132 Бурханы үг, ажил бүх амийг хүнд авчирдаг
1 Бурхан хуучинтай зууралддаггүй, эсвэл хуучин замаар явдаггүй; Түүнийг ажиллаж, ярих үед энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг хориотой байдаггүй. Бурханд бүх юм чөлөөлөгдсөн, чөлөөтэй байдаг ба юу ч хориглодоггүй, ямар ч хязгаарлалт байдаггүй—Түүний хүн төрөлхтөнд авчирдаг зүйл нь бүгд эрх чөлөө болон чөлөөлөлт байдаг. Тэр бол амьд Бурхан, жинхэнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм. Тэр хүүхэлдэй, эсвэл шавар баримал биш бөгөөд хүмүүсийн хоймортоо залж, шүтэн мөргөдөг шүтээнүүдээс огт өөр. Тэр бол амьд, цоглог бөгөөд хүмүүст авчирдаг үг болон ажил нь бүгд амь, гэрэл, бүгд эрх чөлөө, чөлөөлөлт байдаг, учир нь Тэр үнэн, амь, замыг агуулдаг—Тэр Өөрийн ямар ч ажилд юунд ч баригддаггүй.
2 Хүмүүсийн юу хэлэх нь хамаагүй, Түүний шинэ ажлыг яаж ч харж, яаж ч үнэлэх нь хамаагүй, Тэр Өөрийн ажлыг огт тээнэгэлзэлгүй биелүүлэх болно. Тэр хэний ч үзлийг, эсвэл Өөрийнх нь ажил болон үгийг буруутган чичихийг, Өөрийнх нь шинэ ажлыг хүчтэйгээр эсэргүүцэж сөрөхийг ч хүртэл тоохгүй. Бүх бүтээлийн дундаас хэн ч хүний оюун ухаан, хүний төсөөлөл, мэдлэг, эсвэл ёс суртахууныг ашиглан Бурхан юу хийдгийг хэмжиж, тодорхойлж, Түүний ажлыг гутааж, тасалдуулж, хорлон сүйтгэж чадахгүй.
3 Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хорио байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл, эд юмсад хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Түүний шинэ ажлын тухайд бол, Тэр үүрдийн ялгуусан Хаан байж, аливаа дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл, төөрөгдөл Түүний хөлийн улан дор гишгэлүүлдэг. Тэрээр Өөрийн ажлын аль шинэ үе шатыг хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь гарцаагүй хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих бөгөөд Түүний агуу ажил гүйцэлдэх хүртэл бүхий л орчлон ертөнц даяар саадгүй хэрэгжих нь лавтай. Энэ бол Бурханы төгс хүчин, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. Бурханд үг болон ажилдаа баримталдаг зарчим байдаг боловч ямар ч хориг тавьдаггүй, учир нь Бурхан Өөрөө үнэн, зам, амь мөн гэдэг талаар бодох ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав