414 Бурханд итгэхдээ хүмүүс бүтэлгүйтдэгийн шалтгаан
1 Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь үнэнч шударга зүрх сэтгэлтэй байж, өөрийгөө бүрэн зориулж, үнэхээр дуулгавартай байх явдал юм. Хүний хувьд, жинхэнэ итгэлийн хариуд бүх амьдралаа өгч, үүгээр дамжуулан бүхий л үнэнийг олж авч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэх нь хамгийн хэцүү байдаг. Энэ нь бүтэлгүйтдэг хүмүүсийн хүршгүй зүйл бөгөөд Христийг олж чаддаггүй хүмүүсийн хувьд бүр ч хүршгүй юм.
2 Хүн өөрийгөө Бурханд бүрэн зориулахдаа тийм ч сайн биш учраас, Бүтээгчийн өмнө үүргээ биелүүлэхийг хүсдэггүй учраас, үнэнийг харсан ч үүнээс зайлсхийж, өөрийн замаар явдаг учраас, үргэлж бүтэлгүйтсэн хүмүүсийн замыг даган эрж хайдаг учраас, мөн Тэнгэрийг үргэлж эсэргүүцдэг учраас дандаа бүтэлгүйтэж, Сатаны заль мэхэнд үргэлж автаж, өөрийнхөө урхи торонд ордог.
3 Хүн Христийг мэддэггүй учраас, үнэнийг ойлгож, туулахдаа чадамгай биш учраас, Паулыг дэндүү их шүтэж, тэнгэрт хэтэрхий их шунадаг учраас, өөрт нь дуулгавартай байхыг Христээс үргэлж шаардаж, Бурханд тушаадаг учраас тэр агуу хүмүүс болон дэлхий ертөнцийн эрээн барааныг туулсан хүмүүс мөн л үхдэг бөгөөд Бурханы гэсгээлт дунд насан эцэслэдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас шинэчлэн найруулав