай хэв чанартай хүмүүс зарим хэрэгцээтэй зүйлийг сурч чадах бөгөөд тэгэх нь үүргээ гүйцэтгэхэд нь тус болно. Хийх юмгүй үедээ Би мэдээ үзэж, хөгжим сонссоноор санаандгүйгээр зарим зүйлийг сурдаг. Энэ нь онцгой хүчин чармайлт шаарддаггүй; Би чөлөөт цагаараа зүгээр л юм сурч, үзэж, сонсож, заримыг нь өөрийн мэдэлгүй эзэмшдэг. Эдгээр зүйлийг эзэмшсэн минь ажилд нөлөөлөх үү? Өчүүхэн ч нөлөөлөхгүй—үнэндээ Би тэгэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь Бурханы гэрийн ажилд болон сайн мэдээг түгээхэд тустай. Би эдгээр асуудлыг та нарт хэлж байгаа нь ямар утгатай вэ? Бурханы хэлдэг эдгээр үг та нарт ойр дөхөм байх ёстой, тэдгээр нь бүгд ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар байх ёстой. Ядаж л эдгээр нь хүн чанарт байх ёстой зүйл юм. Эдгээрийг хүн чанарт байх ёстой зүйл гэж хэлэхдээ Би Бурхан Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг илэрхийлэх үед тэдгээр нь Түүний хүн чанараар дамжин аль хэдийн боловсруулагдсан гэж хэлж байгаа юм. “Боловсруулагдсан” гэдэг нь юу гэсэн үг вэ? Жишээ татвал, цайруулсан улаан буудайг тээрэмдэж, нунтаглаад гурил болгон талх, бялуу, гоймон хийдэгтэй адилхан. Боловсруулсны дараа эдгээр зүйлийг та нарт өгдөг бөгөөд эцэстээ та нарын идэж уух зүйл бол эцсийн бүтээгдэхүүн, бэлэн хоол юм. Үүнд та нарын оролцоо юу вэ? Та нарын оролцоо бол өнөөдөр Бурханы хэлж буй үгийг бүгдийг нь аль болох хурдан идэж уух явдал. Илүү ихийг идэж ууж, илүү ихийг хүлээн авч, бага багаар туулж, боловсруулж, шингээж ав. Тэдгээрийг өөрсдийн амь, өөрсдийн биеийн хэмжээ болгон хувирга, Бурханы үг өдөр тутмын амьдралыг чинь болон гүйцэтгэдэг үүргийг чинь захираг. Бурханы хэлдэг бүх үг хүн чанарын хэл дээр байдаг бөгөөд ойлгоход амархан хэдий ч доторх үнэнийг нь ойлгох, ороход маш амаргүй; хэлийг нь ойлгоход хялбар ч үнэн рүү орох нь олон үе шаттай үйл явц юм. Бурхан маш олон үг хэлж, хүнийг өдий хүргэсэн бөгөөд Түүний хэлсэн үг бүр та нарын дотор бага багаар биеллээ олж байна, мөн Түүний илэрхийлдэг үнэн, түүнчлэн хүмүүсийг үнэнд орж, авралын замд хөл тавих үед нь залж чиглүүлдэг үйл явц та нарын дотор нэлээд тодорхой, ойлгомжтойгоор бага багаар бодит болж, биеллээ олж байна. Ийм үр дүн та нараас бага багаар харагддаг. Үүнд ямар ч хийсвэр зүйл байхгүй. Одоо, Бурханы үгс хүн чанараар нь дамжин хэрхэн боловсруулагддагийг бодохоо больцгооё. Энэ үйл явцыг судлах шаардлагагүй—хүний судалгаа нэвтэрч чадахгүй нууцлаг зүйл үүнд бий. Үнэнийг хүлээн авахаа л бод. Энэ бол хамгийн мэргэн сонголт, хамгийн зөв хандлага юм. Үргэлж юмыг судлахыг хүсэх нь нь ямар ч ашиггүй. Энэ бол цаг хугацаа, хүчин чармайлтын гарз. Үнэн бол шинжлэх ухаанаар нээж илрүүлэх нь бүү хэл, судалж байж олж авдаг зүйл биш. Үүнийг Бурхан шууд илэрхийлдэг бөгөөд зөвхөн туршлагаар л ойлгож, мэдэх боломжтой. Хүн Бурханы ажлыг туулснаар л үнэнийг олж авч чадна. Хэрвээ хүн аливаа зүйлийг судлахын тулд оюун санааны үйл явцыг л ашигладаг боловч хэрэгжүүлдэггүй, туршлагагүй бол үнэнийг олж авч чадахгүй. Бурханы үгэнд хандах эерэг хандлага нь аливаа зүйлийг судлахгүй байхаас өөр юу байж болох вэ? Хүлээн авах, хамтран ажиллах, тууштай дуулгавартай байх. Үнэхээр судлах шаардлагыг хамгийн их хангасан хүн гэж байдаг бол тэр нь Би, гэхдээ Би хэзээ ч тэгдэггүй. Би хэзээ ч “Эдгээр үг хаанаас гаралтай вэ? Хэн Надад хэлсэн бэ? Би эдгээрийг яаж мэддэг вэ? Би хэзээ мэддэг болсон бэ? Бусад хүн эдгээрийг мэддэг үү? Намайг энийг хэлсний дараа үр дүн гарах болов уу? Эдгээрээс юу гарах вэ? Би маш олон хүнийг удирддаг—хэрвээ Би эцэст нь хүссэн үр дүндээ хүрэхгүй бол, тэднийг авралын замд хөтлөхгүй бол яах вэ?” гэж хэзээ ч хэлдэггүй. Надад хэл дээ—эдгээр зүйлийг судлах хэрэгтэй юу? (Үгүй ээ, хэрэггүй.) Би эдгээр зүйлийг хэзээ ч судалдаггүй. Би юу ч ярихыг хүссэн, та нарт юу ч хэлэхийг хүссэн шууд л хэлдэг. Би оюун санаагаараа судлах үйл явцыг дамжих шаардлагагүй. Миний бодолцож үзэх ёстой бүхэн бол үүнийг тодорхой нэг байдлаар хэлбэл та нар ойлгож чадах эсэх; Би илүү тодорхой ярих шаардлагатай эсэх; та нар илүү тодорхой мэдээлэл, илүү тодорхой хэрэгжүүлэлтийн замыг олж авахын тулд Би илүү олон жишээ, түүх ярих шаардлагатай эсэх; та нар Миний хэлснийг ойлгосон эсэх; Миний үгийн сонголт, ярианы хэв маяг, өнгө аяс, эсвэл Миний хэл зүй юм уу үг хэллэг дэх ямар нэг зүйл та нарыг буруугаар ойлгоход, эсвэл будилахад хүргэсэн эсэх; эсвэл Миний яриан дахь ямар нэгэн зүйл та нарт хийсвэр, нууцлаг, хоосон мэт санагддаг эсэх юм. Би зөвхөн эдгээр зүйлийг ажиглаж, бодолцож үзэх хэрэгтэй. Би үлдсэнийг нь судалдаггүй. Миний хувьд аливаа зүйлийг судлахгүй байх нь хэвийн зүйл, харин та нарын хувьд хэвийн үү? Та нарын хувьд аливааг судлах нь нэлээд хэвийн; судлахгүй байх нь хэвийн бус байх болно. Энэ нь завхарсан хүн төрөлхтний зөн совин, уг чанарын хүслээс үүдэлтэй. Та нар бүх зүйлийг судалж үзэх нь гарцаагүй. Гэсэн хэдий ч энэ асуудлыг шийдвэрлэж чадах нэг зүйл бий: Хүн аажмаар Бурхантай харилцдаг болохын хэрээр хүн, Бурхан хоёрын хоорондох харилцаа улам хэвийн болж, хүн өөрийн байрыг зөв тогтоож, Бурханд өөрийн зүрх сэтгэл дэх зөв байр суурийг өгдөг. Энэ нь улам сайжирч, улам хор хөнөөлгүй болохын хэрээр Бурханы хийдэг зүйлийн талаарх хүний ухамсар, мэдлэг, итгэлтэй байдал, хүлээн авах байдал нь тодорхой хэмжээнд гүнзгийрэх бөгөөд ингэхийн хэрээр бие махбодтой болсон Бурханы талаарх хүний итгэлтэй байдал, ухамсар, мэдлэг, хүлээн зөвшөөрөх байдал ч бас гүнзгийрнэ. Эдгээр зүйл гүнзгийрэх тусам Бурханыг судалж, эргэлзэх чинь улам багасаж, буурна.

Хүн яагаад Бурханыг судалдаг вэ? Учир нь хүмүүст Бурханы талаарх дэндүү олон үзэл, төсөөлөл, хэтэрхий олон тодорхойгүй хүчин зүйл, эргэлзээ, үл ойлгогдох зүйл, ухааршгүй зүйл, нууцлаг зүйл байдаг тул тэд судалж учрыг нь олохыг хүсдэг. Гадаад үзэгдэл, тусгай мэдлэг, оюуны дүгнэлтийг ашиглан хийсэн аливаа судалгаа чинь ойлголтод хөтлөхгүй; чи ихээхэн хүчин чармайлтаа дэмий үрж, Бурхан болон үнэн юу болохыг ойлгохгүй хэвээр байх болно. Харин үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хувьд үр дүнд хүрч, Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч, эмээсэн, дуулгавартай зүрх сэтгэлтэй хэдхэн жил л шаардагддаг. Зарим хүн Бурханы үг бодитой эсвэл баримттай гэдэгт итгэдэггүй, тиймээс тэд үргэлж Бурханыг, Бурханы үгийг, тэр ч байтугай бие махбодтой болсон Бурханыг судлахыг хүсдэг. Амийн болон сүнсний хэрэг явдлыг судлах боломжгүй. Чи эдгээр үнэнийг туулж, бүх оюун ухаан, төлдөг бүх төлөөс, бүх анхаарлаа үнэнийг хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэхэд зориулах өдөр ирэхэд чи авралын замд орсон байх бөгөөд бие махбодтой болсон Бурханыг судлахаа болино. Өөрөөр хэлбэл, Тэр хүн үү, Бурхан уу гэдэг асуултын хариулт тэр үед олдоно. Түүний хүн чанар хэчнээн хэвийн байсан ч, Тэрээр жирийн хүмүүстэй хэчнээн адилхан байсан ч энэ нь чухал байхаа болино. Хамгийн гол нь чи эцэст нь Түүний бурханлаг мөн чанарыг олж мэдэж, Түүний илэрхийлдэг үнэнийг хүлээн зөвшөөрнө, тэр үед л чи энэ хүн бол Бурханы махбод болсон бие гэдгийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүлээн авна. Цөөн хэдэн баримт, цөөн хэдэн үйл явц, цөөхөн туршлага, бүдэрч, бүтэлгүйтсэнээс сурсан цөөн хэдэн сургамжаасаа үүдэн чи сэтгэлийнхээ гүнд үнэнийг жаахан ойлгож, өөрийн бурууг хүлээн зөвшөөрч чаддаг болно. Чи энэ хүнд эргэлзэж, судлахаа больж, харин Тэр бол бодит Бурхан гэдгийг, энэ нь маргашгүй баримт болон шийдэгдсэн гэдгийг мэдэрнэ. Дараа нь чи Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр зөнгөөрөө хүлээн авна. Түүний хүн чанар хэчнээн хэвийн байсан ч, Тэр жирийн хүн шиг ярьж, үйлддэг, өчүүхэн ч ер бусын, агуу биш ч гэсэн чи Түүнд эргэлзэхгүй, Түүнийг басамжлахгүй. Урьд нь чи бие махбодтой болсон Бурханыг үзэлтэй чинь нийцдэггүй гэж боддог, Түүнийг судалж, басамжилж, дооглож, зүрх сэтгэлдээ тоодоггүй байсан—харин өнөөдөр бүх зүйл өөр. Өнөөдөр чи Түүний үгийг таашаан, анхааралтай сонсонгоо Түүний илэрхийлсэн бүхнийг өөр үзэл бодлоор хүлээн авдаг. Тэгвэл тэр чинь ямар үзэл бодол вэ? “Би бол бүтээгдсэн зүйл. Христ өндөр биш, дуу хоолой нь чанга биш, мөн Тэр огт онцгой харагдахгүй байж болох ч Түүний ялгамж чанар минийхээс өөр. Тэр бол завхарсан хүн төрөлхтний гишүүн биш; Тэр бидний нэг биш. Бид Түүнтэй эн тэнцүү биш, адилхан түвшнийх ч биш.” Энэ нь урьдын үзэл бодлоос чинь ялгаатай. Энэ ялгаа яаж үүсдэг вэ? Чи дотоод сэтгэлийнхээ гүнд, анх хүлээн авахгүй, өөрийн эрхгүй судалдаг байснаа Түүний үгийг амь, хэрэгжүүлэлтийн зам болгон хүлээн авах, Түүнд үнэн байгаа гэдгийг мэдрэх; Тэр бол үнэн, зам, амь мөн гэдгийг мэдрэх; Түүнд Бурханы сүүдэр, Бурханы зан чанарын илчлэл байгааг мэдрэх; мөн Бурханы даалгавар, ажил нь Түүний биед байгаа мэт санагдах байдал руу шилждэг. Тэр үед чи Түүнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, хүлээн авсан байх болно. Түүнд үзүүлэх аливаа хариу үйлдэл болон хандлага чинь бүтээгдсэн зүйлд байх учиртай зөн совин, зөв хариу үйлдэл болох үед чи махбод дахь энэ хүний Хүүд Бурхан мэт хандаж чаддаг болох бөгөөд яагаад ээж, аавынхаа хүүхэд болон төрсөн, яагаад тэдэнтэй адилхан харагддагаа судалдаггүйн адилаар чамд Түүнийг судал гэж хэлсэн ч гэсэн Түүнийг цаашид судлахаа болино. Чи энэ цэгт хүрмэгцээ зөнгөөрөө ийм зүйлийг судлахаа болино. Эдгээр нь чиний өдөр тутмын амьдралын цар хүрээтэй холбоотой сэдэв биш бөгөөд цаашид асуудал байхаа болино. Эдгээр зүйлд хандах хандлага чинь анхны, судалгааны болзолт рефлексээс зөнгөөрөө судлахгүй байх явдал болж хувирсан бөгөөд зөн совин чинь ийн өөрчлөгдсөнөөр бие махбодтой болсон Бурханы байр суурь болон хэмжээ ямар ч хүнээр орлуулшгүй улам өндөрт очиж, зүрх сэтгэлийн чинь доторх Бурхан Өөрөө болж, Бурханы байр суурьтай болно. Тэгээд Бурхантай харилцах харилцаа чинь бүрэн хэвийн болно. Яагаад? Учир нь чи сүнслэг ертөнцийг харж чадахгүй бөгөөд ямар ч хүний хувьд сүнслэг ертөнцийн Бурхан харьцангуй хийсвэр байдаг. Тэр хаана байдаг, Тэр ямархуу байдаг, хүнд хандах Түүний хандлага ямар байдаг, хүнтэй ярилцахдаа Түүний илэрхийлэл ямар байдаг—хүмүүс эдгээрийн алийг нь ч мэдэхгүй. Өнөөдөр чиний өмнө зогсож байгаа Нэгэн бол хэлбэр, төрхөөрөө хүн, Тэрээр Бурхан гэж нэрлэгддэг. Эхэндээ чи Түүнийг ойлголгүй, эсэргүүцэж, эргэлзэж, таамаглаж, үл ойлгож, тэр ч байтугай басамжилдаг; дараа нь чи Түүний үгийг туулж, улмаар тэдгээрийг амь, үнэн, хэрэгжүүлэлтийн зарчим, явах замынхаа зорилго, чиглэл болгон хүлээн авдаг; тэгээд дараа нь энэ бодитой хүнийг яг л чиний зүрх сэтгэл дэх үл үзэгдэх Бурханы биеллээ олсон дүр мэтээр, хүлээн авдаг. Үүнийг мэдрэх үед Бурхантай харилцах харилцаа чинь хоосон байх уу? (Үгүй.) Үгүй, тэгэхгүй. Чи Бурханыг тодорхой бус, үл үзэгдэх дүр төрх гэж үздэг байснаа Түүнийг хүмүүсийн дундах хэн ч тоож харахгүй хүн буюу махбод болох хүртэл бодитой болгоод, Түүнтэй бүтээгдсэн зүйл болон Бүтээгчийн харилцаагаа хадгалж чаддаг хэвээр байвал Бурхантай харилцах харилцаа чинь тун хэвийн байх болно. Тэгвэл чи Түүнд юу ч хийсэн, энэ нь үндсэндээ бүтээгдсэн зүйлээс зөнгөөрөө гарах ёстой хариу үйлдэл байх болно. Чамаас шаардсан ч чи Түүнд эргэлзэж чадахгүй, Түүнийг судалж ч чадахгүй; “Бурхан яагаад тэгж ярьдаг юм бэ? Түүний илэрхийлэл яагаад тийм байдаг вэ? Тэр яагаад тэгж инээмсэглэж, тийн авирладаг вэ?” гэж хэлээд, Түүнийг судлах гэж оролдохгүй. Эдгээр нь чиний хувьд туйлын хэвийн зүйл байх болно. Чи өөртөө “Бурхан ийм байдаг, ийм байх ёстой—тийм ээ! Тэр юу ч хийсэн миний Түүнтэй харилцах харилцаа хэвийн байх бөгөөд өөрчлөгдөхгүй” гэж хэлнэ.

Бүх хүн төрөлхтний бодол, үзлээр бол Бурхан бие махбодтой эгэл жирийн хүн болох нь Бурханы авах ёстой хамгийн эцсийн хэлбэр юм, учир нь эгэл жирийн хүмүүс нийгэмд доогуур байр суурьтай, бусдад нүд үзүүрлэгддэг, харин ийм сүрлэг Бурхан тийм үл анзаарагдам нэгэн болж бие махбодтой болох ёсгүй. Энэ нь хүмүүсийн үзэлтэй маш их зөрчилддөг зүйл юм. Өнөөдөр Бурханыг ийм нэг онц гойд зүйлгүй хүн болсон байхад чи Түүнийг өөрийн Бурханаа гэж хүлээн авч, хүлээн зөвшөөрч чадсан баримт нь өөрөө гэрчлэл юм. Тийм байхад Бурхантай харилцах хэвийн харилцаанд чинь юу нөлөөлж, хор хөнөөл учруулж чадах билээ? Юу ч чадахгүй. Үүнийг харгалзан үзвэл Христийг өөрийн Бурханаа гэж хүлээн зөвшөөрч чаддаг байх нь Бурхан та хоёрын харилцааг хэмжих хамгийн чухал шалгуур юм. Олон хүн Бурханд итгэдэг ч Бурхан бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханыг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханыг өөрсдийн Бурхан гэж хүлээн зөвшөөрч чадах уу? Бурхан бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурхантай чухам ямар төрлийн харилцаатай байдаг вэ? Тэд үнэхээр Бурханд дуулгавартай байж чадах уу? Тэд Бурханыг эсэргүүцэж чаддаг биш үү? Чи эдгээр зүйлийг тодорхой харах ёстой. Бие махбодтой болсон Бурхан та хоёр хоёулаа хүний дүр, хүний хэлбэр, хүний дур сонирхол, хүний хэлтэй бөгөөд хоёулаа хүний ертөнцөд амьдардаг. Гэхдээ чи байр сууриа зөв тогтоож чаддаг, Бурханы болон өөрийнхөө байр суурийн ялгааг мэддэг, Бурхантай харилцах харилцаагаа засаж чаддаг. Чи энэ харилцаанаас хэтэрч чадахгүй бөгөөд үүнийг давж чадахгүй. Хэрвээ чи ийм биеийн хэмжээнд хүрч чадвал Бурханы хувьд хангалттай бөгөөд Бурхантай харилцах харилцааг чинь ямар ч хүч сүйрүүлж чадахгүй. Энэ нь хамгийн тогтвортой харилцаа байх ёстой бөгөөд стандартыг хангасан байх болно. Хэрвээ энэ махбод болсон биетэй харилцах харилцаа чинь Бурхан, хүн хоёрын хоорондох харилцааны түвшинд хүрээгүй, тийм харилцаатай биш бол “Би тэнгэр дэх Бурхантай сайн харилцаатай байдаг, энэ харилцаа маш хэвийн” гэж хэлж байгаа чинь үнэн үү? Үгүй. Чи өөрийгөө Бурхантай сайн харилцаатай гэж хэлдэг, гэхдээ хэн ер нь үүнийг харсан юм бэ? Хаана харагдсан юм бэ? Үүнд ямар ч бодит үндэслэл байхгүй. Хүмүүс махан биедээ амьдардаг бөгөөд сүнслэг ертөнцөд нэвтэрч, Бурханд хүрч чадахгүй учраас Бурханы Сүнстэй харьцаж яахан чадах билээ? Одоо та нар махбод дахь Бурхантай хамт хүн, Бурхан хоёрын хоорондох хэвийн харилцаанд хүрч чадах уу? (Үгүй.) Бэрхшээл нь хаана оршиж байна? Хүн олон үнэнийг ойлгодоггүй. Хүн ойлгодоггүй гэж юу гэсэн үг вэ? Энэ нь завхарсан хүн төрөлхтөн бие махбодтой болсон Бурханы үзэл бодол, саналтай олон талаар нийцэхгүй үзэл бодол, саналтай байдаг, аливааг зохицуулах хүний зарчим бие махбодтой болсон Бурханы зарчимтай нийцдэггүй, тэр ч бүү хэл Бурханы талаарх олон үзэл, төсөөлөл хүнд байдаг гэсэн үг юм. Эдгээр асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй. Тэгвэл эдгээр асуудлын уг үндэс хаана оршдог вэ? Бурхан болон хүн төрөлхтний хоорондох харилцаанд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ? Хүн төрөлхтний завхарсан зан чанар нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн одоо ч Сатаны талд зогсож, Сатаны хоронд найдан амьдарч, Сатаны зан чанар, мөн чанарыг амьдран харуулдаг. Бурханы мөн чанар бол үнэн. Түүний мөн чанар хувиршгүй. Тэгвэл Бурхантай нийцэлтэй байхын тулд хэн өөрчлөгдөх ёстой вэ? Мэдээж хүн төрөлхтөн; энэ бол тодорхой. Тэгвэл хүн төрөлхтөн хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ? Тэд Бурханы ажилд захирагдаж, үнэнийг хүлээн авч, шүүлт, гэсгээлт, засалтыг хүлээн авах ёстой. Энэ бол хүн Бурхантай нийцэлтэй байх цорын ганц зам юм. Чи энэ замд хөл тавих үедээ л үнэнийг аажмаар ойлгож авч, завхарсан зан чанараа таягдан хаяж, хүмүүс, зүйлсийн аль алийг Бурханы үг болон үнэний дагуу харж чадна. Ийм маягаар чиний үйлдэж буй зарчим, аливааг харах өнцөг, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлс бүгд Бурханыхтай нийцэх болно. Бурхан та хоёрын хоорондох саад бэрхшээл улам бүр багасаж, зөрчилдөөн байхаа болино, Бурханыг судлах чинь улам багасаж, дуулгавартай байдал чинь аяндаа улам өснө, мөн чи аажмаар Бурхантай бүрэн нийцнэ.

Та нар Надтай харилцахаас айж байна уу? (Үгүй.) Та нар айхгүй байж болох ч Би айж байна. Би юунаас айдаг вэ? Та нарын биеийн хэмжээ маш жижигхэн, мөн та нарын ойлгодоггүй олон үнэн байдаг тул хийдэг, хэлдэг зарим зүйлдээ Би та нарын биеийн хэмжээ гүйцэж чадах эсэхийг бодолцох ёстой. Би тэдгээрийг шууд хэлж эсвэл хийж болохгүй, харин тэдгээр үнэнийг туулж, мэдрэх хангалттай орон зай, хангалттай хугацааг та нарт өгөх ёстой. Тэгээд Би хүлээдэг. Би та нарыг тэдгээр үнэнийг ойлгож, аажмаар хүлээн авч, биеийн хэмжээгээ өсгөхийг хүлээж, тэр үед Би дахин, бага багаар та нарт ойртохыг оролддог. Дараа нь Би та нарыг ажиглаж, биеийн хэмжээ чинь өссөн эсэхийг хардаг. Хэрвээ өссөн байвал Би та нарт арай ихийг хэлдэг; хэрвээ биеийн хэмжээ чинь жижиг хэвээр байвал Би арай илүү зай барьдаг. Би яагаад та нараас арай илүү зай барих ёстой вэ? Хэрвээ Би та нарт хэтэрхий их ойртож, дэндүү ихийг, хэт хурдан шаардах юм бол яарвал даарна гээч болно. Яарвал даарна гээч болбол үр дагавар нь юу байх вэ? Үр дагавар нь та нарын тэвчиж чадахаас илүү аюултай байж магадгүй. Одоогийн байдлаар бид харилцаандаа эв зохицол, зөвшилцөлд хүрч чадахгүй төдийгүй, жинхэнэ ойлголцолд ч хүрэхгүй байх магадлалтай. Хэрвээ Би та нартай байнга холбоотой байж, эсвэл хамт амьдарч, үүрэгтэй чинь хамаатай хэрэг явдал дээр бүх талаар зааварчилбал та нарт дарамттай байх болно. Энэ тохиолдолд та нарт зовж байна гэж санагдах болно. Энэ нь Миний тэвчих ёстой зүйл биш гэж үү? Үүнийг тэвчихдээ Би зовох уу? Би ч бас зовох ёстой болно. Хэрвээ тэр зовлон та нарт ашиг тустай, та нарын ахиц дэвшлийг хурдасгаж чадах бол Би бага зэрэг зовохыг тоохгүй. Би зүгээр л илүү их тэвчиж, арай бага ярьж, илүү их уучилж, жаахан тэвчээртэйгээр арай илүү хүлээнэ. Энэ нь төвөг удахгүй. Хэрвээ та нар цагаасаа өмнө зарим зовлонг туулсан бол тодорхой хэмжээнд үр дүнд хүрч чадах байсан уу? Магадгүй үнэнийг ойлгож чаддаг, мөс чанар, эрүүл ухааны аль алийг нь эзэмшсэн, шударга, үндэслэлтэй, цаашлаад үнэнийг онцгойлон хайрладаг, үнэнийг тууштай эрэлхийлж чаддаг, зүрх сэтгэлийнхээ гүнд гэрэл гэгээтэй, эерэг зүйлийг хайрлах, эрэлхийлэхдээ гуйвшгүй байдаг онцгой цөөн хэдэн хүн—үнэнийг эрэлхийлэхдээ идэвх санаачилгатай, эерэг байсан Петр мэтийн хүмүүс—зөвхөн ийм хүн чанар, ийм эрэл хайгуул, ийм хүлээж авах чадвартай хүмүүс л тийм зовлонг цагаас нь өмнө туулж чадна. Та нарын дунд эдгээр шалгуурыг хангасан хүн байна уу? (Байхгүй.) За тэгвэл ингэж хэлж байгааг минь уучлаарай, гэхдээ бид зайгаа барих хэрэгтэй болно, тэгж гэмээ нь та нар тийм зовлонг хугацаанаас нь өмнө туулахгүй. Тэгвэл та нар хэзээ үүнийг туулах вэ? Та нарыг тодорхой биеийн хэмжээтэй болж өсөх үед Бурхан аяндаа орчин, хүмүүс, үйл явдал, зүйлсийг чамд зориулан зохицуулна. Яг л Иовынх шиг: Иовыг тодорхой биеийн хэмжээтэй болох үед Сатан түүнийг буруутгаж Бурханы өмнө ирсэн ба Бурхан Сатанд Иовыг сорьж, уруу таталтад оруулахыг зөвшөөрсний үр дүнд Иов хамаг эд хөрөнгөөсөө салсан. Энэ та нарын хувьд хол байна уу? Хэр хол байна? Энэ нь нэг талаар та нарын эрэл хайгуулаас шалтгаална; нөгөө талаар Бурханы ажлын шаардлагаас, Бурханы төлөвлөгөөндөө тусгасан цаг хугацаанаас шалтгаална. Тэр нь ямар цаг хугацаа вэ? Тэр цаг ирэх үед хүмүүс үндсэндээ бүх үнэнээр зэвсэглэсэн, үнэнийг ойлгодог болсон байх болно. Гэсэн хэдий ч зарим хүн биеийн хэмжээний хувьд болоогүй хэвээр байвал яах вэ? Цаг нь болоход Бурхан үйлдэнэ. Чи нуугдаж чадна гэж бодож байна уу? Хэн ч энэ үеийг сэмхэн тойроод гарч чадахгүй. Үүнийг хүний ажлыг шалгах гэж нэрлэдэг бөгөөд хүн бүр үүнийг туулах ёстой. Хэн ч түрүүлж болохгүй, хэн ч хоцорч болохгүй. “Хэн ч түрүүлж болохгүй” гэдэг нь хэрвээ хүний биеийн хэмжээ болоогүй бол, мөн үнэнийг тийм ч их сонсоогүй бол тэр хүн Бурханаас өөрийг нь сорихыг гуйхад Бурхан сорихгүй гэсэн үг. Үүнээс хэн ч ангид биш, учир нь Бурхан хүн бүрийг адил тэгш гэж үзэж, хүн бүрд тэгш боломж олгож, бүгдийг нь адилхан хангаж, бүгдийнх нь төлөө адилхан ажилладаг. Тэгвэл одоо та нарын байдал болон биеийн хэмжээнд нийцүүлэн ийм хандлагаар хандаж байгаа минь та нарт ашиг тустай биш үү? (Ашиг тустай). Энэ бол та нарт яг тохирох, та нарт яг одоо хэрэгтэй зүйл юм. Нэг талаар та нар салбар бүрд үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа, нөгөө талаар та нарыг эзэмшиж, ойлгох ёстой үнэнээр чинь цаг алдалгүй хангаж байгаа, ингэснээр та нар хангалт, тусламжийг цаг тухайд нь, хувь хэмжээгээр нь авах боломжтой. Дараа нь та нар үүргээ гүйцэтгэж байхдаа эдгээр үнэнийг аажмаар боловсруулж, шингээж, туулж, үнэний зарчмууд болон хэрэгжүүлэлтийн замыг олно; та нар Бурханы хүслийг бага багаар ухамсарлаж, улмаар хүн, Бурхан хоёрын харилцаа зөв болж, та нар бүтээгдсэн зүйлийн байр суурийг эзэлнэ, өөрөөр хэлбэл, өөрийнхөө байранд зогсож, үүргээ тууштай биелүүлнэ. Үүний дараа зарим хүн өөрийн мэдэлгүй шалгалт, цэвэршүүлэлт туулж магадгүй. Энэ нь хэзээ болох вэ? Би та нарт үүнтэй хамаатай нэг л өгүүлбэрээр хэлье: Шалгалтууд төлөвлөсөн ёсоор ирнэ. Энэ нь арай хийсвэр байж болох ч Бурханы хувьд ийм л байдаг. Бурханы үйлдэх цаг ирэхэд чи хэчнээн хичээсэн ч нуугдаж чадахгүй. Би одоо юу хийх вэ? Би Өөрийн байр суурийг хадгалж, байраа эзэлж, хойш суухгүйгээр, эсвэл яарахгүйгээр Өөрийн ажлыг тогтсон дарааллын дагуу хийх болно. Та нарын авралд хүрэх бүх зам нээлттэй—Би та нарыг саатуулах нь бүү хэл, тэдгээр замыг битүүмжлэхгүй.

Хэн нэгэн санаа зовсон байдалтайгаар “Таныг дагаснаар бид аврагдаж чадах уу?” гэж асуудаг уу? Магадгүй зарим хүн энэ асуултыг хэзээ ч бодож үзээгүй байх, гэхдээ энэ нь эргэлзэж байгаагүй гэсэн үг биш бөгөөд ийм эргэлзээ одоо ч байж магадгүй. Иймээс, Би чамд нэг үнэн юм хэлье: Чи санаа зовох шаардлагагүй. Чамаас өмнө Би санаа зовох ёстой; хамгийн их санаа зовох ёстой нь гэвэл Би, гэхдээ Би хэзээ ч санаа зовдоггүй, тэгэхээр чи юунд санаа зовдог юм бэ? Чи хэт их санаа зовж байгаа юм биш үү? Чи хэтэрхий их санаа зовдог, тэгэх шаардлагагүй. Би энэ асуудалд хэзээ ч санаа зовдоггүй, учир нь энэ бол Миний хариуцлага хүлээх ёстой зүйл биш. Энэ сайн зүйл биш гэж үү? Тэгвэл үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Зарим хүн: “Таны ингэж хэлж байгаа нь үнэхээр хариуцлагагүй хэрэг! Та хариуцлага хүлээхгүй бол хэн хариуцлага хүлээх юм бэ?” гэдэг. Би хэзээ ч ингэж санаа зовж байгаагүй учраас хариуцлага хүлээх шаардлагагүй. Би болгоомжлох шаардлагагүй, энэ асуудлыг шалгах хэрэггүй. Хэрвээ Би санаа зовж, “Өө! Би та нарын төгсгөл, хүрэх газрын ачааг үүрч чадахгүй! Би хийж буй алхам, хэлж буй үг бүрээ сайтар судалж, задлан шинжилж, үр дүнг нь харсныхаа дараа үйлдэл хийх ёстой” гэвэл үүргээ умартсан хэрэг болно. Гэхдээ Би хэзээ ч санаа зовдоггүй; ямар нэг зүйл юунд хүргэж болохыг Би хэзээ ч судалдаггүй. Яагаад тэр вэ? Зарим нь “Та энэ асуудлыг нэвт шувт харсан” гэж хэлдэг. Үгүй. Ер нь аливаа зүйлийг судалж, шинжилсний дараа л нэвт шувт харсан гэж хэлж болно, харин Би энэ асуудлыг зөнгөөрөө хэзээ ч судалдаггүй, яг л хүн яагаад эцэг эхтэйгээ адилхан харагддагаа хэзээ ч судалдаггүй шиг. Би ийм зүйлийг зөнгөөрөө судалдаггүй—тэдгээр нь Миний бодолд байдаггүй. Аливаа зүйлийг судлахгүй байх нь маш сайн үр дүнтэй байна, иймээс та нар яаж ингэдгийг сурах ёстой биш үү? Зарим нь “Та зөнгөөрөө юмыг судалдаггүй. Бид яаж тэгж сурах юм бэ? Тэр бол бидний сурч чадах зүйл биш!” гэж хэлж магадгүй. Үүнд бага зэрэг нөхөрлөх хэрэгтэй зүйл бий. Бурхан бие махбодтой болж, махбодод биеллээ олж, хүн болсон—энэ хүн яг яаж бий болсон бэ гэдэг нь судлах шаардлагагүй үйл явц юм. Энгийнээр хэлбэл Бурхан хүн болсон. Энэхүү хүний биед Бурхан юу хийдэг, хэрхэн илэрдэгт нууц байдаг уу? (Байдаг.) Энэ хэргийг судлах шаардлагатай юу? Үүнийг судлах шаардлагагүй, харин та нар үүний үнэнийг эрж хайх шаардлагатай. Үүний үнэн гэж юу вэ? Та нар үүнийг нэвт харж чадах уу? Хүний мөн чанар, байр суурь, үүрэг даалгавар нэгдмэл байдаг. Тэдний үүрэг даалгавар бол тэдний мөн чанар, зөн совин; тэдний амьдран харуулдаг зүйл, илчилдэг зүйл, хийхийг хүсдэг зүйл, тэднийг дүүргэдэг зүйл—тэр нь тэдний мөн чанар, мөн тэдний зөн совин, үүрэг даалгавар бөгөөд бүгд нэгэн нэгдлийг бүрдүүлдэг. Энэ юу гэсэн үг вэ? Энд та нарын харж чаддаг байх ёстой нэг баримт бий, тэр бол Бурхан бие махбодтой болсон асуудал маргаангүй гэдэг баримт юм. Бурхан маш олон үнэнийг илэрхийлдэг бөгөөд хүн тэдгээрийг хэдий чинээ их уншина, төдий чинээ их ойлгодог; унших тусам үнэн гэдгийг нь улам мэдэрдэг; тэдгээрийг туулж, хэрэгжүүлэх тусам зүрх сэтгэл нь улам цэлмэж, ингэх явцад Бурхантай харилцах харилцаа нь ч улам хэвийн болдог. Үүнийг үнэхээр судлах шаардлагатай юу? Хүссэнээрээ л судал; чи судалгаа хийснээр үнэн гэж юу болохыг ойлгохгүй. Үнэнийг ойлгох нь туршлага дээр тулгуурладаг. Хүн илүү их туршлага хуримтлуулахын хэрээр үнэн гэж юу болохыг аяндаа ойлгодог бөгөөд үнэнийг ойлгосноор аяндаа Бурханыг мэдэж авдаг. Тийм учраас Би Бурханы ажлын талаарх мэдлэгийг олж авах нь үнэнийг ойлгохоос шалтгаална гэж хэлдэг. Зарим утгагүй хүн үнэнийг хайрладаггүй, хэзээ ч хэрэгжүүлдэггүй ба Бурханд итгэж эхэлсэн цагаасаа Бурханыг судалсаар ирсэн. Тэд хэчнээн их судаллаа ч ийм маягаар Бурханыг мэдэж авч чадах уу? Энэ нь боломжгүй. Шашны ертөнц олон мянган жил Бурханыг судалж ирсэн бөгөөд Бурханыг үнэхээр мэддэг нэг ч хүн үгүй. Тэд олон жил Бурханд итгэсэн бөгөөд эцэст нь “Би Бурханы оршин тогтнолд гүнээ итгэдэг” гэж л хэлж чадна. Энэ нь Бурханыг мэддэг хүний үг мөн үү? Чи одоо ч гэсэн Бурханыг судалсаар байна уу? Хэдэн жил Түүнийг судалж байна вэ? Чиний судалгаа ямар нэг үр дүнд хүрсэн үү? Би чамд хэлье: Бие махбодтой болсон Бурхан Өөрийнхөө хэн болохыг хэзээ ч судалдаггүй, мөн Түүнд өөр дуу хоолой байдаггүй, ганц л дуу хоолой бий. Хүний харж байгаагаар Бурханы бодож, амьдран харуулж, хийж байгаа бүхэн нь нэг хүний бодол, үйлдэл бөгөөд Бурхан ч бас үйлдэж, бодож байгаа нэг хүн гэдгээ мэдэрдэг. Энд юу болоод байна вэ? Бурханд зөвхөн нэг амь байдаг бөгөөд өөр амь байхгүй. Тэгвэл энэхүү амийн мөн чанар юу вэ? Хүн үүнийг гаднаас нь нэвт харж чадалгүй, зүгээр л энгийн хүний амь гэж бодож болох ч үүнийг Түүний үүрэг даалгавар, хийж буй ажлын мөн чанарын үүднээс харах юм бол Бурханы сүүдэр яахаараа Түүн дээр байдаг билээ? Үүнийг ойлгох нь зүйтэй. Бурханы сүүдэртэй, Бурханы мөн чанарын илчлэлтэй энэ махан бие нь яг хэн бэ гэдгийг эрж хайж, гүн гүнзгий судлах нь зүйтэй. Тэр яагаад ийм хүн болохыг, эсвэл мөн чанартаа хэн болохыг тэр махан бие мэдэхгүй байх нь хэвийн зүйл үү? Энэ нь хэтэрхий хэвийн; ер бусын биш. Зарим хүн: “Ер бусын биш ээ? Наад чинь Бурхан шиг сонсогдохгүй байна. Бурхан ер бусын байх ёстой!” гэж хэлнэ. Энэ “ёстой” гэдэг нь хаанаас үүдэлтэй вэ? Хүмүүсийн үзэл, төсөөллөөс үүдэлтэй. Үнэн хэрэгтээ, хүний мэддэг, хүнд сэтгэгдэл төрүүлсэн Бурханы хамгийн анхны үйлдэл, анхны зан авир нь юу вэ? Эхэндээ Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж, зургаа дахь өдөр нь атга шавар авч, хүнийг бүтээгээд, Адам гэж нэрлэсэн. Дараа нь Адамыг унтуулж, биеэс нь нэг хавирга аваад, Ева хэмээх өөр хүнийг бүтээжээ. Бурханы үйлдэл, зан авирын энэ бүх дарааллыг харвал энэ нь яг зураг шиг биш гэж үү? Үйлдэл бүр нь үнэхээр бодитой бөгөөд хүмүүсийн үзэл, төсөөллийн Бурхантай нийцдэггүй. Энэ нь ер бусын талаарх хүний төсөөллөөс давж гардаг. Тэгвэл одоо хүмүүс бие махбодтой болсон Бурхантай харилцаж, хэлж буй үгийг нь сонсож, хийдэг бүхнийг нь харах үедээ эдгээр зүйлийг анх хүнийг бүтээх үеийн Бурханы бодит үйлдэл, зан авиртай харьцуулбал энд зөрүү бий юу? Ялгаа байдаг уу? Байж магадгүй, учир нь чи тэдгээр үйлдлийг хэзээ ч харж байгаагүй. Гэсэн хэдий ч бодитоор авч үзвэл, эхэн үед Бурханы айлдсан үгийн хэв маяг, эх сурвалжийг одоо Бурханы ярьж буй хэв маяг, эх сурвалжтай харьцуулж үзвэл үндсэндээ ялгаа байхгүй. Би яагаад “үндсэндээ” гэж хэлдэг вэ? “Үндсэндээ” гэдэг үг өөрийн гэсэн утгатай. Энд “үндсэндээ” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Бурханы хийдэг бодит зүйл болон Бурханы ярьж буй хэв маяг гэж өөрсдийнх нь боддог зүйлд ямар нэг ер бусын элемент бий гэж хүн зүрх сэтгэлдээ боддог, харин хүний одоо харж, сонсдог Бурханы ярианы хэв маяг, арга барил, өнгө аяс нь нэлээд бодитой, барьж, харж болохуйц, ямар ч ер бусын элементгүй, хүний төсөөллөөс ангид байдаг гэсэн үг. Энэ хоёрын хооронд зай байдаг бөгөөд энэ зай нь та нарын үзэл бодлоор бол эцсийн дүндээ, үндсэндээ ижил юм. Тэр “үндсэндээ” гэдэг үг эндээс л үүдэлтэй.

Өнөөдөр та нарт эдгээр хамгийн үнэн, чин сэтгэлийн үгийг хэлэх шаардлага байна уу? (Байгаа.) Яагаад ийм зүйлийн тухай ярина гэж? Олон хүн бие махбодтой болсон Бурханы эдгээр асуудал нэлээд нууцлаг, ойлгохын аргагүй гэж байнга бодоод, тэдгээрийг судлахыг үргэлж хүсдэг. Эдгээр зүйлийг судлах нь Бурхантай харилцах харилцаанд чинь саад болдог. Хэрвээ чи үргэлж Бурханыг судалдаг бол үнэнд орж чадах уу? Хэрвээ чи үргэлж Бурханыг судалдаг бол Түүний үгийг үнэн гэж үзэхгүй бөгөөд Бурхантай харилцах харилцаа чинь гажууд, буруу, хэвийн бус байх болно. Тэгвэл харилцаагаа хэрхэн улам бүр хэвийн болгох вэ? Бурханы махбодыг оролцуулаад Бурханы хийдэг бүхнийг хэвийн байдлаар авч үзэж, Бурханыг зүрх сэтгэлдээ бага багаар хүлээн авахаар эрж хайснаар. Бурханы ярианы хэв маяг, өнгө аяс, тэр ч байтугай гадаад төрх, харагдах байдал гээд Бурханыг бүх талаар нь хүлээн ав. Чи үүнийг хүлээн авах ёстой. Хэрвээ чи хүлээж авахгүй, харин үргэлж Бурханыг судалж, энийг ч, тэрийг ч судлаад байвал эцэст нь муугаа үзэж, хохирол амсах хүн чи байх болно. Бурханы бий болгосон энэ баримт өөрчлөгдөхгүй. Бурхан шинэ эрин үеийг эхлүүлсэн бөгөөд бүгдэд нь нөлөөлж, бүгдийг нь удирдах болно. Энэ баримт өөрчлөгдөхгүй. Тэгэхээр энэ асуудалд хүн ямар сонголт хийх ёстой вэ? Бурханыг судлах бус, харин хүлээн авч, мэдэх, Бурхантай харилцах харилцаагаа зогсолтгүй засаж залруулж, өөртөө үргэлж “Би бол бүтээгдсэн зүйл, завхарсан хүн; Бурхан гаднаа эгэл жирийн хүн боловч доторх мөн чанар нь Бурханых. Тэр бол Бурхан гэдэг баримтыг үгүйсгэх аргагүй; Тэр гаднаа юу ч хийсэн, юу ч хэлсэн, яаж ч авирласан, тэр нь миний судалгааны хамрах хүрээ биш. Энэ бол надад байх ёстой эрүүл ухаан, миний эзлэх ёстой байр” хэмээн сануулах ёстой. Өнөөдөр Би та нарт Өөрийнхөө талаар бага зэрэг ярилаа, ингэснээр та нар эдгээр зүйлийг ойлгож, тодорхой мэдэж авч, та нарт мэдэгдэхгүй гэсэндээ Би ямар нэг юм нуусан мэт энэ талаар үргэлж будилаад байхаа болино. Үнэндээ Надад та нарт хэлж болохгүй нууц гэж байхгүй. Энэ бол Миний бодож байгаа зүйл, Миний хийхээр зорьсон зүйл. Үүнд хийсвэр зүйл юу ч байхгүй, ямар нэг нууцлаг зүйл ч байхгүй. Та нарын харж байгаа Би ийм байна, хөшигний ард байгаа, та нарын харж чадахгүй Би ч бас ийм. Үнэхээр ийм л байдаг. Гэсэн хэдий ч та нарын ойлгох ёстой нэг зүйл бий: Чиний өмнө ямар ч баримт, гадна талын үзэгдэл байсан, хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол тэдгээр үзэгдлийг үнэн, баримт гэж үзнэ; харин үнэнийг ойлгодог бол эдгээр үзэгдэл, гаднах өнгөц байдлаар дамжуулан мөн чанар болон үнэнийг мэдэж авах тул Бурхантай харилцах харилцаа чинь улам хэвийн болно. Чиний хувьд Бурханы ялгамж чанар, байр суурь, мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэр бол Бүтээгч, бүх зүйлийг захирдаг Нэгэн. Энэ бол тогтсон зүйл. Чи бол бүтээгдсэн зүйл бөгөөд үргэлж Бурханы махбодын дүр төрхийг судалдаг бол асуудалд орно. Бурхантай харилцах харилцаа чинь үгүй болно, өөрөөр хэлбэл, бүтээгдсэн зүйл болон Бүтээгчийн хоорондох харилцаа чинь байхгүй болно. Үүний үр дагаврыг дэлгэрэнгүй ярих шаардлагагүй. Үр дагавар нь маш муу. Ямар ч үр дагавартай байх боломжтой—юу ч тохиолдож болно. Энэ харилцаа байхгүй бол бидний хооронд яриад байх ямар ч харилцаа байхгүй. Ингэж хэлбэл ойлгомжтой байна уу? Хэрвээ бид ойр дотно харилцаагаа хамгаалж, харилцаагаа хадгалахыг хүсвэл хүний ялгамж чанар ямар байх ёстой вэ? (Бүтээгдсэн зүйлийн байр суурь.) Үүрд бүтээгдсэн зүйлийн байр суурьтай байх ёстой. Энэ бол бидний холбогдох цорын ганц арга зам, жинхэнэ харилцаа оршин байх цорын ганц арга зам юм. Хэрвээ чи бүтээгдсэн зүйл гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй бол бидний хооронд ямар ч харилцаа байхгүй. Би чамтай харилцахгүй, хэн болохыг чинь мэдэхийг ч хүсэхгүй. Биднийг юу ч холбохгүй. Би хөндлөнгөөс оролцохгүй. Чи хүссэнээрээ амьдар—энэ нь Надтай ямар ч хамаагүй. Чи Намайг судлах, эсвэл Намайг яллах шаардлагагүй. Миний ялгамж чанар, байр суурь, Миний хийдэг бүхэн бол жирийн нэг хүн чиний яллаж, дүгнэлт хийж чадах зүйл биш. Энэ бүхнийг хүн биш, Бурхан шүүдэг. Ингэж хэлбэл ойлгомжтой байгаа биз дээ? Энэ үнэн биз дээ? (Тийм ээ.) Тэгвэл эндээс хүмүүсийн ойлгох ёстой үнэн юу вэ? Хүн ямар үндэслэлээр, ямар суурин дээр Бурхантай хэвийн харилцаатай байж чадах вэ? Тэд бүтээгдсэн зүйл гэдгээ мэддэг байх ёстой. Хэрвээ чи бүтээгдсэн зүйл гэдгээ хүлээн зөвшөөрдөг, тийм үндэс суурьтай бол урагш ахих тусмаа олон зүйл дээр төөрөлдөхгүй. Гэсэн хэдий ч хэрвээ чи үргэлж Бурханыг судлахыг хүсэж, энэхүү харилцаанд бүтээгдсэн зүйлийн өнцгөөс хандахгүй бол үр дагавар нь хэцүү, төсөөлөхийн аргагүй аймшигтай байх болно. Ойлгож байна уу?

“Хэрэв би бүтээгдсэн зүйл гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй бол бид бие биетэйгээ ямар ч хамаагүй гэж үү? Бид бие биеэ мэдэхгүй гэж үү? Тийм түвшний харилцаагүйгээр бид анд, найз, хамаатан байж чадна, тийм үү?” гэж зарим хүн хэлдэг. Үгүй. Надад “анд” байхгүй, найзууд ч байхгүй, мэдээж тийм хамаатан садан ч байхгүй. “Тэгвэл Таны жинхэнэ хамаатан садан хэн бэ? Таны гэрийнхэн үү?” гэж хүмүүс асуудаг. Үгүй ээ, Надад ямар ч хамаатан садан, зэвсэг нэгт ахан дүүс байхгүй. Надад харьяат албад, туслахууд байхгүй. Бүтээгчийн хувьд зөвхөн бүтээгдсэн зүйлс л Түүнтэй холбоотой. Бүх бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд, бүх бүтээгдсэн зүйлийн хувьд Бурхан Бүтээлийн Эзэн гэсэн цорын ганц ялгамж чанартай байдаг. Энэ бол цорын ганц харилцаа юм. Хэрвээ хэн нэгэн: “Бид нэлээн сайн харилцаатай. Бид найзууд байж болохгүй гэж үү? Бид андууд болж болохгүй гэж үү?” хэмээн асуувал үгүй ээ, Би чамайг танихгүй; хэн болохыг чинь мэдэхгүй. Би яагаад чамтай найз болно гэж? Бидний хувьд тийм харилцаа байхгүй. “Та энд ямар ч эргэлзээгүй ярьж байна, тийм биз дээ? Та хэтэрхий цэвдэг байгаа юм биш үү?” гэж тэд хэлдэг. Энэ нь ийм л тодорхой. Надад ийм харилцаа хэрэггүй. Миний хийж, хэлж байгаа бүхэн хангах боломжтой байнуудыг хангахад чиглэдэг—тэдгээр бай нь хэн бэ? Тэд бол бүтээгдсэн хүн төрөлхтөн, үнэнийг хайрладаг хүн төрөлхтөн; тэд бол Бурханы аврах бай, зөвхөн ийм харилцаа л байдаг. Энэ харилцаанаас өөр Миний хүлээн зөвшөөрдөг нэг ч харилцаа байхгүй. Ойлгож байна уу? (Ойлголоо.) Зарим нь “Та харилцахад хэцүү хүн байна!” гэж хэлж магадгүй. Би харилцахад хэцүү юм биш, харин ийм харилцаа байх ямар ч боломжгүй. Тиймээс хэн ч “Би Тантай олон жил холбоотой байсан. Бид найзууд биш гэж үү?” хэмээн хэлэх ёсгүй. Хэрвээ чи бүтээгдсэн зүйл гэдгээ хүлээн зөвшөөрвөл бид хамгийн ойр дотно, хамгийн сайн, хамгийн хууль ёсны, цэвэр ариун харилцаатай болно. Зарим хүн: “Би Танд маш олон жил үйлчилсэн. Бид бие биеэ нэлээд сайн мэддэггүй гэж үү? Би Таны итгэлт хүн, дотнын найз биш гэж үү?” гэдэг. Биш. Надад дотнын найз байхгүй. “Та надад юу өмсөх дуртай, ямар хүмүүст дуртайгаа үргэлж хэлдэг, би ч бас Танд хэлдэг. Бидэнд ярилцдаггүй зүйл байдаггүй, тиймээс бид найзууд биш гэж үү?” гэж зарим нь хэлдэг. Үгүй ээ, Би хүмүүстэй найзалдаггүй. Надад найз байхгүй. Хэрвээ чи бүтээгдсэн зүйл мөн бол бидэнд ярилцах зүйл бий; бид харилцаж, харилцаа тогтоож, найзын харилцаатай болж болно. Гэхдээ бидний хооронд найзын харилцаа бий болсон гээд бид найзууд мөн үү? Үгүй. Бүтээгдсэн зүйл болон Бүтээгчийн хоорондын харилцаа хэзээ ч өөрчлөгддөггүй. Зарим хүн Намайг гэртээ оруулж, Намайг хамгаалсныхаа төлөө өөрсдийгөө гавьяатай, Миний аврагчид гэж боддог. Ингэж хэлж болохгүй; бүхнийг Бурхан зохион байгуулдаг. Тэд: “Та тусыг усаар хариулж байгаа юм биш үү?” гэж асуувал энэ үгийг хэрхэн тайлбарлах вэ? Хэрвээ хүн ямар нэг зүйлийг тодорхой харж чадахгүй бол тухайн зүйлд дур зоргоороо дүрэм журам хэрэглэж болохгүй. Ингэх нь амархан шүүлт хийхэд хүргэдэг. Хэрвээ чи бүтээгдсэн зүйл гэдгээ мэдэж байгаа бол энэ асуудлыг хэрхэн авч үзэх ёстой вэ? Хэрвээ чи энэ харилцаагаар далайлган Намайг албадаж, Надад ойртож, эсвэл Надад зулгуйдах юм бол Би чамд хэлье, чи эндүүрч байна. Ингэж битгий оролд, хэрвээ чи Надад тал засах гэж оролдвол Би чамд ой гутна. Зарим хүн: “Та үүнийг тэвчихгүй гэж үү?” хэмээн асуудаг. Үгүй. Хүмүүс Надад тал засах гэж оролдох нь буруу—энэ нь хэвийн харилцааг бий болгохгүй. Зарим хүн: “Би залуу, царайлаг, цэцэн цэлмэг. Бурхан над шиг хүмүүст дуртай биш үү?” гэж хэлж магадгүй. Чи ингэж ярих ёсгүй. Хэрвээ чамд ийм бодол байгаа бол Бурханы үгээс хариулт хайж болно. Намайг хэзээ ч битгий тэгж жигшин зэвүүцүүл. Ойлгомжтой юу? Үүнээс илүү тодорхой хэлэх боломжгүй. Тэгэхээр чи үүнийг хэрхэн хүлээж авах ёстой вэ? (Хүн, Бурхан хоёрын хоорондох цорын ганц харилцаа бол бүтээгдсэн зүйл болон Бүтээгчийн харилцаа юм.) Зөв. Хүн байр сууриа зөв байлгах ёстой. Ямар ч үед чадвараа бүү гайхуул, ахлах зиндаандаа бүү найд, эсвэл ялихгүй заль бүү гарга, амьдралын гүн ухааныг ашиглан өөрийн ялгамж чанар юм уу Бурхантай харилцах харилцаагаа өөрчлөхөөр бүү оролд. Ямар ч нөхцөлд ингэж бүү оролд; чи гологдоно шүү. Ийм утгагүй тэмцэл бүү хий. Ингэх нь дэмий! Хүмүүс яагаад дандаа хуучин хэвдээ ордог вэ? Өнөөдрийн ярианы дараа та нарын ихэнх нь үүнийг дахиад буруу ойлгохгүй, тийм ээ? (Тийм.) Тэгвэл Миний санаа их амарлаа. Би эдгээр зүйлийг санаашран бодмооргүй байна—эдгээр зүйл Намайг шаналгадаг! Эрүүл ухаантай хүнд эдгээрийг ойлгоход хялбар байдаг. Бурханы олон үгэнд эдгээр зүйлийн талаар дурддаг бөгөөд үнэхээр ухамсарлах чадвартай хүмүүст үүнийг ойлгоход хэцүү байх ёсгүй. Олон жил Бурханыг дагасан, зарим үнэнийг ойлгодог хүмүүсийн хувьд эдгээр зүйлийг ойлгох нь асуудал биш, учир нь хүмүүс Бурханаас ихийг олж авсан бөгөөд Бурханы ажлыг бүрэн мэддэг.

2019 оны 1 дүгээр сарын 23

Өмнөх: Үнэнийг ойлгосноор л Бурханы үйл хэргийг мэдэж чадна

Дараах: Шинэ эрин үед хүн хэрхэн орох вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих