893 Бурхан хүн төрөлхтөнд үнэн ба амийг харамгүй хайрладаг
1 Бурхан хүмүүст хамгийн нандин зүйлсийг хайрласан. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрт юу байгаа, Өөрөө юу болох бүхнийг, мөн Өөрийн амийг хүмүүст харамгүй өгсөн. Ингэснээр хүмүүс Бурханд юу байгаа, Тэр юу болох, мөн өөрсдөд нь Түүний хайрладаг үнэнийг амьдрах чиглэл, замаа болгон хувиргаж, Бурханы үгийг амиа болгож, амьдрахдаа энэхүү аминд түшиглэж чаддаг. Бурхан хүмүүст амь хайрладгаас гадна Бурханы энэ амийг аваад, өөрсдийн амь болгож, амьдран харуул гэсэн нэг шаардлага тавьдаг. Хүмүүс энэ амийг амьдран харуулахыг хараад Бурханы сэтгэл ханадаг.
2 Хүмүүс Бурханы үгийг амиа болгон хүлээн зөвшөөрч байхдаа бас үнэнийг ойлгож, хүн байхын зарчмыг олж авч, хүн байхын үндэс суурьтай болж, хүн байхын тулд алхах хэрэгтэй чигээ олдог. Тэд дахин хэзээ ч Сатанд хууртаж, хүлэгдэж, мөн муу хүмүүст хууртаж, ашиглуулахаа больж, муу ёрын чиг хандлагаар бохирдож, бузартаж, хүлэгдэж, уруу татагдахаа больдог. Хүмүүс тэнгэр, газрын хооронд эрх чөлөөтэй амьдрач, чөлөөлөгддөг. Тэд ямар ч ёрын муу, харанхуйн хүчний хор хөнөөлд өртөхөө больж, үнэхээр Бурханы ноёрхол дор амьдарч чаддаг. Тиймээс, Бурханы ажлыг туулснаар дамжуулан хүмүүс хамгийн их ашиг хүртдэг; тэд бол хамгийн том ашиг хүртэгч билээ.
3 Хүмүүс энэ амийг амьдран харуулж байхдаа ямар ч зовлон шаналал туулахаа больж, харин ч оронд нь аз жаргалтай, хүндрэл бэрхшээлгүй амьдардаг; тэд эрх чөлөөтэй амьдарч, Бурхантай хэвийн харилцаатай байдаг. Тэгээд Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцэж чадахаа больж, харин ч үнэхээр Бурханы ноёрхол дор амьдарч чаддаг. Тэд дотроо ч, гаднаа ч зөв, зохистой амьдралаар амьдарч, жинхэнэ хүн болдог. Бурханаас ирдэг амийг хүлээн авснаар л чи амиа аварч чадна. Хэрвээ чи энэ амийг олж авах юм бол амь чинь энгүй болно; энэ бол мөнх амь билээ.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүн бол Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хамгийн их ашиг хүртэгч”-ээс шинэчлэн найруулав