53 Бүх үндэстний хүмүүсийг Бурхан байлдан дагуулна

1 Газар дээрх Миний ажил эцсийн үе шатанд бүрэн төгсөнө гэж Би бүтээлийн цаг үед аль хэдийн шийдсэн. Миний ажил дуусах үе нь Миний бүх үйлс огторгуйд илэрхий болох яг тэр үе байх болно. Би газар дээрх хүмүүсээр Өөрийн үйлсийг хүлээн зөвшөөрүүлж, “шүүлтийн ширээний” өмнө Миний үйл хэргүүд нотлогдоно, ингэснээр газар дэлхий даяар хүмүүсийн дунд хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тэд бүгд бууж өгнө. Тийнхүү дараа нь Би өнгөрсөн эрин үеүдэд хэзээ ч хийгдэж байгаагүй төслийг эхлүүлнэ. Өнөөдрөөс эхлээд Би Өөрийн үйл хэргийг алхам алхмаар ил болгоно, ингэснээр Миний мэргэн ухаан, Миний гайхалтай байдал болон Миний ойлгогдошгүй байдал нийгмийн бүхий л хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж, нотлогдох юм.

2 Миний үйлдлүүд нийгмийн бүх хүрээнд хүлээн зөвшөөрөгдөх ба энэ нь газар дээр бүх алдрыг Би олж авах мөч байх болно. Тэр үед Би хүнд илрэн харагдах бөгөөд цаашид нуугдахгүй. Одоохондоо Миний үйл хэрэг оргилдоо хараахан хүрээгүй байна. Миний ажил урагш ахисаар байгаа бөгөөд дээд цэгтээ хүрээд дуусах юм. Би бүх улс үндэстний хүмүүсийг бүрэн байлдан дагуулж, догшин араатнуудыг Өөрийнхөө өмнө хурга шиг номхон болгож, газар дээрх хүмүүсийн адилаар агуу улаан лууг Миний өмнө захирагдахад хүргэнэ. Би тэнгэр дэх бүх дайснаа ялан дийлж, газар дээрх бүх өрсөлдөгчөө ч байлдан дагуулагдахад хүргэнэ. Энэ бол Миний төлөвлөгөө, Миний үйл хэргийн гайхалтай байдал юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “42-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 52 Ялалтаар эргэн ирсэн Бурханыг магтагтун

Дараах: 54 Эцсийн өдрүүдийн Христ Хаанчлалын эрийн үеийг авчирсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих