6 Төгс Хүчит Бурхан зөвт байдлын Нар мэт гарч ирсэн
Өө! Төгс Хүчит Бурхан! Амен!
Таны дотор бүх зүйл чөлөөлөгдсөн, нээлттэй
бүгд тод, илэрхий, нуугдмал бус.
Та бол бие махбодтой болсон
Төгс Хүчит Бурхан билээ. Төгс Хүчит Бурхан билээ.
I
Та Хаан болж хаанчилдаг, ил тод илчлэгдсэн,
нууц байхаа больсон, мөнхөд нээлттэй.
Зөвт байдлын Нар болж Бурхан илэрсэн.
Үүрийн цолмонгийн цаг дуусаж,
юу ч нуугдан үлдэхгүй.
Бурханы ажил цахилгаан мэт,
маш хурдан цахилж, агшин зуур дуусдаг.
Төгс Хүчит Бурхан
зөвт байдлын Нар болж илэрдэг.
Алдар суу, сайн ерөөлийг Түүнтэй чи хуваалцана.
Үүрд мөнхөд, үүрд мөнхөд.
Эдгээр үг нь үнэн, та нар дээр
хэдийнээ биелж эхэлсэн.
II
Бурхан амласан бүхнээ Өөрөө та нарт биелүүлнэ.
Түүний үг үнэн, хий дэмий болохгүй.
Сайн ерөөлүүд чинийх, өөр хэн ч нэхэхгүй.
Бурхантай нийцэн ажилласан
үйлчлэлийн чинь үр дүн билээ.
Шашны үзлийг орхи, Бурханы үгэнд итгэ,
бүү эргэлз.
Төгс Хүчит Бурхан
зөвт байдлын Нар болж илэрдэг.
Алдар суу, сайн ерөөлийг Түүнтэй чи хуваалцана.
Үүрд мөнхөд, үүрд мөнхөд.
Эдгээр үг нь үнэн, та нар дээр
хэдийнээ биелж эхэлсэн.
Төгс Хүчит Бурхан
зөвт байдлын Нар болж илэрдэг.
Алдар суу, сайн ерөөлийг Түүнтэй чи хуваалцана.
Үүрд мөнхөд, үүрд мөнхөд.
Эдгээр үг нь үнэн, та нар дээр
хэдийнээ биелж эхэлсэн.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 51-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав