Христийн хүн чанарыг Бурханы бурханлаг чанар удирддаг
I
Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь удирддаг. Хэдий Тэр махбодтой ч, хүн чанар нь махан биетэй хүнийхтэй бүрэн адилгүй. Түүнд Өөрийн гэсэн хосгүй зан араншин байдаг бөгөөд үүнийг ч гэсэн бурханлаг чанар нь удирддаг. Түүний бурханлаг чанарт ямар ч сул тал байхгүй; Христийн сул тал нь хүн чанарынх нь сул талтай холбоотой. Энэ сул тал нь Түүний бурханлаг чанарыг тодорхой хэмжээнд хязгаарладаг боловч ийм хязгаарлалт нь хэмжээ хязгааргүй бус, харин тодорхой цар хүрээ, цаг хугацаан дотор байдаг. Бурханлаг чанарынхаа ажлыг хэрэгжүүлэх цаг нь болоход, Түүний хүн чанараас үл хамааран энэ нь хийгддэг.
II
Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь бүрмөсөн чиглүүлдэг. Түүний хүн чанарын хэвийн амьдралаас гадна хүн чанарынх нь бусад бүх үйлдэлд бурханлаг чанар нь нөлөө үзүүлж, нөлөөлж, чиглүүлж байдаг. Христ хүн чанартай боловч, бурханлаг чанарынх нь ажлыг энэ нь тасалдуулдаггүй. Энэ нь нарийндаа Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь чиглүүлдгээс үүдэлтэй; Түүний хүн чанар бусдын өмнө биеэ авч явахад төлөвшөөгүй байдаг ч, бурханлаг чанарынх нь хэвийн ажилд энэ нь нөлөөлдөггүй. Христийн хүн чанар завхраагүй гэж хэлэхдээ Би, Түүний хүн чанарыг бурханлаг чанар нь шууд чиглүүлж болдог, мөн Тэрээр энгийн хүнийг бодвол илүү эрүүл ухаантай байдаг гэх утгаар хэлдэг юм. Түүний хүн чанар ажилдаа бурханлаг чанараар удирдуулахад хамгийн тохиромжтой байдаг; Түүний хүн чанар бурханлаг чанарын ажлыг илэрхийлэх хамгийн их чадвартай, мөн ийм ажилд захирагдахдаа хамгийн чадмаг юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас шинэчлэн найруулав