520 Үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хүмүүсийг Бурхан ерөөнө
1 Ариун Сүнсний сахилгажуулалт гэж юу вэ, хүний хүслээс төрсөн буруутгал гэж юу вэ, Ариун Сүнсний удирдамж гэж юу вэ, орчны зохицуулалт гэж юу вэ, дотроос Бурханы үг гэгээрүүлэх гэж юу вэ? Хэрэв чи эдгээр зүйлийн талаар тодорхой мэддэггүй бол ялган таних чадвартай болохгүй. Чи Ариун Сүнснээс юу ирдэг, тэрслүү зан чанар гэж юу болох, Бурханы үгийг хэрхэн дуулгавартай дагах, тэрслүү байдлаа хэрхэн хаяхаа мэдэх ёстой; чи эдгээр зүйлийн талаар туршлагаараа ойлгосон бол үндэс суурьтай байх болно; ямар нэгэн зүйл тохиолдоход үүнийг харьцуулах үнэн болон үндэс суурь болох тохиромжтой үзэгдэл чамд байна. Чи хийдэг юм болгондоо зарчимтай байж, үнэний дагуу үйлдэж чадна. Тэгвэл амьдрал чинь Бурханы гэгээрэл, Бурханы ерөөлөөр дүүрнэ.
2 Түүнийг чин сэтгэлээсээ хайдаг эсвэл Түүнийг амьдран харуулдаг, Түүнд гэрчлэл хийдэг ямар ч хүнд Бурхан шударга бус хандахгүй бөгөөд чин сэтгэлээсээ үнэнээр цангаж чаддаг ямар ч хүнийг Тэр хараахгүй. Хэрэв Бурханы үгийг идэж ууж байхдаа чи жинхэнэ байр байдлаа мэдэхэд анхаарал хандуулж, өөрийн хэрэгжүүлэлт болон өөрийн ойлголтод анхаарал хандуулж чаддаг бол асуудал тулгарах үед гэгээрэл хүлээн авч, бодитой ойлголт олж авна. Тэгвэл чи бүх зүйл дээр хэрэгжүүлэх, ялган таних замтай байх болно. Үнэнтэй хүн мэхлэгдэх шинжгүй, саад учруулах юм уу дэндүүлэн авирлах янзгүй байдаг. Үнэнээс үүдэн тэр хамгаалагддаг, бас үнэнээс үүдэн тэр илүү ойлголт олж авдаг. Үнэнээс үүдэн тэр хэрэгжүүлэх илүү олон замтай болж, Ариун Сүнс өөр дээр нь ажиллах илүү их боломж, төгс болгуулах илүү их боломжийг олж авдаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас шинэчлэн найруулав