1011 Бурхан хүмүүсийн төгсгөлийг мөн чанарынх нь дагуу шийддэг

I

Хэрвээ хүн эцэстээ амьд үлдэж чадвал

Бурханы шаардлагад хүрснийх байдаг.

Харин эцсийн амралтад амьдарч чадахгүй бол,

Бурханд дуулгаваргүй,

шаардлагад нь нийцэж чаддаггүйнх юм.

Хүүхдийн муу үйл, зөв шударгын алийг ч

эцэг эхэд нь шилжүүлж болохгүй.

Эцэг эхийн мууг, эсвэл зөв шударгыг

аль ч хүүхэд нь хуваалцаж чадахгүй.

Хүн бүрд тохирох хүрэх газар бий.

Мөн чанараас нь хамааран

тэр нь тодорхойлогддог.

Хүний хүрэх газар бусадтай огт хамаагүй.


II

Нүгэл, эсвэл ерөөлөө дор бүрнээ хүртэнэ,

хэн ч өөр нэгнийг орлож чадахгүй.

Зөв шударгыг үйлдэгч бол тэд шударга хүмүүс.

Хийдэг нь муу үйл бол тэр хүн мууг үйлдэгч.

Зөв шударгыг үйлдэгчид гарцаагүй амьд үлддэг,

мууг үйлдэгчдийг сүйрэл хүлээдэг.

Хэрэв хүн ариун бол бузар толбо байдаггүй.

Хэрэв хүн бузар бол ариун хэсэг огт байдаггүй.

Хүн бүрд тохирох хүрэх газар бий.

Мөн чанараас нь хамааран

тэр нь тодорхойлогддог.

Хүний хүрэх газар бусадтай огт хамаагүй.


III

Мууг үйлдэгчийн хүүхэд зөв шударга байсан ч

эсвэл зөв шударга хүний эцэг эх муу байсан ч

муу хүмүүс устгагдах болно,

зөв шударга хүмүүсийг амьдрал хүлээж байдаг.

Нөхөр нь итгэдэг, эхнэр нь итгэдэггүй,

эсвэл хүүхэд нь итгэдэг, эцэг эх нь итгэдэггүйд

ямар ч хамаарал байдаггүй.

Эдгээр нь нийцдэггүй хоёр төрөл билээ.

Хүн бүрд тохирох хүрэх газар бий.

Мөн чанараас нь хамааран

тэр нь тодорхойлогддог.

Хүний хүрэх газар бусадтай огт хамаагүй.


IV

Хүн амралтад орохын өмнө

хамаатан садан нь хүрээлдэг.

Харин тэднийг амралтад ормогц,

хэлж ярих хамаатан байхгүй бoлнo.

Хүн үүргээ гүйцэтгэдэг бол

гүйцэтгэдэггүй хүний дайсан байдаг.

Бурханд хайртай хүмүүс

Түүнийг үзэн ядагчдын дайсан байдаг.

Амралтад ордог хүмүүс

устгагдах хүмүүстэй нийцдэггүй.

Хүн бүрд тохирох хүрэх газар бий.

Мөн чанараас нь хамааран

тэр нь тодорхойлогддог.

Хүний хүрэх газар бусадтай огт хамаагүй.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 1010 Бүх хүний үр дүнд зориулсан Бурханы зохицуулалт

Дараах: 1012 Итгэгчид үл итгэгчидтэй ердөө нийцдэггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих