156 Сүнс юу болохыг Христ илэрхийлдэг
I
Бие махбодтой болсон Бурхан хүний мөн чанарыг мэддэг,
хүмүүсийн хийдэг бүх зүйлийг,
бүхнээс илүү хүний ялзарсан зан чанар,
тэрслүү зан авирыг илчилдэг.
Тэр дэлхийн хүмүүстэй амьдардаггүй ч
тэдний уг чанар, ялзралыг мэддэг.
Энэ бол Тэр юу болох юм.
Хэдийгээр тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч
үүнтэй харилцах дүрэм бүрийг мэддэг.
Учир нь Тэр хүн төрөлхтнийг ойлгодог
уг чанарыг нь бүрэн ойлгодог.
II
Хүний нүд харж чадахгүй,
хүний чих сонсож чадахгүй,
өнгөрсөн ба өнөөдрийн
Сүнсний ажлын тухай Тэр мэддэг.
Энэ нь хүний ойлгож чадахгүй гайхамшгийг,
гүн ухааныг биш, мэргэн ухааныг харуулдаг.
Энэ бол Тэр юу болох нь,
хүнд илчлэгддэг бас нуугдмал байдаг.
Түүний илэрхийлэл нь ер бусын хүнийх биш,
харин Сүнсний төрөлх оршихуй ба
шинж тэмдэг юм.
III
Тэр дэлхийг тойрон аялдаггүй ч,
үүний тухай бүгдийг мэддэг.
Тэр мэдлэггүй, ухаангүй хүмүүстэй уулздаг ч,
Түүний үг агуу хүмүүсээс дээгүүр билээ.
Хүний арга замыг, хэрхэн амьдрахыг мэддэггүй,
мулгуу, хөшүүн хүмүүсийн дунд Тэр амьдардаг.
Тэр жинхэнэ хүний амьдралаар амьдрахыг гуйхын зэрэгцээ
хэчнээн дорд, жигшмээр болохыг нь илчилдэг!
Энэ бол Тэр юу болох нь,
мах цуснаас бүтсэн хүмүүсээс дээгүүр.
Хүнийг ил болгож, шүүх нь Түүний туршлагаас үүссэн биш.
Хүний дуулгаваргүй байдлыг мэдэж, үзэн ядаж
тэдний шударга бусыг Тэр илчилдэг.
Түүний хийдэг ажил нь
зан чанар ба оршихуйг нь хүнд илчилдэг.
Христээс өөр нэг ч махбод энэ ажлыг хийж чадахгүй, өө.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил”-аас шинэчлэн найруулав