50 Төгс Хүчит Бурханы нэр дэлхийн бүх улсад гэрчлэгдсэн

I

Хаанчлалын Хаан,

Төгс Хүчит Бурхан гэрчлэгдсэнээс хойш,

Бурханы удирдлагын төлөвлөгөөний хамрах хүрээ

ертөнц даяар тарсан.

Бурханы илрэлт зөвхөн Хятадад бус,

бүх газарт гэрчлэгдсэн.

Тэд Түүний ариун нэрийг дуудаж,

ямар ч аргаар хамаагүй

Бурханы нөхөрлөлийг эрэн хайж,

Бурханы хүслийг ойлгож,

чуулганд хамтдаа үйлчилж байна.

Ариун Сүнс гайхалтай арга замаар ажилладаг.

Төгс Хүчит Бурхан,

хаанчлалын хаан гэрчлэгдсэн.

Үнэхээр Төгс Хүчит Бурханы нэр

бүх улс, бүх газарт гэрчлэгдсэн.


II

Улсууд хэл яриагаараа

хоорондоо ялгаатай боловч

чуулгануудыг нь холбосон

нэг л Сүнс бий.

Тэр Бурхантай нэг бөгөөд

Түүнээс өөрцгүй нь эргэлзээгүй.

Ариун Сүнс дуудахад

дуу хоолой нь тэднийг сэрээдэг.

Энэ бол Бурханы өршөөлийн дуу хоолой билээ.

Тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурханы

ариун нэрийг дууддаг.

Тэд мөн магтан дуулдаг.

Сүнсний ажилд ямар ч гажилт үгүй.

Бүгд зөв замаар тууштай алхана.

Тэд ердөө ч ухардаггүй.

Хүний төсөөлшгүй, санаанд нь багтамгүй

гайхамшгууд ар араасаа цувардаг.

Төгс Хүчит Бурхан,

хаанчлалын хаан гэрчлэгдсэн.

Үнэхээр Төгс Хүчит Бурханы нэр

бүх улс, бүх газарт гэрчлэгдсэн.


III

Төгс Хүчит Бурхан бол

ертөнц дэх амийн Хаан билээ!

Тэр суу алдартай сэнтийд сууж,

бүх дэлхийг шүүдэг.

Тэр бүх улс орныг захирч, удирддаг.

Бүх хүн өвдөг сөгдөн,

Түүнд залбирч, хамт байхаар Түүн рүү ойртдог.

Бурханд хэр удаан итгэсэн чинь хамаагүй,

байр суурь, чадвар чинь

хэр өндөр байх нь хамаагүй.

Хэрэв чи зүрхэндээ Бурхантай зөрчилддөг бол

Тэр чамайг шүүвээс зохилтой.

Түүний өмнө унаад чи шаналалтайгаар өчнө.

Ингэж чи үйлийнхээ үр жимсийг хураана.

Энэ уйлаан бол гал, хүхрийн нууран дахь

тарчлааны чимээ,

Бурханы төмөр саваагаар цээрлүүлэгдэх уйлаан,

Христийн суудлын өмнөх шүүлт билээ.

Төгс Хүчит Бурхан,

хаанчлалын хаан гэрчлэгдсэн.

Үнэхээр Төгс Хүчит Бурханы нэр

бүх улс, бүх газарт гэрчлэгдсэн.

Үнэхээр Төгс Хүчит Бурханы нэр

бүх улс, бүх газарт гэрчлэгдсэн.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 8-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 49 Бүх дэлхий баясаж, Бурханыг магтана

Дараах: 51 Хүн, Бурхан хоёр нэгдлийн жаргалыг хуваалцдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих