288 Хүний ертөнцийн шударга бус байдлыг Бурхан залруулна

1 Би хүний ертөнцийн шударга бус явдлыг засна. Би дэлхий даяар Өөрийнхөө ажлыг гардан хийнэ, ардуудыг минь дахин хорлохыг Сатанд зөвшөөрөхгүй, хүссэн бүхнээ дахин хийхийг дайснууддаа зөвшөөрөхгүй. Би газар дээр Хаан болж, Өөрийн сэнтийг тэнд шилжүүлээд, бүх дайснаа газар унаган мөргүүлж, тэдний нүглийг Өөрийн өмнө улайлгана. Уйтгар гунигтай минь уур холилдон, Би орчлон ертөнцийг бяц дэвсэж, хэнийг ч өршөөхгүйгээр, дайснуудынхаа зүрх сэтгэлд айдас хуруулна. Би газар дэлхийг тэр чигт нь үнсэн товрог болгож, дайснуудаа сүйрэлд унагана, тийнхүү үүнээс хойш тэд хүн төрөлхтнийг завхруулахаа болих юм.

2 Миний төлөвлөгөө хэдийнээ тогтоогдсон бөгөөд хэн ч үүнийг өөрчлөх ёсгүй. Намайг орчлон ертөнц дээгүүр сүр жавхлантайгаар хэрэн явахад бүх хүн шинэ болж, бүх зүйл амь орно. Хүн уйлахаа больж, Надаас тусламж гуйн хашхирахаа болино. Тэгэхэд Миний зүрх сэтгэл баярлан хөөрч, хүмүүс баяр хөөрөө тэмдэглэн Над руу ирнэ. Орчлон ертөнц тэр аяараа дээрээсээ доош хүртэл хөөрөн баясна… Өнөөдөр Би дэлхийн улс үндэстнүүд дунд Өөрийн биелүүлэхээр зорьсон ажлыг хийж байна. Би хүн төрөлхтний дунд явж, Өөрийн төлөвлөгөөн дэх бүх ажлыг хийдэг бөгөөд бүх хүн Миний хүслийн дагуу янз бүрийн улс орнуудыг хагалан бутаргаж байна.

3 Тэр өдөр үнэндээ ойртож, тэнгэрэлчүүд бүрээгээ дуугаргаж байгаа учраас газар дэлхий дээрх хүмүүс өөрсдийн хүрэх газарт анхаарлаа хандуулдаг. Цаашид ямар ч саатал байхгүй, үүнээс болоод бүх бүтээл баяр хөөртэйгөөр бүжиглэж эхэлнэ. Хэн Миний өдрийг хүссэнээрээ уртасгаж чадах юм бэ? Дэлхийн хүн үү? Эсвэл тэнгэр дэх одод уу? Эсвэл тэнгэрэлчүүд үү? Израилийн ард түмний авралыг эхлүүлэхээр айлдвараа айлдах үед Миний өдөр бүх хүн төрөлхтөнд тулан ирдэг. Хүн бүр Израилийг эргэн ирэхээс эмээдэг. Израиль эргэн ирэх үед тэр нь Миний алдрын өдөр байх тул энэ нь бас бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэх өдөр байх болно.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “27-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 287 Хүн хувь заяагаа захирдаг уу?

Дараах: 289 Бурхан хүмүүсийн зовлон бэрхшээлийг туулдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих