131 Бурхан шинэ эрин үед шинэ ажил авчирдаг
1 Эзэн Есүс Өөрийн ажлыг эхлүүлэхдээ Хуулийн эрин үеийн гав дөнгийг аль хэдийн ардаа орхисон ба тэрхүү эрин үеийн дүрэм, зарчмуудыг эвдэж гарсан байв. Түүнд хуультай холбоотой ямар ч зүйлийн ул мөр байгаагүй; Тэр үүнийг бүрмөсөн хаяж, цаашид мөрдөхөө больсон ба үүнийг мөрд гэж хүн төрөлхтнөөс шаардахаа больсон. Иймд Эзэн Есүс Амралтын өдөр тариан талбайгаар явсныг чи эндээс харж байна; Эзэн амраагүй, харин гадаа ажиллаж байсан. Түүний энэ үйлдэл нь хүмүүсийн үзэлд цохилт болсон ба Тэр цаашид хуульд захирагдан амьдрахаа больж, Амралтын өдрийн хязгаарыг орхиж, хүн төрөлхтний өмнө, тэдний дунд шинэ дүр төрхтэйгээр, ажиллах шинэ арга замтайгаар гарч ирсэн гэдгээ тэдэнд мэдэгдсэн юм.
2 Түүний энэ үйлдэл нь уг хуулиас гарч, Амралтын өдрөөс гарснаар эхэлсэн шинэ ажлыг авчирсан гэдгийг нь хүмүүст хэлсэн юм. Бурхан Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхдээ өнгөрсөнтэй цаашид зууралдаагүй бөгөөд Хуулийн эрин үеийн дүрэм журмын талаар цаашид тоохоо больсон. Мөн өмнөх эрин үе дэх Түүний ажил ч Түүнд нөлөөлөөгүй, харин Тэр Амралтын өдрөөр бас л ажилласан ба шавь нар нь өлссөн үедээ тариан түрүү шувтран идэж байжээ. Бурханы нүдээр энэ нь тун хэвийн зүйл байв. Бурхан хийхийг хүсдэг ажил, хэлэхийг хүсдэг зүйлдээ шинэ эхлэл хийж чадах байсан. Тэр шинийг эхэлсэн л бол өмнөх ажлаа дахин дурддаг ч үгүй, мөн түүнийгээ үргэлжлүүлдэг ч үгүй.
3 Учир нь Бурханы ажилд Өөрийн зарчим байдаг. Тэр шинэ ажил эхлэхийг хүсдэг үе нь, Тэр хүн төрөлхтнийг Өөрийн ажлын шинэ үе шатанд аваачихыг хүсдэг үе бөгөөд Түүний ажил илүү өндөр түвшинд орсон үе юм. Хэрвээ хүмүүс хуучны үгээр юм уу дүрэм журмын дагуу ажилласаар, тэдгээртэй зууралдсаар байвал Тэр үүнийг нь санахгүй, эсвэл магтахгүй. Учир нь Тэр аль хэдийн шинэ ажил авчирсан ба Өөрийн ажлын шинэ үе шатанд орчихсон. Шинэ ажил эхлүүлэх үедээ Тэр хүн төрөлхтөнд цоо шинэ өнцгөөс, цоо шинэ дүр төрхтэйгээр, цоо шинэ арга замаар илрэн гардаг, ингэснээр хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын өөр өөр талыг харж чаддаг. Энэ нь Түүний шинэ ажил дахь Түүний зорилгуудын нэг юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав