3 Эхний бөгөөд Сүүлчийн Төгс Хүчит Бурхан

1 Зүүнээс Баруун зүг хүртэл бүх дэлхий Бурханд зориулан уухайлдаг. Алдар цуутай, ариун нэр түгжээ. Төгс Хүчит Бурхан махбод болжээ. Тэр хаанчлалыг олж авч, газарт бууж иржээ. Тэрээр бүх эрх мэдлээрээ Сионыг байгуулж, алдар суугаар бүх улс үндэстэнд харагдсан. Түүний авралын ачаар бүх ариун хүн магтан дуулдаг; энэ нэрийн ачаар тэд дуусашгүй жаргалтай. Төгс Хүчит Бурхан Хаан болж захирдаг, зөвт байдлаар ярьж, аврал авчирдаг. Бурханы үг газар дээр эрх барьдаг. Түүний хаанчлал хэзээ ч ганхахгүй.

2 Наран ургахаас шингэх газар хүртэл Бурханы алдар суу дэлхий даяар гэрэлтдэг. Шинэ дуунуудыг Түүнд зориулахгүй байж чадахгүй нь. Төгс Хүчит Бурханы үйл гайхалтай! Бурханы үг хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг, Тэрээр дайснуудаа ялсан, урьдаас тогтоож, сонгосон бүх хүнээ аварсан. Тэр тэднийг шинэ тэнгэр, газар луу хөтөлдөг. Бурханы алдар сууг одоо бүх хүн харлаа. Дэлхий даяарх Бурханы нэр ямар сайхан гээч! Газрын хүмүүс ээ! Бурханд уухайлцгаа! Бурхан бол ялгуусан, бүх дайснаа Тэр ялдаг, Бурханд зориулан дуулж, мэргэн ухаан, төгс хүчийг нь магт.

3 Бурхан Сатаныг ялж, бүх алдрыг олж авсан. Христтэй хамт ялалт байгуулсан, бүлэг ялагчдыг Тэр бий болгосон. Төгс Хүчит Бурхан магтаал, алдар сууг хүртэх эрхтэй. Тэр хуйлмал номыг дэлгэж, долоон лацыг нээсэн. Түүний хэлсэн үг дэлхий даяар түгдэг. Бурханы зөвт байдал нь хурц гэрэл шиг, Түүний үг асаалттай бамбар шиг гэрэлтдэг. Бүх улс орон Төгс Хүчит Бурханд мөргөхөөр ирдэг! Бид хамтдаа уухайлан дуулахаар дуугаа өндөрсгөдөг. Эхний бөгөөд Сүүлчийн Төгс Хүчит Нэгэн, бүтээгдсэн зүйлс Түүнийг үүрд мөнхөд магтдаг.

Өмнөх: 2 Хүний Хүү илэрлээ

Дараах: 4 Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх