963 Бурхан ямар ч зөрчлийг хүлцдэггүй

1 Бурханы зөвт зан чанарыг ойлгохын тулд хүн эхлээд Бурханы мэдрэмжийг ойлгох ёстой: Тэр юуг үзэн яддаг, юуг жигшдэг, юуг хайрладаг, хэнийг тэвчдэг, хэнд өршөөнгүй байдгийг, мөн ямар төрлийн хүн тэр өршөөлийг хүртдэгийг ойлгох ёстой. Энэ бол нэг гол зүйл юм. Бурхан хэчнээн элэгсэг ч гэлээ, хүмүүсийг хэчнээн их хайрлаж, өршөөдөг ч гэлээ, Өөрийнх нь ялгамж чанар, байр сууринд халдсан хэнийг ч тэвчдэггүй, мөн Өөрийнх нь эрхэм чанарт халдсан хэнийг ч тэвчдэггүй гэдгийг хүн ойлгох ёстой. Бурхан хүмүүсийг хайрладаг боловч тэднийг эрхлүүлдэггүй. Тэрээр хүмүүст хайр, өршөөлөө өгч, хүлээцтэй байдаг, гэвч тэднийг хэзээ ч бөөцийлөөгүй; Түүнд Өөрийн зарчим, Өөрийн хязгаар бий.

2 Чи Бурханы хайрыг хэчнээн их мэдэрсэн нь хамаагүй, тэр хайр хэчнээн гүн байх нь хамаагүй, өөр хүнтэй харьцдаг шигээ Бурхантай харьцаж хэзээ ч болохгүй. Бурхан хүмүүст маш ойр дотно ханддаг нь үнэн хэдий ч, хэрвээ хүн Бурханыг ердөө л өөр нэг хүнтэй адилхан үзэж, Түүнийг ердөө л өөр нэг бүтээл юм шиг, найз нь ч юм уу, шүтээн нь мэт үзвэл Бурхан тэднээс нүүр буруулж, тэднийг хаяна. Энэ бол Түүний зан чанар бөгөөд хүмүүс энэ асуудалд гоомой хандах ёсгүй.

3 Өөрийнхөө зан чанарын талаар Бурхан үргэлж ингэж хэлдэг: Хэчнээн олон замаар аялсан чинь хамаагүй, хэр их ажил хийж, хэр их зовлон амссан чинь хамаагүй, Бурханы зан чанарт халдмагц Тэр хийсэн зүйлд чинь үндэслэн хүн нэг бүрд хариу өгөх болно. Хүн Бурханыг уурлуулах нь нэг удаагийн тохиолдол юм уу хэлсэн ганц зүйлээс нь болдоггүй байж магад, харин ч тэдний хандлага, байгаа байдлаас болдог. Энэ бол тун аймаар зүйл. Тэгэхээр, Бурхан хүмүүстэй яаж ч харьцдаг бай, хүмүүсийн тухай юу ч боддог бай хамаагүй, Бурханы байр суурь, эрх мэдэл, ялгамж чанар хэзээ ч өөрчлөгддөггүй гэдгийг чи мартах ёсгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурхан бол үргэлж бүхний Эзэн ба Бүтээгч юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 962 Бурханы зөвт зан чанар халдахыг тэвчдэггүй

Дараах: 964 Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих